| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Н.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б т холбогдох эрүүгийн 2115001490091 дугаартай, 163/2021/0083/Э индекстэй хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Харнууд овогт Н.Б /РД: О ******** /, 1984 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн ...гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б ыг гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115001490091 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь хэрэг бүртгэлтийн 201500149 дугаартай хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Булган аймгийн Баяннуур сумын цагдаа А ын миний биеэс хураан авсан нэг сая төгрөгийг Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгч Б ид хүлээлгэн өгсөн байхад хэсгийн төлөөлөгч Б надад 300.000 төгрөгийг бэлнээр Бүрэгхангай сумын Цагдаагийн байранд өгсөн. Б нь надад мөнгө хүлээлгэн өгөхдөө тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан талаар санахгүй байна” гэж зориуд худал мэдүүлж, гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж гүтгэсэн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Б.С ын өгсөн: “2018 оны 02 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын Өвөр тээл гэх газраас Улаанбаатар хот руу Б ын хамт өөрийн эзэмшлийн Бонго загварын машин дээр 20 ширхэг хонины гулууз мах, 6 ширхэг адууны мах ачаад явж байхад Булган аймгийн Дашинчилэн суманд шатахуун түгээх газрын тэнд цагдаа зогсоож бичиг баримт, ачаа тээш шалгахдаа ачиж явсан махыг гарал үүслийн гэрчилгээгүй гээд машины бичиг баримт авсан. ...Б миний машиныг аваад явахдаа надаас “ах надад нэг сая төгрөгийг хавар ноолуур гарах хүртэл зээлээч” гэхээр нь малын мах худалдаж авах гэж байсан 3 сая гаруй төгрөгөөс нэг сая төгрөгийг нь Б т зээлдүүлсэн. ...Хавар Б аас зээлсэн нэг сая төгрөгөөс 500000 төгрөгийг буцаан авсан. Би А ыг мэдэхгүй байж байгаад сүүлд цагдаа дээр шалгагдаж байгаад мэддэг болсон. Т ыг Увс аймгийн Малчин суманд амьдардаг байхад л таньдаг байсан. Б Булган аймагт байдаг, мал малладаг залуу болохоор гэрээр нь орж гардаг болоод танилцаж байсан...” гэх мэдүүлэг /хх-22-24 тал/,
Гэрч Б.М ын өгсөн: “Би 2018 онд Булган аймгийн Баяннуур сумын цагдаагаар ажиллаж байсан. Булган аймгийн Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Б ид 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн этгээдийн биеэс гарсан 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгэхдээ 50000 төгрөгөөр нь Баяннуураас Бүрэгхангай сум руу очихдоо сэжигтэн этгээдийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд шатахуун хийгээд очсон. Үндсэндээ 950000 төгрөг биеэс нь гарсан шүү гэж хэлээд Б.Б ид өгсөн. Гэтэл 950000 төгрөг нь Б.Б ид өгснөөс хойш хэрхсэн болох нь ойлгомжгүй байгаа юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор би Б.Б той 2020.09.14-ний өдөр утсаар холбогдож ярьсан ба “над руу Авлигатай тэмцэх газраас холбогдоод 6 адуу хулгайд алдагдсан хэргийн сэжигтний биеэс гарсан мөнгө байхгүй байна, тодруулж асууна гэнэ, би танд мөнгийг бэлнээр нь өгсөн ш дээ, тэр мөнгийг нь хэрэгт нь хавсаргаагүй юм уу” гэсэн чинь Б нь “би тэр мөнгийг аваад хулгай хийсэн нөхөрт нь буцаагаад өгчихсөн ш дээ. Тэр мөнгө чинь хэрэгт ач холбогдолгүй өөр мөнгө байсан юм байна лээ, хулгайч нь машин тэрэг эвдэрчихээд янзлуулах гээд байна гээд гуйгаад байхаар нь мөнгийг нь буцаагаад өгчихсөн юмаа” гэсэн. Би Б.Б той утсаар ярихдаа бичлэг хийж гар утсан дээрээ бичиж авсан байсан, ...гар утсаа солихоосоо өмнө буюу Б.Б той утсаар ярьсан өдөр өөрийн албаны компьютер дээр ярианы бичлэгийг хуулаад авчихсан байсан юм. Тиймээс тус бичлэгийг СД дээр хуулж хөрвүүлээд Авлигатай тэмцэх газарт гарган өгч байна” гэх мэдүүлэг, утасны ярианы бичлэг бүхий “CD” болон “CD”-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31-36 тал/,
Гэрч Б.Л ийн өгсөн: “...Намайг уг хэргийг хүлээн авахад хэргийн материалд Н.Б , Б.С , Ц.А , Н.Т нараас эд зүйл хураан авсан тэмдэглэл байгаагүй. Харин Н.Б , Ц.А нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах зорилгоор мэдүүлэг авахад Н.Б ын биед байсан 1.000.000 төгрөгийг Дашинчилэн сумын цагдаагийн байранд цагдаад хураалгасан. Тэгээд тухайн цагдаа нь уг мөнгө, Ц.А ,
Н.Б нарыг Булган аймгийн Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Д.Б ид хүлээлгэн өгсөн гэж мэдүүлдэг...” гэх мэдүүлэг /хх-37-38 тал/,
Гэрч Д.Б ийн өгсөн: “2018 оны 02 дугаар сард Бүрэгхангай сумын иргэн Г.Т ийн 7 тооны адуу алдагдаж, адууг нь хулгайлсан байж болзошгүй н.А , н.Б нарыг Булган аймгийн Цагдаагийн газрын Баяннуур сумын хэв журмын цагдаа М илрүүлж 2018 оны 02 дугаар сарын эхээр Бүрэгхангай суманд авчирсан. Тэгээд цагдаа М мал хулгайлсан байж болзошгүй н.А , н.Б нарыг, мөн унаж явсан гэх ачааны портер маркийн машин, н.А , н.Б нараас хураан авсан гэх 700.000 билүү 800.000 төгрөгийг надад хүлээлгэн өгсөн. Би тухайн үед нь энэ хэний мөнгө юм гэж байгаад н.Б ын мөнгө гэхээр нь мөнгө хураан авсан тэмдэглэл үйлдэж бүх дэвсгэртийн дугаарыг нь бичиж аваад н.Б аар гарын үсэг зуруулсан. Тэгээд хэргийг шалгаж байх үед н.Б аас хураан авсан 700.000 билүү 800.000 төгрөг нь хэрэгт ач холбогдол болохуйц биш болох нь тогтоогдсон тул н.Б аас хураан авсан 700.000 билүү 800.000 төгрөгийг хүлээлгэн өгөх тэмдэглэл үйлдэж н.Б т хүлээлгэн өгсөн. Н.Б аас мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан талаар санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-39-41 тал/,
2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрч Д.Б , Н.Б нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад Н.Б ын “... би дээрх 1.000.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг нь Б оос хүлээн авсан. Дээрх мөнгийг хураалгаад 5-6 хоногийн дараа хүлээн авсан. Өдрийг нь санахгүй байна, мартчихсан байна. Би Б оос 800.000 төгрөгийг авсан юм. Би урьд мэдүүлэхдээ намайг шоронд явуулчих юм болов уу гэж айгаад л мэдүүлчихсэн юм...”,
Д.Б ийн “...Би одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Рашаант болон Баяннуур сумын цагдаагаар ажиллаж байсан одоо нэрийг нь мартчихаад байна. Тэр залуугаас 3-4 хүнийг машинтай нь авчирч байсан юм. Тэгээд дан 20000 төгрөгийн дэвсгэртээр 800000 төгрөгийг надад гаргаж өгсөн юм. Тэгээд хэргийг шалгах явцад Н.Б нь хамааралгүй байсан тул болсон асуудлын талаар асууж тодруулаад 800000 төгрөгийг нь буцаан өгсөн юм. Хүлээлгэж өгсөн талаарх баримтыг мөнгөн дэвсгэртийн серийн дугаараар нь бичиж авч байсан. Тэгээд Н.Б т тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэгүүд /хх-45-46 тал/,
Эрүүгийн 181500430037 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-50 тал/,
2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Н.Б аас дахин мэдүүлэг авахад “...би урьд өмнө Б той нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөх үедээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. Намайг тухайн үед малын хулгайн хэргээр шалгаж байсан учир шоронд явуулчихаж магадгүй айгаад би худлаа мэдүүлэг өгсөн. Тухайн үед надад
Б 800.000 төгрөг буцаан өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-157 тал/,
Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаан шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Прокурорын тогтоолыг өмгөөлөгч уншиж танилцуулсан. Би тогтоол болон зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 дүгээр сард ... Баяннуур ороод цагдаагийн хэсэг рүү нь очоод цагдаатай уулзсан чинь бид хоёрыг яагаад яваад өгсөн юм бэ гээд саатуулж шалгахаар биед үзлэг хийж надад байсан 1 сая төгрөгийг хурааж аваад С хаана байгаа, ачиж явсан махаа хаана орхисон талаар асуугаад, цагдаа намайг авч явж бид нараас мах авсан Лүнгийн ченж дээр очиж уулзаад эргээд Баяннуур сум руу ирээд тэндээ хоноод маргааш нь Бүрэгхангай сум руу бид нарыг авч яваад ахмад Б той бид хоёрыг уулзуулсан. Тухайн үед Баяннуурын цагдаа ахмад Б ид надаас авсан мөнгийг хүлээлгэн өгч байсан. Тэгээд удалгүй ахмад Б надад мөнгийг маань буцаагаад өгсөн. Би тухайн үедээ айж байгаад худал мэдүүлэг өгсөн. 800 мянган төгрөг авсан бусад мөнгийг бид хоёрын хоол хүнс мөн бензинд зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-163 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.Б ыг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Булган аймгийн Баяннуур сумын цагдаа А ын миний биеэс хураан авсан нэг сая төгрөгийг Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгч Б ид хүлээлгэн өгсөн байхад хэсгийн төлөөлөгч Б надад 300.000 төгрөгийг бэлнээр Бүрэгхангай сумын Цагдаагийн байранд өгсөн. Б нь надад мөнгө хүлээлгэн өгөхдөө тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан талаар санахгүй байна” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Б ыг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 166-169 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, малын тооцооны хуудас зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Б нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/35 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Б ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД