Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 135/шш2017/00541

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2017/00439

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* багт оршин суух, Дархан ******* ХХК /утас ******* /-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ****** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

641,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...миний бие Дархан ******* ХХК-ий нэхэмжилсэн 641,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд төлж барагдуулах болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан ******* ХХК нь хариуцагч Н.*******оос 641,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 641,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дархан ******* ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******од холбогдох 641,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,880 төгрөгийн тал хувь 9,940 төгрөгийг төрийн сангийн орлогоос, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 9,940 төгрөгийг хариуцагч Н.*******оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.