Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/00292

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг Баян-өндөрийн 5-1-35 тоотод оршин суух, Харчин овогт Бадарчийн Золзаяа /ТИ70020623/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-4-58 тоотод оршин суух, Үрэл овогт Пионерийн Эрдэнэцэцэг /ФМ67020601/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-4-58 тоотод оршин суух Лувсандорж овгийн Жаргалсайханы Цэнгүүн /УЧ90122799/ нарт холбогдох 2 200 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хурал“даанд: Нэхэмжлэгч Б.Золзаяа, хариуцагч Ж.Цэнгүүн, хариуцагч П.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2016 оны 09 сарын 05-ны өдөр сарын 300 000 төгрөгийн 10 сарын хугацаатай 3 000 000 төгрөгийг “Чимэг” төвийн үүдний 1 давхарын 1 өрөө байрыг баарны зориулалтаар ашиглах гэрээ байгуулан нотариатаар батлуулан “Чимэг” төвийн эзний хүү Цэнгүүнээр дамжуулан өгсөн. Тодорхой шалтгааны улмаас тус баарыг ажиллуулах боломжгүй боллоо гэж 2016 оны 11 сарын 25-ны өдөр “Чимэг” төвийн эзэн Эрдэнэцэцэгтэй очиж уулзахад угаасаа 1 давхарт баар нээж байгаа, буцаагаад түрээсийн мөнгийг чинь тооцоод өгчихье гэж тохиролцсон. Гэвч түрээсийн мөнгөний зөрүү 2 200 000 төгрөгийг өгөлгүй, гэр бүлээрээ хүн залилж их чирэгдэл учрууллаа. “Чимэг” төвийн эзэн П.Эрдэнэцэцэг, хүү Ж.Цэнгүүн нараас 2 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардсан үнийн дүнг 200 000 төгрөгөөр багасгаж 2 000 000 төгрөгт эвлэрэх саналтай байна гэв.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрэхдээ: Хариуцагч талаас нэхэмжлэлийн үнийн дүнг 200 000 төгрөгөөр бууруулж, нийт 2 000 000 төгрөгийг одоо 1,0 сая төгрөгийг нь өгч, нэг сарын дотор үлдэх 1,0 сая төгрөгийг өгөх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Золзаяа нь хариуцагч П.Эрдэнэцэцэг, Ж.Цэнгүүн нарт холбогдуулан “2 200 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх хуралдаанд дээр талууд эвлэрсэн байна. Үүнд: хариуцагч, нэхэмжлэлийн 2. шаардлагаа 2 000 000 төгрөг болгон бууруулж, одоо 1,0 сая төгрөгийг өгч, үлдэх 1,0 сая төгрөгийг нэг сарын дотор багтаан төлөх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч талууд эвлэрчээ. Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.Золзаяа нь, хариуцагч П.Эрдэнэцэцэг Ж.Цэнгүүн нараас “2 200 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 2 000 000 төгрөг болгож, 1,0 сая төгрөгийг нь бэлнээр өгч, үлдэх 1,0 сая төгрөгийг нэг сарын дотор өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА