Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2017/00336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-11а-36 тоотод оршин суух, Борлог морьт овогт Төмөрбаатарын Баярсайхан /ГЭ75071118/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-12-107 тоотод оршин суух Боржигон Тамир овогт Бат-Өлзийгийн Эрдэнэжаргал /УД83092811/-д холбогдох

“5 059 200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Эрдэнэжаргал нь надад цахилгааны төмөр шон 64 ширхэгийг нийүүлэхээр 2015 оны 06 дугаар сарын 08-нд бэлнээр 500 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 09-нд 4 500 000 төгрөг, нийтдээ 5,0 сая төгрөгийн урьдчилгаа авсан. Үлдэгдэл 4 080 000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй зугтсаар байна. Бараа материал авахаар мөнгө өгсөн юм. Төмөр бетон шонг 2015 оны 06 сарын 25-ны дотор нийлүүлнэ гэж ярьж тохиролцсон. Хугацаандаа амжаагүй тохиолдолд Т.Баярсайхан би Дарханы бетон шонгийн үйлдвэрээс худалдаж аваад ажпаа эхэлнэ, Б.Эрдэнэжаргал нь мөн энэ төрлийн ажил хийдэг учраас урдаас авчирч байгаа бетон шонг өөрөө дараагийнхаа ажилд хэрэглэнэ гэж ярилцсан болно. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 01 болоход урдаас төмөр бетон шон ирээгүй тул Т.Эрдэнэжаргалтай холбоо барих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. 2015 оны 07 сарын 04-нд холбоо барьж хугацаандаа ирсэнгүй, цаашаа хэзээ ирэх нь тодорхойгүй учраас харилцан ярилцаад 2015 оны 07 сарын 20-ны дотор урьдчилгаа мөнгийг буцааж надад өгөхөөр болсон. 2015 оны 9 сард Б.Эрдэнэжаргалтай уулзахад удахгүй сөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсээр сүүлдээ утсаа унтраагаад олдохоо больсон. 2015 оны 11 сард утас нь холбогдоод ярихад энэ ондоо багтаагаад өгнө хэлээд алга болсон. Гэрийг нь асууж хайсаар 2016 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 5-20-38 тоот гэрт нь орж уулзсан. Энэ байраа зарсан, авсан хүн нь банкаар бичиг баримтаа бүрдүүлж байна гээд 2016 оны 04 сарын 01-ний дотор төлж дуусгана гээд баталгаа 2. бичиж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл утсаа авахгүй, холбогдохгүй, нүүж алга болсоор, зугтсаар байна. Иймд надаас авсан мөнгөний үлдэгдэл 4 080 000 төгрөг, хүү 919 200 төгрөг нийт 5 059 200 төгрөгийг Б.Эрдэнэжаргалаас гаргуулж өгнө үү. Надад Б.Эрдэнэжаргал нь цахилгааны шонгийн кабель баригч, тогтоогч, тулаасны хомут, орой зэрэг тоног төхөөрөмж өгсөн. Тэрнээс нь баригч, тогтоогч, тулаасны хомутыг нь би хэрэглэсэн. Бусад нь таарахгүй байсан тул эхнэртэйгээ миний ажил дээр очиж үзээд буцааж авахаар болоод явсан. Миний авсан юмнууд нийтдээ 920 000 төгрөг болсон, үүнийгээ 5,0 сая төгрөгнөөсөө суутгаад үлдэгдэл нь 4 080 000 төгрөг болсон. Ингээд өөрөө тохироод 2016 оны 03 дугаар сард баталгаа хийж өгсөн, өгөхгүй бол хүү тооцно гэж тохирсон. Надаас авсан мөнгөний үлдэгдэл 4 080 000 төгрөг, хүү алданги 2016 оны 04 сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 01-ыг хүртэлх 8 сарын хугацааны алдангид 1 сард 3%-иар бодож 122 400 төгрөг 8 сард 979 200 төгрөг, нийт 5 059 200 төгрөгийг Б.Эрдэнэжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар тайлбартаа: Б.Эрдэнэжаргал миний бие Г.Баярсайханд нийлүүлэх гэж 64 ширхэг төмөр бетон шон, 55 ширхэг ком орой баригч,татагч, тулаасны хомут зэрэг ирсэнээс 55ш орой 1 бүрийн үнэ 17 500 төгрөг нийт 962 500 төгрөг, 55ш баригч 1 ширхэг нь 8 000 төгрөг нийт 440 000 төгрөг, 12 ширхэг татагч 1 ширхэг нь 33 000 төгрөг нийт 1 876 500 төгрөг, бүгд 1 876 500 төгрөгний барааг Т.Баярсайханд өгсөн. Төмөр бетон шонг одоог хүртэл өөрөө хэрэглэж чадаагүй байна. Уг төмөр бетонон шонг оруулж ирэхдээ иргэн Т.Баярсайханаас нийт 7 000 000 төгрөг, үүнээс 2 000 000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн. Үлдэгдэл 5 000 000 төгрөгнөөс Т.Баярсайханд өгсөн 1 876 500 төгрөгний барааны үнийг суутгаж одоо 3 123 500 төгрөгний үлдэгдэл тооцоог хийнэ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.Эрдэнэжаргал нь шүүх хуралдааныг эхний удаад өөрийн биеэр оролцох хүсэлтээр, дараагийн удаа өөрийн эрх ашгийг хамгаалан өмгөөлөгч оролцуулах хүсэлтээр тус тус хойшлуулж байсан бөгөөд, шүүх хариуцагчийн эрхийг хангаж түүний сонгон авсан өмгөөлөгчийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Өмгөөлөгч авсан эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй бөгөөд, 2017 оны 03 дугаар сарын 21-ны 08 цагт болох шүүх хуралдааны товыг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авсан, шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Баярсайхан нь хариуцагч Б.Эрдэнэжаргалд холбогдуулан “5 059 200 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагаас 3 123 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс нь татгалзсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэргийн 6 дугаар хуудас дахь Б.Эрдэнэжаргалын баталгаа гаргасан баримтыг үндэслэсэн бөгөөд, хариуцагч энэ баталгаа гэх баримтын талаар болон Б.Эрдэнэжаргал нь Т.Баярсайханаас 2015 оны 06 дугаар сард 7,0 сая төгрөг анх авч, 2,0 сая төгрөгийг нь буцааж өгсөн талаар талууд маргаагүй байна. Хариуцагч, нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж буй үндэслэлээ: “...1 876 500 төгрөгний барааг Т.Баярсайханд өгсөн. Т.Баярсайханаас нийт 7 000 000 төгрөг авсан бөгөөд үүнээс 2 000 000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн. Үлдэгдэл 5 000 000 төгрөгнөөс Т.Баярсайханд 1 876 500 төгрөгний барааны үнийг суутгаж одоо 3 123 500 төгрөгний үлдэгдэл тооцоог хийнэ...” гэсэн тайлбар гаргажээ. Хариуцагч Б.Эрдэнэжаргал нь, “...надад цахилгааны төмөр шон 64 ширхэгийг нийлүүлэхээр 2015 оны 06 дугаар сарын 08-нд бэлнээр 500 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 09-нд 4 500 000 төгрөг, нийтдээ 5,0 сая төгрөгийн урьдчилгаа авсан. Төмөр бетон шонг 2015 оны 06 сарын 25-ны дотор нийлүүлнэ гэж ярьж тохиролцсон. Хугацаандаа амжаагүй тохиолдолд Т.Баярсайхан нь Дарханы бетон шонгийн үйлдвэрээс худалдаж аваад ажпаа эхэлнэ, Б.Эрдэнэжаргал нь мөн энэ төрлийн ажил хийдэг учраас урдаас авчирч байгаа бетон шонг өөрөө дараагийнхаа ажилд хэрэглэнэ гэж ярилцсан. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 01 болоход урдаас төмөр бетон шон ирээгүй... Т.Эрдэнэжаргалтай 2015 оны 07 сарын 04-нд холбоо барьж хугацаандаа ирсэнгүй, цаашаа хэзээ ирэх нь тодорхойгүй учраас харилцан ярилцаад 2015 оны 07 сарын 20-ны дотор урьдчилгаа мөнгийг буцааж надад өгөхөөр болсон... Гэрийг нь асууж хайсаар 2016 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 5-20-38 тоот гэрт нь орж уулзсан. ...2016 оны 04 сарын 01-ний дотор төлж дуусгана гээд баталгаа бичиж өгсөн...” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасантай нийцжээ. Хариуцагч Б.Эрдэнэжаргал нь нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд, 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр баталгаа гэх баримт үйлдэж өгсөнийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол алданги тооцохоор тохиролцсон гэж үзнэ. Б.Эрдэнэжаргал нь, Т.Баярсайханд нийлүүлэх гэж 64 ширхэг төмөр бетон шон, 55 ширхэг ком орой баригч,татагч, тулаасны хомут зэрэг ирсэнээс 55ш орой 1 бүрийн үнэ 17 500 төгрөг нийт 962 500 төгрөг, 55ш баригч 1 ширхэг нь 8 000 төгрөг нийт 440 000 төгрөг, 12 ширхэг татагч 1 ширхэг нь 33 000 төгрөг нийт 1 876 500 төгрөг, бүгд 1 876 500 төгрөгний барааг Т.Баярсайханд өгсөн гэсэн байх боловч нэхэмжлэгч үнийг зөвшөөрөөгүй, нийт 1 876 500 4. төгрөгийн бараа өгсөн нь нотлогдоогүй, Б.Эрдэнэжаргалын хийж өгсөн баталгаа, нэхэмжлэгчийн тайлбаруудаас үзэхэд 920 000 төгрөгийн барааг өгсөн гэж үзэхээр байна. Иймд Б.Эрдэнэжаргал нь Т.Баярсайханд өгөх 5,0 сая төгрөгнөөс 4 080 000 төгрөг үлдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн 6 дугаар хуудас дахь Б.Эрдэнэжаргалын гаргасан баталгаа зэргээр нотлогдож байх тул, үндсэн үүрэг 4 080 000 төгрөг, алданги 979 200 төгрөг, нийт 5 059 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Баярсайханд олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 95 897 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 95 897 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Эрдэнэжаргалаас 5 059 200 төгрөг гаргуулан Т.Баярсайханд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 95 897 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 95 897 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА