| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-22-31 тоотод оршин суух, Бууж овогт Алтанбасангийн Гомбодорж /ЧГ71042511/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-11-132 тоотод оршин суух, Сумьяагийн Үнэнхүү /ГК87011478/-д холбогдох Зээлийн гэрээний үүрэг 4 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Гомбодорж, хариуцагч С.Үнэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраанар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч А.Гомбодорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Үнэнхүү нь 2015 оны 07 дугаар сарын 17-нд 1 600 000 төгрөгийг 10%-ийн хүүтэйгээр зээлсэн боловч зээлсэн мөнгө хүүгээ өгөлгүй байж байгаад 02 сарын 04-нд хүү гэж 700 000 төгрөг өгөөд түүнээс хойш өгөлгүй байж байгаад 2016 оны 09 сард хүү гэж 500 000 төгрөг өгөөд үлдсэнийг нь удахгүй өгнө гээд одоог хүртэл өгөөгүй байна. Миний бие 12 сард С.Үнэнхүүтэй уулзахад 02 сарын 01-ээс өмнө 3 700 000 төгрөгийг бүрэн барагдуулна гэж баталгаа гаргаж өгсөн. Одоо С.Үнэнхүүгээс үндсэн мөнгө 3 700 000 төгрөг, 2 сарын хүү болох 400 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч С.Үнэнхүү нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Гомбодоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч А.Гомбодорж нь хариуцагч С.Үнэнхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4 100 000 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх хуралдаан дээр хариуцагч С.Үнэнхүү нь нэхэмжлэлийн шаардлага 4 100 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар заалаа. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Нэхэмжлэгч А.Гомбодоржийн 4 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Үнэнхүү нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 80 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 80 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Гомбодоржид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА |