Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********д холбогдох эрүүгийн 20270000000004 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

                Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******** /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ******** нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг ******** тоотод оршин суух, өөрийн хашаандаа хохирогч ********ийн зүүн хөлд  нь 1 удаа хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** нь өгсөн мэдүүлэгтээ:”... 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой хөдөө мал дээрээ байж байгаад Бат-Өлзий сумын төвд байдаг гэртээ ирсэн. Гэртээ байж байхад ******** манайд орж ирээд хамт шинэ оноо гаръя гээд сууж байсан. Тэгсэн ******** ******** руу утсаар залгаад танайд он гаргаж болох уу гэсэн чинь ******** манайд хөдөөнөөс аав ээж ирсэн боломжгүй гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр рүү ******** залгасан эхнэр утсаа аваагүй. Тэгээд гэртээ байж байтал ******** танихгүй залуу дагуулж орж ирсэн. Манай эхнэр тэр хоёрт хоол цай хийж өгсөн. Аягатай цай, салаад асгаад агсан согтуу тавьж надаас хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр би гэрт орж ирчээл битгий хэрүүл гуйгаад байгаараа маргалдаад би баруун хөлөөрөө цээжинд нь өшиглөсөн. Тэгээд гадаа гаръя гээд гарсан намайг ******** 2-3 удаа цохьсон, зөрүүлээд 2-3 удаа цохьсон. Тэгсэн манай эхнэр гарж ирээд салгах гэсэн эхнэрийг минь шанаа хэсэгт цохьсон. Нэг мэдэхэд уурандаа хутга авсан үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь гаргасан тайлбартаа:”... Шүүгдэгчийн өмгөөлөгч Шүүхээс шүүгдэгч ********г гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй юм. Шүүхээс дараах байдлыг харгалзална үзнэ үү. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол бүрэн төлөгдсөн. Хувийн зан байдлын тухай шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Өөрийн гэсэн эд хөрөнгөтэй шүүхээс торгох ял оногдуулвал ялыг биелүүлэх боломжтой. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардал болон эмчид үзүүлэх зардал зэрэг хохирогчоос гарж байгаа зардалыг бүрэн хариуцаад төлсөн. Энэ тухай баримт хэрэгт авагдаагүй. Эдгээр байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

 

Эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татсан прокурорын тогтоол, /хх-ийн 1-2-р хуудас/

 

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 3-р хуудас/

           

Яллагдагч ********гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-31 р хуу/

 

Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шөнийн 22 цагийн үед өөрийн найз болох ********гийн хамт ******** гэх айлд очсон. ...Би идэж байсан саладаа асгачихсан чинь ******** уурлаад бид 2 хоорондоо маргалдсан. Маргалдаад байж байтал ******** босч ирээд миний цээж хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би ********г чи яаж байгаа юм гэсэн чинь гараад ир үзчихье гээд бид 2 гэрээс гарсан. ******** бид хоёр гэрээс гарч ирээд гэрийн гадаа бие биенийгээ харилцан цохисон. Тэгээд байж байтал ******** болон ********гийн эхнэр бид хоёрыг салгасан. Тэгээд ******** бид хоёр гэр рүүгээ явахаар болсон. Тэгээд би зогсож байтал ******** малгайгаа аваад ирье гээд ********гийн гэр рүү орсон юм. Тэгээд ********тай ******** гэрээсээ зөрж гарч ирээд миний зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгээд би Баярхүу намайг хутгалчихлаа гээд орилоод газар унасан. Тэрний дараа ******** цусыг нь тогтоох гээд миний хөлний дээгүүр уясан тэгээд шууд эмнэлэгт ирсэн.” гэсэн мэдүүлэг,

Хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би 43.000 төгрөгний эм тариа авсан, мөн өмсөж байсан хувцасаа цэвэрлүүлэх, биед үүссэн гэмтлээ бүрэн эдгэртэл нь шаардлагатай эм тариа бусад зүйлсийг гаргуулж авмаар байна. Би ер нь гомдолтой байна эрүүл мэндээрээ хохирсон тул би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-35р хуу/

 

Гэрч ********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид хэд гарч тэр хоёрыг салгасан. Тэгээд салгахад ******** гэрийнхээ хаяанд байсан тогоо болон мод аваад ******** руу шидсэн боловч оноогүй. Тэгээд бид хэд салаад би ********ийг авч явахаар болоод байж байтал малгайгаа ********гийн гэрт үлдээсэн байсан бөгөөд малгайгаа авах гээд гэр лүү явж байтал ******** ******** руу гүйж очоод эргээд ирсэн тэгтэл ******** газар унаад намайг хутгалчихлаа гээд орилохоор нь гүйж очоод үзтэл зүүн талын гуянаас нь цус гараад байсан би тэгэхээр нь шархных нь дээгүүр нарийхан уяагаар уяж цусыг нь тогтоогоод гэр рүү авч орсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44р хуу/

 

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 42 дугаартай “1.********ын биед зүүн хөлд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...б.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 7р хуу/

 

Эд мөрийн баримт болох бор өнгийн иштэй ажлын хэсэг нь 14 см урттай, ишны урт нь 12,5 см урттай хутгыг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

          Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********д гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүгдэгч ******** нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг ******** тоотод оршин суух, өөрийн хашаандаа хохирогч ********ийн зүүн хөлд  нь 1 удаа хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч Э.********гийн  мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас/, гэрч ********гийн мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/ Шүүх эмнэлэгийн шинжээчийн 42 дугаартай “1.********ын биед зүүн хөлд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...б.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 7р хуу/

хохирогч ********ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч ********ийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...биед зүүн хөлд шарх, зөөлөн эдийн” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** түүнийг хутгаар хатгаснаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний дээрх гэмт үйлдэлд нь тохирсон ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч ********ийн биед учирсан “...биед зүүн хөлд шарх, зөөлөн эдийн” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Шүүгдэгч ******** Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч ******** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, ******** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгаж, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ********ийг цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоожбиелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлүүлсүгэй.

 

5 .Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирол төлбөргүй, харин цаашид хохирогчийн хохирсон талаараа нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА