Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 447

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 21 дүгээр байрны 61 тоотод оршин суух, Тоост овогт Бадарчийн Нямхишиг /регистрийн дугаар РЭ87092768, утас 99966575/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 17 дугаар байрны 14 тоотод оршин суух,  Боржигон овогт Бандийн Бат-Эрдэнэ /регистрийн дугаар ТЛ85051771, утас 99911119/-д холбогдох

“Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, тусдаа амьдрахыг даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Нямхишиг, хариуцагч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нямхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.Нямхишиг миний бие 2009 оны 03 дугаар сард Б.Бат-Эрдэнэтэй анх танилцаж үерхэж байгаад 2012 оноос тусдаа Б.Бат-Эрдэнэ нь хөдөө амьдарч байгаад 2015 оноос хамтран амьдрах болсон.  2013 оны 07 дугаар сарын 25-нд хүү Н.Дөлгөөнийг, 2016 оны 08 дугаар сарын 09-нд хүү Б.Төгөлдөрийг төрүүлсэн.  Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй.  Том хүү Н.Дөлгөөн нь миний нэрээр бага хүү Төгөлдөр нь  Б.Бат-Эрдэнээр овоглож явдаг.  Б.Бат-Эрдэнэ нь хамтран амьдарч байх хугацаанд надад болон хүүхдүүддээ ямар нэгэн халамж хайр байхгүй ямар нэгэн шалтгаангүйгээр байнга харддаг, 2015 оноос эхлэн гар хүрч зодох болсон.  Цаашид хамтран амьдарх хүсэл байхгүй тул Н.Төгөлдөр, Б.Дөлгөөн нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. ” гэв.

 

Хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие Б.Нямхишигтэй  2009 онд танилцаж үерхэж байгаад 2012 онд  хөдөө явж  ажиллаж амьдарсан.  Ингээд 2015 онд ирэхэд 2 хүүхэд төрүүлсэн байсан.  Намайг ирснээс хойш  дахин жирэмсэн болж 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүү Төгөлдөр төрсөн.  Б.Нямхишиг надтай  дотно харьцаатай байх үедээ тогтвор суурьшилгүй өөр хүнтэй эр эмийн харьцаа тогтоож. Цаашид эхнэр нөхөр болон амьдрахад итгэл муутай санагдаж  гэрлэлтээ батлуулаагүй. Үүнийгээ сайн мэдэж байгаа.  Номин гэж охин төрүүлсэн.  Үүний өмнө  2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Дөлгөөнийг төрүүлсэн. Энэ үед би хөдөө ажиллаж амьдарч байсан.

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Нямхишиг нь хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, тусдаа амьдрахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Нямхишиг, хариуцагч Б.Бат-Эрдэнэ нар нь 2009 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд тэдний хамтын амьдралын хугацаанд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.Дөлгөөн, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Төгөлдөр нарыг төрүүлсэн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, Амин холбоо  өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3152 тоот  дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

Зохигчид нь хэдийгээр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч  хүү Төгөлдөр нь төрсний гэрчилгээ авахдаа эцэг Бат-Эрдэнээр овоглосон байна. /хх-ийн 6/

Харин хүү Дөлгөөн нь эх Нямхишигээр овоглосон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь хүү Дөлгөөний эцэг мөн эсэх талаар маргалдаж, хариуцагч тал эцэг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Хариуцагч талын хүсэлтийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 736 дугаартай шүүгчийн захирамжаар “Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилсон”  бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “хүү Н.Дөлгөөний биологийн эцэг Б.Бат-Эрдэнэ мөн байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай байна” гэжээ.

Дээрх шинжээчийн дүгнэлттэй талууд маргаагүй болно.

            Иймд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Дөлгөөний биологийн эцэг Б.Бат-Эрдэнэ мөн болохыг тогтоож, Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Дөлгөөн, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Төгөлдөр нарыг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Б.Бат-Эрдэнээс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлэх нь зүйтэй байна.

    

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Бат-Эрдэнэ, эх Б.Нямхишиг нар нь хүүхэд болох Б.Төгөлдөр, Н.Дөлгөөн нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Зохигчид болох Б.Бат-Эрдэнэ, Б.Нямхишиг нар нь  2016 оны 11 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан тусдаа амьдрахыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Дөлгөөний төрсөн эцэг нь Б.Бат-Эрдэнэ мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Нямхишигийн гаргасан тусдаа амьдрахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдүүд болох Н.Дөлгөөн, Б.Төгөлдөр нарыг эх Б.Нямхишигийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Дөлгөөн, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Төгөлдөр нарыг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Б.Бат-Эрдэнээс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нямхишигийн төрийн сангийн дансанд тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Нямхишигт олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлэгийн үнийн дүнгээс бодогдсон улсын тэмдэгтийн хураамж 46,800 төгрөгийг хариуцагч Б.Бат-Эрдэнээс гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА