Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 563

 

2021         05       13                            2021/ШЦТ/563

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,                           

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч П.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 03267 0617 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн П.Б-д, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто техникийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эгч, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг, 8 дугаар баг, Индэрт, 10 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн 02-279 тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч П.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 35-2 тоотод оршин суух иргэн Ч.Наранцэцэгийн интернэт банкны нэр, нууц үгийг мэдэж аваад хаан банкны 5027296230 дугаарын данснаас нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 29 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 326600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.  

Хохирогч Ч.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2007 оноос Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойрууд байрлах “Хаан банк”-д үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын эхэн үе шиг санагдаж байна. манай банканд хамгаалагчаар Батхаан гэгч залуу ажилд орсон. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 5, 6 үед ажлын залуу Батхаан гэгч нь миний дансны дугаарыг асуугаад 5000 төгрөг шилжүүлээд авчихъя гэж хэлэхээр нь би өөрийн хаан банкны 5027296230 дансны дугаарыг ямар байсан хэлж өгч байсан. Миний хаан банкны 5027296230 дугаарын данснаас 2020 оны 06 дугаар сараас эхлэн мөнгө алга болоод байх шиг байсан ба би охин Лхагважаргалд мэдэгдээд дансны хуулгаа 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авсан. Тэгээд дансны хуулгаа аваад нягтлаад үзэхэд миний мэдэхгүй нэлээн хэдэн данс руу гүйлгээ хийж мөнгө явуулсан байсан. Хаан банкны 57580623, 5087122602, 504298914, 5753797206, 50162000086, 5119093350, 5025673449, 5039195089 гэсэн дугаар данс руу барагцаагаар 300.000 орчим төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан тул  би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Яллагдагч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хүнсний 1-т байрлах “Хаан банк”-ны салбарт хамгаалагчаар ажилд орсон. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр уг банкны үйлчлэгч эгч Наранцэцэгээс 10.000 төгрөг зээлчих гэхэд зөвшөөрч бид 2 ажлын АТМ дээр очиж Наранцэцэг эгчийн Хаан банкны виза картыг би уг АТМ-д хийж нууц дугаарыг нь хийгээд 10.000 төгрөг аваад Наранцэцэг эгчид виза картыг нь өгөөд өөрөө 10.000 төгрөгийг авсан. Тэгээд 05 дугаар сарын дунд үеэр Наранцэцэг эгч миний хажууд ирээд эгч нь интернэт банк холбуулах гэсэн юм, холбоод өгөөч гэж хэлэхээр нь би Наранцэцэг эгчийн гар утас дээр интернэт банк суулгаж бөгөөд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг нь цээжилчихээд интернэт банкийг нээж өгснөөс хойш 7 орчим хоногийн дараа гэрийнхээ ойролцоо байрлах дэлгүүр ороод идэх уух юм авах гэтэл мөнгө дутчихаар нь Наранцэцэг эгчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг өөрийн гар утасны интернэт банк дээр хийгээд 3300 төгрөг хамгийн анх Наранцэцэг эгчийн данснаас шилжүүлж авсан. Тэгээд түүнээс хойш 9 удаа Наранцэцэг эгчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг зэргийг нь өөрийн гар утасны интернэт банканд хийж 100.000 төгрөгийг данснаас шилжүүлээд авсан. Би өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг хийж байгаагүй. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 82-83/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11-12/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-н 13-14/,  сидид үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15-16/, Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40/, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 50/8225 дугаартай “Хаан банк”-ны албан бичиг /хх-н 41-72/, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 50/1610 дугаар албан бичгээр ирүүлсэн Чулуунбаатарын Наранцэцэгийн 5027296230 тоот дансны интернэт банкаар хийгдсэн гүйлгээний мэдээлэл /хх-н 73-74/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 35-2 тоотод оршин суух иргэн Ч.Наранцэцэгийн интернэт банкны нэр, нууц үгийг мэдэж аваад хаан банкны 5027296230 дугаарын данснаас нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 29 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 326600 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

            Хохирогч Ч.Наранцэцэгийн: "...Би 2007 оноос Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойрууд байрлах “Хаан банк”-д үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын эхэн үе шиг санагдаж байна. манай банканд хамгаалагчаар Батхаан гэгч залуу ажилд орсон. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 5, 6 үед ажлын залуу Батхаан гэгч нь миний дансны дугаарыг асуугаад 5000 төгрөг шилжүүлээд авчихъя гэж хэлэхээр нь би өөрийн хаан банкны 5027296230 дансны дугаарыг ямар байсан хэлж өгч байсан. Миний хаан банкны 5027296230 дугаарын данснаас 2020 оны 06 дугаар сараас эхлэн мөнгө алга болоод байх шиг байсан ба би охин Лхагважаргалд мэдэгдээд дансны хуулгаа 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авсан. Тэгээд дансны хуулгаа аваад нягтлаад үзэхэд миний мэдэхгүй нэлээн хэдэн данс руу гүйлгээ хийж мөнгө явуулсан байсан. Хаан банкны 57580623, 5087122602, 504298914, 5753797206, 50162000086, 5119093350, 5025673449, 5039195089 гэсэн дугаар данс руу барагцаагаар 300.000 орчим төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан тул  би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.” гэсэн мэдүүлэг,

Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40/, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 50/8225 дугаартай “Хаан банк”-ны албан бичиг /хх-н 41-72/, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 50/1610 дугаар албан бичгээр ирүүлсэн Чулуунбаатарын Наранцэцэгийн 5027296230 тоот дансны интернэт банкаар хийгдсэн гүйлгээний мэдээлэл /хх-н 73-74/, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 88/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч П.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. П.Б-д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Батхаанд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР