| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/00350/и |
| Дугаар | 142/ШШ2017/00420 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2017/00420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-4-25 тоотод оршин суух, Каракас хосантай овогт Хавангийн Баяат /РД:БЖ67012015/-ын хүсэлттэй
"Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч буюу 1989 оны 315763 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 078984 дугаартай, 2005 оны 757333 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрүүд, 1984 оны 551775 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээо тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Баяат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Баяат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Х.Баяат миний бичиг баримтууд болох 1989 оны 315763 дугаартай, 1995 оны 078984 дугаартай, 2000 оны 757333 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, 1984 оны 551775 дугаартай цэргийн батлахуудад овог нэр маань алдаатай бичигдсэн тул уг бичиг баримтууд Хаван овгтой Баяат миний бичиг баримт мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хаваны Баяат нь шүүхэд хандан “1989 оны 315763 дугаарын хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 078984 дугаартай, 2005 оны 757333 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрүүд, 1984 оны 551775 дугаарын цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр”-оор хүсэлт гаргажээ.
Хаваны Баяатын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Х.Баяатын 315763 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Хаван Баяд, 75333 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт Хаван Баят, 078984 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт Хаван Баят, 551775 дугаартай цэргийн батлахад Хаван Баят гэж бичсэн байх ба дээрх баримт бичгүүдэд Хаваны Баяатын нэрийг үсгийн зөрүүэй бичсэн гэж үзэхээр байна.
Учир нь түүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрүүд, цэргийн батлах дээр бичигдсэн овог, төрсөн он, сар зөрүүгүй, мөн регистрийн дугаар нь Х.Баяатын дугаартай тохирч байна. Тиймээс Х.Баяатын хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрүүд, цэргийн батлах зэргийн жинхэнэ эзэсшигч мөн гэх Х.Баяатын тайлбар үндэслэлтэй байна.
Иймд 1989 оны 315763 дугаарын хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 078984 дугаартай, 2005 оны 757333 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрүүд, 1984 оны 551775 дугаарын цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Хаван Баяат мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Каракас хосантай овогт Хаваны Баяат /РД: БЖ67012015/-ыг 1989 оны 315763 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 078984 дугаартай, 2005 оны 757333 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрүүд, 1984 оны 551775 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА