Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 135/шш2017/00503

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, ****** дугаар байранд байрлах ******* ******* ХХК /*******/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

“6,042,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...миний бие ******* ******* ХХК-ий захирал******* гаргасан 6,042,000 төгрөгийн нэхэмжлэлийн 5,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 242,000 төгрөгийн баримтыг гаргаж өгнө.“ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“... Д.*******ын гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан 6,042,000 төгрөгнөөс 242,000 төгрөгийг татгалзаж, 5,800,000 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 6,042,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* 5,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ий захирал ******* нь 242,000 төгрөгнөөс татгалзаж энэ тухай тайлбараа тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д 6,042,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “хариуцагч Д.******* 5,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 242,000 төгрөгнөөс татгалзсан” байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрийн сангийн 5749909359 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 111,622 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,875 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53,875 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА