| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Мд холбогдох эрүүгийн 2115000270076 дугаартай, 163/2021/0079/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Аюур овогт С ын М /РД: Г ******** /, 1990 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үндэсний хөгжмийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ... дүгээр хороонд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М гийн өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед манай найз Г манайд ирээд цахилгаан хөрөө гуйгаад авч явсан. Цаг орчмын дааа буцаж ирэхээр нь усанд яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд уснаас ирэхэд Б, Тнар ирээд хамт архинд явж хоёр шил архи уусан. Гадаа мод хагалах гээд байж байхад Г , Т тэй барьцалдаад гэрээс гарч ирсэн. Тэгээд би Г , Тхоёрыг салгаж Г ыг гэр рүү нь явуулсан. Г буцаж ирээд “бүгдийг чинь ална” гээд хаалга цөм өшиглөөд ороод ирэхээр нь хаалганыхаа банзаар Г ыг гурван удаа цохисон гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2115000270076 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь Булган аймгийн Могод сумын ... багийн нутагт байрлах өөрийн гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Г тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа модоор цохиж биед нь зүүн 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, дух, зүүн суга, шуунд 3 тооны зулгаралт, нуруу, зүүн суганд 3 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож Ё
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Д.Г ын өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М гээс цахилгаан хөрөөгөө авахаар машинтай очсон. Тэгтэл М хоёулаа усанд явчихаад ирье гэхээр нь усны сав аваад явах гэж байтал Б, Тхоёр мотоцикльтой хүрч ирсэн. Ингээд бид 4 хамт худаг орж ус авчихаад буцахдаа дэлгүүр орж 0.75 литрийн хоёр шил архи авцгаасан. ...Мгийн гэрт ороход түүний эхнэр С , хоёр хүүхэдтэйгээ байсан. Гэрт орсны дараа архиа задалж ууж эхэлсэн. Ер нь бол М, Б, Т , С бүгд л архинаас ууцгаасан. Авчирсан хоёр шил архиа ууж дуусаад Б гэр рүүгээ явсан. Бг гарсны дараа М, С , Т гурав нийлээд Бг муу хэлж эхэлсэн. Тэгэхээр нь би тэд нарт “та нар найз нөхөр гэж явчихаад нэгийгээ гарсан хойгуур яахаараа муу хэлж хов ярьдаг юм бэ. Намайг ч гэсэн гарсан хойгуур муу хэлэх үү” гэж хэлсэн. Ингээд маргаан үүссэн. Архи уусандаа ухаан хэсэг орж гараад байсан. Нэг сэрэхэд байшингийнх нь үүдний дэргэд би уначихсан, ... сэргээд босоход М машины нум бололтой тохой гаруй урттай төмрөөр ууц нуруу орчимд 2-3 удаа цохьсон. Мөн дахиж цохиход нь 2 гараараа хаасан. Дараа нь хүзүүнд байсан гинжнээс татахад гинж тасарч унасан...” гэх /хх15-16 тал/, ... “Тухайн үед би нэлээд согтуу байсан болохоор ухаан орж гараад байсан юм. Одоо санахад Т , С хоёр надад гар хүрч зодоогүй. Хавтгай юмаар л цохисон. Би ойлгохдоо гэрт нь байсан машины нумаар цохьсон гэж бодсон. Гэхдээ яг ямар эд зүйлээр цохисныг хараагүй. С.М бид хоёр хоорондоо ярилцаад тохиролцож эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-18-20 тал/ мэдүүлэг,
Гэрч Б.Ёийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө манай нөхөр М гадаа мод хагалж байхад Г гаднаас ирээд нөхөртэй юм яриад зогсож байсан. Манай нөхөр Г ын машинтай тэр хоёр усанд явсан. Усанд яваад ирэхдээ Т , Б хоёр нэмэгдээд, хоёр шил архитай ирсэн. ...Тэгээд Б, Г , Тэнэ хэд архи ууж үлдсэн. Ууж байгаа архи нь дуусаад дахиж нэгийг авъя гэж хэлээд Б манай нөхөр хоёр дэлгүүр гараад явсан. ....Авсан архиа уугаад сууж байтал Б “за, за би гэр рүүгээ явлаа” гэж хэлээд гарахад Т“манай энэ Б болисон байна, одоо эхнэр нь ирэх цаг болж байна” гэж хэлэхэд Г уурлаад “та нар бас намайг гараад явсан хойгуур ингэж хэлээд муулах уу” гээд Т , Г хоёр муудалцаад гаръя гээд Т г чирээд гарсан. Гадаа ноцолдоод байхаар нь би очоод салгах гэсэн чинь Г намайг цохиод миний хамарнаас цус гарсан. Манай нөхөр намайг харчихаад хүрч ирээд Г тай ноцолдож хөлнөөс нь барьж байгаад унагаасан. Тэгээд босоод ирэхэд нь хөөгөөд гаргасан. Бид хэд гэрлүүгээ ороод сууж байтал Г манай гэрийн гадаа үүдний амбаарын хаалганы доод хэсгийг өшиглөөд цөмлөхөөр нь манай нөхөр М хаалганаас гарч ирсэн модоор цохисон. Тэгсэн чинь “Түвшөө хөгшөөн болъё гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
Гэрч Р.Т гийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн өглөөний 10 цагийн үед Б намайг “гэрт хүрээд ир, хоёулаа айлд очоод ирье” гэж хэлээд бид хоёр Г ынд очсон. Очиход гэртээ Г байхгүй байсан. Буцаад гэртээ ирсэн чинь Г , Мгийн гэрээс хүний машинтай хөдлөж байсан. Тэгээд Б зогсоогоод “хаашаа явж байгаан” гэхэд “худаг руу усанд явж байна” гэсэн. Тэгээд Б бид 2 машинд нь суугаад худагнаас ус авчихаад дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад Мгийнд ирсэн. Хашаанд нь ус буулгаад Б, Г хоёр хүний машиныг нь хүргэж өгчихөөд явган Мгийнд ирсэн. Тэд ирээд бид дөрөв авсан 0.75 литрийн “Хараа” нэртэй архиа уусан. Бид дөрөв архиа ууж дуусгаад байж байтал Б “эхнэр ирэх цаг болсон байна” гэж хэлээд гэрлүүгээ явсан. Явсан хойгуур нь би “эхнэр нь ирээд гэрлүүгээ явчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл Г “чи хүний араас хүн мууллаа, намайг явсан хойгуур бас муулах уу” гэж хэлээд “бүгдийг чинь ална” гэж хашгирсан. Намайг гадаа гарсан хойгуур гарч ирээд намайг цохисон. Бид хоёр ноцолдоод би доогуур нь орсон байсан. М мод хагалж байгаад намайг ирж салгаад би машины ард ороод нуугдаж байхад Мгийн эхнэр С гийн нүүр хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэгээд М, Г хоёр ноцолдож байгаад М Г ыг хашаанаасаа гаргаж явуулсан. Бид хэд гэртээ ороод хаалга үүдээ түгжээд байж байтал байшингийн гадаа хаалгыг цөм өшиглөөд орж ирэхэд М гараад хаалганыхаа модоор Г ыг цохисон. Би хараагүй гадаа үүдны амбаарт байсан болохоор М орж ирэхдээ хаалганы хавтасны модоор цохилоо гэж хэлж байсан. Тэгээд цагдаа ирж байна гэж хэлэхэд Г яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай: “Магадлуулагч Д.Г ын биед зүүн 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, дух, зүүн суга, шуунд 3 тооны зулгаралт, нуруу, зүүн суганд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-41-42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Г ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Мгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.Мгийн үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Г ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч С.Мгийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Мг Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Г тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа модоор цохиж, эрүүл мэндэд нь зүүн 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, дух, зүүн суга, шуунд 3 тооны зулгаралт, нуруу, зүүн суганд 3 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч С.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Мгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн **-** дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.М нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Могод сумын ... дүгээр хороонд амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4/33 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч С.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч С.М нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД