| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0057/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт С гийн Б д холбогдох эрүүгийн 2015003600030 дугаартай, 163/2021/0057/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт С гийн Б , 1981 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б аймгийн Х суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, Б аймгийн ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Г ******** / Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хайлантай бор бургас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 41 ширхэг буюу 6.814 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Toyota Dyna” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 547245 төгрөг, 968 мөнгөний хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг буюу 4.02 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Киа Пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 322854 төгрөг, 24 мөнгөний хохирол учруулж, байгаль экологид нийт 870100 төгрөг, 208 мөнгөний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гоожин бичүүлэхээр очиход байгаль орчны байцаагч ажлаа өгсөн байсан. Тэгээд 3 дугаар багийн байцаагчийг бичээд өгөөч гэхэд бичиж өгөх цаас байхгүй гэсэн. Тэгээд 4 дүгээр баг орж гоожин бичүүлж авахад “Хайлантай” гэх газраас бэлтгэнэ гэсэн. Тусгаарлалт гэж мэдэхгүй. Хэрэгт орсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.А гийн өгсөн: “ Би байгаль экологид учирсан хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна. С.Б нь “Хайлантай” гэх газар мод бэлтгэсэн боловч мод бэлтгэсэн газар нь талбайн туслаарлалт хийсэн газарт хамааралгүй болно. “Хайлантай” гэдэг нь нэг уулын бүтэн ам байгаа юм. Харин “Бор бургас” гэдэг нь тухайн уулын зүүн талын амыг хэлдэг. ...Байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн **-** тал/,
Гэрч С.Г ын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХутагӨндөр сум 1 дүгээр багт байрлах гэртээ байж байхад төрсөн ах болох С.Б нь ирээд намайг “модонд яваад өгөөч” гэхэд нь бид хоёр Ж.Х гэх ахыг Пронтер маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нь аваад Х сумын 1 дүгээр баг “Хайлантай” гэх газар луу модонд явсан. ...Манай ах Б бид хоёр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10 м3 мод бэлтгэсэн. Түүнийгээ өөрөө машин олж ачсан байх. Ах өөрөө хүний машин авчираад модоо ачсан. ...Би тусгаарлалт хийсэн байсан газар гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг /хх-н 162 тал/
Гэрч Ж.Х гийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн үед Х сумын 1 дүгээр баг гэртээ байж байхад С.Б ирээд “машинтайгаа модонд яваад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр С.Б ын дүү С.Г а гэх хүнийг цуг аваад Пронтер маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад цагдаа шалган “таны ачиж яваа модны тээвэрлэх хугацаа зөрүүтэй байна” гээд модтой тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг асуудалгүй биз гэж С.Б ас асуухад “асуудалгүй” гэж хэлж байсан. ...Бид гурав 5 орчим м3 мод хөрөөдөж ачсан. ...” гэх мэдүүлэг /хх-н **-** тал/
Гэрч Б.О ийн “...Би Б д ээжийнхээ модыг Хайлантайгаас бэлтгэхээр гоожин бичиж өгсөн. Харин Б өөрийнхөө модыг Хонгор сумын “Улаан мод” гэдэг газарт бэлдүүлэхээр бичиг аваад явсан. ...Хэрэв миний бичсэн газраас бэлтгээгүй өөр газраас бэлтгэсэн бол энэ залуу хууль зөрчсөн байна. ...” гэх мэдүүлэг /хх-н **-** тал /
Гэрч Д.Х ын өгсөн: “...Надтай иргэн С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авна гэж уулзаагүй мөн яриагүй. 2020 оны 10 дугаар 26-ны орой 20 цагийн орчимд “мод бэлтгэх эрхийн бичиг авъя” гэж ирэхээр нь “орой бичиг хийж өгөхгүй, маргааш өглөө бичүүлээд авч болно” гэж хэлээд явуулсан. ...Б надтай дахин мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар яриагүй. ...” гэх мэдүүлэг /хх-н 84 тал/
Гэрч Б.Ө ийн өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХутагӨндөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цуурайн давааны” орчимд хяналт шалгалт хийж байхад 15 цагийн орчимд **-** БУЛ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл мод ачиж явахад нь зогсоож шалгахад Х сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Х нь мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа нь хэтэрсэн мөн гэрчилгээнд засвар хийсэн зэрэг зөрчил илэрсэн. ...Миний мод биш Б гэж хүний мод байгаа юм намайг ачаад өгөөч гэж гуйхаар нь хүргэж өгөх гээд ачаад явж байгаа юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-н **-** тал/
Гэрч Г.О ын өгсөн: “Б нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өглөө намайг гэртээ байхад утсаар яриад ахдаа Хайлантайгаас түлээний мод ачаад өгөөч гэж гуйсан. ...Та манайхаас ирээд машин аваад явчих би ажил руугаа явах болчихлоо гэж хэлсэн. ...Миний өөрийн Портер маркийн **-** БУЛ улсын дугаартай машиныг авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 89 тал/,
Гэрч Б.Э ийн өгсөн: “Б нь “Илчит хутаг” ХХК нэртэй мод бэлтгэх хөрөө рамны мод бэлтгэх талбайгаас мод бэлтгэж ачиж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-н **-** тал/
Шинжээч Ш.Д н өгсөн: “...Надад хэлэх нэг зүйл байна. Би энэхүү хэрэгт байгаль экологид учруулсан хохирлыг тооцохдоо алдаа гаргасан байна. Учир нь байгаль экологи эдийн засгийн үнэлгээг тооцож бодохдоо тухайн модны үнэлгээг Засгийн газрын А/176 дугаар тогтоолын хавсралтад заагдсаны дагуу бүх төрлийн хуурай модны үнэлгээгээр гаргах ёстой байсныг шинэс модны 3 дугаар мужлалын үнэлгээгээр гаргасан байсан. Дүгнэлтэд шинэс төрлийн 3 дугаар мужлалын модыг 267707 төгрөгөөр боддог. Харин бүх төрлийн хуурай модыг болохоор 80312 төгрөгөөр боддог. Ингэснээр миний №7 дугаартай дүгнэлтийн хохирол нь 6.814х80312х1=547.245 төгрөг 968 мөнгө, харин №6 дугаартай дүгнэлтийн хохирол нь 4.02х80312х1=322.854 төгрөг 24 мөнгө болох ёстой байсан байна. ...” гэх мэдүүлэг /хх-124-125 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б ын яллагдагчаар өгсөн: “...Би талбайн тусгаарлалт хийгдсэн эсэх талаар сайн мэдэхгүй байна. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр “Хайлантай бор бургас” гэх газраас мод бэлтгэхээр заасан байсан болохоор тухайн газраас мод бэлтгэж ачсан. ...Тухайн газраас манай суманд иргэд болон хөрөө рамны хүмүүс модоо бэлтгэн авдаг байсан болохоор нь зөвшөөрөлтэй газар юм байна гэж бодсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-155 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хайлантай бор бургас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 41 ширхэг буюу 6.814 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Toyota Dyna” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 547245 төгрөг, 968 мөнгөний хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг буюу 4.02 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Киа Пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 322854 төгрөг, 24 мөнгөний хохирол учруулж, байгаль экологид нийт 870100 төгрөг, 208 мөнгөний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.А гийн өгсөн мэдүүлэг /хх-57-58 тал/, гэрч С.Г ын өгсөн мэдүүлэг /хх-62 тал/, гэрч Ж.Х гийн өгсөн мэдүүлэг /хх-70-71 тал/, гэрч Б.О ийн өгсөн мэдүүлэг /хх-75-79 тал/, гэрч Д.Х ын өгсөн мэдүүлэг /хх-83-84 тал/, шинжээч Ш.Даваахүүгийн өгсөн мэдүүлэг /хх-124-125 тал/, Б аймгийн ХутагӨндөр сум дахь сум дундын ойн ангийн инженер Ш.Даваахүүгийн дүгнэлтүүд /хх102, 109 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч С.Б ыг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хайлантай бор бургас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 41 ширхэг буюу 6.814 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Toyota Dyna” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 547245 төгрөг, 968 мөнгөний хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг буюу 4.02 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Киа Пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 322854 төгрөг, 24 мөнгөний хохирол учруулж байгаль экологид нийт 870100 төгрөг, 208 мөнгөний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч С.Б ын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б ыг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хайлантай бор бургас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 41 ширхэг буюу 6.814 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Toyota Dyna” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 547245 төгрөг, 968 мөнгөний хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг “Хайлантай” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг буюу 4.02 м3 шинэс төрлийн түлшний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай “Киа Пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 322854 төгрөг, 24 мөнгөний хохирол учруулж, байгаль экологид нийт 870100 төгрөг, 208 мөнгөний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 870100 төгрөг, 208 мөнгөний шууд хохирол учирсан байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д тус тус заасны дагуу 3 дахин өсгөн тооцож 2610300.62 /хоёр сая зургаан зуун арван мянга гурван зуун төгрөг, жаран хоёр мөнгө/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Б ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч С.Б ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б ын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5
дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч С.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай KIA FRONTIER загварын тээврийн хэрэгсэл болон **-** БУЛ улсын дугаартай TOYOTA DYNA загварын тээврийн хэрэгслүүдийг өмчлөгч, эзэмшигч нарт нь буцаан олгож, KIA FRONTIER загварын тээврийн хэрэгслийн үнэ 2900000 төгрөг, TOYOTA DYNA загварын тээврийн хэрэгслийн үнэ 1600000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулах, мөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 117000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөө, 31 ширхэг 4.02 м3, 41 ширхэг 6.814 м3 хэмжээтэй модыг тус тус хурааж, үнийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР