Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2017/00059/И |
Дугаар | 135/шш2017/00447 |
Огноо | 2017-04-21 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 135/шш2017/00447
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү ******* төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч ******* гаргасан тусдаа амьдрахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдүүд болох *******, ******* нарыг эх ******* асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү *******, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү ******* нарыг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг *******эс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* төрийн сангийн дансанд тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч *******олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлэгийн үнийн дүнгээс бодогдсон улсын тэмдэгтийн хураамж 46,800 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА