| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0502/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/541 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/541
2021 5 11 2021/ШЦТ/541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Г.Батаа,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч\хохирогч Д.О, ,Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2006 04474 0381 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь эхийн 1306 тоотод иргэн Д.О-ттай харилцан зодолдсоны улмаас түүний биед тархи доргилт, нүүр, баруун шуу, эрхий хуруунд шарх баруун гарын зөөлөн эдийн няцрал, зулгаралтууд, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу зүүн шанаа, нуруунд зулгаралт гэмтлүүдийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь эхийн 1306 тоотод иргэн Д.Г-тэй харилцан зодолдсоны улмаас түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун гарын эрхий, долоовор хуруунд зулгаралт гэмтлүүдийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч\хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Шүүгдэгч\хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн оройны 22 цагийн орчимд гэртээ байж байхад манай найз Д.Г орж ирээд нэрийг нь мэдэхгүй 0.75 литрийн савлагаатай архинаас хамт уусан. Талд нь оруулаад байж байтал Д.Г гэртээ харина гэхээр нь би хүргэн дүү Нямдорж, Бат-Амгалан нартай хамт өөрийн 78-64 УНЯ улсын дугаартай “Санни 15” загварын хүрэн өнгийн машинтайгаа Д.Г ийг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1306 тоот руу хүргэж өгсөн. Түүний эхнэр Ариунжаргал болон хүүхдүүд нь байсан. Тэгээд Д.Г бид хоёр 0.5 литрийн савлагаатай “Хараа” архи уусан. Талд нь ороход Д.Г надтай шалтгаангүйгээр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Д.Г-тэй зодолдсон. Тэгтэл миний духнаас цус гараад эхэлсэн. Манай хоёр дүү гаднаас орж ирээд маргааныг салгасан. Намайг бүлэглэн зодсон зүйл байхгүй. Харин Д.Г надтай маргалдсанаас болж миний баруун гарын шуу хэсгээс цус гарсан байсан. Тухайн үед Д.Г-тэй маргалдаж байхдаа цонхыг нь хагалсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Д.Г миний биед учруулсан. Харин гаран дахь шарх гэмтлийг цонх хагалснаас болж үүссэн гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),
Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр... Д.О хоёр дүүгийн хамт намайг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1306 тоот буюу гэрт маань хүргэж өгсөн. Манай гэрт Д.О бид хоёр орсон. 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Талд нь орж байхад би өөрийн халаасан дахь мөнгөө тоолсон. Тэгэхэд 10.000 төгрөг дутсан юм шиг санагдаад байхаар нь би Д.О-ыг авсан гэж бодоод маргалдсан. Маргалдаж байхад Д.О баруун гараараа миний зүүн шанаа руу 2-3 удаа цохихоор нь баруун гараараа Д.О-ын зүүн шанаа руу нь 2 удаа, дух руу нь 1 удаа цохисон. Тухайн үед би Д.О-ттай маргалдсан. Өөр хүнтэй маргалдаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас),
Гэрч Б.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай эхнэрийн эхийн дүү болох Д.О нь над руу залгаад манай найз хүрээд ирчихсэн. Хүргээд өгөөч гээд ярьсан. Д.О ах болон найз нь архи үнэртүүлчихсэн байсан. Би тэр хоёрыг аваад Дарь Эх хүү явсан. Замдаа онгорхой байсан караоке орж “Хараа” нэртэй 0.75 литрийн архи авсан. Тэгээд Дарь Эхийн дунд буудлаас баруун хойшоо явж байгаад Дарь Эх захын харалдаа баруун гар тийшээ буюу ертөнцийн зүгээр зүүн салаад гудамж орж 1306 дугаартай тоотын гадна очоод бид дөрөв гэрт нь цуг орсон. Тэгэхэд нөгөө ахад нилээд их мөнгө байсан. Тэрийг нь аваад эхнэрт нь түрийвчтэй хамт өгсөн. Тэгээд гарах гэхэд нөгөө ах Д.О ахыг найзындаа ирсэн юм чинь ганц шил уучих гээд байсан. Тэгэхээр нь Нямдорж бид хоёр гараад машинд байж байя гээд гарсан. Машиндаа унтаж байхад ойролцоогоор нэг цаг гаруйн дараа тухайн айлын 6 юм уу 7 настай хүүхэд гарч ирээд машины цонх цохиод ээж та хоёрыг дуудаж байна. Нөгөө хоёр чинь хоорондоо муудалцаад байна гэсэн. Тэгээд би Нямдоржийг ороод хараадах гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөгөө хүүхэд гарч ирээд намайг дуудсан. Би гэрт нь ороход гэр нь цус болсон, Д.О ахын 2 хөмсөгний голд язарчихсан хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
Гэрч Н.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 цагийн үед гэртээ шөнө унтаж байтал манай нөхөр, түүний найз Д.О мөн Д.О-ын хоёр дүүгийн хамтаар орж ирсэн. Д.О-ын хоёр дүү бид хоёр архи уугаагүй юм чинь гадаа байж байя гээд гараад явсан. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ 0.75 литрийн архи барчихсан орж ирсэн. Тухайн архийг манай гэрт хувааж уусан. Тэгээд хоорондоо мөнгөнөөс болж маргалдаж эхэлсэн. Манай нөхөр надад мөнгө байсан ч байхгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би авчихсан гэж хэлсэн. Гайгүй болохоор нь би өрөө рүүгээ орчихсон. Тэгээд хэвтэж байхад ахиад хоорондоо маргалдаад байх шиг болохоор нь хартал Д.О манай нөхөр Д.Г ийг шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би болиоч гээд нэг хүүхдээ гаргаад гадаа байгаа дүүг нь дуудаад ир гэж явуулсан. Тэгтэл гаднаас Д.О-ын хоёр дүү орж ирсэн. Орж ирээд салгасан. Д.О-ыг барьж байсан дүү нь Д.О-ыг тавьтал ширээн дээр байсан архийг бариад ширээ цохиж хагалсан. Д.Г ийг цохих гээд дайрсан ба тэр үед Д.Г хажуу тийшээ болтол Д.О манай цонхийг хагалсан. Тэгээд Д.О, ,Д.Г нар хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12956 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: 2 хөмсөгний голд босоодуу байрлалтай 3.0х0.1см, баруун шууны гадна доод хэсэгт, дотор доод хэсэг, эрхий хурууны долоовор хурууны завсар мэс заслын оёдол бүхий шархуудтай, шарханд боолттой, боолт наалдаж бохирдсон. Баруун гарын долоовор дунд хуруу 2.3-р үеэр хөдөлгөөн хязгаарлагдсан. Баруун гарын дээд хэсэг, 4-р хуруу, 1-р хурууны 1.2-р үер жижиг жижиг улаан ягаан зулгаралттай. Баруун нүдний дээд доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн, зүүн шанаанд 1.0х0.2см хэмжээтэй улаан ягаан өнгийн зулгаралттай. Нурууны зүүн дээд хэсэгт 4.0х4.0см, доод хэсгээр 10.0х6.0см хэсэгт улаан хүрэн өнгийн босоо зураасан зулгаралтуудтай.
ГССҮТ-н 2020.11.07-ны үзлэгт: Онош: Тархи доргилт, дух, баруун гарт няцарсан шарх гэжээ.
2020.11.07-ны Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ: гавлын ясанд хугарал тодорхойлогдохгүй, хамар яс болон 2 нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй...тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн...дух хамрын хөндийн хэсгийн зөөлөн эдэд хавантай...ДҮГНЭЛТ
1. Д.О-н биед тархи доргилт, нүүр, баруун шуу, эрхий хуруунд шарх, баруун гарын зөөлөн эдийн няцрал, зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн шанаа, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.
3. Шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас),
Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2 хөмсөгний голд шарх, баруун шуу, эрхий хурууны шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад зулгарал, няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Мохоо зүйлд хурц, ирмэгтэй зүйлээс бусад зүйлийг ойлгож болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12975 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдаж овойсон. Духны цох хэсэгт 1.1х0.2см, 0.6х0.3см, баруун гарын сарвууны долоовор хурууны 2-р үений ар хэсэгт 1х1см, эрхий хурууны 1-р үений ар хэсэгт 0.6х0.5см хүрэн улаан өнгийн нимгэн тав бүхий зулгаралттай. ДҮГНЭЛТ
1. Д.Г-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун гарын эрхий, долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),
Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Д.Г надтай шалтгаангүйгээр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Д.Г-тэй зодолдсон. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Би Д.Г ямар нэг мөнгө төлсөн зүйл байхгүй. Д.Г бид хоёр эвлэрсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд ялагдагчаар өгсөн: “... Д.О нь баруун гараараа миний зүүн шанаа руу 2-3 удаа цохихоор нь би баруун гараараа Д.О-ын зүүн шанаа руу 2 удаа, дух руу нь 1 удаа цохисон. Тэгтэл Д.О-ын духнаас цус гарч эхэлсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би Д.О ад ямар нэг мөнгө төлсөн зүйлгүй. Д.О бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/5520 дугаар албан тоот (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66, 77 дугаар хуудас),
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дугаар хуудас),
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 82 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68, 83 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь эхийн 1306 тоотод иргэн Д.О-ттай харилцан зодолдсоны улмаас түүний биед тархи доргилт, нүүр, баруун шуу, эрхий хуруунд шарх баруун гарын зөөлөн эдийн няцрал, зулгаралтууд, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу зүүн шанаа, нуруунд зулгаралт гэмтлүүдийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь эхийн 1306 тоотод иргэн Д.Г-тэй харилцан зодолдсоны улмаас түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун гарын эрхий, долоовор хуруунд зулгаралт гэмтлүүдийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О, ,Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгч Д.О, ,Д.Г нар нь хохирогчийн хувиар хохирол, төлбөртэй холбогдуулан нэхэмжилсэн зүйлгүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.О, ,Д.Г нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 1306 тоотод иргэн Д.Г-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун гарын эрхий, долоовор хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр... Д.О хоёр дүүгийн хамт намайг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1306 тоот буюу гэрт маань хүргэж өгсөн. Манай гэрт Д.О бид хоёр орсон. 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архийг хувааж уусан. Талд нь орж байхад би өөрийн халаасан дахь мөнгөө тоолсон. Тэгэхэд 10.000 төгрөг дутсан юм шиг санагдаад байхаар нь би Д.О-ыг авсан гэж бодоод маргалдсан. Маргалдаж байхад Д.О баруун гараараа миний зүүн шанаа руу 2-3 удаа цохихоор нь баруун гараараа Д.О-ын зүүн шанаа руу нь 2 удаа, дух руу нь 1 удаа цохисон. Тухайн үед би Д.О-ттай маргалдсан. Өөр хүнтэй маргалдаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас),
Гэрч Н.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 цагийн үед гэртээ шөнө унтаж байтал манай нөхөр, түүний найз Д.О мөн Д.О-ын хоёр дүүгийн хамтаар орж ирсэн. Д.О-ын хоёр дүү бид хоёр архи уугаагүй юм чинь гадаа байж байя гээд гараад явсан. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ 0.75 литрийн архи барчихсан орж ирсэн. Тухайн архийг манай гэрт хувааж уусан. Тэгээд хоорондоо мөнгөнөөс болж маргалдаж эхэлсэн. Манай нөхөр надад мөнгө байсан ч байхгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би авчихсан гэж хэлсэн. Гайгүй болохоор нь би өрөө рүүгээ орчихсон. Тэгээд хэвтэж байхад ахиад хоорондоо маргалдаад байх шиг болохоор нь хартал Д.О манай нөхөр Д.Г ийг шанаа хэсэг рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би болиоч гээд нэг хүүхдээ гаргаад гадаа байгаа дүүг нь дуудаад ир гэж явуулсан. Тэгтэл гаднаас Д.О-ын хоёр дүү орж ирсэн. Орж ирээд салгасан. Д.О-ыг барьж байсан дүү нь Д.О-ыг тавьтал ширээн дээр байсан архийг бариад ширээ цохиж хагалсан. Д.Г ийг цохих гээд дайрсан ба тэр үед Д.Г хажуу тийшээ болтол Д.О манай цонхийг хагалсан. Тэгээд Д.О, ,Д.Г нар хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12975 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдаж овойсон. Духны цох хэсэгт 1.1х0.2см, 0.6х0.3см, баруун гарын сарвууны долоовор хурууны 2-р үений ар хэсэгт 1х1см, эрхий хурууны 1-р үений ар хэсэгт 0.6х0.5см хүрэн улаан өнгийн нимгэн тав бүхий зулгаралттай. ДҮГНЭЛТ
1. Д.Г-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун гарын эрхий, долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),
Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Д.Г надтай шалтгаангүйгээр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Д.Г-тэй зодолдсон. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Би Д.Г ямар нэг мөнгө төлсөн зүйл байхгүй. Д.Г бид хоёр эвлэрсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас) зэргээр,
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 1306 тоотод иргэн Д.О-ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа, дух хэсэгт нь гараараа 1 удаа тус тус цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт, нүүр, баруун шуу, эрхий хуруунд шарх, баруун гарын зөөлөн эдийн няцрал, зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн шанаа, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн оройны 22 цагийн орчимд гэртээ байж байхад манай найз Д.Г орж ирээд нэрийг нь мэдэхгүй 0.75 литрийн савлагаатай архинаас хамт уусан. Талд нь оруулаад байж байтал Д.Г гэртээ харина гэхээр нь би хүргэн дүү Нямдорж, Бат-Амгалан нартай хамт өөрийн 78-64 УНЯ улсын дугаартай “Санни 15” загварын хүрэн өнгийн машинтайгаа Д.Г ийг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 1306 тоот руу хүргэж өгсөн. Түүний эхнэр Ариунжаргал болон хүүхдүүд нь байсан. Тэгээд Д.Г бид хоёр 0.5 литрийн савлагаатай “Хараа” архи уусан. Талд нь ороход Д.Г надтай шалтгаангүйгээр маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Д.Г-тэй зодолдсон. Тэгтэл миний духнаас цус гараад эхэлсэн. Манай хоёр дүү гаднаас орж ирээд маргааныг салгасан. Намайг бүлэглэн зодсон зүйл байхгүй. Харин Д.Г надтай маргалдсанаас болж миний баруун гарын шуу хэсгээс цус гарсан байсан. Тухайн үед Д.Г-тэй маргалдаж байхдаа цонхыг нь хагалсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Д.Г миний биед учруулсан. Харин гаран дахь шарх гэмтлийг цонх хагалснаас болж үүссэн гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),
Гэрч Б.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай эхнэрийн эхийн дүү болох Д.О нь над руу залгаад манай найз хүрээд ирчихсэн. Хүргээд өгөөч гээд ярьсан. Д.О ах болон найз нь архи үнэртүүлчихсэн байсан. Би тэр хоёрыг аваад Дарь Эх хүү явсан. Замдаа онгорхой байсан караоке орж “Хараа” нэртэй 0.75 литрийн архи авсан. Тэгээд Дарь Эхийн дунд буудлаас баруун хойшоо явж байгаад Дарь Эх захын харалдаа баруун гар тийшээ буюу ертөнцийн зүгээр зүүн салаад гудамж орж 1306 дугаартай тоотын гадна очоод бид дөрөв гэрт нь цуг орсон. Тэгэхэд нөгөө ахад нилээд их мөнгө байсан. Тэрийг нь аваад эхнэрт нь түрийвчтэй хамт өгсөн. Тэгээд гарах гэхэд нөгөө ах Д.О ахыг найзындаа ирсэн юм чинь ганц шил уучих гээд байсан. Тэгэхээр нь Нямдорж бид хоёр гараад машинд байж байя гээд гарсан. Машиндаа унтаж байхад ойролцоогоор нэг цаг гаруйн дараа тухайн айлын 6 юм уу 7 настай хүүхэд гарч ирээд машины цонх цохиод ээж та хоёрыг дуудаж байна. Нөгөө хоёр чинь хоорондоо муудалцаад байна гэсэн. Тэгээд би Нямдоржийг ороод хараадах гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөгөө хүүхэд гарч ирээд намайг дуудсан. Би гэрт нь ороход гэр нь цус болсон, Д.О ахын 2 хөмсөгний голд язарчихсан хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12956 дугаар: “... Хэсэг газрын үзлэгт: 2 хөмсөгний голд босоодуу байрлалтай 3.0х0.1см, баруун шууны гадна доод хэсэгт, дотор доод хэсэг, эрхий хурууны долоовор хурууны завсар мэс заслын оёдол бүхий шархуудтай, шарханд боолттой, боолт наалдаж бохирдсон. Баруун гарын долоовор дунд хуруу 2.3-р үеэр хөдөлгөөн хязгаарлагдсан. Баруун гарын дээд хэсэг, 4-р хуруу, 1-р хурууны 1.2-р үер жижиг жижиг улаан ягаан зулгаралттай. Баруун нүдний дээд доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн, зүүн шанаанд 1.0х0.2см хэмжээтэй улаан ягаан өнгийн зулгаралттай. Нурууны зүүн дээд хэсэгт 4.0х4.0см, доод хэсгээр 10.0х6.0см хэсэгт улаан хүрэн өнгийн босоо зураасан зулгаралтуудтай.
ГССҮТ-н 2020.11.07-ны үзлэгт: Онош: Тархи доргилт, дух, баруун гарт няцарсан шарх гэжээ.
2020.11.07-ны Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ: гавлын ясанд хугарал тодорхойлогдохгүй, хамар яс болон 2 нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй...тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн...дух хамрын хөндийн хэсгийн зөөлөн эдэд хавантай...ДҮГНЭЛТ
1. Д.О-н биед тархи доргилт, нүүр, баруун шуу, эрхий хуруунд шарх, баруун гарын зөөлөн эдийн няцрал, зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн шанаа, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.
3. Шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас),
Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2 хөмсөгний голд шарх, баруун шуу, эрхий хурууны шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад зулгарал, няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Мохоо зүйлд хурц, ирмэгтэй зүйлээс бусад зүйлийг ойлгож болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд ялагдагчаар өгсөн: “... Д.О нь баруун гараараа миний зүүн шанаа руу 2-3 удаа цохихоор нь би баруун гараараа Д.О-ын зүүн шанаа руу 2 удаа, дух руу нь 1 удаа цохисон. Тэгтэл Д.О-ын духнаас цус гарч эхэлсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би Д.О ад ямар нэг мөнгө төлсөн зүйлгүй. Д.О бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.О , Д.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Д.О, ,Д.Г нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Д.Г Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12975 дугаар дүгнэлтээр “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун гарын эрхий, долоовор хуруунд зулгаралт” гэмтэл,
Хохирогч Д.О ад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12956 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, нүүр, баруун шуу, эрхий хуруунд шарх, баруун гарын зөөлөн эдийн няцрал, зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн шанаа, нуруунд зулгаралт” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул Д.Г , Д.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Г , Д.О нарын бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд гэм буруутай санаатай үйлдэл, учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Г , Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.
Хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй, шүүгдэгч Д.О, ,Д.Г нар нь хохирогчийн хувиар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.О, ,Д.Г нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Д.О, ,Д.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч “Шүүгдэгч Д.О ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 428 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” оногдуулах дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Д.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, түүний хувийн байдал болох эрхэлсэн тодорхой ажилгүй, 70 хувийн хөдөлмөр чадвар алдалттай, урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзаж түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч Д.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, түүний хувийн байдал болох эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн боловч дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г нь өмнө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байх бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/5520 тоот Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх газрын албан бичгээр Д.Г нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн эдэлж, 128 цагийн үлдэгдэлтэй байна гэсэн байна. (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас)
Иймд шүүгдэгч Д.Г оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 428 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Шүүгдэгч Д.О-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Г-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О, ,Д.Г нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О, ,Д.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.О, ,Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мянгад овогт Даваапилын Очирбат, Шуудай овогт Дашдилэгийн Гантөгс нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Г т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 428 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О, ,Д.Г нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О, ,Д.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.О, ,Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ