Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч А.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д овогт А  ийн М д холбогдох эрүүгийн 2115000000054 дугаартай, 163/2021/0045/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овогт А  ийн М , 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, ... тоотод оршин суух, Зэвсэгт хүчний ... д гэрээт харуул ажилтай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Г ******** /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М  нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Баянбулаг” гэх газраас Улиангар төрлийн 14 ширхэг буюу 0.4424 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч А.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг.

         Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.Э   ын өгсөн: “ ...Би Хангал сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар ажилладаг. Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Баянбулаг” гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хангал сумын 4 дүгээр багийн иргэн А.М  хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Уг газар нь тусгаарлалт хийгдээгүй. Байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ. ...” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч Э.Г    ийн өгсөн: “...Ууланд цахилгаан хөрөө дугарахаар нь би ууланд яваад очтол М  гэх залуу цахилгаан хөрөөгөөр босоо мод унагаан бэлдэж байсан. Тэгээд мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад байхгүй гэж хэлсэн. М  нь ганцаараа байсан. Тухайн газарт М  нь 2 ширхэг босоо мод унагаагаад ачихад тааруулж хөрөөдөөд 14 ширхэг мод болж байсан. Мөн тухайн газарт унасан моднуудыг цуглуулж ачихад тааруулж хөрөөдсөн байсан. ...гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Булган аймгийн Хялганат тосгон дахь Сум дундын ойн ангийн инженер Ш.Ариунхишигийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай:

  1. Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг Баянбулаг гэдэг газарт мод бэлтгэлийн талбай тусгаарлалт хийгдээгүй болно.
  2. Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн  нутаг Баянбулаг гэхгазар нь ойн бүсчлэлийн хувьд хамгаалалтын бүс буюу 1 дүгээр мужид хамаарна.
  3. Тухайн бэлтгэсэн мод нь навчит төрлийн /Улиангар/ хуурай мод /түлээ/болно.
  4. Тухайн бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 125539 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-55 тал/,

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “…модонд экологи эдийн засгийн үнэлгээг хийхэд үнэлгээ нь 125539 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д тус тус заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 376617 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-57 тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд А.М гийн яллагдагчаар өгсөн: “...Хэрэг болох үед буюу уулнаас мод бэлтгэж байхад экологи хариуцсан байцаагч Г     ирж үйлдэл дээр маань барьсан. Тухайн үед би мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй. Мөн ганцааараа өөрийн эзэмшлийн цахилгаан хөрөөг ашиглан мод бэлтгэж байсан. ...Тухайн үед уулнаас 2 ширхэг босоо Улиангар нэртэй модыг унагаасан. Тэгээд ачихад тааруулж хөрөөдөхөд 14 ширхэг болж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-66 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.М  нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Баянбулаг” гэх газраас Улиангар төрлийн 14 ширхэг буюу 0.4424 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч П.Э   ын өгсөн мэдүүлэг /хх-23 тал/, гэрч Э.Г    ийн өгсөн мэдүүлэг /хх-28 тал/, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь ойн ангийн инженерийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-55 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос шүүгдэгч А.М г 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Баянбулаг” гэх газраас Улиангар төрлийн 14 ширхэг буюу 0.4424 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.М гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч А.М гийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч А.М г 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Баянбулаг” гэх газраас Улиангар төрлийн 14 ширхэг буюу 0.4424 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.М гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.М  нь байгаль экологид учруулсан 125539 төгрөгийг 3 дахин өсгөж 377000 төгрөгийг төлж барагдуулснаар /хх-78, 83 тал/ иргэний нэхэмжлэгч П.Э    нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.М д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч А.М гийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч А.М гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлж барагдуулсан” зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 4/46 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.М гийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шүүгдэгч А.М гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт цахилгаан хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон Улиангар төрлийн 14 ширхэг буюу 0.4424м3 хэмжээтэй модыг тус тус хурааж, үнийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч А.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт А  ийн М г Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч А.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч А.М д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 50 000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, уг ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сараар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.М д сануулсугай.
  4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч А.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныгжурамлан шүүгдэгч А.М гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 99000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон Улиангар төрлийн 14 ширхэг буюу 0.4424м3 хэмжээтэй модыг тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР