| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0537/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/552 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Г.Батаа,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн холбогдох эрүүгийн 2006 04269 0630 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 9 дүгээр гудамжны 119 тоотод хамт архи уусан иргэн Б.Б-ийн гар утсыг хүч хэрэглэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Наран” караокед зүс таних хоёр эмэгтэйтэйгээ тааралдаад уулзахад хажууд нь үл таних эрэгтэй хүн хамт явж байсан ба удалгүй бид дөрөв караокеноос гараад би зүс таних хоёр эмэгтэйг таксинд суулгаж өгөөд хамт сууж байсан танихгүй залуутай караокены гадаа байж байтал миний танил Отгоо гэдэг эмэгтэй надтай тааралдахаар нь би Отгоог болон караокед тааралдсан танихгүй залууг дагуулаад өөрийн гэр буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгий 9 гудамж 119 тоотод дагуулж ирээд байж байсан ба Отгоо болон танихгүй залуутай хоёр манай байшинд байж байх үед би байшингаасаа гарч ороод байшиндаа гал түлээд байж байсан. Тэр танихгүй залуу манай гэрт байхад гар утас нь дуугараад хүмүүстэй гар утсаар яриад цаад хүмүүс тэр залууг дуудаад байсан ба ингээд тэр залуу манайхаас явахаар болоод бид хоёр манай байшингаас гарахад миний гар утас тэр залууд байсан ба намайг кодыг нь гаргаад өгчих гэхээр нь би гар утасныхаа кодоо би өөрөө гаргаад өгье гэж миний гар утсыг надад өгөлгүй миний толгой болон нүүр лүү 2-3 удаа цохиод миний гар утсыг надад өгөлгүй хашаа даваад зугтаад явсан. Ингээд би гэр лүүгээ явж ороод гэр доторх эд зүйлээ шалгаж үзэхэд Samsung G-3 маркийн бор хар өнгийн гар утас, хасын дүрстэй мөнгөн бөгж ил байсан байхгүй байхаар нь би Отгоогоос асуугаад хувцас болон биеийг нь шалгаж үзэхэд аваагүй байсан. Миний толгойны оройны зүүн хэсэгт овойж хавдсан байна. Миний гэрт байсан гар утас нь дэлгэц онгойдог уянтай, бор хар өнгийн, нэг сим карт хийдэг, Samsung G-3 маркийн гар утас байсан энэ гар утсыг би 2019 онд хуучнаар нь “Нарантуул” захаас 25.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин надаас аваад ярьж байсан гар утас нь 2018 оны загварын Samsung G-3 маркийн, хар өнгийн, ухаалаг гар утас байсан энэ гар утсыг би 2020 оны 02 дугаар сарын үед хорооллын нэгэн гар утасны дэлгүүрээс шинээр нь 160.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөнгөн бөгж нь хас хэлбэртэй хээтэй бөгөөд хасынхаа хоёр талд улаан өнгийн дуураймал шүрэн шигтгээтэй байсан ба нэг шүрэн шигтгээ нь унасан байсан ба бөгжний ар хэсгийг нь шарж гагнуулж байсан энэ бөгжийг би хүнээр хийлгүүлсэн ба одоо 35.000 төгрөгөөр бөгжөө үнэлж байна. Би тэр өдөр надтай танилцсан үл таних залууг сэжиглэж байгаа ба тэр орой Отгоо болон зүс таних залуу бид гурав манай гэрт ороход миний орны хажуугийн тавиур дээр бөгж болон гар утас байсан. Харин надтай танилцсан үл таних залуу манай гэрээс зугтаад явсны дараа бөгж, гар утас алга болсон байсан. Тэр залуу 176-178 см орчим өндөр нуруутай, 25-30 орчим насны, туранхай биетэй, шардуу царайтай залуу байсан ба өөрийгөө Сүхбаатар аймгийн харьяат Батмөнх гэдэг гэж танилцуулж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас),
Гэрч Ч.Отгондэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 20-ны орой би “Моол” гэдэг бааранд Буяннэмэх гэдэг танил залуутайгаа тааралдсан ба тэр өдөр надтай танилцсан нэг залуу Буяннэмэхээс болон надаас салахгүй дагаад яваад байсан ба ингээд Буяннэмэх, тэр залуу бид гурав хамтдаа Буяннэмэхийн гэр лүү явсан ба гэрт нь очоод бид гурав нэг шил “Хар Чингис” гэдэг нэртэй архи байхаар нь уусан ба энэ хооронд тэр танихгүй залуу Буяннэмэхийн гар утсаар хүүхнүүдтэй яриад байсан ба энэ хооронд Буяннэмэх галаа түлэх гээд гарч ороод яваад байсан. Удалгүй Буяннэмэх галаа түлчхээд бид хоёртой хамт суухад тэр залуу Буяннэмэхийг гараад уулзадхая гээд дагуулаад байшингаас нь гарсан ба удалгүй Буяннэмэхийн толгойноос нь цус гарчихсан ороод ирсэн ба тэр танихгүй залуу цохиод гар утсыг минь аваад явчихлаа гэж хэлж байсан. Би өөрөө бие муутай, группт байдаг ба тухайн үед архи уусан согтуу байсан болохоор тэр танихгүй залууг юу хийж байсныг нь сайн анзаарч хараагүй. Харин Буяннэмэх гэрээс юм алга болсон байна гээд миний хувцас болон намайг нэгжээд байсан. Би тэр залууг танихгүй ба тэр өдөр л “Моол” бааранд танилцсан. Тэр залуу ойролцоогоор 30 орчим настай залуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан: “Таньж олуулах ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд 09 цаг 10 минутад эхлүүлэв. 1993-1997 оны хооронд төрсөн Т.Сэргэлэнбат, Г.Бат-Эрдэнэ, Т.Идэр, Х.Ихмөрөн, Б.Улсбаяр нарын зургийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас өнгөт хэлбэрээр татаж компьютерын дэлгэцэн дээр шинэ А-4 цаасан дээр 1, 2, 3, 5, 6 гэж дугаарлан холбогдсон гэрч Т.Б-ийн зургийг 4 дугаарт байрлуулав. Хохирогч Б.Буяннэмэх нь 1. Таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Т.Сэргэлэнбат, Г.Бат-Эрдэнэ, Т.Идэр, Т.Баянмөнх, Х.Ихмөрөн, Б.Улсбаяр нарын зургийг хохирогч Б.Буяннэмэх-д харуулахад надад үзүүлж байгаа 6 хүний зурагнуудын 4 дугаарт байгаа хүн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт байхад миний гар утсыг аваад зугтсан хүн мөн байна энэ зурган дээрээ махлаг гарсан байна надтай уулзах үедээ туранхай байсан би энэ хүнийг нүднийх нь харц болон царайны төрхөөр нь таньж байна гэж заасан тул тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),
Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн “Асайт”
худалдааны төвийн замын эсрэг талд байрлах нэгэн бааранд үл таних эрэгтэй
эмэгтэй танилцаад хажууд нь хамт явж байсан эрэгтэйн хамт гэр лүү явсан бөгөөд
бид гурав хамтдаа нэг шил архи хувааж угаад би гэрийн эзэн эрэгтэй хүнийх нь
марк загварыг нь мэдэхгүй хар өнгийн ухаалаг гар утсыг нь тэр эрэгтэй хүнээс
аваад хүнтэй ярьсны дараа гар утас нь кодоороо түгжихээр нь тэр эрэгтэйд
кодоо хэлээд өгчих гэхэд өөрөө кодоо гаргаад өгье миний гар утсыг надад өгчих
гээд надаас гар утсаа авах гэхэд нь би гар утсыг нь өгөлгүй тэр эрэгтэйн толгой
болон цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохичхоод хашааг нь даваад зугтаад явсан. Тэр үед би Улаанбаатар хотод амьдардаг байхдаа Мянган оюутны байрны
ойролцоо байдаг нэгэн нийтийн байранд амьдардаг байсан ба нийтийн байрныхаа
өрөөн дотор тэр гар утсыг цэнэглэчхээд унтсан хойгуур өрөөнөөсөө хулгайд
алдсан. Би тэр гар утсанд өөрийнхөө сим картаа хийгээд ашиглаж байсан. Тэр гар
утсыг ямар маркийн гар утас байсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор би тэр гар утсыг нь
авсан байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас),
Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Б-ийн хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),
Т.Б-ийн “Хаан” банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 69, 74, 78 дугаар хуудас)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 9 дүгээр гудамжны 119 тоотод иргэн Б.Б-ийн гар утсыг хүч хэрэглэн авч, бусдад 175.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Наран” караокед зүс таних хоёр эмэгтэйтэйгээ тааралдаад уулзахад хажууд нь үл таних эрэгтэй хүн хамт явж байсан ба удалгүй бид дөрөв караокеноос гараад би зүс таних хоёр эмэгтэйг таксинд суулгаж өгөөд хамт сууж байсан танихгүй залуутай караокены гадаа байж байтал миний танил Отгоо гэдэг эмэгтэй надтай тааралдахаар нь би Отгоог болон караокед тааралдсан танихгүй залууг дагуулаад өөрийн гэр буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгий 9 гудамж 119 тоотод дагуулж ирээд байж байсан ба Отгоо болон танихгүй залуутай хоёр манай байшинд байж байх үед би байшингаасаа гарч ороод байшиндаа гал түлээд байж байсан. Тэр танихгүй залуу манай гэрт байхад гар утас нь дуугараад хүмүүстэй гар утсаар яриад цаад хүмүүс тэр залууг дуудаад байсан ба ингээд тэр залуу манайхаас явахаар болоод бид хоёр манай байшингаас гарахад миний гар утас тэр залууд байсан ба намайг кодыг нь гаргаад өгчих гэхээр нь би гар утасныхаа кодоо би өөрөө гаргаад өгье гэж миний гар утсыг надад өгөлгүй миний толгой болон нүүр лүү 2-3 удаа цохиод миний гар утсыг надад өгөлгүй хашаа даваад зугтаад явсан. Ингээд би гэр лүүгээ явж ороод гэр доторх эд зүйлээ шалгаж үзэхэд Samsung G-3 маркийн бор хар өнгийн гар утас, хасын дүрстэй мөнгөн бөгж ил байсан байхгүй байхаар нь би Отгоогоос асуугаад хувцас болон биеийг нь шалгаж үзэхэд аваагүй байсан. Миний толгойны оройны зүүн хэсэгт овойж хавдсан байна. Миний гэрт байсан гар утас нь дэлгэц онгойдог уянтай, бор хар өнгийн, нэг сим карт хийдэг, Samsung G-3 маркийн гар утас байсан энэ гар утсыг би 2019 онд хуучнаар нь “Нарантуул” захаас 25.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин надаас аваад ярьж байсан гар утас нь 2018 оны загварын Samsung G-3 маркийн, хар өнгийн, ухаалаг гар утас байсан энэ гар утсыг би 2020 оны 02 дугаар сарын үед хорооллын нэгэн гар утасны дэлгүүрээс шинээр нь 160.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөнгөн бөгж нь хас хэлбэртэй хээтэй бөгөөд хасынхаа хоёр талд улаан өнгийн дуураймал шүрэн шигтгээтэй байсан ба нэг шүрэн шигтгээ нь унасан байсан ба бөгжний ар хэсгийг нь шарж гагнуулж байсан энэ бөгжийг би хүнээр хийлгүүлсэн ба одоо 35.000 төгрөгөөр бөгжөө үнэлж байна. Би тэр өдөр надтай танилцсан үл таних залууг сэжиглэж байгаа ба тэр орой Отгоо болон зүс таних залуу бид гурав манай гэрт ороход миний орны хажуугийн тавиур дээр бөгж болон гар утас байсан. Харин надтай танилцсан үл таних залуу манай гэрээс зугтаад явсны дараа бөгж, гар утас алга болсон байсан. Тэр залуу 176-178 см орчим өндөр нуруутай, 25-30 орчим насны, туранхай биетэй, шардуу царайтай залуу байсан ба өөрийгөө Сүхбаатар аймгийн харьяат Батмөнх гэдэг гэж танилцуулж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас),
Гэрч Ч.Отгондэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 20-ны орой би “Моол” гэдэг бааранд Буяннэмэх гэдэг танил залуутайгаа тааралдсан ба тэр өдөр надтай танилцсан нэг залуу Буяннэмэхээс болон надаас салахгүй дагаад яваад байсан ба ингээд Буяннэмэх, тэр залуу бид гурав хамтдаа Буяннэмэхийн гэр лүү явсан ба гэрт нь очоод бид гурав нэг шил “Хар Чингис” гэдэг нэртэй архи байхаар нь уусан ба энэ хооронд тэр танихгүй залуу Буяннэмэхийн гар утсаар хүүхнүүдтэй яриад байсан ба энэ хооронд Буяннэмэх галаа түлэх гээд гарч ороод яваад байсан. Удалгүй Буяннэмэх галаа түлчхээд бид хоёртой хамт суухад тэр залуу Буяннэмэхийг гараад уулзадхая гээд дагуулаад байшингаас нь гарсан ба удалгүй Буяннэмэхийн толгойноос нь цус гарчихсан ороод ирсэн ба тэр танихгүй залуу цохиод гар утсыг минь аваад явчихлаа гэж хэлж байсан. Би өөрөө бие муутай, группт байдаг ба тухайн үед архи уусан согтуу байсан болохоор тэр танихгүй залууг юу хийж байсныг нь сайн анзаарч хараагүй. Харин Буяннэмэх гэрээс юм алга болсон байна гээд миний хувцас болон намайг нэгжээд байсан. Би тэр залууг танихгүй ба тэр өдөр л “Моол” бааранд танилцсан. Тэр залуу ойролцоогоор 30 орчим настай залуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан: “Таньж олуулах ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд 09 цаг 10 минутад эхлүүлэв. 1993-1997 оны хооронд төрсөн Т.Сэргэлэнбат, Г.Бат-Эрдэнэ, Т.Идэр, Х.Ихмөрөн, Б.Улсбаяр нарын зургийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас өнгөт хэлбэрээр татаж компьютерын дэлгэцэн дээр шинэ А-4 цаасан дээр 1, 2, 3, 5, 6 гэж дугаарлан холбогдсон гэрч Т.Б-ийн зургийг 4 дугаарт байрлуулав. Хохирогч Б.Буяннэмэх нь 1. Таньж олуулах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Т.Сэргэлэнбат, Г.Бат-Эрдэнэ, Т.Идэр, Т.Баянмөнх, Х.Ихмөрөн, Б.Улсбаяр нарын зургийг хохирогч Б.Буяннэмэх-д харуулахад надад үзүүлж байгаа 6 хүний зурагнуудын 4 дугаарт байгаа хүн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт байхад миний гар утсыг аваад зугтсан хүн мөн байна энэ зурган дээрээ махлаг гарсан байна надтай уулзах үедээ туранхай байсан би энэ хүнийг нүднийх нь харц болон царайны төрхөөр нь таньж байна гэж заасан тул тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),
Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн “Асайт”
худалдааны төвийн замын эсрэг талд байрлах нэгэн бааранд үл таних эрэгтэй
эмэгтэй танилцаад хажууд нь хамт явж байсан эрэгтэйн хамт гэр лүү явсан бөгөөд
бид гурав хамтдаа нэг шил архи хувааж угаад би гэрийн эзэн эрэгтэй хүнийх нь
марк загварыг нь мэдэхгүй хар өнгийн ухаалаг гар утсыг нь тэр эрэгтэй хүнээс
аваад хүнтэй ярьсны дараа гар утас нь кодоороо түгжихээр нь тэр эрэгтэйд
кодоо хэлээд өгчих гэхэд өөрөө кодоо гаргаад өгье миний гар утсыг надад өгчих
гээд надаас гар утсаа авах гэхэд нь би гар утсыг нь өгөлгүй тэр эрэгтэйн толгой
болон цээж хэсэг рүү нь 2-3 удаа цохичхоод хашааг нь даваад зугтаад явсан. Тэр үед би Улаанбаатар хотод амьдардаг байхдаа Мянган оюутны байрны
ойролцоо байдаг нэгэн нийтийн байранд амьдардаг байсан ба нийтийн байрныхаа
өрөөн дотор тэр гар утсыг цэнэглэчхээд унтсан хойгуур өрөөнөөсөө хулгайд
алдсан. Би тэр гар утсанд өөрийнхөө сим картаа хийгээд ашиглаж байсан. Тэр гар
утсыг ямар маркийн гар утас байсныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор би тэр гар утсыг нь
авсан байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас),
Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Б-ийн хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.
“Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Б.Б-ийн бие махбодид халдан зодон хүч хэрэглэж, улмаар гар утсыг авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолсон” гэх “Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Б-д 175.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Т.Б 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогчид барагдуулсан, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Т.Баянмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг танилцуулж, Т.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ