Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 135/шш2017/00493

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ***** баг, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******/-ий нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ******/-д холбогдох,

           

            “650,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч С.*******  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“...иргэн ******* нэхэмжилсэн 650,000 төгрөгийг төлж барагдуулна.“ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.*******д 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 650,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох 650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  20,150 төгрөгийн тал хувь  10,075 төгрөгийг төрийн сангийн орлогоос, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 10,075 төгрөгийг хариуцагч С.*******оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  З.ТУНГАЛАГМАА