| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/60 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.С,
Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Дг овогт Цын Сөд холбогдох эрүүгийн 2115000000060 дугаартай, 163/2021/0055/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д овогт Цмын С, 1980 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Б суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, Булган аймгийн Б сумын 4 дүгээр баг .... дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийн 96.2.1-т зааснаар 1 жил, 4 сар, 25 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 439 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан. /РД: Г ******** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Булган аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Г.Нийн баруун дал хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Ч.Эы ар нурууны дунд хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нийн өгсөн: “ ...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орой 18 цагийн үед би Ч.Эы гэрт Ерөөл нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи аваад ороход Эы эхнэр Цээ байсан. Тэгээд би нэлээд халчихсан байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд миний хамтран амьдрагч С орж ирээд намайг “айлд архи уугаад байх юм харъя” гэхээр нь би “байж байгаад харъя” гээд жоохон маргалдсан. ...Удалгүй С, Э хоёр маргалдаад байсныг санаж байна. Би тухайн үед Сийг “настай хүнтэй болиоч чи” гэж хэлсэн. Нэг мэдэхэд миний нуруу, дал орчим хэсгээс цус гараад байсан. ...” гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Хохирогч Ч.Эы өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаднаас С, Н нар орж ирсэн. Тэгээд би Ц.Сөд “яагаад настай хүнд архи өгч байгаа юм” гэж хэлэхэд С уурлаад надтай зодолдох гээд байж байтал Н “настай хүнтэй битгий зодолд” гэж хэлээд бид хоёрыг салгасан. Тэгээд би Мөөгөөг “цаад орон дээр очоод унт” гэж хэлчихээд байж байтал миний дал хэсэгт нэг зүйл хатгах шиг болохоор нь эргээд хартал Н газар суучихсан нуруу хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд би С рүү хартал гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгтэл гаднаас
Д орж ирээд Сийн гарт байсан хутгийг аваад Сөд “та Н эгчийг хутгалчихсан байна шүү дээ. Би эмч, цагдаа дуудлаа. Та нарын хэн нь ч гарахгүй байцгааж бай” гэж хэлээд утсаар ярьсан. Тэгээд удалгүй 20 цагийн орчимд гаднаас эмч, цагдаа орж ирсэн. Тэр үед би даландаа хутгалуулснаа мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-29 тал/,
Гэрч Д.Дын өгсөн: “...20 цагийн үед Э ахын байшингийн гэрэл асаалттай болохоор нь тамхи асууя гээд ортол байшингийн хулдаас нь цус болчихсон Н буюу Н шалан дээр хажуугаараа харсан нуруу хэсэг нь цус болчихсон байсан. С хутга барьчихсан гар нь цус болсон зуухны урд талд сандал дээр сууж байсан. Э ах урд талын орны хажууд зурагт руу харсан байдалтай нуруунаас нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-41-42 тал/, Гэрч О.Т ийн өгсөн: “...Д над руу залгаад “би Э ахын гэрт байна. Энд Э ах, Н эгч хоёр нуруун дээрээ хутгалуулсан байна. Цус алдаад байна, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэн тэгсэн юм” гэхэд “С хутгаар хатгасан байна” гэж хэлсэн. Тэгээд би түргэний утас руу залгаж дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-47 тал/,
Гэрч Д.Аийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 цаг 03 минутад эрүүл мэндийн төвийн дуудлагын утсанд “С гэх хүн, хүн хутгалчихлаа” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиход нэг эмэгтэй хүн гэрийнхээ зуухны дэргэд цус их хэмжээгээр алдсан согтуу байдалтай сууж байсан. Баруун далны дээд хэсэгт хавж орсон 3 см орчим хэмжээтэй мэсний зүйлийн гэмээр хурц иртэй зүйлээр хатгасан байж болохоор шарх үүссэн байсан. ...Э гэх хүнийг үзэхэд эхэндээ шархаа нуугаад байсан тэгэхээр нь би “та үзүүлэх ёстой” гэж хэлээд дээгүүр хэсгийн хувцсыг нь тайлахад 2 далны доод гол хэсэгт иртэй зүйлээр хатгасан гэмээр шарх үүссэн цус гарч нөжирсөн байдалтай байсан. Шархыг үзэж боолт хийж эмнэлэг рүү тээвэрлэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-4951 тал/,
Гэрч Э.Дийн өгсөн: “...21 цаг 20 минут болж байхад манай аав буюу Эы гэрт очтол шал нь цус болчихсон Н эгч баруун дал хэсэгтээ цус болсон цамцаар дарсан газар сөхрөөд суусан байсан. Мөн аав Э урд талын орныхоо хажууд зогсчихсон урд орон дээр нь Цмаа эгч унтаж байсан.
...” гэх мэдүүлэг /хх-57-58 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай:
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаартай:
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Сийн яллагдагчаар өгсөн: “...Намайг Н “явж байгаач” гэхээр нь уур хүрээд зуухны дэргэд байсан түмпэн дотроос эрээн иштэй хутга аваад Э, Н хоёрын ар нуруунд нь нэг, нэг удаа хутгалсан. Би эхлээд Нийг зуухны өмнө сууж байхаар нь араас нь хутгалчихаад, дараа нь Эыг орны хөлд газарт сууж байхад нь араас нь нэг хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх-98 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Булган аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Г.Нийн баруун дал хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Ч.Эы ар нурууны дунд хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нийн өгсөн мэдүүлэг /хх25 тал/, хохирогч Ч.Эы өгсөн мэдүүлэг /хх-29 тал/, гэрч Л.Дын өгсөн мэдүүлэг /хх-41-42 тал/, гэрч О.Т ийн өгсөн мэдүүлэг /хх-47 тал/, гэрч Д.Аийн өгсөн мэдүүлэг /хх-49-51 тал/, гэрч Э.Дийн өгсөн мэдүүлэг /хх-57-58 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62-63 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-69-70 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Сийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос шүүгдэгч Ц.С нь 2021 оны 02 дугаар сарын 01ний өдөр 21 цагийн үед Булган аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч
Г.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Г.Нийн баруун дал хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Ч.Эы ар нурууны дунд хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Сийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.
Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Сийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Сийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Булган аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар Г.Нийн баруун дал хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Ч.Эы ар нурууны дунд хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэмтэл, хохирол хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Г.Н, Ч.Э нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Сөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Ц.Сийг хоёр хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ц.Сийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Сөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 4/26 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Сийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Булган аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт хийлгэх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй хутга 1 ширхэг, үзлэгийн явцад шал болон ширээн дээр цацагдсан цус мэт зүйлээс дээж авсан, гэмт хэрэг үйлдэгдэх үед Ч.Эы өмсөж явсан гэх улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож, цоорч урагдсан шаргал өнгийн хөндлөн хар судалтай ханцуйтай ноосон цамц 1 ширхэг, хар хөх өнгийн цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн ханцуйгүй нимгэн цамц 1 ширхэг, Г.Нийн өмсөж явсан гэх цус мэт зүйлээр бохирлогдож, цоорч урагдсан ногоон өнгийн цахилгаантай хүрэм 1 ширхэг, урт ханцуйтай улаан хүрэн өнгийн ноосон цамц 1 ширхэг, цусаар бохирлогдсон цагаан саарал өнгийн үслэг материалтай өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР