| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00383/и |
| Дугаар | 151/ШШ2017/00428 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2017/00428
| 2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00428 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, Баяндөхөмийн 22-34 тоотод оршин суух Боржогин овогт Чанцалын Оюунгэрэл /НС76052465/-ийн
Хүү Д.Цэнддоржийн нас барсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Оюунгэрэл би 2004 онд өөрийн төрсөн Цэнддорж хүүгээ болгоомжгүй ослоор алдаж харамсалтай явдал болсон. Тухайн үед бид сэтгэл санааны хүнд байдлаас шалтгаалан улсын бүртгэлд хүүгээ нас барсныг бүртгүүлж, нас барсны гэрчилгээ аваагүй юм байна. Иймд Даваадэлэгийн Цэнддоржийг 2004 оны 7 сарын 3-ны өдөр нас барсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. Хүүг маань нас барсныг эмнэлэгийн ажилтан Ч.Сарантөгс, төрсөн дүү Отгонжаргал нар сайн мэдэх учир тэдний гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн Д.Цэнддоржийг 2004 оны 07 дугаар сарын 03 өдөр нас барсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Оюунгэрэл нь Хүү Д.Цэнддоржийг 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрөөд 2004 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судалж, бодитойгоор харьцуулан үзэж дүгнээд хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ч.Оюунгэрэлийн хүү Даваадоржийн Цэнддорж нь 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрж, 2004 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу 8 нас 10 сартайдаа нас барсан болох нь
1. 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 103/002850 дугаартай “...Даваадэлэгийн Цэнддорж 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрснийг 1996 оны 03 сарын 05-ны өдөр бүртгэв...” гэх төрсний бүртгэлийн лавлагаа,
2. Д.Цэнддорж, 1995-2004 он гэх бичилттэй оршуулгын чулууны гэрэл зураг /хх-4/
3. Гэрч Ч.Оюунчимэгийн “...Д.Цэнддорж нь 2004 оны 7 сарын 3-ны өдөр уралдааны морь унаж яваад морьноос унаж нас барсан. Тухайн өдөр наадмын дунд сунгаа болж байсан. Тэгээд Д.Цэнддоржийг морьноос унасан даруйд Төв аймгийн хүлээн авах дээр авч иртэл замдаа нас барсан байна гэж хэлээд моргт хийсэн. Д.Цэнддоржийг 2004 оны 7 сарын 9-ний өдөр оршуулсан...” гэх мэдүүлэг,
-гэрч Ч.Сарантөгсийн “...Д.Цэнддорж нь 2004 оны 7 сарын 3-ны өдөр морь унаж явж байгаад морьноосоо унасан гээд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах тасаг дээр ирсэн байхад нь би очсон. Тэгээд намайг очиход Д.Цэнддорж нас барсан байсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, Иргэний бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Боржигон овогт Содномын Даваадэлэг, Боржогин овогт Чанцалын Оюунгэрэл нарын хүү Даваадэлэгийн Цэнддорж /НС95092610/ нь 1995 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрөөд 2004 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болохыг тогтоож, түүний нас барсныг Төв аймаг дахь иргэний улсын бүртгэлд бүртгэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ