Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 135/шш2017/00459

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

Нэхэмжлэгч: ******* банк /утас 99020547, 70373547/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, ******** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар*******/-д холбогдох,

 

“зээлийн гэрээ хугацаанаас нь өмнө цуцалж 3,150,631.32 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“...Миний бие ******* банкны их сургуулийн зээлийн төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/3023 тоот зээлийн гэрээ байгуулж 5,051,367 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан.

...Одоо зээлийн үндсэн төлбөр 2,783,729.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 345,826.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18,075.2 төгрөг, нотаритарын үйлчилгээний төлбөр 3,000 төгрөг зэрэг нийт төлбөрийг төлж барагдуулах нь үнэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Д.*******, Н.******* нарт холбогдуулан  зээлийн гэрээ цуцалж, 3,150,631.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн гэрээ цуцалж, 3,150,631.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч  энэ тухай тайлбараа бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны нэхэмжлэлтэй Д.*******, Н.******* нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж, 3,150,631.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрийн сангийн 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 65,312 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрийн сангийн 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 48 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох  32,680 төгрөгийг хариуцагч Д.*******, Н.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 32,680 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА