| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0041/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Иргэдийн төлөөлөгч Д.Отгонбаатар,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Э ,
Шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н овогт М ын М д холбогдох эрүүгийн 2115000000001 дугаартай, 163/2021/0041/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н овогт М ын М , 1982 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, ... хороололд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: Г ******** / Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М 2020 оны 12 дугаар сарын 21-ний ... тоотод оршин суух иргэн Б.Б ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э тай маргалдаж түүнийг хавсарч унагаан зүүн шанаа, зүүн нүд орчимд 1 удаа гараараа цохиж амь насыг нь хохироож хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өглөө хөдөө явсан. Орой орж ирээд гэртээ байж байхад Д “Портер” машинтай барилгын шат айлд хүргэж өгөе гэж залгасан. Шатаа аваад Б гэх айлд буулгаж өгчихөөд явж байхад “Б ынх гэрэлтэй байна ороод гаръя” гэсэн. Очтол Б , Д , Э , Ш нар архи уугаад сууж байсан. Ороод мэндэлсэн Б тайван гэсэн. “Өнөөдөр юу хийв дээ?” гэхэд гадуур ганц хоёр шил архи уугаад ирээд байж байна гэсэн. Сууж байтал Ш над руу “юу гэнээ” гээд хэл амаар доромжлоод байсан. Яагаад байгаа юм гэсэн Ш миний хочоор дуудаад хэл амаар доромжлоод байсан. Намайг заамдаад авахаар нь “банди минь зүгээр байгаарай” гэсэн. Намайг заамдаж түлхээд цонхны хажуу талын хана руу түлхсэн. Дугтарсан чинь зуураад салахгүй байсан. Тэгсэн Э куртикний малгайнаас зуураад байхаар нь “зүгээр бай” гээд гараараа түлхсэн. Тэгсэн Ш нэг гараараа заамдаад шахаад байхаар нь тавиулах гэсэн боловч тавихгүй байсан. ШШ ыг би нэг цохисон. ШШ ын зүүн талын шанаа руу нь цохисон. Э дахиад куртикнээс татсан “цаашаа бол” гээд хавсарсан ба шалан дээр 4 хөллөөд унасан. Тэгээд би гарч яваад 2-3 минут болоод эргээд орж ирэхэд Э босоогүй байхаар нь босгоод ширээний хажууд суулгасан. Ширээний урд
Д , Б , Д 3 архи хийж өгөөд сууж байсан. Тэгээд Э архи бариад сууж байсан. Д Э ад архи хийж өгсөн. Тэгээд удалгүй Ш гараад явсан. Д Э ыг “энд унт” гээд буйдангийн урдуур унтуулсан. Д , Д , Б нар адуунаас болж хэрүүл хийгээд байсан. Д ийг аваад манай гэрийн гадаа очсон. Намайг буулгачихаад би гэртээ орж унтсан. Өглөө 8 өнгөрч байхад хүн хаалга нүдээд байсан. Б байна гээд “Э ын бие өвдөөд унтсангүй хамт манайд очъё” гэхээр нь “за” гээд машиных нь арын хаалгаар нь ороод суусан. Тэгээд Б ын хашааны хаалгаар орсон. Б ын өвөө түлээ хагалаад байж байсан. Э бурхан руу хөлөө харуулаад дээшээ хараад хэвтэж байсан. Хоолой нь хоржигнож дуугараад байсан. Тэгээд өргөөд машинд суулга гэсэн. Д хөлийг нь өргөөд арын суудал дээр түшээд Э ынд очсон. Э ын хаалганд тулж зогсоод Д цоожийг онгойлгосон. Би цээжнээс нь өргөөд Д хөлнөөс нь өргөөд гэрт нь оруулаад зүүн талын орон дээр нь тавиад үстэй дээлээр нь хучсан. Тэгээд Б , Д хоёр “эмч аваад ирье” гээд явсан. Гэрт нь гал түлэх түлээ байхгүй байсан болохоор нь мод хагалж гал түлсэн. Б , Д нарыг ирэхгүй болохоор нь нилээн хүлээсэн. Б “эмч олдохгүй байна, таньдаг эмч байхгүй юу?” гэж надаас асуухаар нь би “байхгүй” гэсэн. Тэр үед Д хашаандаа ирсэн. Д хашаа давж орж ирээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирээгүй. Б буцаад явсан. Хэн хэн нь ирэхгүй болохоор эмнэлэг рүү залгаад эмч ирсэн. Хоёр эмч залуу, хоёр цагдаа ирсэн. Тэгээд намайг цагдаагийн газарт авч ирсэн гэх мэдүүлэг.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Э ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д той нэг шил архи уусан гэсэн мэдүүлэг байсан. Өөрөө эрүүл байсан гээд байгааг тодруулмаар байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлийн хувьд ах дүү нар нь 1 000 000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Э ы өгсөн: “ ...Манай ээжийн дүүгийн бэр болох М гэх хүн над руу утсаар залгаад “Э ухаангүй гэртээ байна, эмнэлэг болон цагдаа нар ирсэн байна” гэж хэлсэн. ...Тэгээд оройдоо Булган аймгаас Хутаг-Өндөр сум руу гараад эмнэлэгт ирэхэд манай дүү Э нь нас барсан байсан. ...Эмнэлэгт орж харахад биеийн зүүн талын шанаа хэсэг нь хавдаж хөхөрсөн, яршаад халцарсан байсан, мөн нүд нь хөхөрсөн байсан болохоор хүнд зодуулаад тархиндаа гэмтэл аваад нас барсан байх гэж бодож байгаа учраас би гомдолтой байна. …” гэх мэдүүлэг /хх-37 тал/,
“...Иргэний нэхэмжлэлийн хувьд буяны ажил явдалд нийт 5120000 төгрөг зарцуулсан. Одоогийн байдлаар 757472 төгрөгийн баримт байна. Бусад эд зүйлд баримт авч чадаагүй. Бусад мөнгөнүүдийг буяны ажил явдал болон хөшөөний чулуу, ламд өгсөн гарын мөнгө, хүмүүст цайлганы мөнгө, хоол хүнсний эд зүйлс авсан. Мөн газар ухах, гаргах үйл ажиллагаанд машинд шатахуун хийсэн зэрэг зардлууд орсон. Нийт 5120000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 39 тал/,
Гэрч Х.Д ийн өгсөн: “...М, талийгаач Э нар маргалдаад гэрээс гараад явсан юм. Гадаа гараад М, Э нар нь хоорондоо хэрүүл маргаан хийгээд байхаар нь Б гарч оруулж ирсэн. Тэр 2 гэрээс гараад 2-3 минутын дараа гэрт буцаж орж ирсэн. ...Гэрт орж ирээд М нь Э ыг баруун хөлөөрөө хавсарч унагаагаад баруун гараа атгаж байгаад талийгаач Э ын зүүн нүдэн тус газарт нэг удаа цохисон юм. Тэгээд Э газарт унаад босч ирэхгүй хэвтээд байсан. Тэгтэл М өөрийн өмсөж явсан улаан өнгийн футволкоо тайлаад Э ын зүүн шанаа хэсгээс нь гарсан цусыг нь арчиж өгсөн. Тэгээд М нь талийгаач Э ыг өргөөд гал тогооны өрөөнд ширээний урд байсан түшлэгтэй модон сандал дээр суулгахад Э нь толгойгоо унжуулаад сэрэхгүй байгаад байхаар нь М өргөөд том өрөөний орон дээр хэвтүүлсэн. ...2020 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 11 цаг болох гэж байхад М гэрт орж ирээд “Э ухаан орохгүй, сэрэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Э ын гэрийн гадаа байж байтал Б ирсэн. Э сэрэхгүй, хурхираад, дуудахад хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь М, Б хоёр түргэн дуудая гэж ярилцаж байгаад Б, М хоёр машинтай яваад эмч дагуулж ирээд Э ыг эмнэлэг аваад явсан. ...” гэх мэдүүлэг, /1-р хх-н **-** тал/,
Гэрч Б.Б ын өгсөн: “...Тэгээд М , Э хоёр гэрээс гарсан юм. Гэрээс гараад хоорондоо хэрүүл хийгээд байгаа юм шиг сонсогдоод байсан. ...Би гэрээс гарч харахад Э газарт унасан байдалтай М хажууд нь зогсож байхаар нь “Э яасан бэ?” чи цохисон юм уу?” гэж асуухад М “гарын ая даахгүй банди нар” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад гэртээ ороод сууж байтал араас М Э ыг гараас нь хөтөлсөн байдалтай орж ирээд М Э ыг сандал дээр суулгасан. Дахиад хоорондоо хэрүүл маргаан хийж, хоорондоо барьцалдсан. Тэгээд М талийгаач Э ыг зүүн хөлөөрөө хавсраад, баруун гараараа нэг удаа толгойн хэсэгт буюу зүүн нүд, хөмсөг орчим буюу чамархай хэсэгт 1 удаа цохисон. Талийгаач Э газарт нүүр хэсгээрээ мөргөж унасан. Газарт унасны дараа босохгүй байсан болохоор М өндийлгөж сандал дээр суулгасан. Сандал дээр суулгахад зүүн хацар шанаа хэсгээс цус гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг, /1-р хх-н **-** тал/,
“...би тухайн үед талийгаач Э ыг согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглээд тасраад уначихсан байна гэж бодож байсан юм. Тэгээд маргааш өглөө нь сэрэхгүй болохоор нь айсандаа М д хамгийн түрүүлж мэдэгдээд улмаар ярилцаж байгаад гэрт нь хүргэжс өгөөд ухаан орохгүй болохоор нь түргэн дуудаарай гэж М д хэлээд гэр лүүгээ явчихсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх-54 тал/,
Гэрч М.ШШ ын өгсөн: “...Архи уугаад сууж байтал талийгаач Э , М нар хоорондоо юм ярьж байснаа гэнэт хэрэлдээд эхэлсэн. Тэгээд М , Э нар хоорондоо хэрүүл хийгээд гэрээс гарсан. Араас нь гарахад М талийгаач Э нар хоорондоо зууралдсан байдалтай байсан байх. Би сайн санахгүй байна. Би салгахад нэг нь намайг түлхсэн. Тэгээд би газарт унасан. Зодуулах юм байна гэж бодоод хажуу талын Аривжир гэх айлд ороод унтсан. ...М , Э нарыг хэрүүл маргаан хийж байхад хэн нэгэн хүн хажуунаас нь оролцож, хамжиж зодсон зүйл байхгүй. Мөн бусад хүмүүсээс өөр хоорондоо хэрүүл маргаан хийсэн хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-56-57 тал/,
Гэрч Б.Д гийн өгсөн: “...М ах талийгаач Э нар хоорондоо маргалдсан байдалтай орж ирсэн. Тэгээд М ах Э ахыг баруун хөлөөрөө хавсарч унагаагаад гараа атгаж байгаад цохих шиг болсон. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. ...М , Э нарыг хэрүүл маргаан хийж байхад хэн нэгэн хүн хажуунаас нь оролцож, хамжиж зодсон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-62-64 тал/,
Гэрч П.А ы өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд “35 настай эрэгтэй хүн дуудаад сэрэхгүй хурхираад унтаад байна” гэсэн дуудлагын дагуу ганцаараа очиход Монгол гэрийн зүүн талд орон дээр 35 настай эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хурхирч байсан. Уг эрэгтэй хүнийг үстэй дээлээр хучсан байсан. Тэгээд үзлэг хийхэд ухаангүй хүүхэн хараа бага зэрэг өргөссөн амин үзүүлэлт үзэхэд хэвийн бус зүрхний хэм маш их алдагдалтай байхаар нь их эмч Х.О ыг дуудсан. ...Зүүн талын нүд хөхөрсөн, хамар шалбарсан, толгойн дух хэсгийн зүүн тал шалбарч цус гарсан байдалтай байсан. Эмчилгээ хийх явцдаа хувцсыг тайлахад ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Хажуу тийш харуулахад амнаас нь цустай салиа их гарч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-68-69 тал/,
Гэрч Х.О ын өгсөн: “...Э гэж хүнийг үзэхэд ухаангүй хурхирсан байдалтай өтгөн, шингэн гарсан, зүүн нүд хөхөрсөн, зүүн хөмсөгний дээр шалбарсан, мөн зүүн дух хэсэгт халцарсан сорвитой, шалбарсан хэсгээс бага хэмжээний цус гарсан байсан. Мөн уруул ам омголзсон, хүүхэн хараа хоёр талд эрс өргөссөн, амин үзүүлэлтүүд тогтворгүй байсан. Улмаар ойролцоогоор 17 цагийн орчимд эмнэлэг рүү зөөвөрлөж аваачсан. Тэгээд **-** минутын дараа зүрх нь зогссон. ...” гэх мэдүүлэг /1хх-76-77 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн:
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 01 дүгээр 05-ны өдрийн:
ний өдөр хэрэг учрал болох үед сэтгэцийн хувьд эрүүл байсан. Одоогоор ямар нэг сэтгэцийн эмгэг үгүй болно.
үйлдлээ удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай, М.М нь хэрэг хариуцах чадвартай болно” гэх дүгнэлт /1хх-183-185 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.М гийн яллагдагчаар өгсөн: “...Тэр үед араас талийгаач Э татсан. Тухайн үед би эргэж хараад нүүр лүү нь гараараа түлхчихээд эргээд хартал удалгүй Э дахиад гараараа миний куртикнээс татахаар нь эргэж хараад “зүгээр байгаач” гэж хэлээд хавсарч унагаатал талийгаач Б.Э зүүн талаараа газарт унасан. ...” гэх мэдүүлэг /хх191-192 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... тоотод оршин суух иргэн Б.Б ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э тай маргалдаж түүнийг хавсарч унагаан зүүн шанаа, зүүн нүд орчимд 1 удаа гараараа цохиж амь насыг нь хохироож хүнийг алсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Э гийн өгсөн мэдүүлэг /хх-37, 39 тал/, гэрч Х.Д ийн өгсөн мэдүүлэг /хх-40-44 тал/, гэрч Б.Б ын өгсөн мэдүүлэг /хх-48-52 тал/, гэрч М.ШШ ын өгсөн мэдүүлэг /хх **-** тал/, гэрч Б.Д гийн өгсөн мэдүүлэг /хх-62-64 тал/, гэрч П.А ы өгсөн мэдүүлэг /хх-68-69 тал/, гэрч Ц.Л гийн өгсөн мэдүүлэг /хх- **-** тал/, гэрч Х.О ын өгсөн мэдүүлэг /хх-76-77 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-172-177/ тал зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос шүүгдэгч М.М г 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... тоотод оршин суух иргэн Б.Б ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э тай маргалдаж түүнийг хавсарч унагаан зүүн шанаа, зүүн нүд орчимд 1 удаа гараараа цохиж амь насыг нь хохироож хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч М.М гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.М гийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.М гийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.М г 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... тоотод оршин суух иргэн Б.Б ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э тай маргалдаж түүнийг хавсарч унагаан зүүн шанаа, зүүн нүд орчимд 1 удаа гараараа цохиж амь насыг нь хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр М.М гийн буруутай үйлдлийн улмаас амь хохирогчид “тархины зүүн чамархай, баруун зулай, чамархай, суурь хэсэгт тархины эдийн няцрал. Тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, суурь, баруун тал бөмбөлгийн зулай чамархай, дух, суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт. Хатуу хальсан дээрх зүүн зулай, чамархай хэсгийг хамарсан цусан хураа. Дух, хамар, шанаад зулгаралт, хуйх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дээд урууланд язарсан шарх” бүхий гэмтэл учирч амь хохирогч Д.Э нь “тархи гаднаасаа дарагдах амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан” болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүнийг алсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.М гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Э нь оршуулгын зардалд 5120000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримт ирүүлсэн нь хэргийн хоёрдугаар хавтасны **-** талд авагдсан байх ба дээрх нотлох баримтын хүрээнд 656490 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь оршуулгын зардалд 1 сая төгрөгийг төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх баримтын хүрээнд хохирол төлөгдсөн гэж үзсэн бөгөөд гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.М г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.М гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.М нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч М.М гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4д “хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэх заалтад нийцүүлэн шүүгдэгч М.М д 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь бага насны 2 хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй эхнэрийн хамт амьдардаг байсан, түүнээс өөр гэр бүлийн орлого олдог хүн байхгүй зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч М.М гийн цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон улбар шар өнгийн футболка 1 ширхэг, хивсний гадаргуу дээр цус мэт зүйлээр бохирлогдсон 1-3 хүртэл дугаарласан шинжилгээний дээжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Д.ОТГОНБААТАР
Г.ЭНХ-АМГАЛАН