Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 135/шш2017/00446

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* банкны Дархан салбар /утас 99059720, 70376080/-ын хүсэлттэй

 

 “*******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Хүсэлт гаргагч ******* банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...Зээлдэгч ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус банкнаас 9,800,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар 6 машины граж барих зориулалтаар хөрөнгө оруулалтын зээл авсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан нөхцлийг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа газар нь тодорхойгүй хаа байгаа нь мэдэгдэхгүй байна.

Банкны зүгээс зээлдэгч *******, ******* нарын оршин суугаа газрыг тодорхойлохын тулд өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч хаягийг тодруулж чадаагүй байна.

Иймд зээлдэгч *******, ******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү.” гэв

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ  нь:

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* отог овогт *******гийн ******* /регистрийн дугаар *********/, овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/ нар нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

D:\Ганаа 2017\Шийдвэр\эрэн сурвалжлах\Гэрэлмаа.docx

 

Иймд иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч ******* банкны гаргасан ******* отог овогт *******гийн ******* /регистрийн дугаар *********/, овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т ******* отог овогт *******гийн ******* /регистрийн дугаар *********/, овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* отог овогт *******гийн ******* /регистрийн дугаар *********/, овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

   4. ******* отог овогт *******гийн ******* /регистрийн дугаар *********/, овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/ нарын хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч ******* банк /утас 70376080/-д утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           З.ТУНГАЛАГМАА