Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 135/шш2017/00546

 

 

 

 

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2017/00362/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

Нэхэмжлэгч: ******* банк /утас 70376080/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/ нарт холбогдох,

 

зээлийн гэрээ цуцалж 3,993,655.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Г.******* миний бие ******* банкнаас хэрэглээний зээлийг авсан. Төлөлт хийж чадаагүй учир ******* банкны нэхэмжилж буй 3,993,655 төгрөг дээр маргах зүйлгүй тул хэргийг хялбараар шийдэж өгнө үү. ******* банк нь нэхэмжилж буй 3,993,655 төгрөг дээр маргах зүйлгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк нь хариуцагч Г.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж 3,993,655.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн гэрээ цуцалж, 3,993,655.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны нэхэмжлэлтэй Г.*******, Г.******* нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж, 3,993,655.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрийн сангийн 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 78,848 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,424 төгрөгийг хариуцагч Г.*******, Г.******* нараас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,424 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА