Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 200

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Л.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын******* багт оршин суух ******* овогт *******гийн ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Л.******* миний бие өөрийн өмчлөлийн Завхан аймгийн ******* сумын******* багийн ******* тоот 2 өрөө орон сууцыг 40000000 төгрөгөөр Б.*******т худалдахаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулан урьдчилгаа 3000000 төгрөг авсан болно. Б.******* нь урьдчилгаа 30 хувь болох 12000000 төгрөгийн үлдэгдэл 9000000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-нд барагдуулж үлдэгдэл 70 хувь болох 28000000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сар гэхэд өгч дуусгахаар тохиролцсон боловч урьдчилгаа 9000000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Ийм учраас бид 2017 оны 01 дүгээр сарын 05-нд нэмэлт гэрээ байгуулж үүндээ 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор урьдчилгаа 9000000 төгрөгөө өгч дуусгах хэрэв хугацаандаа өгч чадахгүй бол гэрээгээ цуцлан байраа буцааж авах талаар тусган хоёр талаас зөвшөөрөн гарын үсэг зурсан билээ. Б.******* нь энэ хугацаанд өгч чадаагүй бөгөөд цаашид ч өгөх боломжгүй байгаа учраас гэрээний дагуу байрнаас гарах шаардлага тавьсан боловч гарахгүй байгаа тул албадан гаргуулж өгнө үү. Л.******* миний бие гэрээний дагуу 3000000 төгрөгнөөс нь 2016 оны 03 дугаар сарын 07-ноос эхлэн сарын 250000 төгрөгөөр бодож түрээсийн хөлс суутган үлдсэн мөнгийг эргүүлэн төлөх болно гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын******* багт оршин суух овогт ын ******* шүүхэд гаргасантайлбартаа: Миний бие Б.******* 2016 оны 11 сард иргэн Л.*******ээс Завхан аймгийн ******* сумын******* багт байрлалтай 2 өрөө байрыг 40000000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон юм. Ингэхдээ эхлээд 3000000 төгрөгөө өгсөн. 11 сар, 12 сард буюу цаашид хугацаа нь 1 дүгээр сарын 15-ны дотор нийт 30 хувийн үлдэгдэл болох 9000000 төгрөгийг хувааж өгнө. Үлдсэн 28000000 төгрөгийн 8 хувийн зээлээр төлнө. Зээл олдохгүй тохиолдолд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийт төлбөрөө төлж дуусгахаар тохирч гэрээ байгуулан гарын үсэг зурсан нь үнэн. Ингээд байрандаа орохдоо 14 хоногийн хугацаанд иж бүрэн засвар хийж тохижуулж 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нүүж орсон...Үнэхээр үндсэн хугацаандаа 8 хувийн зээл олгогдохгүй болж мөнгө төгрөг өгч чадахгүй болсон тохиолдолд засварын мөнгө, өмнө өгсөн 3000000 төгрөгнөөсөө байсан хугацааныхаа төлбөрийг тооцоод гаргана гэж ярьсан үг байгаа. Гэхдээ тийм байдалд хүрмээргүй байна. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж хаана хаанаасаа нааштай шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Л.******* нь Б.*******т холбогдуулж байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...Завхан аймгийн ******* сумын******* багийн иргэн Б.******* би иргэн Л.*******ээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2 өрөө байр худалдан авах гэрээ хийж байрандаа орсон. Улмаар уг байрны төлбөрийг тохирсон хугацаандаа өгч барагдуулж чадаагүй учраас нэхэмжлэгчийн орон сууц чөлөөлүүлэх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээнзөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгний35100 төгрөгийг улсын орлогын тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг тус тус гаргуулжнэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Л.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох байр чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх хухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн70200 төгрөгнөөс 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогын тоот данснаас 35100 төгрөг, хариуцагчаас35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ