Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 175/ШЦТ2021/26

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лхагваням,

улсын яллагч Г.Энхмаа,

хохирогч Б.Алтанцэцэг, /онлайнаар/

хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх дугаар 1065/, (гэм буруугийн шүүх хуралдаанд онлайнаар, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч оролцоогүй болно)

шүүгдэгч Ц.Нямбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх дугаар 0958/

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх дугаар1695/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  Цогтжаргалын Нямбаатарт холбогдох эрүүгийн 2031001570119 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатар, Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Хүдэр” суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, /07 сартай/ хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Тарвагтай” 1 дүээр баг, 5-01 тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, РД:/МЮ87042615/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Нямбаатар нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын сайжруулсан шороон зам дээр 70-16 СЭҮ улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зорчигч Б.Болдбаатарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Нямбаатар нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын сайжруулсан шороон зам дээр 70-16 СЭҮ улсын дугаартай “Тоёота Кролла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ явган зорчигч Б.Болдбаатарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Нямбаатар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нямбаатар мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “...Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийнхөөрөө товч тайлбарлахыг хичээе. Миний хувьд маш их гомдолтой байна. Миний гомдол хэзээ ч тасрахгүй хүнд эцэг эх ганцхан заяадаг. Эрхэм нандин аавыг минь Ц.Нямбаатар шороонд булсан. Энэ үйлдэлдээ өчүүхэн ч гэсэн санаа зовохгүй өдийг хүрсэн. Хайртай хань, үр хүүхэд ач зээдээ амьдын хагацал үзүүлсэн. Хэцүү л байна. Шүүх хурлыг хойшлуулаад өгөөч нөхөн төлбөрөө барагдуулна  гэж хэлээд алга болчихсон. Цагаан сар болох гээд хэдэн төгрөг хэрэгтэй байна гэсэн чинь заа гэж хэлчихээд утсаа ч авахгүй байсан. Цагаан сар өнгөрөөд 5-нд залгасан. Тэгсэн 2, 3 хоног хүлээгээч гээд алга болчихсон. Би өөрөө 5, 6 хоногийн дараа залгасан. Сүүлдээ аргаа бараад амлалт бичиг хийж өг гэж хэлсэн. Тэгсэн Нямбаатар үгүй шүүх хурлаар хохирлыг багасгах ёстой гээд байх юм.  Энийг би ерөөсөө ойлгохгүй байна. Би өмгөөлөгчийн хөлс мөнгийг өгөөгүй байгаа гэж учирлаж хэлсэн. Хохирсон хүн нь өмгөөлөгчийнхөө хөлс мөнгийг төлж чадахгүй байхад хохироосон хэрэгтэн нь 2 өмгөөлөгч аваад хүний амь нас хохироочихоод гарсан зардлыг нь багасгах арга зам хайж байгаа нь шударга бус байна. Яагаад хохирлын мөнгө төлөхгүй багасгах гэж улайран дайрч байгаа нь дэндүү харамсалтай. Ичих нүүргүй хүмүүс гэж үзэж байна. Эрдэнэт хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Оршуулгын зардал 20,000,000 төгрөг нэхэмжилснээс 8-9 сар араасаа яриулан хөөцөлдөн байж 7 сая төгрөгийг өгсөн. Шүүх хурал 5 удаа болсон. Сүүлийн 2 шүүх хуралд Эрдэнэтээс Сэлэнгэ рүү явсан зардлаа нэхэмжилсэн баримтыг шүүх.”мн” сайт руу явуулсан. Та бүхэн баримттай танилцсан байх. Хүний амь насыг хэдэн төгрөгөөр үнэлж юу ярихыг нь сонсъё гэж  бодож байна...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Б.Алтанцэцэг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаач Б.Болдбаатарын төрсөн охин бөгөөд доороо 3 дүүтэй айлын том охин байгаа юм. Би өөрийн эцэг Болдбаатартай 20 нас хүртлээ хамт амьдарч байгаад хүнтэй суугаад тусдаа гарсан юм. Ер нь бол Хүдэрт баяр ёслолоор, амралтын үеэр байнга аав дээрээ очдог юм. Би Орхон аймаг нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 22 цаг өнгөрч байхад миний ээж Одгэрэл миний “99758510” дугаарын гар утас руу залгаад “аав Болдбаатар чинь манай дүү Алтанбаганы гэр лүү явлаа гээд гараад явсан, утас нь холбогдохгүй байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Алтанбаганы эхнэр Баянжаргал руу гар утсаар холбогдоод “аав Болдбаатар очсон уу” гэж асуухад “ирээгүй байна” гэж хариулж байсан. Би аав Болдбаатарыг гэртээ ирсэн юм болов уу? гээд байн байн ээж рүү залгасан чинь гар утсаа авахгүй байхаар нь дүү Баянжаргал руу бас олон дахин залгасан чинь мөн адил утсаа авахгүй байсан. Түүнээс хойш ээж рүү залгаж байтал нэг удаа утсаа авахад нь “яасан юм бэ, юу болсон бэ” гэж асуухад ээж уйлаад олигтой юм ярихгүй байсан. Манай найз Шүрэнчимэг надад “ээж чинь хямарчихсан байна, аав чинь осолд ороод толгой нь хагараад эмнэлэгт байна” гэхээр нь би шууд Орхон аймгаас Хүдэр сум руу гарсан. Орхон аймгаас гараад Улаан толгой өнгөрөөд явж байтал Шүрэнчимэг над руу залгаад “аав чинь өнгөрчихлөө” гэж хэлсэн. Ингээд би өөрийн эцэг Болдбаатарыг нас барсан талаар сонсож мэдсэн юм. Миний эцэг Болдбаатар бол хүнд ямар нэг муу санадаггүй, гэнэн цайлган, баяр ёслолоор архи уудаг, архи уухаараа ямар нэг догшин зан авир байхгүй. Тухайн хэрэг учрал болсон өдөр бол огт архи уугаагүй эрүүл байсан гэж ээж минь хэлсэн. Бидний зүгээс бол маш их гомдолтой байна. Эрүүл саруул байсан эцгийг минь дайраад алчихсанд маш их гомдож байна. Бидний зүгээс сэтгэл санааны хямрал, гомдол гээд бүх зардал нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг[3],

4. Хохирогч Б.Алтанцэцэг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Бидний гэр бүлийн зүгээс бол гомдолтой байна. Бидний зүгээс талийгаач эцэг Болдбаатарын оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Бидний гэр бүлийн зүгээс талийгаач Болдбаатарын 49 хоногийг өнгөрөөсний дараа бүх баримтаа хэрэг аль шатанд явж байна, тухайн үед бэлэн болгож гаргаж өгнө. Яллагдагч Нямбаатар нь 1,000,000 сая төгрөг төлсөн, өөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Нийт нэхэмжилж байгаа оршуулгын зардлын мөнгө гараагүй, тодорхойгүй байна...” гэх мэдүүлэг[4],

5. Иргэний нэхэмжлэгч Б.Энхжаргал 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Цогтжаргал овогтой Нямбаатар нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 70-16 СЭҮ улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг манай Сүхбаатар сумын “Энт Финанс” ХХК-д барьцаалан 1,996,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай авсан юм. Одоо Ц.Нямбаатарын зээл нь хэвийн үргэлжлээд явж байгаа бөгөөд 1,684,600 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Манай Энт Финанс ХХК-ны үйл ажиллагааны хувьд тухайн эзэмшигч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалан, өөрөө хариуцан унаж явах нөхцөлтэйгээр мөнгө зээлдэг. Тэгэхээр манай “Энт Финанс” ХХК-д барьцаалж мөнгө зээлэн манай дээр байгаа хэдий ч тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг Ц.Нямбаатар өөрөө зохицуулах ёстой. Ц.Нямбаатар нь зээлийн төлөлтөө сар бүр хэвийн төлөөд явж байгаа учраас манай “Энт Финанс” ХХК-д гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Д.Одгэрэл 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаач Б.Болдбаатартай 1980 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд анх танилцаж байсан. 1981 оноос өдийг болтол нэг гэр бүл болоод өдгөө 39 жил хамт амьдарсан байна. Бид 2 нийт 6 хүүхэдтэй бөгөөд өчигдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн “Хүдэр” сум, Баянцагаан 2 дугаар баг, 4-9 тоотод ам бүл 2-лаа амьдарч байсан. Бид 2 эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байсан юм. Талийгаач бид 2 өдөржингөө гэртээ гэр орныхоо ажлыг хийж өнжсөн ба орой 20 цаг өнгөрч байхад талийгаач нөхөр маань “хүргэн Алтанбаганыд очиж зээ хүү Хишигбаярыг очоод аваад ирье” гэхээр нь “хамт явъя” гэсэн чинь “чи гэртээ байж бай, би яваад ирье” гээд гэрээсээ гарсан. Талийгаач нөхрийг явснаас хойш 20-30 минутын дараа талийгаач Болдбаатарын “99635880” дугаар руу өөрийнхөө утаснаас залгасан чинь холбогдох боломжгүй гэхээр нь дээлээ өмсөөд араас нь гарах гээд үүдэнд зогсож байтал хэсгийн цагдаа хүрээд ирсэн.  Тэгээд “танай нөхөр зам тээврийн осолд орсон байна, та Болдбаатар гуайн иргэний үнэмлэхийг байвал гаргаад өгөөч” гэж хэлсэн. Би хэсгийн цагдаад талийгаачийн иргэний үнэмлэхийг өгчихөөд эмнэлэг рүү яваад очисон чинь ухаангүй, бага зэргийн амьсгаатай, хөл, гар нь нилэнхүйдээ шалбарчихсан харагдаж байсан. Хүдэр сумын эрүүл мэндийн төвөөс зохих эмчилгээ хийсэн гэсэн боловч 00 цаг өнгөрөөд нас барсан гэж мэдэгдсэн. Манай талийгаач нөхөр бол ямар нэг өвчин зовлон ярьдаггүй, эрүүл саруул, эмнэлгийн хяналтад байдаггүй. Талийгаач нөхөр Б.Болдбаатар нь архи, согтууруулах ундааны зүйлийг хааяа нэг хэрэглэдэг ба өчигдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гэрээс гарч явахад сайжруулсан шороон замаар явдаг ба хэрэг гарсан газар буюу “Урсгал ус” гэх худагийн урд талын сайжруулсан шороон замаар явж очдог юм. Миний хувьд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч З.Алтанбаганы 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би талийгаачийн 6 дахь охин Баянжаргалтай нэг гэр бүл болсон бөгөөд талийгаач миний хадам эцэг байсан юм. Талийгаач Б.Болдбаатар нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай гэрт огт ирээгүй. Сүүлд сонсохнээ манай гэрт очих гэж явж байгаад зам тээврийн осолд өртсөн гэж сонссон. Манай гэр лүү явж байсан шалтгаан бол миний том хүү Хишигбаяр нь багаасаа өвөө Болдбаатар, эмээ Одгэрэл нар дээр өссөн юм. Тийм болохоор Хишигбаярыг аваад гэр лүүгээ явах зорилгоор ирэх гэж байсан байх...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч Д.Баасанжаргал 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хүдэр сумын нутаг дэвсгэрт ажиллаж амьдардаг бөгөөд өөрийн найз болох Даажгай хочит Даваасүрэнтэй уулзаад айлд очиж, мод хагалж өгөөд хөлсөнд нь шимийн архи байсныг хувааж уусан. Тэгээд орой 21 цагийн үед дэлгүүр хоршоо хаачихсан архи, согтууруулах ундааны зүйл зарахгүй байсан тул Даваасүрэнтэй хамт алхаж явсан чинь Эрдэнэбаатар гэх залуу Нямбаатарын машиныг жолоодоод явж байгаад таарсан. Тэгээд Эрдэнэбаатар, Даваасүрэн бид 2-оос “хаа хүрэх гэж байгаа юм бэ” гээд асуухаар нь “гэр лүүгээ явж байна” гэсэн чинь Эрдэнэбаатар “суучих, хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгээд Даваасүрэнгийн гэрийн гадаа очоод Нямбаатар машиндаа үлдээд Эрдэнэбаатар, Даваасүрэн бид 3 гэр лүү орсон. Гэрт ороод удаагүй байж байтал Нямбаатар орж ирээд Даваасүрэнгийн гэрт хэсэг суусан юм. Тэр хугацаанд гаднаас Үнэнхүү гэх залуу бид нарын сууж байсан Даваасүрэнгийн байшинд орж ирсэн. Хэсэг хугацааны дараа Нямбаатар нь Эрдэнэбаатараас “машины түлхүүр” гэж хэлж аваад “гэр лүүгээ явлаа” гээд гарах үед Эрдэнэбаатар би “бас гарлаа” гээд хамт гарсан. Түүнээс хойш яасан талаар би сайн мэдэхгүй байна. Нямбаатарын эзэмшлийн “Тоёота Королла” загварын 10-76 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг Эрдэнэбаатар гэх залуу жолоодоод явж байсан. Эрдэнэбаатар бол архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, халамцуу явж байсан. Нямбаатар бол машин дотор унтаж үлдсэн ба хэсэг хугацааны дараа орж ирэхдээ гайгүй харагдаж байсан. Эрдэнэбаатар бас гайгүй харагдаж байсан болохоос биш яг хэр зэргийн согтолттой явсан эсэхийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч Р.Цогтжаргал 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нямбаатар нь миний том хүүхэд бөгөөд төрөхөөсөө надаар овоглож Цогтжаргал овогтой Нямбаатар гэж явдаг. Миний хүү одоо Хүдэр суманд эхнэр Гэрэлт- Саран, хүү 5 сартай Уужим, дүү Золжаргал ингээд ам бүл 5-лаа амьдардаг. Би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр миний хүү Нямбаатар, түүний эхнэр, хүүхэд болон бага хүү Золжаргал нар бүгд байсан. Би ажилтай учраас 09 цагт гэрээс гараад явахад манай гэр бүлийн хүмүүс үлдсэн. Түүнээс хойш би ажлаа хийж байтал Нямбаатар өөрийн гар утаснаас над руу залгаад “...Ээж та хаана байна, би машин аваад хөдөө явчихаад ирье...” гэж хэлэхээр нь “...Тэг тэг, би ажил дээр байна...” гэж хэлсэн. Миний хүү над дээр ирэхдээ эрүүл архи дарс уугаагүй, ганцаараа явж байсан. Тэгээд надаас машины түлхүүр авчихаад гараад явсан. Нямбаатар орой миний гар утас руу залгаад “...Ээжээ би хүн мөргөөд гэмтээчихлээ, Хүдэр сумын эмнэлэг дээр байна, та хүрээд ирээч...” гэхээр нь “... Яаж байгаа юм бэ?, юу болчив, архи уучихсан юм уу...” гэж асуусан чинь Нямбаатар “...Жаахан юм уучихсан байсан, хүн мөргөөд гэмтээчихлээ хурдан хүрээд ир...” гэхээр нь эмнэлэг дээр очсон чинь манай Хүдэр сумын Болдбаатарыг мөргөчихсөн байсан юм. Би хүүгээ хаана, юу хийж явж байгаад Болдбаатарыг мөргөчихсөн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Миний хүү Нямбаатар яг эрхэлсэн тодорхой ажил байхгүй бөгөөд модны компаниудад орж мод бэлтгэх, модны ажил хийх зэрэг улирлын шинж чанартай ажилладаг. Миний хүү цэрэгт явж байсан албаа сайн хаагаад ирсэн, архи, согтууруулах ундааны зүйл хааяадаа хэрэглэж байгаа харагддаг. 2019 оны 12 дугаар сард хүүхэд нь гарснаас хойш бараг гэрээсээ ч гарахгүй байгаа...” гэх мэдүүлэг[9],

10. Гэрч О.Батчимэг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажилтай бөгөөд өдрийн 8 цагаар ажилладаг юм. Өчигдөр ажлын цаг дууссаны дараа гэртээ ирээд байж байтал Эрүүл мэндийн төвийн сувилагч Энхсайхан миний гар утас руу 22 цаг 29 минутанд миний гар утас руу залгаад “...Гэмтэл авсан хүнд хүн ирсэн...” байна гэж хэлсний дагуу гэрээсээ гараад Эрүүл мэндийн төвд очисон. Гэмтэл авсан гэх хүнийг үзэхэд эрэгтэй хүн байсан бөгөөд үзлэгээр ухаангүй, комын байдалд орсон, духан дээрээ 4-5 см орчим ил шарх, духны яс ил хугаралтай, зүүн нүдний хөмсөг дээр 1см орчим шархтай, баруун нүд хөхөрсөн хавдсан, баруун талын шуу, 2 хөлний тавхайн дээд хэсэгт, 2 хөлийн өвдөг хэсгүүд шалбарсан, толгой орчим шилний үйрмэг шигдэж орсон олон тооны жижиг шархтай, ам хамраас цус гарсан, баруун талын хөмсөг дээр 2 см орчим зэрэг шархууд илэрсэн ба зүүн талын нүдний хүүхэн хараа өргөссөн маш хүнд өвчтөн байсан. Уг хүний амин үзүүлэлтийг шалгахад сатурац 47 хувь, пульс минутанд 37-142 удаа, артерийн даралт дээд даралт 137 доод даралт 90 байсан. Кордмин буюу зүрх судасны тариа дэмждэг тариаг 1 мг-г, Адерналин буюу зүрх судас дэмжих 1 мг, Кальц колконат буюу цус тогтоох тариаг 10 мг тариануудыг 2 гарын булчинд ээлжлэн, Тецно буюу цус тогтоох тариа 500 мг, Витамин К 2 мг, Еакк буюу цус тогтоох тариа 5 процентийн 100 мг тариануудыг судсаар тарьсан. Даралт унасан учраас Натри холорид 09 процент-500 мл, Дексом метизиам 12 мг судсаар, тархины хаван хөөх Манитол 10 процент-500 гр судсаар, Ренгэр буюу шингэн сэлбэх тариа 500 мг-г судсаар, Пирацетам буюу тархины үйл ажиллагаа дэмжих тариаг 10 мг-г судсаар, Актевин 5-мг судсаар, Церексом 5 мг-г дуслаар, огиулж бөөлжилтийн эсрэг Церукал 2 мг-г судсаар, өвчин намдаах Кетенол 2мг-г судсаар, Тарандал 2 мг-г судсаар, зүрхний үйл ажиллагааг дэмжих Рекбоксин 2 процент-10 мг судсаар тарьсан. Шархны анхны цэгцэлгээнүүдийг хийж баруун, зүүн нүдний хөмсөгний дээд тал, толгойд цус тогтоох зорилгоор оёдол тавьсан. Хүчилтөрөгч байнга өгч байсан, зүрхний массаж, амьсгал өгсөн, адерналин 3 секундын зайтай 3 удаа судсаар хийж байсан. Амьсгалын замыг чөлөөлөх зорилгоор цус соруулж авсан. Сэхээн амьдруулах эмчилгээг тасралтгүй хийсэн боловч биеийн байдал дээрдээгүй 00 цаг 30 минутын үед нас барсан. Талийгаач Б.Болдбаатар нь ямар ч команд биелүүлэхгүй, хариу урвал байхгүй, эмх замбараагүй хөдөлгөөнтэй, ухаангүй комын байдалтай байсан. Биеийн ар нуруу хэсэгт үзлэг хийх үед ил харагдах шарх сорви байгаагүй, ихэнх шарх нь тавхайн дээд хэсэг, өвдөг, 2 талын гар шалбарсан, зулгарсан шархнуудтай, мөн толгой хэсэг нилэнхүйдээ гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг[10],

11. Гэрч Э.Нарангэрэл 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дугаар ангийн хилийн албаны тасгийн шуурхай жижүүр ажилтай бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хүдэр сумын Застабын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирээд одоог болтол ажиллаж байна. Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 06-ны 13 цагийн үед байх миний танил Эрхэмбаяр мотоцикльтой хүрээд ирсэн ба бид 2 хэсэг юм ярьж сууж байгаад Эрдэнэбатынд миний хар өнгийн “Камри” загварын 01-54 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Эрдэнэбатын гэрт очоод Эрдэнэбат гараад ирэхээр нь машиндаа суулгаад юм яриад сууж байтал Эрдэнэбат нь Нямбаатар хүрээд ирээч гэж байна гэж хэлэхээр нь заза тэгье гэж хэлээд Эрхэмбаяр, Эрдэнэбат бид 3 миний машинтай Нямбаатарын гэр лүү явсан. Нямбаатарын хашаан дотор гэрийнх нь гадна ороод зогсож байтал Нямбаатар гэрээсээ гарч ирээд миний машин дотор суусан юм. Бид 4 сууж байгаад уг өдрийн өглөө Батсайхан гэх ах өөрийн найзтайгаа миний машин дотор ууж байсан 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архийг ууж байгаад үлдээсэн байсныг гаргаж ирээд задлаад уух гэж байтал миний эхнэр Солонго хүрч ирээд машин аваад яваад өгсөн. Тэгээд Эрхэмбаяр, Эрдэнэбат, Нямбаатар бид 4 машингүй болчихсон ба Нямбаатарын хашаан дотор 0.75 литрийн “Соёрхол” нэртэй үлдсэн архийг бид 4 хувааж уусан юм. Түүний дараа Нямбаатар “машин ирчихлээ” гэж байсан шиг санагдаж байна. Ямар ч байсан машинаа аваад ирэхээр нь бид нар машин дотор суусан. Тэгээд 0.75 литрийн “Тайга” нэртэй архи гаргаж ирснийг би бараг уугаагүй Эрхэмбаяр, Эрдэнэбат, Нямбаатар 3 хувааж уусан. Уг “Тайга” нэртэй архи дуусахаар нь “намайг хүргээд өгчих” гэсэн чинь Нямбаатар өөрийнхөө машиныг бариад намайг Застаб дээр буулгаад яваад өгсөн ба түүнээс хойш тэр хэдтэй дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг[11],

12. Гэрч Б.Эрдэнэбат 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 08 цагийн үед сэрсэн ба өөрийн гэртээ 15 настай охин Нандинцэцэгтэй хамт байсан. Өглөө 08 цагийн үед босоод гэр орныхоо ажлыг хийгээд, хашаан дотороо мод түлээгээ хагалаад өдрийг өнгөрөөгөөд байж байтал 14 цагийн үед манай гэрт Эрхэмбаяр болон Нарангэрэл нар Нарангэрэлийн хар өнгийн марк, улсын дугаарыг нь мэдэхгүй машинтай ирсэн. Би Нарангэрэл, Эрхэмбаяр 2-той хэсэг юм яриад сууж байтал Нямбаатар нь “99296097” гар утаснаас миний гар утас руу 15 цаг 34 минутанд залгаад “хаана байгаа юм бэ” гэхээр нь “гэрийнхээ урд байна” гэж хэлсэн чинь “манайд хүрээд ирээч” гэж хэлсэн. Нямбаатарын хүрээд ир гэж хэлснийг Эрхэмбаяр, Нарангэрэл 2-т хэлсэн чинь “за за, яваад очъё” гэж хэлээд бид 3 Нямбаатарын хашаан дотор гэрийнх нь гадна талд очоод зогсож байтал Нямбаатар гарч ирээд Нарангэрэлийн жолоодож явсан машин дотор суусан. Тэгээд бид 4 хэсэг юм яриад байж байтал Нарангэрэлийн эхнэр ирээд түүний жолоодож явсан хар өнгийн жижиг тэргийг аваад явсан. Түүний дараа Нарангэрэл, Эрхэмбаяр, Нямбаатар бид 4 явган болсон чинь Нямбаатар “би төв ороод машинаа аваад ирье” гэж яваад удалгүй “Королла” загварын машиныг ганцаараа унаад ирсэн. Тэгээд бид 4 Нямбаатарын машин дотор суугаад Нарангэрэлийн машин дотор байсан 0.75 литрийн тал архи, “Тайга” нэртэй 0.75 литрийн архи хуваагаад уусан юм. Архиа хувааж ууж дуусгачихаад Нарангэрэлийг нилээн муудчихаар нь хүргэж өгье гээд Нямбаатар өөрийнхөө “Королла” загварын машиныг жолоодож яваад застабын гадаа буулгачихаад Эрхэмбаяр, Нямбаатар бид 3 сууж хэсэг ойр зуурын юм ярьж байгаад Эрхэмбаярыг гэр лүү нь /урд лагерт/ хүргэж өгөхөөр явсан. Энэ хугацаанд Нямбаатар өөрөө машинаа барьж явсан ба Эрхэмбаярыг гэрийнх нь гадаа буулгачихаад Нямбаатар бид 2 Хүдэр сумын төвд орж ирсэн. Төвд орж ирээд “Од” гэх нэртэй дэлгүүр ороход Агий гэдэг охин худалдагч хийж байхаар нь “1 шил архи авъя” гэж хэлээд 0.75 литрийн “Экс” нэртэй архийг зээлээр авсан. Уг архийг аваад Нямбаатарын машинтай урд лагер руу явах гэж байх замд Даажгай, Шок, Үнэнхүү 3 явж байхаар нь “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь “гэр лүүгээ харих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь “суучих хүргээд өгье” гэж хэлж суулгаад Даажгайгийн гэрт очсон. Гэрт нь хүн байхгүй болохоор нь 5-лаа гэрт нь орж, дэлгүүрээс авсан архи хувааж уусан. Уг архийг ууж дуусгачихаад Нямбаатар бид 2 буцаад гэр лүүгээ явахаар болж, Нямбаатар өөрийнхөө машиныг жолоодоод би хажуу талд нь суугаад явсан. Би машин дотор жолоочийн хажуу талд суугаад явж байхад гэнэтхэн “түс тас” гээд миний сууж явсан машин юм мөргөх шиг болсон. Нямбаатарыг “хүн мөргөчихлөө” гэж хэлэх үед нь мөргөсөн хүнийг харахад Болдоо ах байсан. Би их сандарчихсан тухайн үеийн нөхцөл байдал орж гараад байна. Нямбаатар бид 2-ын ард “Бонго” загварын тээврийн хэрэгсэл явж байсан ба зогсоод дотор талаас нь Улаанаа гэх залуу бууж ирээд “яачив юу болчихов” гээд асууж байсан. Тэгээд мөргүүлсэн гэх Болдоо ахыг Нямбаатар машиндаа суулгаад шууд эмнэлэг явсан. Би яг аль унаанд суугаад яаж явсан гэдгээ мэдэхгүй байна. Яагаад гэвэл тухайн үед их айж сандарсан байсан...” гэх мэдүүлэг[12],

13. Гэрч Г.Агиймаа 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Од” хүнсний дэлгүүрт худалдагч хийж байх явцдаа архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зүйл огт байхгүй. Яагаад гэвэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл архи, согтууруулах ундааны зүйлийг худалдан борлуулахыг хориглосон. Б.Эрдэнэбат гэгч нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр намайг “Од” хүнсний дэлгүүрт худалдагч хийж байхад 21 цагийн үед дэлгүүрээ хаах гээд байж байтал дэлгүүр дотор орж ирээд “архи авъя” гэхээр нь “үгүй ээ, Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж гараад манай дэлгүүр архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахгүй” гэсэн чинь “ахдаа өөр архи байвал өчгихөөч, гуйж байна” гээд байхаар нь Хүдэр сумын гэрт байсан 0.75 литрийн “Хараа” нэртэй архийг гаргаж өгөөд явуулсан. Бусад хүмүүс бол манайхаас болон надаас ямар нэг архи, согтууруулах ундааны зүйл аваагүй. Эрдэнэбат ах бол миний эгч Ариунаатай гэр бүлийн найзууд байгаа юм. Тийм болохоор би таньдаг юм. Би Эрдэнэбат ахаас мөнгө аваагүй. Гуйгаад байхаар нь гэрт байсан 0,75 литрийн “Хараа” нэртэй архийг өгчихсөн юм...” гэх мэдүүлэг[13],

14. Гэрч Ж.Эрхэмбаяр 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хүдэр сум дахь гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт байсан. Өглөө босоод гэр орныхоо ажлыг хийж байгаад өдөр 14 цагийн үед Батсайхан гэх ахтайгаа уулзах гээд утсаар ярьсан чинь “хойно гэрийнхээ хажуу талд хүнтэй уулзаад сууж байна” гэхээр мотоцикльтойгоо яваад очиход Нарангэрэлийн хар өнгийн “Камри” загварын тээврийн хэрэгсэл дотор суучихсан байсан. Тэгээд би машинд нь суугаад хэсэг юм ярьж байгаад Батсайхан гэр лүү гээ орчихоор нь Нарангэрэл бид 2 Нарангэрэлийн машинтай Эрдэнэбатынх руу очсон. Эрдэнэбатын гэрийн гадаа очоод Эрдэнэбаттай уулзаад сууж байсан чинь Эрдэнэбат бид 2-т хандаж “Нямка /Нямбаатар/ залгаж байна хүрээд ирээч гэж байна” гэсэн чинь Нарангэрэл “тэгье тэгье” гээд машинаа жолоодоод Нямбаатарын гэрийн гадаа очиж зогссон. Нямбаатар гарч ирээд Нарангэрэлийн машинд суугаад Батсайхан ахын ууж байсан 0.75 литрийн “Соёрхол” архины шилтэй тал архийг уух гээд сууж байтал Нарангэрэлийн эхнэр ирж уурлаад машинаа аваад яваад өгсөн. Тэгээд бид 4 машингүй болчихоод Нямбаатарыг “машинаа аваад ирээч” гээд явуулчихаад гэрт нь байдаг 31 автомашины кабин дотор 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архийг уугаад сууж байтал Нямбаатар “Королла” загварын 70-16 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодоод ирэхээр нь Эрдэнэбат, Нарангэрэл бид 3 машинд нь суусан. Нямбаатарын машин дотор суугаад 0.75 литрийн “Тайга” нэртэй архи байсныг бид 4 юм ярьж суунгаа хувааж ууж дуусгасан. Тэгээд Нарангэрэл “гэр лүүгээ явъя” гэхээр нь Нямбаатар машин бариад застаб руу яваад Нарангэрэлийг буулгачихаад дараа нь Нямбаатар намайг гэрт минь хүргэж өгсөн. Би гэртээ ирчихээд гэрээсээ огт гараагүй ба тухайн өдөр гэртээ амарсан. Дахиж тэд нартай уулзаагүй...” гэх мэдүүлэг[14],

15. Гэрч Г.Даваасүрэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амьдардаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байгаад сумын танил найзууд болох Үнэнхүү, Шок нартай тааралдаад гэрт байсан архийг хувааж ууцгаасан юм. Би нилээн согтсон байсан учраас зарим зүйлсийг бол санахгүй байгаа бөгөөд ямар ч байсан Хүдэр сумын төвд явж байхад Нямбаатар машинтайгаа бид нарыг гэрт хүргэж өгч байсныг санаж байна. Түүнээс хойш яасан юу болсон талаар огт санахгүй байна. Би нилээн согтуу байсан учир Нямбаатарыг хэр зэрэг согтуу байсныг мэдэх зүйл алга. Хүдэр сумын төвд явж байхад бид нарыг манай гэрт машинтайгаа хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг[15],

16. Гэрч Б.Ариунболд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын гэртээ гэр орны ажлаа хийж өдрийг өнгөрүүлсэн. 20 цагийн үед Нямбаатарын “99296097” дугаарын гар утас руу залгасан чинь утсаа авахгүй болохоор нь Эрдэнэбатын “96002711” дугаарын утас руу залгасан чинь Эрдэнэбат авахаар нь “хаана байгаа юм бэ ах, Нямбаатар байна уу” гэж асуусан чинь “урд лагерт Даажгайгийн гэрт Нямбаатартай цуг байна” гэхээр нь “яриулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Нямбаатартай гар утсаар яриад “хаана байгаа юм бэ” гээд асуусан чинь “урд лагерт Даажгай ахын гэрт байна, хүрээд ирээч” гэхээр нь “за за” гэж хэлээд утсаа салгаад өөрийн эзэмшлийн 31-38 АРХ улсын дугаарта, “Бонго Жи-2” загварын тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа Даажгай ахын гэрийн гадаа очтол Нямбаатарын эзэмшлийн Королла загварын тээврийн хэрэглсэл зогсож байсан. Би жолоодож ирсэн машинаа тавьчихаад Даажгай ахын гэрт орсон чинь Үнэнхүү, Шок, Даажгай, Эрдэнэбат ах болон Нямбаатар нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай “архи дуусчихлаа” гээд сууж байсан. Тэгсэн чинь Нямбаатар “гарч ганц юм уух уу” гэхээр нь “тэгье” гэж хэлээд түрүүлж ганцаараа гараад машиндаа суугаад асаагаад хөдлөөд явсан. Би хойд гудмаар сайжруулсан шороон замаар чигээрээ явж байгаад дохио өгөөд баруун гар тийшээ эргэхэд Нямбаатарын машины гэрэл бөгсөн дээр тулаад ирэхээр нь ашгүй араас ирж байгаа юм байна гээд бодоод явж байтал Нямбаатарын машин нилээн хурдтай миний машиныг гүйцэж түрүүлэн өнгөрөөд л тоос шороо босоод тоормозны улаан гэрэл асаад зогсчихсон. Тэгээд Нямбаатарын машин зогсохоор нь машиных нь ард очоод зогссон чинь эрэгтэй хүн газарт уначихсан байсан. Би машинаас буугаад очоод харсан чинь Болдбаатар ах байсан. Болдбаатар ах байнга мотоцикль унаад яваад байдаг болохоор нь мотоцикльноосоо уначихсан юм байхдаа гэж бодоод байж байтал Нямбаатар машинаасаа бууж ирээд “юугаа хараад байгаа юм бэ?, хурдан өргөөч” гэхээр нь Болдбаатар ахыг өргөөд Нямбаатарын машинд суулгаад шууд эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлэг[16],

17. Гэрч Б.Ариунболд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач Болдбаатарыг мөргөсөн гэх гэр хорооллын гудамж дунд сайжруулсан шороон зам дээр миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зөв талаар буюу зүүн талаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Нямбаатар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ их гэрлээрээ дохисон ба өөр ямар нэг гэрэл дохио өгөөгүй. Би бол 40 км/ц-н хурдтай явсан бөгөөд Нямбаатар надаас л их хурдтай явсан байх гэж бодож байна. Намайг гүйцэж түрүүлээд өөрийн явж байсан урсгалдаа орсон. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний дараа өөрийн урсгалдаа ороод 20-30 метр зайнд яваад гэнэт тоормоз гишгээд шороо манараад зогсчихсон. Нямбаатар бас юу ч яриагүй шууд Болдбаатар ахыг эмнэлэгт хүргэж өгөхөөр явсан...” гэх мэдүүлэг[17],

18.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 062 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Ц.Нямбаатарын өмсөж явсан гэх Цэнхэр өнгийн “Nice” гэсэн бичиглэл бүхий ноосон цамц нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Цэнхэр өнгийн ноосон цамцанд гарсан 4,5x2,3 см хэмжээтэй, утасны шинж илэрч байх тул эдэлгээний явцад үүссэн ханзралт байна. 3.Хэрэв шинжилгээнд хүргүүлсэн хувцсаны залгаас оёдлын утас нь тасарсан, хөвөрсөн зэрэг шинж илэрч байх тул эдэлгээний явцад үүссэн ханзралт байна. 4.Шинжилгээнд хүргүүлсэн цэнхэр өнгийн “Nice” гэсэн бичиглэл бүхий ноосон цамцанд залгаас оёдлын утас нь тасарсан, хөвөрсөн шинж илэрч байх тул эдэлгээний явцад бохирлогдсон хуучин ханзралт байна....гэх дүгнэлт[18],

19. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №30 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.“Тоёота Corolla” маркийн 70-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Нямбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна: 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. 2.Явган зорчигч Б.Болдбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэв. 3.“Тоёота Corolla” маркийн 70-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг[19],

20.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаач Б.Болдбаатарын биед гавал тархины ил гэмтэл: дух хэсгийн гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, суурь ясанд олон тооны шугаман хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан бүлэн, толгойн оройн хуйх, баруун, зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун хөмсөг, баруун зүүн гарын сарвуу бугуй, баруун зүүн өвдөг, баруун тавхайнд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд хуралт, толгойн хуйх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  2.Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Талийгаач Б.Болдбаатар нь дээрх гэмтлүүдийг авах үедээ нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 4. Талийгаач Б.Болдбаатар нь дээрх гэмтлүүдийг авсан үедээ нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 5.Талийгаач Б.Болдбаатар нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. 6.Талийгаач Б.Болдбаатар нь гавал тархины ил гэмтэл: /дух хэсгийн гавлын хөндий рүү цөмөрсөн хугарал, суурь ясанд олон тооны шугаман хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан бүлэн/ гэмтлийн  улмаас нас барсан байна. 7. Талийгаач Б.Болдбаатар нь А /II/ бүлгийн цустай байна. ...” гэх мэдүүлэг[20],

21. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 064 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаач Балданцогт овогтой Болдбаатар /МП-56071771/-н өмсөж явсан гэх босоо цагаан өнгийн судалтай, хар хөх өнгийн хүрэм, хөх өнгийн урд хэсэгт товчтой цамц, цагаан хар өнгийн ноосон цамц, дөрвөлжин шоотой хар өнгийн бриукен өмд, “ЕМD ARМ” гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн биеийн тамирын өмд, цагаан саарал өнгийн дотуур өмд, ногоон өнгийн мишокон малгай, хүрэн бор өнгийн эрэгтэй хүний хос гутал зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна. 2.Хэрэв тэнцэж байгаа бол Б.Болдбаатарын өмсөж явсан гэх хувцаснуудыг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох зорилгоор 5х өсгөгч шил, гэрэл зургийн Мкоп 03100 дижитал аппарат ашиглан хэмжилтийн аргаар шинжилж үзэхэд хүрэмний баруун мөрний ар талд дээд оёдлоос доош 7x4,5см хэмжээтэй гэмтэл үүссэн, өмдний баруун хөлийн өвдөг хэсэгт 8х4.5см, зүүн хөлийн өвдөг хэсэгт 2.5х2см, 2,5хЗ,2см хэмжээтэй гэмтэл үүссэн, саарал өнгийн бриукен өмдний баруун хөлийн өвдөг хэсэгт 10х6.5см, зүүн хөлийн өвдөг хэсэгт 5,5х3.5см, зүүн шуумагны доод ирмэгээс 7,5х2,5см хэмжээтэй гэмтэл үүссэн, цэнхэр өнгийн дотуур өмдний баруун, зүүн өвдөгний хэсэгт 5,7хЗ,2см, 3,2x2,1см хэмжээтэй гэмтлүүд нь зах ирмэгний хэсэг тэгш бус, таслагдсан утаснууд сунаж хөвөрсөн, таслагдаагүй зарим хэсэгт нарийссан, суналттай, сэмэрсэн зэрэг шинжүүд илэрч байх тул татаж, чангаах хүч, хатуу гадаргуутай харилцан үйлчилсний улмаас эсвэл эдэлгээний явцад үүссэн урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн дөрвөлжин шоотой, саарал өнгийн бриукен өмдний ар хэсэгт зүүн гуяны харалдаа 0,8х0,9мм гэмтэл үүссэн, саарал өнгийн биеийн тамирын өмдний зүүн хөлийн өвдөг хэсэгт 2.5х2см гэмтэл үүссэн, энгэр хэсгээрээ цахилгаантай, цагаан, саарал өнгө алагласан дөрвөлжин шоотой, зүүн болон баруун мөрний хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, баруун ханцуйн ирмэг хэсэгт 4,2хЗ,2см хэмжээтэй гэмтлүүд нь ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй, материалын тодорхой хэсэг алга болсон, ирмэг хэсгүүдийн тасарсан утасны үзүүр өөр хоорондоо барьцалдан наалдаж хатуурсан, материалын онцлогоос хамаарч харлаж, шарласан зэрэг шинж илэрч байх тул хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр болон түлэгдэж үүссэн цооролт байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудыг үзэхэд хүрэмний баруун мөрний ар талд дээд оёдлоос доош 7x4,5см хэмжээтэй гэмтэл үүссэн, өмдний баруун хөлийн өвдөг хэсэгт 8х4.5см, зүүн хөлийн өвдөг хэсэгт 2.5х2см, 2,5хЗ,2см хэмжээтэй гэмтэл үүссэн, саарал өнгийн бриукен өмдний баруун хөлийн өвдөг хэсэгт 10х6.5см, зүүн хөлийн өвдөг хэсэгт 5,5х3.5см, зүүн шумагны доод ирмэгээс 7,5х2,5см хэмжээтэй гэмтэл үүссэн, цэнхэр өнгийн дотуур өмдний баруун, зүүн өвдөгний хэсэгт 5,7хЗ,2см, 3,2x2,1см хэмжээтэй гэмтлүүд нь зах ирмэгний хэсэг тэгш бус, таслагдсан утаснууд сунаж хөвөрсөн, таслагдаагүй зарим хэсэг нарийссан, суналттай, сэмэрсэн зэрэг шинжүүд илэрч байх тул татаж, чангаах хүч, хатуу гадаргуутай харилцан үйлчилсний улмаас эсвэл эдэлгээний явцад үүссэн урагдалт байна. -Шинжилгээнд ирүүлсэн дөрвөлжин шоотой саарал өнгийн бриукен өмдний ар хэсэгт зүүн гуяны харалдаа 0,8х0,9мм гэмтэл үүссэн, саарал өнгийн биеийн тамирын өмдний зүүн хөлийн өвдөг хэсэгт 2.5х2см гэмтэл үүссэн, энгэр хэсгээрээ цахилгаантай, цагаан, саарал өнгө апагласан дөрвөлжин шоотой, зүүн болон баруун мөрний хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, баруун ханцуйн ирмэг хэсэгт 4,2хЗ,2см хэмжээтэй гэмтлүүд нь ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй, материалын тодорхой хэсэг алга болсон, ирмэг хэсгүүдийн тасарсан утасны үзүүр өөр хоорондоо барьцалдан наалдаж хатуурсан, материалын онцлогоос хамаарч харлаж, шарласан зэрэг шинж илэрч байх тул түлэгдэж үүссэн цооролт байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудыг үзэхэд хүрэмний баруун мөрний ар талд дээд оёдлоос доош 7x4,5см хэмжээтэй гэмтэл үүссэн, өмдний баруун хөлийн өвдөг хэсэгт 8х4.5см, зүүн хөлийн өвдөг хэсэгт 2.5х2см, 2,5хЗ,2см хэмжээтэй гэмтэл үүссэн, саарал өнгийн бриукен өмдний баруун хөлийн өвдөг хэсэгт 10х6.5см, зүүн хөлийн өвдөг хэсэг 5,5х3.5см, зүүн шумагны доод ирмэгээс 7,5х2,5см хэмжээтэй гэмтэл үүссэн, цэнхэр өнгийн дотуур өмдний баруун, зүүн өвдөгний хэсэгт 5,7хЗ,2см, 3,2х2,1см хэмжээтэй гэмтлүүд нь зах ирмэгний хэсэг тэгш бус, таслагдсан утаснууд сунаж хөвөрсөн, таслагдаагүй зарим хэсэгт нарийссан, суналттай, сэмэрсэн зэрэг шинжүүд илэрч байх тул татаж, чангаах хүч, хатуу гадаргуутай харилцан үйлчилсний улмаас бохирлогдсон байх тул хуучин урагдалтууд байна. -Шинжилгээнд ирүүлсэн дөрвөлжин шоотой саарап өнгийн бриукен өмдний ар хэсэгт зүүн гуяны харалдаа 0,8х0,9мм гэмтэл үүссэн, саарал өнгийн биеийн тамирын өмдний зүүн хөлийн өвдөг хэсэг 2.5х2см гэмтэл үүссэн, энгэр хэсгээрээ цахилгаантай, цагаан, саарал өнгө алагласан дөрвөлжин шоотой, зүүн болон баруун мөрний хэсгээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, баруун ханцуйн ирмэг хэсэгт 4,2хЗ,2см хэмжээтэй гэмтлүүд нь ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй, материалын тодорхой хэсэг алга болсон, ирмэг хэсгүүдийн тасарсан утасны үзүүр өөр хоорондоо барьцалдан наалдаж хатуурсан, материалын онцлогоос хамаарч харлаж, шарлан бохирлогдсон байх тул хуучин цооролтууд байна...” гэх мэдүүлэг[21],

22. “Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаар дүгнэлтийн үнэлгээний Тайлан хэсэгт:... гэх үнэлгээ [22],

Эвдэрсэн эд анги, зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

          Үнэлгээ

   Үнэлгээний    тайлбар

1

Капут

Их

220.000

Солих

2

Толь баруун

Их

120.000

Солих

 

3

Салхины шил /урд/

Их

130.000

Солих

4

Крыло /баруун урд/

Дунд

60.000

Засах

5

Будах зардал

Бага

90.000

Ажлын хөлс

 

Шууд зардлын дүн:

 

620.000

 

 

 

 

 

 

 

200гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

40.000

Материалын үнэ

 

Эд анги солих

 

35.000

Ажлын хөлс

 

Тэнхлэг тохируулах

 

0

Ажлын хөлс

 

Шууд бус зардлын дүн:

 

75.000

 

 

Нийт дүн:

 

695.000

 

Хүснэгт[23]

23. “Ашид Билгүүн” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаар дүгнэлтийн үнэлгээний Тайлан хэсэгт: “Сэлэнгэ аймаг Хүдэр сумын 1 дүгээр багт 27 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг Олон Улсын Стандартын дагуу өртгийн хандлагын аргыг ашиглан тооцоолж, зах зээлийн өнөөгийн үнэлгээг 2020 оны 07 дугаар сарын байдлаар 23,269,680 төгрөг болохыг тогтоов” гэх үнэлгээ [24],

24. Шүүгдэгч  Ц.Нямбаатар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын өөрийн эхнэр Гэрэлт-Саран, 5 сартай хүү Уужим нарын хамт амьдардаг юм. Би эрхэлсэн тодорхой ажил байхгүй бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлээрээ гэртээ гэр орныхоо ажлыг хийгээд, хүүхдээ хараад байж байтал Эрдэнэбат 14 цаг нилээн өнгөрчихсөн 15 цаг дөхөж байхад миний гар утас руу залгасан. Би гар утсаа аваад ярихад Эрдэнэбат намайг “...Юу хийж байна, хаана байна...” гэхээр нь “...гэртээ байна...” гэж хариулахад Эрдэнэбат “за за тэгвэл яваад очъё...” гээд гар утсаа салгасан юм. Тэгэж ярьснаас хойш 5-10 минутын дараа манай гэрт хар өнгийн “Камри” загварын машин ирэхээр нь яваад очтол машин дотроос Нарангэрэл, Эрхэмбаяр, Эрдэнэбат 3 бууж ирсэн юм. Машинаас бууж ирэхдээ 0.75 литрийн “Тайга” 0.75 литрийн шилтэй тал шахуу “Соёрхол” нэртэй архи барьчихсан байсан. Тэгээд манай хашаан дотор юм яриад зогсож байтал Нарангэрэлийн эхнэр гэх хүн ирээд Нарангэрэлтэй нилээн цаана юм ярьж байснаа Нарангэрэлийн унаж ирсэн хар өнгийн “Камри” загварын машиныг унаад яваад өгсөн. Тэгээд бид 4 явган болчихсон болохоор тэр хэд надаас “...Машин чинь хаана байгаа юм бэ?...” гэж асуухаар нь “...Хүдэр сумын төвд ээж унаад явж байгаа...” гэтэл намайг “...Машинаа аваад ирээч, машинд чинь сууя л даа...” гэж хэлсэн юм. Би сумын төв рүү ороод ээжтэй ярьж байгаад машинаа аваад буцаад гэрийнхээ хашаа руу ороход Нарангэрэл, Эрдэнэбат, Эрхэмбаяр нар 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архийг бага зэрэг уучихсан сууж байсан юм. Тэгээд тэр 3 миний машинд суугаад би машинаа бариад бид 4 манай гэрээс арагшаа явж байгаад нэг гудманд ороод машин дотроо суусан. Машин дотор сууж байгаад 0 75 литрийн “Тайга” нэртэй архийг хувааж ууж дуусгасан. 0.75 литрийн “Тайга” нэртэй архийг ууж дуусгачихаад сууж байтал Нарангэрэл “намайг хүргээд өгчих” гэхээр нь би машинаа жолоодож яваад Нарангэрэлийг Хүдэр сумын хилийн цэргийн застаб дээр буулгасан. Нарангэрэлийг буулгасны дараа Эрхэмбаяр “гэртээ харина” гэхээр нь би машинаа жолоодоод урд хороололд Эрхэмбаярыг буулгаж өгсөн. Эрхэмбаярыг буулгаж өгсний дараа Эрдэнэбат бид 2 үлдээд 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи үлдсэн байсныг хувааж уухаар яриад би машинаа жолоодоод дэнж дээр гараад зогссон. Бид 2 машин дотор үлдсэн архиа хувааж уусан юм. Уг 0.75 литрийн “Соёрхол” архинаас үлдсэн байсныг хувааж ууж дуусгачихаад би архиндаа болоод муудчихсан байсан. Тэгээд миний ухаан санаа орж гараад байсан ба ямар ч байсан Эрдэнэбатыг дэлгүүр лүү орж байсан шиг санаж байна. Түүнээс хойш яасан гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээд би даараад нэг сэрээд харсан чинь айлын хашааны хажууд машин дотроо жолоочийн хажуу талын суудал дээр унтаж байсан бөгөөд байшин дотор хүмүүс чанга чанга яриад байхаар нь яваад ортол надтай хамт явж байсан Эрдэнэбат нь Даажгай, Үнэнхүү, Шок нэртэй хүмүүстэй архи ууж байгаа байдалтай сууж байсан. Намайг тэр байшин руу яваад ороход Даажгай ах билүү яг сайн санахгүй байна, намайг “нэг татчих” гэхээр нь “үгүй, үгүй би ингэс гээд гэр лүүгээ харилаа” гэж хэлсэн. Намайг гэр лүүгээ харилаа гээд гарах гэтэл Эрдэнэбат надад машины түлхүүр өгөөд “2-лаа хамт явъя” гээд цуг гарсан юм. Гадаа гараад би машиндаа суугаад машинаа жолоодсон ба Эрдэнэбат миний хажуу талын буюу жолоочийн хажуугийн суудал дээр суусан юм. Бид 2 гэр лүүгээ явах зорилгоор хойд зүгт явсан ба сайжруулсан шороон замаар явж байгаад гудмаар орсон. Уг гэр хорооллын гудамж нь ямар нэг гэрэлтүүлэг байхгүй бөгөөд явж байсан чинь эрэгтэй хүн наашаа харсан байдалтай гараа өргөөд гараад ирэх шиг болсон би тоормоз гишгээд зогсох гэсэн боловч зогсож чадалгүй очоод мөргөчихсөн. Би сандраад машинаа зогсохоор нь машинаасаа буугаад мөргөсөн хүнээ очоод харсан чинь Болдбаатар ах байсан юм. Эрдэнэбат миний араас бууж ирээд мөн Улаанаа /Ариунболд/ ард машинтайгаа явж байсан юм шиг байсан, буугаад ирчихсэн болохоор нь шууд “эмнэлэг явъя” гээд машиныхаа ард суулгаад Эрдэнэбат ах машин бариад би арын суудал дээр талийгаач Болдбаатарыг бариад явсан. Тэгээд Болдбаатар ахыг эмнэлэгт хүргэж өгсөн юм. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд 2020 оны 01 дүгээр сард Сүхбаатар сумын “Энт Финанс” ХХК-д барьцаалаад зээл авчихсан юм. Ер нь бол би өөрийн машинд учирсан хохирол гэмтлийг өөрөө хариуцаж байгаа юм. Би өөрийн гэм бурууг ойлгож, үүндээ гэмшиж байна. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгээ мэдэж байсан. Би 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи уух хүртэл бол болсон зүйлээ санаж байна. Түүнээс хойш уусан архиндаа болоод нилээн муудаад тасарчихсан байсан. Тэгээд Даажгай ахын гэрийн гадаа сэрсэн ба манараад ер нь л согтолттой байсан. Би тухайн үед 70-16 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ ямар нэг тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээгүй, 30-40 км/ц-н хурдтай явж байсан болохоор Ариунболдоос дахин мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг[25],

25. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[26], 25. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[27], 26.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[28], 27.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл[29], 28.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[30], 29.Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл үзүүлэлт[31], 30.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол[32], 31.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[33], 32. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[34], 33. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[35], 34. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[36], зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгчийн зүгээс гэм буруу болон хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Нямбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Алтанцэцэг нь оршуулгын зардалд баримтаар 20,301,124 /хорин сая гурван зуун нэг мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг шинжлэн судалж үзэхэд нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 18,660,588 төгрөгийн оршуулгын зардал гарсан байна.

Буяны ажилд оролцохоор ирэхдээ Ц.Болормаа 300,000 төгрөг, Ш.Цогбаяр 300,000 төгрөг, Г.Бат-Эрдэнэ 300,000 төгрөг, Н.Алтанбаяр 200,000 төгрөг, С.Түмэндаваа 200,000 төгрөгийн шатахуун авсан тул нийт 1,300,000[37] төгрөгийн шатахууны зардлыг гаргуулж өгөхийг хүсчээ. Гэвч 1,300,000 төгрөгөөр шатахуун түгээх газраас шатахуун авсан и-баримт буюу төлбөрийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Мөн хохирогч Б.Алтанцэцэгийн хүсэлтээр шүүх хуралдаан 2 удаа хойшлогдсон тул шүүх хуралдаанд ирэхдээ зарцуулсан гэх замын зардлын 129,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс амь хохирогчийн “Хаан банк”-наас зээллэсэн 1,000,000 /нэг/ сая төгрөгийн зээл, 1,300,000 төгрөгийн шатахууны зардал, 129,000 төгрөгийн замын зардал зэрэг нийт 2,429,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин шүүгдэгчийн зүгээс 7,000,000 /долоон сая/ төгрөг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Нямбаатараас 11,660,588 /арван нэгэн сая зургаан зуун жаран мянга таван зуун наян найман/ төгрөг гаргуулан, /МП84051666 регистрийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5-17-28 тоотод оршин суух хаягтай/, хохирогч Сартуул овогт Болдбаатарын Алтанцэцэгт олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн дараа шүүгдэгч Ц.Нямбаатар болон түүний өмгөөлөгч нараас: “...хохирол төлбөрийг төлөх хүсэлтэй байх тул заасан 5 хоногийн завсарлага авахыг хүссэн” хүсэлтийг гаргасан тул шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулах Шүүгчийн захирамж гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлгийг 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу 5 хоногийн дараа үргэлжлүүлж, завсарлага авсан 5 хоногийн хугацаанд шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар оролцогч талуудаас тодруулахад оршуулгын зардлын үлдэгдэл 11,700,000 төгрөгийг хохирогч Б.Алтанцэцэгийн данс руу шилжүүлсэн төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Нямбаатараас 18,700,000 /арван найман сая долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан /МП84051666 регистрийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5-17-28 тоотод оршин суух хаягтай/, хохирогч Сартуул овогт Болдбаатарын Алтанцэцэгт нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.Нямбаатарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Нямбаатарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхээс: “...Хүний амь насыг юугаар ч хэмжиж үнэлж болзошгүй. Ц.Нямбаатарын болчимгүй үйлдлээс болж болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон үйлдэлдээ гэмшиж байгаа. Хэрэг хянан хэлэлцсэнээр өмнөх шүүх хуралдаанаас ял аваад 4 сар орчим цагдан хоригдсон. Ц.Нямбаатар нь шоронгийн амьдралын нөхцөл байдлуудыг ойлгож байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан. Амьдралын нөхцөл байдал тааруу улмаас хохирлын асуудлыг тогтоолгосон. Цаашдаа ард үлдсэн хүмүүс жам ёсоороо амьдраад явна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээсэн хор уршгийг төлөх тал дээр санаачилга гаргасан хүнд ямар ял оногдуулахыг хуульчилсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тухайн зүйл ангийн хорих ялтай уялдуулж шүүх дотоод итгэл болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэрэглэж болохыг хуульчилсан. Үүнийг хэрэглэх боломжтой эсэх талаар нь шүүгч дүгнэлт хийж өгөөрэй. Боломжгүй гэж үзвэл шүүгч хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан манай үйлчлүүлэгчийн үйлдсэн гэм буруугийн шинжид тохирсон ялыг оногдуулахад бидний зүгээс татгалзах зүйлгүй. Б.Алтанцэцэгийн уужуу ухаан уучлах байх гэж найдаж байна. Хохирогчийг энэ тал дээр уян хатан хандаж саналаа хэлэх байх” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяраас: “...Өмнөх анхан шатны шүүх хуралдаанаас өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогчид учирсан нөхцөл байдал бүрэн төлөгдсөн. Эдгээр нөхцөл байдлууд ял шийтгэлийг оногдуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн нь нотлогдсон. Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг нөхөн төлсөн байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гол нөхцөл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоосон хэмжээнд хохирогчид учирсан хохирол мөнгийг нь төлсөн. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүгч харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялын доод хэмжээг доош нь татаж  ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш дээд хэмжээ 8  жил хүртэл ял оногдуулахаар заасан гэмт хэргийг үйлдсэн бол тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний 2/1 ээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний 2/1 ээс багагүй ял оногдуулна гэж хуульчилсан байдаг. Эдгээр хуулийн зүйл, заалтыг баримтлан ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул гэм бурууд нь тохирсон ял хуулийн дагуу оногдуулах байх гэж үзэж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч Г.Энхмаагаас: “Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг учруулсан нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар тухайн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх шийдвэрлэхээр заасан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг арилсан байхыг шаарддаг. Хохирлоо завсарлага аваад төлсөн боловч хүний амь насыг сэргээх боломж байхгүй учраас хор уршиг бүрэн гүйцэт арилаагүй. Хувийн байдлын хувьд Ц.Нямбаатар өмнө нь 2 удаа ял шийтгүүлж байсан. Би эрүүгийн хуулийн саналаа гаргахдаа эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хувийн байдал гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шүүгч ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж өмнөх саналаа дэмжиж оролцоно” гэсэн дүгнэлтийг хийж, хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас бий болсон үр дагаврыг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэн үзэж, хууль ёсны байх, шударга ёс, эрх зүйн ухамсрыг дээдлэн, тэдгээрийг удирдлага болгон тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь хир зохистой эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйн хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан хэм хэмжээний дотор ял оногдуулах нь императив шинжтэй буюу тухайн заалтыг шүүх зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй хэрэглэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах эсэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Нямбаатар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн боловч согтуугаар хүний амь насыг хохироосон, амь хохирогчийн эхнэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь нөхөн сэргээгдэхгүй хүнд хохирол учруулсан хор уршгийг арилгах боломжгүй байх тул шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгч нарын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг өгөхийг хүссэн” өмгөөллийн дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ гэж дүгнэсэн.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Нямбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/-н сар хорих ял шийтгэж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин Ц.Нямбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг, шүүгдэгчийг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолохоор тогтоов.

Шүүгдэгч Ц.Нямбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 126 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Ү-131400034 улсын бүртгэлийн дугаартай, 27м2 хэмжээтэй Хүдэр сумын 1 дүгээр багт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олговол зохино.

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Нямбаатарын 515901 дугаартай, жолоодох эрхийн “B” ангилалийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж, “Тоёота Корола” маркийн 70-16 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 01978448 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Нямбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ц.Нямбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/-н сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Нямбаатарт 5 /тав/-н жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг нь тоолсугай.

5. Ялтан Ц.Нямбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 126 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлээс амь хохирогчийн “Хаан банк”-наас зээллэсэн 1,000,000 /нэг/ сая төгрөг, 1,300,000 төгрөгийн шатахууны зардал, 129,000 төгрөгийн замын зардал зэрэг нийт 2,429,000 /хоёр сая дөрвөн зуун хорин есөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Нямбаатараас 18,700,000 /арван найман сая долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан /МП84051666 регистрийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5-17-28 тоотод оршин суух хаягтай/, хохирогч Сартуул овогт Болдбаатарын Алтанцэцэгт нөхөн төлснийг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Ү-131400034 улсын бүртгэлийн дугаартай, 27м2 хэмжээтэй Хүдэр сумын 1 дүгээр багт байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

9. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Нямбаатарын 515901 дугаартай, жолоодох эрхийн “B” ангилалийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж, “Тоёота Корола” маркийн 70-16 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 01978448 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Нямбаатарт буцаан олгосугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ