Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2022/0375/З |
Дугаар | 221/МА2023/0106 |
Огноо | 2023-02-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2023/0106
2023 оны 02 сарын 09 өдөр Дугаар Улаанбаатар хот
221/МА2023/0106
Б.Агийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр
Нэхэмжлэлийн шаардлага: МУзахирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар Б.Аг МУхассан тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 777 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0375/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Агаас МУзахиралд холбогдуулан “МУзахирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар Б.Аг МУхассан тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 777 дугаар шийдвэрээр: Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 16 дугаар зүйлийн 16.2, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.5 дахь заалтыг баримтлан “МУзахирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар тушаалыг хууль бус захиргааны актад тооцож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “...Кофе асгаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан ... энэ үйлдэл нь сургуулиас хасах шийдвэр болсон гэдэгтэй талууд маргаагүй ...” гэж дүгнэсэн нь буруу байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 2022.03.01-ний өдрийн үйл баримттай холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөхийг хүссэн боловч шүүх “...хүсэлтэд дурдсан баримт нь маргаан бүхий тушаалд хамааралгүй, 2022.03.01-ний өдрийн үйл баримтыг ярьж байх боловч уг үйл явдлаар тушаал үйлдэгдээгүй тул баримт цуглуулахыг хүссэн хүсэлтийг ЗХШХШТХ-ийн 32.6 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай ...” гэж шийдвэрлэсэн. Энэ нь маргаан бүхийн захиргааны акт нь 2022.03.01-ний өдөр болсон гэх үйл баримттай ямар нэгэн байдлаар холбоогүй байгааг харуулна.
3.2. Хариуцагч “... Б.Агийн 2022.03.01-ний өдөр СБД-ийн 1-р хорооны нутагт бусадтай маргалдсан үйлдэлд хариуцлага тооцсон үйл явдлыг баримтжуулсан гэх 12 секундийн дүрс бичлэгийг шүүх хурлын өмнөхөн цахим сүлжээнээс хуулбарлан авч 2022.10.20-ны өдрийн шүүх хуралдаан дээр баримтаар гаргаж өгсөн нь хариуцагч сонсох ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй болохыг харуулна. Хэрэгт 2022.03.04-ний өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл болон оролцогч Б.Агийн “ ... өөрт нь арга хэмжээ авахгүй байхыг ...” хүссэн тайлбараас өөр нотлох баримт авагдаагүй байгаа нь хариуцагчийн батлаад байгаа 2022.03.01-ний өдрийн үйл явдалд хариуцлага оногдуулаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй.
Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж тайлбар авсан гэх боловч Захиргааны байгууллага ЗЕХ-ийн 24.1, 24.2, 24.4 дэх заалтуудыг зөрчсөн байгааг харуулна. Хариуцагч “ ... нэхэмжлэгчид хариуцлага оногдуулахдаа 2022.03.02-ны өдрийн өөрийгөө зөвтгөсөн яриа хийсэн үйлдэлд хариуцлага оногдуулсан ... гэж хэлж байгаа нь хариуцагч яг ямар үйл явдалд нэхэмжлэгчид хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй байна. Бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ЗЕХ-ийн 25.1.1, 25.13-25.7 дахь хэсэг/ мөн хуулийн 27-р зүйлд заагдсан “Сонсох ажиллагааг явуулах” гэснийг зөрчсөн байгааг шүүх мэдсээр байж буруу шийдвэрийг цуцлах үндэслэл болсон болно.
3.3. Хариуцагч этгээд нь 2022.03.07-ны өдөр сонсох ажиллагаанд оролцогч Б.Аг “... олон нийтийн сүлжээгээр уучлалт гуйгаад ирсний дараа сонсох ажиллагааг эхлүүлэх ...” ээр мэхлэн явуулсны /2022.03.22-ны өдөр/ А/98 тоот тушаалыг үйлдсэн гэдэг нь мэтгэлцээний явцад тодорхой болсон. Сонсох үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэдэгт хариуцагч маргаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч сонсох ажиллагааг явуулаагүй шалтгаанаа “... олон нийтэд нэгэнт илэрхий болсон үйл явдлыг дахин нотлох шаардлагагүй тул баримт цуглуулаагүй ...” гэж байгааг шүүх анхаараагүй байна.
3.4. 2022.03.03-ны өдөр маргаан бүхий А/98 тоот тушаалын шийдвэр эцэслэн гаргасан байсан гэдэг үйл баримтад маргаагүй бөгөөд шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад ХЗД-ийн удирдах зөвлөлийн хуралдааны 2022.03.03-ны өдрийн тэмдэглэл, саналыг шинжлэн судлуулж байгаа нь хариуцагчийг оролцуулсан сонсох ажиллагааг тухайн цаг хугацаанд явуулсан мэт ойлголтыг шүүхэд бий болгосон. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн гаргасан 2022.03.22-ны өдрийн шийдвэрийнхээ сонсох ажиллагааг 2022.03.03-ны өдөр болсон мэтээр тайлбарлан шүүх хуралдааны мэтгэлцэх ажиллагаанд оролцсон нь Сонсох ажиллагааг явуулаагүй байгааг харуулна.
3.5. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргасан даруйд олон нийтэд зориудаар хэвлэл мэдээллээр тарааж байсан нь ЗЕХ-ийн 30.1 дэх хэсгийн зөрчлийг үүсгэсэн.
3.6. Хэргийн харьяаллыг Захиргааны шүүхэд тогтоосон явдлыг хариуцагч үгүйсгэж Иргэний хэргийн харьяалал гэж мэтгэлцэж байгаа нь түүнийг Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй болохыг нотолдог. Хариуцагч 2022.10.19-ний өдөр шүүхэд хүргүүлсэн тайлбар болон хуралдааны мэтгэлцээний явцад “... энэхүү А/98 тоот тушаалын маргаан нь Иргэний шүүхийн харьяалал мөн бөгөөд үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 221.3 дахь хэсгийг баримталснаараа гэрээний маргаан гэж үзсэнээ нотолж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ Иргэний шүүхэд гаргах ёстой байсан ... Иймд харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өг ...” хэмээн татгалзлын үндэслэлээ тодорхойлон маргаж байгааг шүүх анхаарч үзээгүй ь ЗХШХШТХ-ийн 34.1, 34.2 дах хэсгийг зөрчиж байгааг харуулдаг.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн энэхүү “Иргэний маргаан” гэх байр суурь нь шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь сонсох ажиллагааны мэдэгдэл гэх баримтыг хүргүүлснээс хойшхи үйл явдалд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй, хуулийг хэлбэрийн төдий ашиглах гэж оролдсон, оролцогчийг дарамталж, тайлбар авсан болоод орхигдуулсан гэдгийг нотолж байгааг шүүх зөв үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэдгээ нотлохдоо тайлбараас өөр баримт байхгүй байгааг шүүх дүгнээгүй байна.
3.7. Хариуцагч Боловсролын тухай хуулийн 45.2.5, Дээд боловсролын тухай хуулийн 16.2-г баримталсан нь хууль буруу хэрэглэсэн байгааг харуулна. Өөрөөр хэлбэл хариуцагч уг хуулийг тушаалдаа дурдах шаардлагатай гэж үзсэн бол Боловсролын тухай хуулийн 48.1, 48.2 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 20.1, 20.2 дахь хэсэгт зааснаар суралцагч тухайн хуулийг зөрчсөн бол түүнд эрүү болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсний эцэст нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдсон гэж үзэн хариуцлага ногдуулах нь хариуцагч нь уг хуулийг ит татан тушаал гаргасан нь буруу байхад шүүх уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийг зөвтгөсөн.
3.8. Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэснийг шүүх зөрчсөн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж заасан. МУИС-ийн үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд төлөөлнө гэсэн хуулийн шаардлагын хүрээнд тус захиргааны байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл /МУИС-ийн дүрмийн 4.1.1/-өөс олгогдсон эрхийн хүрээнд МУИС-ийг төлөөлөх эрхгүй этгээд болж ажлаас чөлөөлөгдсөн байсан. Өөрөөр хэлбэл Б.Очирхуяг нь МУИС-ийн дүрмийн 4.3 дахь хэсэгт заагдсан эрх үүрэг нь дуусгавар болж өөр этгээдэд шилжсэн байсан. Шүүх хуралд оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М томилсон Б.О хариуцагч хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй болсон тул төлөөлөгч болон өмгөөлөгчийг оролцуулахгүй байх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг захирамж гарган шийдвэрлэлгүйгээр хурлыг үргэлжлүүлсэн.
3.9. ...Хариуцагчийг төлөөлөх эрх нь дуусгавар болсон этгээдээс төлөөлөгч Ч.М т итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дахь хэсгийг баримталсан нь хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хуралд оролцуулсан байгаа нь нотлох баримтаар тодорхой харагдаж байгаа.
...Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.20-ны өдрийн 777 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.А нь МУзахиралд холбогдуулан “МУзахирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар “Б.Аг МУхасах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх Б.Агийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, улмаар “... Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн өмчийн их сургуулийн нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захирамжилсан шийдвэр буюу Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд заасан харилцаанд тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн захиргааны акттай холбогдох энэ маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ ...” гэсэн дүгнэлт, үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.А, хариуцагч Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургуулийн захирал Ж.Э нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “МУИС-д суралцах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд МУзахирлын 2022 ны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар маргаан бүхий “Батбаярын Аг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хасах тухай” тушаалаар “Дээд боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэг, МУИС-ийн дүрмийн 4.3.1, 6.6, 6.6.4, 6.6.5, 6.7 дахь хэсэг, Хууль зүйн сургуулийн Захиргааны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11/29 дүгээр албан тоот, МУИС-д суралцагчтай байгуулсан гэрээний 2.4, 3.4 дэх заалт, сонсох ажиллагааны мэдэгдэл, тэмдэглэл зэргийг үндэслэн 1 дэх заалтаар “Хууль зүйн сургуулийн суралцагч Батбаярын А нь МУИС-ийн нэр хүндийг ямагт хүндэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ илтэд ноцтой зөрчсөн, зөрчлийг арилгах боломжгүй, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүнд хүрэхгүй нь илт тул түүнтэй байгуулсан МУИС-д суралцах гэрээг цуцалж, сургуулиас хасах арга хэмжээ авсугай” гэж шийдвэрлэжээ.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна, 11.1.1-д захиргааны акт, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.
3.3. Гэтэл нэхэмжлэгчийн маргаж буй “МУзахирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар “Б.Аг МУхасах тухай” тушаал нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь заалт, МУИС-д суралцагчтай байгуулсан гэрээний 2.4, 3.4 дэх заалтыг үндэслэн МУИС-д суралцах гэрээг цуцалж, гэрээний харилцааг дуусгавар болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэхээс илүүтэй иргэний эрх зүйн гэрээний харилцаанд холбогдох маргаан байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
3.4. Иймд шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Б.Агийн нэхэмжлэлтэй, МУзахиралд холбогдуулан гаргасан “МУзахирлын 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар “Батбаярын Аг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хасах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ