| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0071/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б т холбогдох эрүүгийн 2115000000036 дугаартай, 163/2021/0071/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Боо овогт Э ы Б/РД: Г ******** /, 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ... сумын ... дугаар хороонд оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2115000000036 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Бнь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ... сумын 5 дугаар багийн ... дугаар хороонд байрлах өөрийн гэртээ архи архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Б.Т той маргаж, түүний гуя хэсэгт мах идэж байсан хутгаар хутгалж зүүн гуянд нь хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Т ийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой **-** цагийн орчим Булган аймгийн ... сумын 5 дугаар багийн хойд хороонд байрлах Шар буюу Б ийн гэрт Б , П , А нар архи уугаад тасраад унтаж байсан. Бя, Б ийн эхнэр Д бид нар том өрөөнд 0.75 литрийн савлагаатай хоёр шил архи хувааж уугаад мах идээд сууж байтал Бмах идэж байсан шар иштэй 20 см урттай хутга бариад янз бүр болоод байхаар нь “боль” гэж хэлсэн чинь намайг хутгалах гээд дайрахаар нь нэг удаа хойш ухраад бултаж чадсан. Тэгсэн чинь дахин нэг удаа дайраад миний зүүн талын гуяны дотор талд нэг удаа хатгасан юм. Тэгээд цус гараад эмнэлэг дуудсан. Эмнэлэг ороод эмнэлэгээс Булган аймгийн нэгдсэн эмнэлэг орж мэс заслын тасагт 4 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээнд нийт 854500 төгрөг зарцуулсан. Би Э.Б ээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Надад өөр гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,
Гэрч Ч.Г ийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орой 17 цаг 45 минутын орчим Булган аймгийн ... сумын 5 дугаар багт байрлах эмнэлэг дээр ээлжинд гарч байхад ... сумын 5 дугаар багийн иргэн Б.Т нь зүүн талын гуяны дотор талын хэсэгт гүн хутгалуулсан байдалтай цус их алдалттай ирсэн. Эмчилгээ хийж, сумын цагдаагийн хэсэгт мэдэгдээд Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг яаралтай хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч Ж.П ын өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед ... сумын 5 дугаар багийн хойд хороонд байрлах Б/хүмүүсийн дууддаг нь нэр Шар/-ийн гэрт орсон чинь Т , А , Шар /Б /-ын эхнэр Д нар байсан ба мах чанаад хойд талын том өрөөнд ширээн дээр тавьчихсан, 0.75 литрийн Ерөөл нэртэй нэг ширхэг, 0.5 литрийн Хараа нэртэй нэг шил архийг хувааж уугаад сууж байсан. ...Гарч бие засчихаад ороод иртэл Т босоод зогсчихсон зүүн талын гуяных нь орчмоос их хэмжээний цус гоожоод зогсож байсан. Т надад хэлэхдээ намайг Шар /Б / хутгалчихлаа гэсэн. Би гарч гүйгээд унаа олоод ирэхэд эмнэлэг явсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-22-23 тал/,
Гэрч Б.Д ын өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн **-** цагийн үед Булган аймгийн ... сумын 5 дугаар багийн хойд хороонд байрлах гэртээ гал тогооны өрөөнд хоол хийж байсан. Нөхөр Бтом өрөөнд Т , А , П нарын хамт архи уугаад юм яриад сууж байтал Т нь нөхөр Б ийг ална гээд орилж хашгираад маргалдаад байх шиг байсан. Хоолоо хийгээд эргээд том өрөө рүү орсон чинь Бнь Т ийн зүүн талын гуяны хэсэгт нэг удаа хутгалаад цус гоожуулсан байсан. Тэгээд БТ ийн хажууд суучихсан Б ийн хажуу талд хутгалсан хутга нь тавиатай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-24-25 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай: “Б.Т ийн биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн нэг тооны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-23-24 тал/,
Шүүгдэгч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед манайд эхнэр Б.Д , хуурай ах болох Ш.А нар байсан. Тэгэхэд гаднаас манай найз Б.Т , Ж.П хоёр “Ёрөөл” нэртэй 0.75 литрийн нэг шил архи барьчихсан орж ирсэн юм. Тэгээд тэр архиа Ш.А , Б.Т , Ж.П бид дөрөв хувааж уугаад хуурай ах Ш.А маань согтоод унтсан. Архи дуусахаар нь бид гурав мөнгөө нийлүүлээд “Хараа” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи аваад тэр архиа ууж байхдаа эхнэрээр мах чануулсан юм. Тэгээд мах болоод бүгдээрээ идэж байтал манай найз Б.Т над руу гэнэт “ална шүү” гэж хэлээд өндийгөөд босоод ирэхээр нь би цочсондоо мах идэж байсан хутгаараа гуя хэсэг рүү нь хутгалчихсан. Тэгэхэд Т “чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр гараад манай том ах Э.Б ыг дуудаад машинтай нь Б.Т ийг эмнэлэг рүү авч явсан. Намайг гэрт байхад цагдаа нар ирээд аваад явсан юм” гэх /хх-45-46 тал/ мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Т ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Б ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Б ийн хохирогч Б.Т ийг хутгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Э.Бнь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б ийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн ... сумын 5 дугаар багийн 3 дугаар хороонд байрлах өөрийн гэртээ хамт архи ууж байсан Б.Т той маргалдах явцдаа түүний зүүн гуя хэсэгт хутгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Т ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөрт 855520 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг / хх-28 тал/ ирүүлсэн байх ба шүүгдэгч уг төлбөрийг төлөөгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтыг шинжлэн судлаад эмчилгээний зардлын 855520 төгрөгийг шүүгдэгч Э.Б ээс гаргуулж хохирогч Б.Т ид олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хавтаст хэргийн **-** дугаар талд авагдсан түүний хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний мэдээлэл бүхий цагдаагийн газрын цахим лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Бнь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ... сумын 5 дугаар багийн 3 дугаар хороонд амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байсан байна.
Шүүгдэгч Э.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Бнь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25.5 см урттай, шаргал өнгийн хуванцар иштэй, хоёр ширхэг хөнгөн цагаан хадаастай, ажлын хэсэгт “chenchuji” гэсэн бичиглэл бүхийн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД