| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2021/0013/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********д холбогдох эрүүгийн 2027001700005 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг ******** гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********, /регистрийн дугаар:********/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ******** нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “******** гэх газар өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай цэнхэр өнгийн “********” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч хэсэгт сууж байхдаа хаалга гадна талаас нь нээх зорилгоор цонх онхойлгож 1 дүгээр араандаа хийсэн гэдгийг мэдэж байсан хэдий ч тээврийн хэрэгсэл асаж урагш хөдлөхгүй байх гэж хөнгөмсөгөөр найдаж тээврийн хэрэгслийн түлхүүрийг түлхэж улмаар тээврийн хэрэгсэл асаж урагш хөдөлж 1 нас 09 сар 09 хоногтой бага насны хохирогч ********ыг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******** нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... мэдүүлэг өгөхгүй....”гэв.
Шүүгдэгч ******** нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”.. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би хүргэн ********ийн хамт ******** улсын дугаартай ******** тээврийн хэрэгслийг унаж явсан ба би хажууд нь буюу жолоочийн эсрэг талд сууж явсан. Тэгээд ******** дээр ирээд төрсөн эцэг ********ийн гэрийн баруун талд машиныг ******** нь зогсоож түрүүлж машинаас буусан. Машинаасаа буухаасаа өмнө ******** нь машиныг унтраах гээд түлхүүрийг хариулахад машин унтрахгүй байсан ба тухайн үед ******** нь машиныг 1 араанд хийж консийг огцом авч дугтчиж унтраасан ба түлхүүрийг хариулчихаад түлхүүрээ зоолттой үлдээчихээд машинаас буугаад гэр рүү орсон. Түүний дараа машинаас гарах гээд хаалгаа онгойлгох гэтэл хаалга онгойхгүй байсан. Учир хаалганы дотор талын бариул байхгүй, цонхны шил хаалттай байсан. Тэгээд цонхны товчийг дарахад цонх буухгүй байсан ба тог өгөх гээд гараараа зүүлттэй байсан түлхүүрийг түлхэхэд машин огцом асч урагш машин гэнэт хөдөлсөн ба би зогсоох гээд руль дээр нь үсэрч суух явцад машин газрын уруу руу хурд авсан ба би тухайн үед яагаад ч зогсоож дийлээгүй. Тэгээд доор хавтгай дээр эрчийг нь сулруулж байгаад арай гэж машинаа зогсоосон. Тэгтэл ард хүмүүс орилох чимээ гарахаар нь жолоочийн талын цонхоор харахад дээр дэнж дээр аав ******** нь хүү ********ыг тэвэрчихсэн уйлж байсан. Тэгээд би тухайн үедээ яах учраа олоогүй намайг очиход ********ыг ам, хамарнаас цус гарчихсан байсан..гэсэн мэдүүлэг /хх-ийн103-104-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... 2020 оны 11 дүгээр сард Хархорин сум дахь сум дундын цагдаагаас Хужирт сумын нутаг дэвсгэр дээр гарсан хэрэг дээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох хүсэлт ирээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд бага насны хүүхэд тээврийн хэрэгслийн ослын улмаас нас барсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хүүхэд, гэр бүл, залуучуудын салбар хариуцсан нийгмийн бодлогын мэргэжилтнээр 11 сар ажиллаж байна. ..Ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Харин хавтас хэргийн материалтай танилцаж, шаардлагатай тохиолдолд тухайн үед хүсэлт гаргаад явах болно.”гэсэн мэдүүлэг, /хх-ийн 49-50р хуу/
Гэрч ********ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 11 сарын 01-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг ******** гэх газар манай гэрийн намаржаан дээр болсон асуудал байгаа юм. Тухайн үед би гэртээ эхнэр ********, талийгаач ******** нарын хамт өвөлжөөлөх гээд гэр доторх эд зүйлээ эмхэлж цэгцэлж байхад гаднаас машины чимээ сонсогдохоор нь ********, ******** хоёр ******** машинтайгаа ирж байгаа юм байна гэж дотроо бодсон ба гэрийн баруун талд машин зогсох шиг болохоор нь гэрээс гарч харахад гэрийн баруун талд 2 метр орчим зайд ******** руль дээр ******** хажууд нь сууж байсан ба машин гэр хоёрын дундуур гараад гэрийн чанх хойд талд очоод нарны толийг шонгоос сугалж аваад зүүн хойд талд толио тавиад гэрийнхээ зүүн талаар нар зөв тойроод хаалганы зүүн талын хатавчнаас 2 метр орчим зайтай байхад түр, түр гэсэн чимээ гарч гэрийн урдуурх эргэцэг рүү тачигнаад машин давхиад явчихсан ба гэрийн баруун урд тал руу харахад талийгаач ******** нь түрүүлгээ хараад хэвтчихсэн байхаар нь гүйж очоод 2 гар дээрээ авахад хамар, амнаас цус гарчихсан, амьсгаатай байх шиг байсан. Түүний дараахан доор машинаас ******** нь гүйж ирээд миний хажууд бархираад уйлаад байсан." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 52-55р хуу/
Гэрч ********ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн “...Өвөлжөөн дээр нь тухайн машинаар жижиг сажиг адууны хомоол, өвс татаж өгчхөөд хүргэн ах ********той хамт хадам аав ********ийн өвөлжөөн дээрээс Хужирт сумын 3 дугаар баг ******** дээр хадам аав болох ********ийн гэрийн баруун гарт талд очиж зогссон ба би тухайн үед ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан. Машинаа зогсоогоод түлхүүрээ хариулсан боловч унтрахгүй байсан тул буцаж түлхүүрийг эргүүлээд конс, тоормос дээр зэрэг гишгэж байгаад 1 дүгээр араанд хийж, конс дээрээс хөлөө огцом авч, түлхүүрээ хариулахад машин гударч унтарсан. Тэгээд араа руугаа харахад машин 1 дүгээр араандаа байсан ба түлхүүрээ бүрэн хариулсан байсан. Машинаас буухдаа дотор талын бариул байхгүй байсан ба тухайн үед цонх онгорхой байсан учир зүүн гараараа гадна бариулаас татаж хаалгыг онгойлгосон. Машинаас буугаад хаалгыг хаахад машин огт хөдлөөгүй ба тэндээс би шууд гэр рүү орсон...Намайг гэрт байхад ээж гэрт байсан хүүхэд хааччихав гээд гэрээс гарах явцад гэрийн гадна хадам аав чарлаж орилсон ба би ээжийн араас гарахад гэрийн баруун талд хадам аав талийгаач ********ыг тэвэрчихсэн уйлчихсан байсан тэр үед би шоконд ороод хэсэг доошоо харж зогсож байхад зүүн урд талын жалганд ойролцоогоор 80 орчим метр зайд хадам ах ******** машиныг унтрааж жолоочийн талын цонхоор үсрэн бууж наашаа гүйж ирсэн. Би 1 дүгээр араанд бүрэн хийсэн. Намайг тухайн машиныг унаж байхад араа мултарч байгаагүй. Намайг унаж байхад тоормос хэвийн, түлхүүр түлхэхэд машин хурдан асаж байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 62-63р хуу/
Гэрч ********ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “...нөхөр ******** талийгаач ******** нарын хамт гэртээ байж байхад гаднаас гэрийн гадаа машин ирээд зогсож тэгээд гэрээс нөхөр ******** машин ирчихлээ гээд гарсан. Тэр хооронд би гэр дотор бурхан тахилаа эмхэлж цэгцлээд байж байхад гаднаас ******** орж ирсэн ба төд удалгүй гэрийн гадаа түс тас гэх чимээ сонсогдсон ба нөхөр ******** нь бархирах чимээ сонсогдохоор нь ******** түрүүлээд би араас нь гарахад ********ыг ******** тэврээд сууж байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 66-67р хуу/
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “1.Талийгаач ********ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух, суурь ясны хугарал, баруун доод эрүү ясны далд хугарал, хамар ясны далд хугарал дух, зүүн чамархай, зүүн хацрын төвгөрт хэсгийн зулгаралт, зүүн нүдний цотор булан, хамрын зүүн хэсгийн цус хуралт, гэмтэл тогтоогдлоо...2. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Талийгаач ********ын гавал тархинд учирсан гэмтлийг дүгнэхэд галийгаачийн биеийн баруун ар талаас босоо байрлалд мөргөсөн байх Золомжтой. 4.Талийгаач ********ын биед учирсан гэмтлүүд нь 1.Толгойн хэсэгт мөргөгдөж улмаар биеийн ерөнхий доргилт, болон уушгины эдэд цус сарвалт үүсгэн нүүр болон эрүү, хамар ясны хугарлыг үүсгэсэн байх боломжтой. З.Талийгаач ********ын гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэх боломжтой. ...гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн 106 дугаартай дүгнэлт, /хх-ийн 72-73р хуу/
Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2020 оны 12 сарын 03-ны өдрийн 1.******** нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэг үгүй байна. 2.Мөрдөн байцаалтын үед болон одоо үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. З.******** нь гэмт үйлдлээ хариуцах, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэц санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдаагүй” гэсэн 23 дугаартай дүгнэлт, /хх-ийн 97-99р хуу/
Өвөрхангай аймаг дахь Авто тээврийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын И-ний өдрийн “...3. Тээврийн хэрэгслийг 1 дүгээр араанд хийж, түлхүүрийг “LOCK” хэсэгт байрлуулж, тээврийн хэрэгслийг унтраасан тохиолдолд гаднын ямар нэгэн үйлчлэлгүйгээр тээврийн хэрэгсэл өөрөө хөдлөх боломжгүй. б.Тээврийн хэрэгсэл бүрэн унтарсан тохиолдолд хаалганы шилний товчлуурыг тодорхой хугацааны дараа дарахад буух боломжгүй. Хаалганы шилний товчийг түлхүүрийг “ОN” байрлалд түлхсэн тохиолдолд, автомашин асах үед буух боломжтой. б.Уг ээврийн хэрэгслийн хувьд консны мэдрэгч ажиллагаагүй болсон байна. Уг тээврийн хэрэгслийг 1-р араанд хийж, конс гишгэхгүйгээр түлхүүрийг “ОN” байрлалаас “START” руу шилжүүлэхэд консны мэдрэгч ажиллагаагүй учир тухайн ээврийн хэрэгсэл асаж, хөдөлгөөн үйлдэх боломжтой байна.” гэсэн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-82р хуу/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1- Зр хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11р хуу/
Яллагдагч ********ын ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 87- 90р хуу/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******** гэх газар өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай цэнхэр өнгийн “********” маркийн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн ажиллагааг хэвийн эсэхийг шалгах зорилгоор 1 дүгээр араандаа хийсэн эсэхийг мэдэх боломжтой байхад шалгалгүйгээр хайхрамжгүй хандаж түрхүүрийг түлхэж асаах үйлдэл хийж улмаар тээврийн хэрэгсэл урагш идэвхитэй үйлдэл хийж 1 нас 09 сар 09 хоногтой насанд хүрээгүй хохирогч ********ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч ******** мэдүүлэг /хх 49-50 дугаар хуудас/, гэрч ********ийн мэдүүлэг /хх 62-63 дугаар хуудас/, гэрч ********ийн мэдүүлэг /хх 66-67 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №106 дугаартай дүгнэлт /хх 72-73 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1- Зр хуу/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11р хуу/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 24-25 дугаар хуудас/, хувцас, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-23, 27-31, 35-36, 40-41 дүгээр хуудас/, шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч ********д үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч ********д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ********д хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,
Шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдав.
Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл, гомдолгүй гэснийг, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах зүйтэй.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэв.
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдав.
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн болно.
Улсын яллагч шүүгдэгчийн унаж явсан ******** улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгсэл Д.********ийн эзэмшлийнх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үнэ 7.000.000 төгрөгийг улсын төсөвт оруулах санал гаргасаныг хангах боломжгүй байна учир нь шүүгдэгч ********ын үйлдсэн гэмт хэрэг нь санамсар болгоомжгүй үйлдэлийн улмаас үйлдэгдсэн учир тээврийн хэрэгсэлийн үнийг хураах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********д шүүхээс тэнссэн 1 / нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч ********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлүүлсүгэй.
7.Шүүгдэгч ******** цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай..
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА