Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-538 тоотод оршин суух, Шар баатар овогт Ганболдын Болор-Эрдэнэ /ФМ90060966/-ийн хүсэлттэй

“М.Батнямыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Болор-Эрдэнэ хүү Батнямын Баясгалангийн хамт амьдардаг. Хүүгийн эцэг Батнямтай хуулийн дагуу ямар нэг холбоогүй. Хариуцагч талтай холбоо барих үед гэрийн хаягаа хэлдэггүйгээс гадна хүүхдийн тэтгэлэг өгдөггүй тул хариуцагч талын гэрийн хаягийг  тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Болор-Эрдэнэ нь “М.Батнямыг эрэн сурвалжлуулах”-аар шүүхэд хүсэлт гаргажээ.

М.Батнямыг шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Монхордоржийн Батнямыг эрэн сурвалжилсугай.

 

2.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан М.Батнямыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.         

4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА