| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00301/и |
| Дугаар | 142/ШШ2017/00360 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2017/00360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Вокзал 4-17 тоотод оршин суух, Мэргэн авай овогт Дэчингийн Лхагва /ЕЙ62032815/-ын хүсэлттэй,
"1979 оны 07 дугаар сарын 16-наас 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Чойрын геологийн экспедицд туслах ажилчнаар, 1983 оны 09 дүгээр сарын 25-наас 1990 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэл Чойрын геологийн экспедицд өрмийн мастераар, 1990 оны 08 дугаар сарын 06-наас 1990 оны 10 дугаар сарын 31 хүртэл Чойрын гал командад ачаар хүргэгчээр, 1991 оны 03 дугаар сарын 15-наас Чойрын геологийн экспедицд 1997 оны 06 дугаар сарыг дуустал өрмийн мастераар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Лхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Лхагва шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1979 онд Чойрын геологийн экспедицд өрмийн ажилчинаар орж ажиллаад 1980 онд цэргийн албанд татагдаж явсан. 1983 онд цэргээс халагдаж ирээд Чойрын геологийн экспедицед өрмийн мастераар ажилд орсон. 1990 онд ар гэрийн гачигдалаар ажлаасаа гарч УБТЗ-ын Чойрын гал командад ачаа хүргэгчээр ажилд ороод 2 сар ажиллаад гарсан. 1991 оны 03 сарын 12-нд Чойрын геологийн экспедицед өрмийн мастераар эргэж ажилд орсон. 1997 онд гэр бүлээрээ Эрдэнэт хотод шилжин ирж амьдарсан. 2004 онд Эрд гео ХХК-д өрмийн мастераар ажилд орж 2011 оныг хүртэл ажилласан 2012 онд Элгэн ХХК-д өрмийн мастераар ажил орж 2014 он хүртэл ажилласан. Иймд 1979 оны 07 дугаар сарын 16-наас 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Чойрын геологийн экспедицд туслах ажилчнаар, 1983 оны 09 дүгээр сарын 25-наас 1990 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэл Чойрын геологийн экспедицд өрмийн мастераар, 1990 оны 08 дугаар сарын 06-наас 1990 оны 10 дугаар сарын 31 хүртэл Чойрын гал командад ачаар 2. хүргэгчээр, 1991 оны 03 дугаар сарын 15-наас Чойрын геологийн экспедицд 1997 оны 06 дугаар сарыг дуустал өрмийн мастераар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Лхагвын нь шүүхэд хандан 1979 оны 07 дугаар сарын 16-наас 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Чойрын геологийн экспедицд туслах ажилчнаар, 1983 оны 09 дүгээр сарын 25-наас 1990 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэл Чойрын геологийн экспедицд өрмийн мастераар, 1990 оны 08 дугаар сарын 06-наас 1990 оны 10 дугаар сарын 31 хүртэл Чойрын гал командад ачаар хүргэгчээр, 1991 оны 03 дугаар сарын 15-наас Чойрын геологийн экспедицд 1997 оны 06 дугаар сарын дуустал өрмийн мастераар ажиллаж байсан байдлаа тогтоолгох-оор хүсэлт гаргажээ. Д.Лхагвын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Дэчингийн Лхагва нь дээрх хугацаанд Чойрын Геологийн экспедицд өрмийн туслах ажилчин, өрмийн мастераар ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 1979 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 93 дугаартай Чойрын хайлуурын жоншны экспедицийн даргын Д.Лхагвааг Айргын 2 дугаар ангид өрмийн 2 дугаар зэрэгтэй ажилтнаар ажиллуулсан тухай тушаал, 1983 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 153 дугаартай Чойрын хайлуурын жоншны экспедицийн даргын Д.Лхагвааг цэргээс халагдаж ирсэн тул ажилд нь авсан тухай тушаал, Д.Лхагвын цэргийн батлах, Говьсүмбэр аймгийн архивын 1995 оны цалингийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн Д..Лхагвын 1996 оны шимтгэл төлсөн тухай лавлагаа, Д.Лхагвын өөрийнх нь тайлбар зэргээр давхар нотлогдон тогтоогдаж байна. Иймд Дэчингийн Лхагвын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мэргэн авай овогт Дэчингийн Лхагва /ЕЙ62032815/-г 1979 оны 07 дугаар сарын 16-наас 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Чойрын Геологийн экспедицд туслах ажилчнаар, 1983 оны 09 дүгээр сарын 25-наас 1990 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэл Чойрын Геологийн экспедицд өрмийн мастераар, 1990 оны 08 дугаар сарын 06-наас 1990 оны 10 дугаар сарын 31 хүртэл Чойрын гал командад ачаар хүргэгчээр, 1991 оны 03 дугаар сарын 15-наас Чойрын Геологийн экспедицд 1997 оны 06 дугаар сарыг дуустал өрмийн мастераар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА