| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00429/и |
| Дугаар | 135/шш2017/00444 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 135/шш2017/00444
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:******ББСБ /утас 9********/-ны хүсэлттэй
“*******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...******* нь 2015 оны 10 дугаар сарын 17-ний өдөр өөрийн өмчлөлийн Hyundai porter маркийн 17-11 ДАР улсын бүртгэлийн дугаартай KMFXKS7BP2U588604 арлын дугаартай автомашиныг барьцаалан сарын 4,5 хувийн хүүтэй 1,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан. Зээлийг авснаас хойш төлөлт огт хийлгүй явсаар өнөөдрийн байдлаар 496 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийг төлүүлэх талаар зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нартай байнга утсаар холбогдож гэрийн болон ажлын хаягаар очиж мэдэгдэл хүргүүлэн уулзаж байсан. /С.Бат-Эрдэний ээж Цэрмаагийн утас 95457831, эгч Болормаагийн утас 99043694/
2016 оны 1 сарын сүүлээр Увс явсан гэснээс хойш холбоо тасарсан, зээлдэгч огт холбоогүй байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.” гэв
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/ нар нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч******ББСБ-ын гаргасан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/ нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/ нарын хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч******ББСБ /70370333, 94010533/-д утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА