| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2021/0548/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/585 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай холбогдох эрүүгийн 1906 03183 0723 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.У нь 2019 оны 5 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-55г тоотын орчимд А.Б-ийн эзэмшлийн Samsung A-50 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 839.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө нөхөр Бямбахүүгийн хамт найз Наранцацралт гадаад явахаар болоод гаргаж өгөөд Сансарын Туннелийн дээд талд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед Ариунаа гээд найзын хамт 1 литрийн Абсолют архи 2 шилийг хувааж уугаад 02 цаг өнгөрч байхад нөхрийн хамт гараад такси бариад Кино үйлдвэрийн автобусны буудал дээр буугаад тэндээс урагшаа нарийн гудамжаар гараад гэр лүүгээ орох гээд гудамж руу ороод явж байсан чинь урдаас нэг эмэгтэй дөрвөн эрэгтэй хүн гарч ирээд эмэгтэй нь дундуур орж ирээд намайг түлхээд аваад явчихаар нь яах гэж байгаа юм гэхэд дуугүй бай гичий, жингэр минь гээд миний үснээс зулгаахаар нь би тэр эмэгтэйн үснээс нь зөрүүлээд доош нь дарчихсан нөгөө хоёр залуу дээр хоёр залуу нэмэгдчихсэн манай нөхрийг зодож байсан бөгөөд намайг үснээс доош дарчихсан байхад нөгөө охин аллаа гээд орилоод байсан чинь жижигхэн хоёр залуу нь ирээд нөгөө охиноос миний гарыг тавиулаад миний чихнээс хоёр ээмгийг суга татаж аваад хоёр эрэгтэй нь зүүн тийшээ, нэг эмэгтэй хоёр эрэгтэй нь баруун тийшээ гудамж дундуур ороод зугтаагаад яваад өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Мобикомоос зээлээр 850.000 төгрөгөөр худалдан авсан Samsung A-50 загварын гар утас, 356644/10/398575/5, 356645/10/398575/2 гэх имэй кодтой байсан. Жил гаруйн хугацаанаас өмнө Мөнгөн завьяагаас 380.000 төгрөгөөр худалдан авч байсан эмэгтэй хүний цагираган хэлбэртэй монетон ээмэг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас),
Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Манай нөхөр бид хоёр нилээд согтчихсон байсан. Тухайн үйл явдлыг нарийн сайн санахгүй байна. Гурван залуу манай нөхөртэй маргалдаад би салгах санаатай дундуур нь ороход цаанаас нь нэг эмэгтэй миний үснээс татахаар нь би болиулах санаатай үснээс нь зулгаасан. Тэгээд байж байтал нэг залуу нь ирээд салгасан. Тухайн үед цагдаа дуудаагүй ба нөгөө гурван залуу нэг эмэгтэй дөрвөөс салаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 1-1в тоот гэртээ ороод амарсан. Маргааш нь сэрэхэд гар утас, чихэнд байсан монетон ээмэг байхгүй байсан. Ээмгийг нь бол хаана алга болгосноо санахгүй байна. Харин гар утсыг ...гудамжинд миний үснээс татсан эмэгтэй миний үснээс татаж байгаад халааснаас Samsung A-50 маркийн гар утсыг авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас),
Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан. Надад одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дугаар хуудас)
Гэрч Б.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Сансарын Туннелийн дээд талд байрлах караокед эхнэр, эхнэрийн хоёр эмэгтэй найзын хамт уулзаад хоёр шил архи хувааж ууж сууж байгаад2019 оны 5 дугаар сарын 23-ны 01, 02 цагийн үед тэндээс эхнэрийн хамт гараад такси бариад Кино үйлдвэрийн урд талын автобусны буудал дээр ирж буугаад тэндээс эхнэрийн хамт гэр лүүгээ уруудаад алхсан бөгөөд тухайн үед архи уучихсан болохоор орж гараад яваад байсан. Гудамжруугаа ороод явж байсан чинь өөдөөс сүүдийсэн юмнууд ирж байх шиг байсан. Нэг эмэгтэй шахаад ороод ирсэн бөгөөд манай эхнэртэй зууралдаад үлдсэн. Би 3-4 залуутай зууралдаж зодолдоод эхнэрийг бид нарыг отож байсан байна. Зугтаарай гэж хэлсэн. Тэгээд тэнд нилээд зодолдсон. Яг юу болсон талаар сайн санахгүй байна. Залуухан хүүхдүүд байх шиг байсан. Тэд нар тэндээс зугтаагаад явчихсан. Өглөө босоход эхнэрийн зээлээр авсан гар утас нь байхгүй байна гэсэн. Тэгээд миний халаасанд байсан нокиа гар утас нь байхгүй байна гэсэн. Тэгээд миний халаасанд байсан нокиа гар утас задгай 10.000 гаруй төгрөг байсан... шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
Гэрч Э.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед 2-3 жилийн өмнө танилцаж байсан гэр нь Баянхошуунд байдаг Эрдэнэбатын У гээд найз тухайн өдөр 16-17 цагийн үед манай гэрт ирээд өчигдөр орой гар утас олсон. Кино үйлдвэрийн тэндээс бие засаж байгаад гар утас олсон гээд хөх өнгийн Samsung A-50 маркийн гар утас гаргаж ирээд надад бичиг баримт байхгүй. Чиний бичиг баримтаар ломбардад тавьчихъя гээд гэрээс гараад Сансар тэр хавиар их ломбард байдаг тэнд тавья гээд Сансар Туннелийн замын эсрэг талд дээшээ шатаар гараад байсан. Нэрийг нь мэдэхгүй ломбардад 420.000 төгрөгийн барьцаанд иргэний үнэмлэхийн хуулбараар тавьсан. Тэгээд РС тоглоомын газар орж хоносон. Тэгээд өглөө нь гараад Ундрах хүүхдэдээ болон өөртөө хувцас, утас худалдаж авсан. Надад палаж, кеттэй авч өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),
Гэрч Г.Нисэхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн орчим гэж санаж байна. Найз Ундрахбуянтай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Кино үйлдвэрийн автобусны буудал дээр Ундрахбуянтай уулзаад зогсож байтал 35-40 орчим насны согтуу эмэгтэй хажуугаар зөрөхдөө Уяндрахбуянгийн хацар луу алгадчихаад явсан. Тэгэхээр нь би тэр ах дээр очоод та яаж байгаа юм бэ гэхэд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. У бид хоёр дээр ирээд салгасан. Тэгтэл Ундрахбуянгийн гэдэс рүү нөгөө ах өшиглөхөөр нь би салгасан. Нөгөө ахын эхнэр ирээд Ундрахбуянгийн үснээс нь татаад зулгаасан. У мөн адил нөгөө эгчийн үснээс зулгаасан. Ингээд байж байтал Энхболд, Энхболдын найз Наранбаяр хоёр ирсэн. Энхболд У нөгөө эгч хоёрыг салгаад Наранбаяр нөгөө ах бид хоёрыг салгасан. Тэгээд бид нар салцгаагаад явсан. Маргааш нь У над руу залгаад гар утасны код гаргадаг газар мэдэх үү гэж асууж байсан. Би тэгэхээр нь гар утас засварын газраар ороод үзээч гэсэн. Бид хоёр өөр зүйл яриагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),
Барьцаалан зээлдүүлэх гэрээ (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),
Э.У-ийн Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),
А.Б-ийн Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 105, 107, 115, 116 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),
Оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),
Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.У нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шилжих шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2-55г тоотын орчимд иргэн А.Б-ийн эзэмшлийн Samsung A-50 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.045.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө нөхөр Бямбахүүгийн хамт найз Наранцацралт гадаад явахаар болоод гаргаж өгөөд Сансарын Туннелийн дээд талд байрлах нэрийг нь мэдэхгүй караокед Ариунаа гээд найзын хамт 1 литрийн Абсолют архи 2 шилийг хувааж уугаад 02 цаг өнгөрч байхад нөхрийн хамт гараад такси бариад Кино үйлдвэрийн автобусны буудал дээр буугаад тэндээс урагшаа нарийн гудамжаар гараад гэр лүүгээ орох гээд гудамж руу ороод явж байсан чинь урдаас нэг эмэгтэй дөрвөн эрэгтэй хүн гарч ирээд эмэгтэй нь дундуур орж ирээд намайг түлхээд аваад явчихаар нь яах гэж байгаа юм гэхэд дуугүй бай гичий, жингэр минь гээд миний үснээс зулгаахаар нь би тэр эмэгтэйн үснээс нь зөрүүлээд доош нь дарчихсан нөгөө хоёр залуу дээр хоёр залуу нэмэгдчихсэн манай нөхрийг зодож байсан бөгөөд намайг үснээс доош дарчихсан байхад нөгөө охин аллаа гээд орилоод байсан чинь жижигхэн хоёр залуу нь ирээд нөгөө охиноос миний гарыг тавиулаад миний чихнээс хоёр ээмгийг суга татаж аваад хоёр эрэгтэй нь зүүн тийшээ, нэг эмэгтэй хоёр эрэгтэй нь баруун тийшээ гудамж дундуур ороод зугтаагаад яваад өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Мобикомоос зээлээр 850.000 төгрөгөөр худалдан авсан Samsung A-50 загварын гар утас, 356644/10/398575/5, 356645/10/398575/2 гэх имэй кодтой байсан. Жил гаруйн хугацаанаас өмнө Мөнгөн завьяагаас 380.000 төгрөгөөр худалдан авч байсан эмэгтэй хүний цагираган хэлбэртэй монетон ээмэг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас),
Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Манай нөхөр бид хоёр нилээд согтчихсон байсан. Тухайн үйл явдлыг нарийн сайн санахгүй байна. Гурван залуу манай нөхөртэй маргалдаад би салгах санаатай дундуур нь ороход цаанаас нь нэг эмэгтэй миний үснээс татахаар нь би болиулах санаатай үснээс нь зулгаасан. Тэгээд байж байтал нэг залуу нь ирээд салгасан. Тухайн үед цагдаа дуудаагүй ба нөгөө гурван залуу нэг эмэгтэй дөрвөөс салаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 1-1в тоот гэртээ ороод амарсан. Маргааш нь сэрэхэд гар утас, чихэнд байсан монетон ээмэг байхгүй байсан. Ээмгийг нь бол хаана алга болгосноо санахгүй байна. Харин гар утсыг ...гудамжинд миний үснээс татсан эмэгтэй миний үснээс татаж байгаад халааснаас Samsung A-50 маркийн гар утсыг авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас),
Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан. Надад одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дугаар хуудас)
Гэрч Б.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Сансарын Туннелийн дээд талд байрлах караокед эхнэр, эхнэрийн хоёр эмэгтэй найзын хамт уулзаад хоёр шил архи хувааж ууж сууж байгаад2019 оны 5 дугаар сарын 23-ны 01, 02 цагийн үед тэндээс эхнэрийн хамт гараад такси бариад Кино үйлдвэрийн урд талын автобусны буудал дээр ирж буугаад тэндээс эхнэрийн хамт гэр лүүгээ уруудаад алхсан бөгөөд тухайн үед архи уучихсан болохоор орж гараад яваад байсан. Гудамжруугаа ороод явж байсан чинь өөдөөс сүүдийсэн юмнууд ирж байх шиг байсан. Нэг эмэгтэй шахаад ороод ирсэн бөгөөд манай эхнэртэй зууралдаад үлдсэн. Би 3-4 залуутай зууралдаж зодолдоод эхнэрийг бид нарыг отож байсан байна. Зугтаарай гэж хэлсэн. Тэгээд тэнд нилээд зодолдсон. Яг юу болсон талаар сайн санахгүй байна. Залуухан хүүхдүүд байх шиг байсан. Тэд нар тэндээс зугтаагаад явчихсан. Өглөө босоход эхнэрийн зээлээр авсан гар утас нь байхгүй байна гэсэн. Тэгээд миний халаасанд байсан нокиа гар утас нь байхгүй байна гэсэн. Тэгээд миний халаасанд байсан нокиа гар утас задгай 10.000 гаруй төгрөг байсан... шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
Гэрч Э.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед 2-3 жилийн өмнө танилцаж байсан гэр нь Баянхошуунд байдаг Эрдэнэбатын У гээд найз тухайн өдөр 16-17 цагийн үед манай гэрт ирээд өчигдөр орой гар утас олсон. Кино үйлдвэрийн тэндээс бие засаж байгаад гар утас олсон гээд хөх өнгийн Samsung A-50 маркийн гар утас гаргаж ирээд надад бичиг баримт байхгүй. Чиний бичиг баримтаар ломбардад тавьчихъя гээд гэрээс гараад Сансар тэр хавиар их ломбард байдаг тэнд тавья гээд Сансар Туннелийн замын эсрэг талд дээшээ шатаар гараад байсан. Нэрийг нь мэдэхгүй ломбардад 420.000 төгрөгийн барьцаанд иргэний үнэмлэхийн хуулбараар тавьсан. Тэгээд РС тоглоомын газар орж хоносон. Тэгээд өглөө нь гараад Ундрах хүүхдэдээ болон өөртөө хувцас, утас худалдаж авсан. Надад палаж, кеттэй авч өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),
Гэрч Г.Нисэхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн орчим гэж санаж байна. Найз Ундрахбуянтай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Кино үйлдвэрийн автобусны буудал дээр Ундрахбуянтай уулзаад зогсож байтал 35-40 орчим насны согтуу эмэгтэй хажуугаар зөрөхдөө Уяндрахбуянгийн хацар луу алгадчихаад явсан. Тэгэхээр нь би тэр ах дээр очоод та яаж байгаа юм бэ гэхэд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. У бид хоёр дээр ирээд салгасан. Тэгтэл Ундрахбуянгийн гэдэс рүү нөгөө ах өшиглөхөөр нь би салгасан. Нөгөө ахын эхнэр ирээд Ундрахбуянгийн үснээс нь татаад зулгаасан. У мөн адил нөгөө эгчийн үснээс зулгаасан. Ингээд байж байтал Энхболд, Энхболдын найз Наранбаяр хоёр ирсэн. Энхболд У нөгөө эгч хоёрыг салгаад Наранбаяр нөгөө ах бид хоёрыг салгасан. Тэгээд бид нар салцгаагаад явсан. Маргааш нь У над руу залгаад гар утасны код гаргадаг газар мэдэх үү гэж асууж байсан. Би тэгэхээр нь гар утас засварын газраар ороод үзээч гэсэн. Бид хоёр өөр зүйл яриагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),
Барьцаалан зээлдүүлэх гэрээ (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),
Э.У-ийн Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),
А.Б-ийн Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас) зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Э.У хохирогч А.Б-ийн гар утсыг өөрт нь мэдэгдэж, нүдэн дээр нь илээр, түүнд амь нас, эрүүл мэндийн байдалд халдалгүйгээр авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А.Б нь “... гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, мөн шүүгдэгч Э.У өөрийн нэр дээрх Хаан банкин дахь 5057737076 тоот данснаас 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1.045.400 төгрөгийг хохирогч А.Б-ийн Хаан банкин дахь 5018012206 тоот дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгч Э.У-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.У нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.У-г 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.У нь тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.У нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ