| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0052/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Иргэдийн төлөөлөгч Б.Н,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Ж ,
Шүүгдэгч Т.Г , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт Т ын Г т холбогдох эрүүгийн 2015000000253 дугаартай, 163/2021/0052/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Т ын Г , 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, Улаанбаатар хот, ... од оршин суух, Булган аймгийн Тэшиг суманд үйл ажиллагаа явуулдаг “Тэшиг Тресс” ХХК-д хөрөөчнөөр ажиллаж байсан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, төрсөн ах, бэр эгч, 4 дүүгийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Ф ******** / Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Г ийг өмөөрч, С.Ж тай маргалдаж улмаар “миний ахыг хүндэлсэнгүй” гэж уурлан амь хохирогч С.Ж гийн цээжин тус газарт хутгалж “хүнийг алах” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Ж ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний зүгээс нэхэмжлэх зүйлгүй.
Өнчин үлдсэн эхнэр, хүүхдэд нь туслалцаа үзүүлэх талаар ярилцмаар байна.
Хэрэг болсон өдөр дүүг маань нас барсан гэж дуудлага ирсэн. Намайг очиход С тэнд байж байсан. Талийгаачийн ажиллаж байсан газар очсон. Тэгсэн М гэж эгч, нөхөр нь байсан. Талийгаач архи хэрэглээгүй, талийгаач эрүүл гарсан гэсэн. Энэ хэргийн талаар мэдээлэл байхгүй. Хэрэг болсны маргааш А тай очиж уулзаж мэдүүлэг өгсөн. 50 хоногийн дараа хэрэгтэй ирж танилц гэсэн. Тэгээд хэргийн материалтай танилцсан. Тавуулаа архи уусан гэж байсан. Хамт архи ууж байсан хүмүүсийн нэгнийх нь амь нас нь хохирсон байхад бусад нь мэдээгүй байсан гэдэгт эргэлзэж байна. Ганц энэ хүний үйлдсэн хэрэг мөн үү?, бүлэглэсэн үү? гэдэгт эргэлзэж байна. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Ж ын өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 13-ны орой гэрийнхнээсээ сонсож мэдсэн. Манай гэрийнхэнд талийгаачийн ажиллаж байсан хөрөө рамны захирал Са гэдэг хүн залгаж мэдэгдсэн. ...Дүү маань 2020 оны 10 дугаар сарын сүүлчээр Булган аймгийн Тэшиг суманд хөрөө рамд ажиллахаар ирсэн. Талийгаач эмээ рүүгээ байнга холбоотой байдаг байсан. ...Би маш их гомдолтой байна. Талийгаач бид хоёр эхээс хоёулахнаа байсан. Миний газар дээрх ганц төрсөн дүү байсан. Тийм учраас миний дүүгийн амь насыг хохироосон этгээдэд ялын дээд хэмжээг өгөхийг хүсч байна. Нэхэмжлэх зүйлээ шүүх хурал дээр нэхэмжилнэ. …” гэх мэдүүлэг /1хх-51, 54 тал/,
Гэрч Л.Г ийн өгсөн: “...Уг архийг уугаад дуусахаас 4 хуруу дутуу байхад Н , Г , Сгурав бууны талаар яриад С“Ака буу 1500 метрийн тусгалтай, Калибер буу тийм тусгалтай” гэхэд Н “Би тэрнээс хол буудсан юм” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Сбуюу Ж Г ийн нүүр хэсэгт нь гараараа цохиж унагасан. Тэр үед Н “чи миний ахыг хүндэлсэнгүй” гэж хэлээд С тай барьцалдаад зодоон хийж байхдаа Н буюу Г нь цонхны тавцан дээр байсан хүрэн өнгийн иштэй хутгыг аваад С гийн цээж хэсэг рүү зүүн гараараа зүүн хажуу тийш нэг удаа хатгасан. Би Н гийн гарт байсан хутгыг гарнаас нь салгаж, унагаагаад хэрүүл маргаан хийхгүй байх гэж бодоод С ын хамт шовгор байшингаас гарсан. Тэгээд С ын машинд суух гэтэл байшингийн цонх хагараад хашгирахаар нь хашаа руу нь гүйгээд ортол Н нь С г хашаан дотор газарт унагаад цохих гээд байхаар нь Н г С бид хоёр аваад салгаж холдуулсан. С тухайн үед газарт хэвтэж байхдаа унтаж байгаа юм шиг юм ярихгүй байсан. С бид хоёр С г өргөөд С ын машин дотор суулгаад Са ын хөрөө рам дээр хүргэж өгөөд байж байхад Н араас гүйж орж ирээд С г зодно, ална гээд байхаар нь С бид хоёр гараад явсан. С гийн гэрт түүний хадам ах Сансар, М гэх эмэгтэй байсан болохоор нь гайгүй байх гэж бодоод гараад явчихсан юм. …Тухайн үед тоогоогүй бөгөөд зодолдоод байхаар нь гайгүй байх гэж бодсон. С г зүгээр ухаан алдаад уначихсан байлгүй, архиндаа согтоод тасарчихсан байх, арай ч хутга орчихоогүй биз гэж бодоод гэрт нь хүргэж өгье гэж бодсон. …” гэх мэдүүлэг /1хх-ийн **-** тал/,
Гэрч Д.С ын өгсөн: “... Г ын гэр хоёр давхар шовгор байшин байсан ба бид тав очоод үлдсэн архиа хувааж уусан. Г уугаагүй. Би архи уучихсан, дээрээс нь гал их түлсэн байсан учраас жаахан согтоод болсон үйл явдлыг бүрэн санахгүй байна. Ямар ч байсан Н Сруу “Чи миний ахыг хүндэлдэггүй” гээд дайраад Н С г гараараа цохисон. Би гарч бие засчихаад буцаж орж ирэхэд Г ах “С аа машинаа асаа, хоёулаа С г авч явахгүй бол Н чинь хүн алах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Г ах бид хоёр С г сугадаж өргөөд миний машинд суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Түүний гэрт ороход Нямдорж, М, С гурав байсан. Би 2019 онд ажлаа хийж байгаад ухаан алдсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэхэд харвалтын өмнөх шинж тэмдэг гэсэн ба түүнээс хойш архи уугаад болсон үйл явдлыг бүрэн санадаггүй юм. Би хэн хутгалсан гэдгийг мэдэхгүй байгаа юм. Сүүлд Г оос Н нь С г цээж хэсэг рүү нь хутгалсан талаар сонссон. ...” гэх мэдүүлэг /1хх-65-66 тал/,
Гэрч Б.М гийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд С , Г хоёр гаднаас Ж г нэг нь цээжнээс нь, нөгөө нь хөлнөөс нь дамжлан орж ирсэн. Тэгэхээр нь би “наадах чинь яасан юм бэ?” гээд очиж харахад түүний гар нь хагас атгасан, хатуураад цайчихсан, өмдөндөө шээчихсэн байсан. Тэгэхээр нь би хөлдчихсөн юм болов уу? цас авч ирж, арчъя гэж бодоод ойртоод хартал хөдөлгөөнгүй нэг сонин болчихсон байхаар нь эмнэлэг дуудаарай, би захирал Хажидмаагийн гэрт очиж хэлье гээд гараад гүйсэн. Хажидмааг машинтай нь авч ирээд Ж г эмнэлэгт хүргэсэн. …С , Г хоёрыг орж ирээд гарахад Н буюу Г нь зөрөөд гүйгээд орж ирсэн. Орж ирчихээд Ж г ална гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би уурлаад “чи хойшоо бол, та нар нэгнийгээ ийм болгочихоод яах гээд байгаа юм” гээд хөөгөөд явуулсан. Ж гийн гэдэс хэсэг нь ил гараад цус болчихсон байсан ба сайн харж чадалгүй хурдхан эмнэлэгт хүргэж өгье гэж бодсон. ...” гэх мэдүүлэг /1хх-68-69 тал/,
Гэрч С.Г ийн өгсөн: “...Н “Ака бууны ашигтай тусгал 150 метр байдаг” гэж хэлэхэд С“Ака бууны тусгал 250 метр байдаг” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Тэднийг маргалдаж байхад Зоригоо ах, Сүхээ ах нар гэртээ харьлаа гээд гарсан. Би “та хоёр хоорондоо хэрэлдэхээ боль” гэхэд Снамайг цохисон. ...Н нь ямартай ч намайг С гаас өмөөрөөд байсан. Тэрнээс хойш юу болсон гэдгийг санахгүй байна. Нэг сэрсэн чинь цагдаа дээр байсан. …Н , С, Снар хоорондоо байнгын хэрүүлтэй байдаг. Заримдаа тоглоомоор, заримдаа яг хэрэлддэг байсан. …” гэх мэдүүлэг /1хх-71-72 тал/,
Гэрч Ц.Хажидмаагийн өгсөн: “...С, манай тогооч М нар “Сзодуулчихаад ирлээ, түргэн тусламж дуудахгүй бол болохгүй байна” гэж хашгирсан. Тэгэхээр нь би машинтайгаа гал тогооны үүдэнд очоод гал тогоо руу ороход Сорон дээр дээш харсан байдалтай, ухаангүй, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Бид нар сандралдаад цаг алдаад яах уу гэж бодоод шууд эмнэлэг рүү явсан. Эмнэлэг явахдаа С г С цээж хэсгээс нь, манай туслах ажилтан Нямдорж хөл хэсгээр нь тэврээд миний машины ард хэвтүүлээд С С гийн толгойг өвөр дээрээ тавиад эмнэлэгт хүргэж өгөөд би цагдаад дуудлага өгсөн. Сумын цагдаа Рагчаатай хамт эмнэлэг ороод бид нар үүдний хүлээлгийн танхимд хүлээсэн бөгөөд Рагчаа С гийн байгаа өрөөнд орж үзчихээд, гарч ирээд түүнийг нас барчихсан байна гэж хэлсэн. …С г машин руу зөөх үед дуугараагүй, мөн хөдлөхгүй байсан. С гийн хамар, ам, зүүн чихнээс нь цус гарчихсан байсан. …” гэх мэдүүлэг /1хх-74-75 тал/,
Гэрч Н.Нямдоржийн өгсөн: “...Манай эхнэр “энэ хүүхэд яачихсан юм бэ” гээд хашгираад намайг сэрээсэн. Би сэрээд гарыг нь барьж үзэхэд цэв хүйтэн байсан бөгөөд амьсгалтай, амьсгалгүй нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхээр нь гар, хөл нь хөлдчихсөн юм шиг байна, цасаар арчдаг юм уу гэж бодсон. Нэг л биш байхаар нь эмнэлэг дуудъя гэж бодоод манай рамны эзний эхнэр Хажидмааг дуудсан. …Намайг талийгаач Ж гийн гараас атгаад сууж байхад гаднаас Алтанхуяг гэдэг залуу рам дээр ажилладаг Н гэх залуутай орж ирээд “наадах чинь худлаа баашлаад байгаа юм, зүгээр ээ” гэж хэлэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, зайл” гэж хэлээд хөөж гаргасан. Н нь гаднаас орж ирэхдээ халамцуу байсан. Гаднаас нь харахад айхтар уугаад гуйвж, дайваад байсан зүйл харагдаагүй. Хүний хэлсэн зүйлийг ойлгохтойгоо, өөрийн хийж байгаа үйлдлийг хянах чадвартай харагдаж байсан. Би яаж мэдсэн бэ гэхээр намайг “гарч зайл” гэхэд “за явлаа” гэж хэлээд гараад явсан. Талийгаачийг гаднаас нь харахад хамраас нь цус гарсан байсан. Өөр цус гарсан юм харагдаагүй, нүүр нь хөх өнгөтэй болчихсон байсан. …” гэх мэдүүлэг /1хх-77-78 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай:
1.Талийгаач Г.Ж гийн цогцост цээжний хөндий болон зүрхний баруун хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун, зүүн шанаа, хацар, духны зүүн хэсэг, толгойн хуйханд олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний хөндий болон зүрхний баруун хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2.Дээрх цээжний хөндий болон зүрхний баруун хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Г ын яллагдагчаар өгсөн: “...Энэ үед би Ж г “чи болиоч хөгшин настай хүнийг яагаад байгаа юм, хөгшин хүнийг хүндлээч” гэж хэлсэн чинь босч ирээд намайг “юу гээд байгаа юм бэ?” гэхээр нь “юу гэсэн ч яадаг юм” гэж хэлээд манай байшингийн хойд талын цонхыг хагалчихсан. Тэгэхээр нь би тухайн үед гартаа бариад мод зорж байсан модон иштэй хутгаар Ж гийн цээжний баруун хэсэгт 1 удаа хатгасан. Энэ үед Ж “яаж байна аа писдаа минь, хоёулаа үзчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгье” гэж хэлээд ар шилэн хүзүүнээс нь чирж гараад гараараа шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Энэ үед Ж дээшээ хараад дагз хэсгээрээ газарт уначихсан. Унасных нь дараа дээрээс нь өшиглөх гэсэн боловч хальт өшиглөсөн. Тэгсэн гаднаас С ах, Зоригоо гэж дууддаг Г ах нар орж ирээд намайг “боль чи” гэж хэлээд түлхэж болиулаад хацар хэсэгт 1 удаа гараараа алгадсан. ...” гэх мэдүүлэг /1хх-246-247 тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг таниулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Г , С.Ж нарын “Ака” бууны тусгалаас үүдэлтэй маргааны явцад С.Г ийг өмөөрч, С.Ж тай маргалдаж улмаар “миний ахыг хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар амь хохирогч С.Ж гийн цээжин тус газарт хутгалж “хүнийг алах” гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Ж ын өгсөн мэдүүлэг /1хх-51 тал/, гэрч Л.Г ийн өгсөн мэдүүлэг /1хх-61-63 тал/, гэрч Д.С ын өгсөн мэдүүлэг /1хх-65-66 тал/, гэрч Б.М гийн өгсөн мэдүүлэг /1хх-68-69 тал/, гэрч С.Г ийн өгсөн мэдүүлэг /1х-71-72 тал/, гэрч Ц.Хажидмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-74-75 тал/, гэрч Н.Нямдоржийн өгсөн мэдүүлэг /1х-77-78 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /1хх104-109 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэрэгт хураагдаж ирсэн хэргийн ул мөр бүхий эд зүйл, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Т.Г ыг 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Г ийг өмөөрч, С.Ж тай маргалдаж улмаар “миний ахыг хүндэлсэнгүй” гэж уурлан амь хохирогч С.Ж гийн цээжин тус газарт хутгалж “хүнийг алах” гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Т.Г ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Г ын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Т.Г ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Г нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Г ийг өмөөрч, С.Ж тай маргалдаж улмаар “миний ахыг хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар амь хохирогч С.Ж гийн цээжин тус газарт хутгалж хүний амь насыг хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Т.Г ын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогчид “цээжний хөндий болон зүрхний баруун хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун, зүүн шанаа, хацар, духны зүүн хэсэг, толгойн хуйханд олон тооны зулгаралт гэмтэл” бүхий гэмтэл учирч амь хохирогч Г.Ж нь “цээжний хөндий болон зүрхний баруун хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас зүрх чихэлдэж нас барсан” болох нь эргэлзээгүй нотлогдсон, энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Т.Г ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Ж нь талийгаачийн оршуулгын зардал 7000000 төгрөг болсон хэдий ч ах дүүс бид нэхэмжлэхгүй гэж тохирсон тул шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, маш их гомдолтой байна гэдгээ илэрхийлснээр энэ хэрэгт шүүгдэгч Т.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Ж нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Г ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Т.Г ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Г нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Г ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Г т 10 жил, 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г ын цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэгтээ Feng/Feng гэсэн бичиглэлтэй, ажлын хэсгийн урт нь 15.2 см, бариул хэсгийн урт нь 11 см, нийт 26.2 см бор шаргал бариултай хутга, хуванцар ажлын хэсэгтэй Bass stainless steel” гэсэн бичигтэй ажлын хэсгийн урт 8 см, бариул хэсгийн урт 11.5 см, нийт урт 19.5 см бариултай хутга, хүрэн өнгийн иштэй эвхэгддэг хутга, цэнхэр өнгийн бариултай 1 ширхэг автерка, ногоон өнгийн даавуун куртик, цагаан өнгийн малгайтай цамц, саарал өнгийн малгайтай цамц, хар өнгийн футволька, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан өнгийн турсик, хар өнгийн 2 ширхэг гутал, хар саарал өнгийн 4 ширхэг оймс, цэнхэр өнгийн биеийн тамирын цамц, хар өнгийн цамц, хөх өнгийн подволька, хар өнгийн дотуур өмд, 2 ширхэг ноосон оймс, 1 ширхэг улаан өнгийн үдээс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Д.ОТГОНБААТАР
Ж.БАЙГАЛМАА