Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч ********, ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********, ******** нарт холбогдох эрүүгийн 2027001420088 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хархорин сум Нарийн хүр багийн ******** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

 урьд -Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил 2 хийлгэх ялаар,

-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ********, регистерийн дугаар:********,

 2.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, аав, эмээ, өвөө нарын хамт мал маллан Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн ******** гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд - Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэгдэж байсан, ********, регистрийн дугаар:********,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутгаас хохирогч ********ын 1 тооны даагыг хулгайлан авч хохирогч ********ад 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сард ********тай таарсан. Тэгээд ********ыг манайд оч гээд хоёулаа пиво хувааж уухдаа би ********т ахад нь мөнгөний хэрэг гараад байна гэхэд ******** манайд нэг даага байгаа тэрийг та мах болгоод мөнгө болго гэсэн. Тэгээд ******** хэд хоногийн дараа шөнө 23 цагийн алдад нөгөө даагаа танай хадмын хашаанд уяад орхисон шүү ах гэхээр би дүү ирээд хоноод яв гэж хэлэхэд дүү маргааш их ажилтай гээд явсан. Би тэр даагыг мах болгоод махны ченж ******** гэдэг хүнд 200 000 төгрөгөөр зараад ********т эхлээд 60 000 төгрөгийг өгсөн. хэд хоногийн дараа манайд цагдаа ирээд би тэр даагыг хулгайн даага гэдгийг мэдсэн....” гэв.

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “....Мэдүүлэг өгөхгүй....” гэв.

Яллагдагч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2018 оны 10 дугаар сард ********тай 1 пиво хувааж уухдаа би ********гийн адуунд дунд нэг хүрэн 3 даага яваад байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг хөдөө хонио харж байхад надруу залгаад нөгөө даагаа аваад ирээ гэсэн. Хэд хоногийн дараа шөнө ******** ахын адуунаас хүрэн даагыг бариад ********гийн хадмын хашаанд уячаад ******** руу залгаж хэлэхэд ах нь даагаа борлуулчаад хэдэн төгрөг өгнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 99- 100-р хуудас/

 -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-4- р хуу/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуу/

-Хохирогч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2018 оны намар 10 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг ******** гэх газар ******** гэх айлын адуунд хүрэн зүсмийн 1 тооны эр даага байдаг байсан юм. ******** ах над руу утсаар залгаад танай 1 тооны хүрэн зүсмийн даага чинь алга болсон байна шүү гэж хэлсэн. Манай унаган даага байсан учир хол яваагүй байх гэж бодож байсан чинь сураг нь гарахгүй тэгээд таг болсон. Одоо байсан бол хязаалан настай адуу байх байсан. 2018 оны намар 10 дугаар сард даага 450.000 төгрөгний үнэтэй байсан учир 450.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг, /хх- ийн 11-13-р хуу/

-Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....******** нь 2018 оны 10 дугаар сарын үеэр байх гэж одоо бодож байна. Намар болоод цас ороод хүйтэрсэн үе байсан. ******** гэх залуу нь манай нэг даага гэмтчихээд нядалсан юм тэгээд махыг нь зарах гэсэн юм та авах уу гэж намайг зах дээр байх үед ирсэн. Тэгээд тэндээс бид хоёр 3 дугаар хороонд байх гэрт нь очсон чинь зуны байшин дотор 1 дааганы мах байсан. Уг махыг битүү тохироод 200.000 төгрөгөнд ********гаас худалдаж аваад таньдаг болсон.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 р хуу/

 -Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын үед манай морьд дотор байсан ********ын хүрэн зүсмийн даагыг ********ын ******** хулгайлан авч явсан. Энэ талаар би ******** болон ********ын аав ********од хэлсэн. ******** нь өөрөө хулгайлж ********д өгсөн талаараа хэлсэн. Манай морь дотор байж байсан юм. Алга болохын урд орой нь ******** морь унаад явсан. Тэгээд тэр шөнө хулгайлсан юм байна лээ.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23-24р хуу/

Гэрч ********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Мэдүүлэг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Цээгий гэх залуу надад 2018 онд танай хүү уугий гэх залууд миний даагыг аваачаад өгчихсөн байна гэж хэлж байсан би хариуд нь та нар хоорондоо учраа олчихож болох уу гэхэд нэг зүйл хэлээд яваад өгсөн.”гэсэн мэдүүлэг/хх-ийн 33-34р хуу/ зэрэг болно.

 Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар Шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутгаас хохирогч ********ын 1 тооны даагыг хулгайлан авч хохирогч ********ад 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох 4 нь хавтас хэрэгт авагдсан хохирогч ******** мэдүүлэг /хх 11-12/, Гэрч ******** /хх 21 дүгээр хуудас/, гэрч ********, ********, /хх-ийн 23-24, 33-34 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /ххийн 1-4-р хуу/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ххийн 7-р хуу/ шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-70 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий үнэлгээ/ хх-ийн 37-39 дүгээр хуудас/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон бусдын эд хөрөнгийн халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан малыг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулинд “...бусдын малыг хулгайлсан...” бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Хэргийн нөхцөлд шүүгдэгч ********, ******** нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутгаас хохирогч ********ын 1 тооны даагыг хулгайлан авч хохирогч ********ад 450.000 төгрөгний хохирол учруулж өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашиглах зорилготой авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заалтад заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Шүүгдэгч ********, ******** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл буюу мал хулгайлах гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус хуулиндаа нэмэлт өөрчлөлт орж бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилээс 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар заасан боловч шүүгдэгч нарын үйлдэл нь хууль үйлчлэх цаг хугацааны хувьд өмнө нь буюу 2018 оны 10 дугаар сард тус гэмт хэргийг үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн зорилт, тус хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т зааснаар “гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял шийтгэлийг шүүгдэгч нарт оногдуулах нь зүйтэй байна. 5 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********, ******** нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч ********, ******** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********, ******** нарыг бүлэглэн мал хулгайлгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ял, шүүгдэгч ********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзсэн болно. Шүүгдэгч ******** нь 21 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугааар зүйлийн 1, 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаарт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цагийн ажлын 8 цагийг ажлын 1 хоногт шилжүүлэн 57 хоногийн хугацааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгч ********, ******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан адуу нь иргэн П.********ын эзэмшлийн адуу байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар бусдын өмчлөлд байгаа нь тогтоогдож байна. Иймд адууны үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх 6 хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********, ******** нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ********т 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугааар зүйлийн 1, 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ********д 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаарт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цагийн ажлын 8 цагийг ажлын 1 хоногт шилжүүлэн 57 хоногийн хугацааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 07 /долоо/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан 07 сар 27 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар ********д цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч ********, ******** нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй болохыг хохирогч нь нэхэмжлэх 7 зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3,4,5-т зааснаар шүүгдэгч ********, ******** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий адууны үнийг 500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дугээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч ********т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хургуулснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, ********т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Ц.ДАГИЙМАА