| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0056/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Ш,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Дгийн Э холбогдох эрүүгийн 2115000000059 дугаартай, 163/2021/0056/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Д.Э , 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, Булган аймгийн ...***** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Г ******** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас Бургас төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 204284 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.Агийн өгсөн: “ ...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ...сумын 1-р багийн байгаль хамгаалагч Д.Хаас ...сумын 1-р багийн нутаг “Д” гэх газраас **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Бургас мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэн тээвэрлэж яваад цагдаад шалгагдаж байгаа гэж сонссон. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-41 тал/,
Гэрч М.Э ын өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед Булган аймгийн Булган сум 1-р багт гэртээ байж байхад танил ах Д.Э ах утсаар залгаад “Булган аймгийн ...сум орж “Бургас” мод ачаад ирье” гэж хэлэхээр “би тэгье” гээд найз болох М.Бийг аваад бид гурав Хутар-Өндөр сум руу **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Э ах жолоодон явсан. Тэгээд 13 цагийн үед Булган аймгийн ХутагӨндөр суманд ирээд “Д” гэх газрын Сэлэнгэ голын арал дээр гараад “эндээс уурга хийх хэдэн бургас авъя” гээд Д.Э ах гар хөрөөгөөр хөрөөдсөн. Б бид 2-ыг нэг газар цуглуулаад өгөөч гэхэд бид 2 хөрөөдсөн “Бургас” модыг зөөж өгсөн. Тэгээд 15 цагийн үед ...сум руу орж ирээд хоол идээд 19 цагийн үед буцаад цуглуулсан “Бургас” модоо ачих гээд очоод машиндаа 400 метр газраас зөөж бургас модоо ачаад 23 цаг 45 минутын үед зөөж дуусаад бид гурав Булган аймаг орох гээд явж байхад 2021 оны 01 дүгээр сарын 24-ний 00 цаг 20 минутын үед ...сумын 1-р баг “Цагаанбулан” гэх газар замын цагдаа зогсоож шалгаад “та нар зохих зөвшөөрөлгүй “Бургас” мод тээвэрлэсэн” гэж хэлээд машиныг маань түр саатуулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-43 тал/,
Гэрч М.Бийн өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн Булган аймгийн Булган сум 1-р баг гэртээ байж байхад найз М.Э , танил ах Д.Э нар ирээд Булган аймгийн ...сум орж юм ачаад ирэх үү гэж хэлсэн би тэгэхээр нь за тэгье гэж хэлээд бид гурав Хутар-Өндөр сум руу **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Э ах жолоодон явсан. Тэгээд 13 цагийн үед Булган аймгийн ...суманд ирээд Сэлэнгэ голын хажууд бургас руу Эах ороод “эндээс уурга хийх хэдэн бургас авъя, та 2 зөөгөөд өгчих” гээд “Бургас” модыг гар хөрөөгөөр хөрөөдөж, хөрөөдсөн бургасыг Э бид 2 зөөж нэг газар цуглуулсан. Тэгээд 15 цагийн үед ХутагӨндөр сум руу орж ирээд хоол идсэн тэгээд байж байгаад 19 цагийн үед буцаад цуглуулсан бургас модоо ачих гээд очоод машиндаа 400 метр газраас зөөж ачсан. Тэгээд 23 цагийн үед зөөж дуусаад бид гурав Булган аймаг орох гээд явж байгаад
...сумын 1-р баг “Цагаанбулан” гэх газар замын цагдаа зогсоож шалгаад “та нар зохих зөвшөөрөлгүй “Бургас” мод тээвэрлэсэн” гэж хэлээд машиныг түр саатуулсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-48 тал/,
Гэрч Ч.Өийн өгсөн: “...Би “Hyundai Grase” загварын **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн ...иргэн Д.Э 1500000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед шилжилт хөдөлгөөн хийгээгүй. ...” гэх мэдүүлэг /хх51 тал/,
“Тольдох Оюуны өгөөж” ХХК-ий 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210052 дугаартай шинжээчийн: “...“Hyundai Grase” загварын **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 1500000 төгрөг, гар хөрөөний зах зээлийн үнэлгээг 10000 төгрөг гэж тогтоолоо. ...” гэх дүгнэлт /хх-58-62 тал/,
Булган аймгийн ...сум дахь Сум дундын ойн ангийн инженер Ш.Дгийн 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 01 дугаартай: “...Шинжлэгдэж буй мод нь бургас төрлийн нойтон мод байна. Уг мод нь хэрэглээний мод байна. ...сумын 1 дүгээр багийн “Далтын тохойн адаг” гэх газар нь 2020 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй. Тээвэрлэж ирсэн бургас нь 301 ширхэг байсан бөгөөд хэмжилтээр 0.451 м3 байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 204284 төгрөг болж байна. ...” гэх дүгнэлт /хх-66 тал/,
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “…модонд экологи эдийн засгийн үнэлгээг хийхэд үнэлгээ нь 204284 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д тус тус заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 612852 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-68 тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Э гийн яллагдагчаар өгсөн: “...Ер нь бол тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Мөн хамт явж байсан Э , Б нарт тухайн бургас модыг бэлтгэхдээ “мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан асуудалгүй” гэж хэлсэн юм. Бургас модыг уурга хийх санаатай бэлтгэсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-77 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн ...сумын 1 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас “Бургас” төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 204284 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.Агийн өгсөн мэдүүлэг /хх-41 тал/, гэрч Э ын өгсөн мэдүүлэг /хх-43 тал/, гэрч М.Бийн өгсөн мэдүүлэг /хх-48 тал/, гэрч Ч.Өийн өгсөн мэдүүлэг /хх-51-52 тал/, Булган аймгийн ...сум дахь ойн ангийн инженерийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-66 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос шүүгдэгч Д.Э г 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн ...сумын 1 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас “Бургас” төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 204284 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Э гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.
Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.Э гийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Э г 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн ...сумын 1 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас Бургас төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 204284 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Э гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Э нь байгаль экологид учруулсан 204284 төгрөгийг 3 дахин өсгөж 612852 төгрөгийг төлж барагдуулснаар /хх-86 тал/ иргэний нэхэмжлэгч Ж.А нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Э холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Д.Э г зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Э гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлж барагдуулсан” зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/27 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Э гийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ТӨВ улсын дугаартай “HYUINDAI GRACE” загварын тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар Ч.Ө гэх хүний эзэмшил, өмчлөлд байгаа боловч шүүгдэгч Д.Э , гэрч Ч.Ө нарын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Д.Э гийн эзэмшилд шилжсэн болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч Д.Э гийн эзэмшлийн 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** ТӨВ улсын дугаартай “HYUINDAI GRACE” загварын тээврийн хэрэгсэл болон “Бургас” төрлийн 301 ширхэг модыг тус тус хурааж, үнийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 50 см, хар саарал өнгийн алаг бариултай, бариулын урт 17 см, бариулын өргөн 2.5 см урттай гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР