Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 
2021 03 25 2021/ШЦТ/42 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл, Шүүгдэгч Ж.Б өмгөөлөгч Ю.Нямсүрэн, Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Т.Урангоо, Шүүгдэгч Ж.Б, Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бооной овогт Г.Б нарт холбогдох эрүүгийн 2019000000066 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6-65 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Бооной овогт Г.Б/регистрийн дугаар: ЕЭ88121991/, Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, аав,ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 8-9 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 жилийн хорих ял дээр 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялд 2 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосон, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181,3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 27- ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.300.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Ж.Б /регистрийн дугаар: ЕЮ91061618/. Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.Б Ж.Б нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг, Энхтайваны 37-10 тоотод М.Батжаргал, А.Балжинням нарт хүч хэрэглэн довтолж, гутал, пүүз болон бэлнээр А.Балжиннямаас 35.000 төгрөгийг, М.Батжаргалаас 45.000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 555.000 төгрөгийн хохирол учруулсан, Уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж.Б нь хохирогч М.Батжаргалын толгойг шилэн стаканаар цохих, нүүрэн тус газарт нь өшиглөх, татаж байсан тамхиа хүзүүнд унтраах. хөлний булчинд төмөр сэрээ зоож, хатгах, хохирогч А.Балжиннямын толгой, нүүрэн тус газарт гутлаар цохих зэргээр зодон, хохирогч М.Батжаргал, А.Балжинням нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хөдөө явж ажил хийхээр болоод ажлын хувцас авахаар айл руу очсон. Тэгсэн гэрт нь танихгүй хүмүүс байсан. Тэгээд Болдоо гээд залуу хаачсан болохыг асуухад байхгүй байраа зарсан гэж хэлэхээр нь хаана байгааг нь асуухад ээжийнхээ гэрт байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд гар утас руу залгуулаад би танихгүй хоёр залуу байна Батсайханыг хамт оръё гэж хэлсэн. Тэр хоёр залуу архи уугаад байж байсан. Орж танилцаад байж байхад нэг залуу нь Ж.Бтай маргалдсан. Цааш нь юу болсныг сайн санахгүй байна. Тэр хоёр муудалцаад нөгөө залуугийнх нь толгойноос цус гараад Ж.Б толгойных нь цусыг нь арилгана гээд галт тогооны өрөө рүү нь орж байсан. Би тэр хооронд нь нөгөө залуугаас мөнгө байгаа талаар асуухад түрийвчнээсээ 20.000 төгрөг гаргаж өгөөд нөгөө залуугаас нь 45.000 төгрөг авсан. Ж.Б намайг мөнгө, гутал авахыг хараагүй. Тэгээд бид хоёр гарч явсан. Маргааш өглөө нь машин бензингүй болоод хөдөө суусан байхад баахан цагдаа нар ирээд бүгдийг нь авч явж хорьсон, тэгээд учраа олоогүй байж байхад мэдүүлэгт гарын үсэг зур гээд зуруулсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ж.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ …Тухайн өдөр ямааны ноолуур самнах, мал авах ажлаар Г.Б болон өөр гурван хүн аваад хөдөө ажилд явахаар болсон байсан. Тэгээд Г.Б ажлын хувцас авна гээд Дэнжид айлд очсон. Би айлын гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгээд 10-20 минут болоод гарч ирээд пиво байна ууя гээд намайг ороод ир гэсэн. Ороод танилцаж байгаад шоронгийн талаар ярьж маргалдсан улмаар зодолдсон. Тэгээд зодолдоод тэрний толгойг шилэн аягаар хагалсан. Тэгээд цус гараад тогтохгүй байхаар нь толгой дээрээс нь ундаа асгаад тогтохгүй байхаар нь цусыг нь угаагаад арчиж өгөөд уучлал гуйсан. Тэгээд гарч явсан. Маргааш өглөө нь явж байхад машины дугуй хагараад авч явсан архиа уугаад тэндээ унтсан байсан. Тэгээд үүрээр цагдаа нар ирээд бид нарыг авч яваад аймгийн цагдаагийн газарт ирсэн. Тэгээд бид нарт мэдүүлэг тулгаад гарын үсэг зуруулсан. Намайг айлган сүрдүүлж, гарын үсэг зуруулсан ...” гэсэн мэдүүлэг, Хохирогч А.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө амрах байрандаа байхад 01 цагийн орчим гаднаас үл таних залуу орж ирээд Болдоо байна уу гэж асуусан, Болдоо гэдэг нь урьд нь энэ байранд амьдардаг байсан залуу байгаа юм. Тэгэхээр нь би Болдоо байхгүй, урд гэртээ байгаа байх гэж хэлтэл гараад явсанаа удалгүй хоёулаа болж ирээд хаанаас ирсэн хаанахын гөлөгнүүд вэ,гэсэн. Бид хоёр аль болохоор хүнтэй муудахгүйг хичээж Сэлэнгэ аймгаас ирсэн гэхэд энд та нар юу хийдэг юм, манай нутаг эзэнтэй шүү гээд өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан залуу нь Батжаргалыг гараараа толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, ширээн дээр байсан стаканаар толгой руу нь цохиж, толгой дээрээс нь пиво ундаа асгаад, татаж байсан тамхиа хүзүүнийх нь ард унтрааж, буцаж асаагаад унтраагаад байсан. Батжаргалын толгойноос цус гарч байсан, мөн зүүн гарын булчин хэсэгт нь төмөр сэрээгээр зоож хатгасан. Энэ үед хамт явж байсан залуу нь Болдоо руу залга гэж Батжаргалд хэлэхэд Батжаргал утсаа гаргаад залгах гэтэл Батсайхан утсыг нь шүүрч аваад шалан дээр савчихсан. Тэгээд над руу ирээд намайг гараараа хэд хэдэн удаа толгой руу цохиж байгаад гэр дотор байсан хатуу ултай ботинк гутлаар миний толгой руу цохиж зодож эхэлсэн. Сүүлдээ уг гутлын ул салангуут орны хажуу тал руу шидчихээд сууж байгаад гараад явсан. Мөн өөрийгөө шоронгоос гараад жил гаран болж байна гэж ярьж байсан. Батсайхан болон хамт орж ирсэн залуу явахдаа гэрт байсан миний хагас түрийтэй цөлийн шар гутал, мөн шинээр нь 400.000 төгрөгөөр авж байсан пүүз, миний түрийвчинд байсан 35,000 төгрөг, Батжаргалын түрийвчинд байсан 45,000 төгрөгийг ах нар нь авлаа гээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/; Хохирогч М.Батжаргалын 2020 оны 04 сарын 30-ны өдөр хохирогчоор өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчимд Балжиннямын хамт амрах байрандаа 2 том пиво уучихаад 01 цагийн орчимд амрах гээд байж байтал гаднаас туранхай өндөр залуу орж ирээд Болдоо гэх хүнийг асуусан. Болдоо нь тус байранд урьд өмнө нь амьдардаг байсан. Тухайн үед Балжинням “Болдоо урд гэртээ байгаа, энэ байрыг зарчихсан юм” гэж хэлсэн. Тэр залуу буцаад гараад явсанаа удалгүй хоёулаа болж орж ирээд танилцъя, хаанаас яваа юм гэж хэлсэн, бид Сэлэнгээс ирсэн гэж хэлэхэд, энд юу хийж яваа, хаанаас ирсэн хаанахын гөлөгнүүд вэ, та нар гээд уурласан. Өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан залуу пиво ууж байсан ширээн дээр байсан шилэн стаканаар миний толгой руу цохисон, тэгээд толгойноос цус гараад доошоо тонгойгоод сууж байхад нүүр рүү өшиглөөд, толгой дээрээс ундаа болон пиво асгаад халааснаасаа тамхи гаргаж татаж байснаа миний хүзүүн дээр хэд хэдэн удаа унтраасан. Хамт явсан Батбаяр нь Болдоо руу залга гэхээр утсаа гаргаад залгах гэтэл Батсайхан нь утсыг булааж аваад газар савчихсан. Тэгээд Батсайхан нь хоолны төмөр сэрээ аваад миний булчин хэсэгт зоож хатгасан. Намайг зодсоны дараа Батсайхан нь Балжинням дээр очоод гэрт байсан хатуу ултай ботинкоор толгой, нүүр рүү нь нилээд зодсон. Сүүлдээ гутлын ул салчихаар нь орны хажуу тал руу шидчихсэн. Тухайн үед гаднаас машин сигналдаад дуудаад байсан, тэр хоёр явахдаа ах нар нь мөнгийг чинь авлаа гээд Балжиннямаас 35 000 төгрөг, надаас 45 000 төгрөг, мөн Балжиннямын хагас түрүүтэй шар гутал, аваад өмсөөгүй байсан Гарнет 2 загварын хар өнгийн пүүзийг аваад явсан. Бид хоёрыг Батсайхан гэх хүн зодсон, хамт байсан хүн нь хаана цохихыг нь зааж өгөөд байсан, өөрөө бол гар хүрээгүй ... миний гар утас ЖИ-1 маркийн 2 сим ордог байсан, утсаа 200 000 төгрөгөөр үнэлнэ ... миний хүзүүний ар хэсэг түлэгдсэн, толгойн орой хэсэгт хагарч цус гарсан, зүүн гарын булчин хэсэгт зулгарч урагдсан, мөн зүүн гарын сарвууны ар хэсэгт зулгарсан гэмтэл учирсан ... Тухайн үед намайг зодсон Батсайхан гэх залуу хамт байсан залуутайгаа хоёулаа “ах нар нь мөнгийг чинь авлаа шүү гэж хэлээд аваад явсан ... Балжинням бид 2 түр хугацаагаар ажиллаж байсан, Говь-Алтай аймагт уурхайд ажиллахаар болсон учраас дахин ирж хэргийн материалтай танилцахад хүндрэлтэй байна, цаашид ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй учраас хэргийн материал болон шүүхийн шийдвэртэй танилцахгүй байх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр хуудас/, Шүүгдэгч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Намайг ороход уг байшинд Баяахайгаас /Батбаяр/ гадна миний танихгүй хоёр хүн байсан. Би уг хоёр танихгүй залуугийн нэгтэй нь шорон яриад маргалдсан. Би уг залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд ширээн дээр байсан шилэн стаканаар толгойруу нь цохисон. Мөн тонгойхоор нь би нэг удаа өшиглөсөн. Ширээн дээр нь пиво, ундаа байхаар нь толгой дээр нь асгасан. Мөн уг залуугийн хүзүүний ар хэсэгт тамхины цогоор нэг удаа дарж түлсэн. Би ахиж зодоогүй, гартаа гар утас барьсан байхаар нь би утсыг булааж аваад хүн дуудах гэж байна гэж бодоод утсыг нь булааж аваад байшин дотор шидчихсэн. Хамт байсан залууг нь би гэр дотор байсан хар өнгийн гутлыг аваад мөр хэсэгт нь нэг удаа цохисон. Ахиж би уг хоёр залууд гар хүрээгүй. Мөн надтай хамт байсан Баяахай уг хоёр залууд гар хүрч цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Намайг уг хоёр залууг зодчихоод юм яриад сууж байхад Баяахай /Батбаяр/ уг хоёр залуугийн түрийвчинд байсан мөнгийг гаргуулж авсан. Нэг залуугаас нь 20.000 төгрөг, нөгөө залуугаас нь 45.000 төгрөг тус тус авсан. Тэгээд хэсэг сууж байгаад бид хоёр гараад явсан...би мөнгөнөөс өөр зүйл авсныг мэдэхгүй байна, уг хоёр залуугаас Баяахай /Батбаяр/ мөнгө авсныг нь би харсан, уг хоёр залуу өөрсдөө түрийвчнээсээ гаргаж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/; Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Тэгээд юм яриад байж байхад Батсайхан 1 залуутай нь шоронгийн тухай ярьж байгаад маргалдаж, Батсайхан нөгөө үл таних залуугийн нүүр рүү 1 удаа цохисон. Мөн хэд хэдэн удаа гараараа нүүр, толгойруу нь цохисон. Тэгээд Батсайхан ширээн дээрээс төмөр сэрээ аваад биеийнх нь цээж, гэдэс хэсэг рүү хэд хэдэн удаа хатгахаар нь би Батсайханыг чи одоо боль л доо гэж хэлэхэд Батсайхан сэрээгээ хаяад шалан дээр байсан хүрэн өнгийн ботинкон гутал авч нөгөө залуугийн толгой руу цохисон. Тэгээд арай гайгүй болоод байж байхад Батсайхан ширээн дээрээс цагаан өнгийн Самсунг маркийн гар утсыг авч шал руу шидэж эвдэлсэн. Би нөгөө үл таних залуугаас дүү мөнгө байна уу гэж асуухад нөгөө залуу түрийвчнээсээ 20.000 төгрөг гаргаж надад өгсөн. Батсайхан үл таних 2 залуу руу хандаж түрийвчээ, утсаа өг гэж хэлэхэд 2 үл таних залуу цагаан өнгийн айфон 5 маркийн гар утас, хар өнгийн дэлгэдэг болон хүрэн өнгийн 2 ширхэг түрийвчийг ширээн дээр тавьсан. Би хүрэн өнгийн түрийвчнээс 46.000 төгрөгийг нь авсан. Нөгөө түрийвчинд нь мөнгө байгаагүй. Цагаан өнгийн айфон 5 маркийн гар утсыг нь би буцаагаад 1 залууд нь өгсөн. Мөн би шар өнгийн хагас түрийтэй 1 ширхэг цөлийн шар гутал, хар өнгийн пүүзийг үл таних 2 залууд ахдаа өгчих гэж хэлээд авсан. 2 ширхэг түрийвчийг нь 2 үл таних залууд буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/; Гэрч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө Батсайхан найз Баяахай /Батбаяр/ гэх залуугийн хамт гэрт ирсэн, яг хэдэн цагт ирсэн талаар мэдэхгүй байна. Баяахай /Батбаяр/ орж ирэхдээ хар өнгийн пүүзийг нь өмсчихсөн, шар түрийтэй гутлыг нь барьж орж ирээд үлдээгээд явсан. Маргааш өдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмссөн байсан хар өнгийн пүүзийг авч ирж манай гэрт үлдээсэн. Хаанаас яаж авсан талаар нь би мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/; Шүүгдэгч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... намайг гадаа нь сууж байтал эргэж гарч ирээд намайг дуудсан. Би дуудахаар нь тухайн айлд ороход хоёр залуу пиво тавьчихсан сууж байсан. Тухайн пивыг уугаад сууж байтал нэг залуу нь Зүүн хараагийн шоронд байсан, чи хэн бэ гээд намайг өдөж хоргоогоод байсан. Тэр асуудлаас болж, бид хоёр маргалдаад би эхлээд тухайн залууг цохиж унагаасан. Тэр залуу газарт унаад босож ирээд эхлээд гайгүй юм ярьж сууж байгаад бид хоёр дахиад муудсан. Тэр залуу надтай муудаж байгаад ширээн дээр байсан стакантай пиво авах гэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод би тухайн стакантай пивыг аваад толгойн тус газарт нь цохиод тонгойхоор нь нэг удаа өшиглөсөн. Тэр залуугийн хамраас нь цус гарахаар нь ширээн дээр байсан пиво ундааг нүүрэн дээр нь асгасан. Мөн татаж байсан тамхиныхаа цогоор хүзүүн дээр нь дарсан. Гар утсыг орны хойд булан руу шидсэн. Тэгтэл Батбаяр намайг чи боль л доо гэж хэлээд гэрээс гаргасан. Би гарахдаа ширээний хажууд байсан хар гутлыг аваад тухайн залуугийн шилэн хүзүү рүү цохисон. Гадаа гараад машиндаа сууж байгаад Батбаярыг гарч ирэхгүй болохоор нь сигналдаж дуудахад Батбаяр удалгүй гараад ирсэн. Батбаяр гарч ирээд пиво авъя гэж хэлэхээр нь одоо цаг орой болчихсон байхад хаанаас пиво авдаг юм гэж хэлээд Батбаярын гэрт очиж унтсан. Өглөө нь намайг унтаж байгаад сэрэхэд Батбаяр архи авчихсан, хүмүүстэй уугаад сууж байсан. Би Батбаярыг мөнгө авсан талаар мэдээгүй, цагдаа дээр ирээд мэдсэн. Гутал авсныг ээжээс мэдсэн, манай ээж Батбаяр хоёр гутал авчирсан гэж хэлсэн ... Би айлаас ямар нэгэн зүйл авч гараагүй. Би Батбаярыг мөнгө авсан талаар цагдаа дээр ирээд мэдсэн. Түүнийг тайлбарлаж хэлэх гэж байгаад буруу ойлгуулж мэдүүлсэн юм шиг байна. Тухайн үед би мэдүүлэгт юу гэж мэдүүлснээ одоо сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой Батсайхантай уулзтал маргааш хамт хөдөө явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батсайхантай хамт машинтай Дэнжид байдаг Болдоо гэх найзаасаа ажлын хувцас асуухаар очсон. Дэнжид очоод би эхэлж Болдоогийн гэр рүү ортол үл таних 2 залуу пиво уугаад сууж байсан. Болдоог асуутал Болдоо гэж хүн байхгүй, урьд нь энэ байранд амьдарч байгаад нүүсэн гэж хэлсэн. Тэгээд намайг гарах гэтэл тэр 2 залуу сууж пиво уу гэж хэлсэн. Тэр 2 залуу хоёр том пиво тавьчихсан уугаад сууж байсан. Би тэр хоёрт найзыгаа дуудаад ирье гэж хэлээд гаднаас Батсайханыг дуудсан. Батсайхан орж ирээд бид хоёр тэр 2 залуутай пиво ууж сууж байхад тухайн хоёр залуу шорон яриад байх шиг байсан. Тэгж байгаад Батсайхан тэр 2 залуутай маргалдаад нэгийг нь зодсон. Би нөгөө залууд нь Болдоог дууд гэж хэлтэл тэр хоёр залуу гар утсаа гаргаж ирээд хүн рүү залгах гэтэл Батсайхан гар утсыг нь булааж аваад газарт савсан. Би Батсайханыг хүн зодоод байхаар нь салгаж, гэрээс гаргасан. Батсайханыг гарч явсны дараа би гэрт үлдээд тэр хоёр залуугаас эхлээд 20.000 төгрөг, дараа нь дахиад пиво авч ууя гэж хэлээд 46.000 төгрөг авсан. Мөн шар өнгийн гутал, хар өнгийн пүүз авч гараад Батсайханд энэ хоёр залуутай пиво авч ууя гэж хэлээд бид хоёр пиво хайж явж байгаад олдохгүй болохоор нь манайд ирж унтсан. Би тэр хоёр залуугийн гэрээс бэлэн мөнгө, гутал, пүүз авч гарч ирэхдээ Батсайханд энэ хоёр залуугаас гуйж авсан гэж хэлсэн... Батсайхан тэр хоёр залуугийн биеийн аль аль хэсэгт хэдэн удаа цохиж зодсоныг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар нэг залуугийнх нь толгой дээр пиво асгаж байсан. Батсайханыг тэр хоёр залуутай ямар асуудлаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Тэд нар хоорондоо шорон яриад байсан. Нэг л мэдэхэд хоорондоо маргалдсан байсан. Би пиво уухаас өмнө 3, 4 шил архи уусан, нэлээд согтуу байсан. Батсайхан тэр 2 залуугаас ямар нэгэн эд зүйл аваагүй, түрүүлээд гарсан. Гадаа гараад машиндаа суугаад намайг дуудаад сигнал дараад байсан. Би араас нь гарахдаа гутал, пүүз, 66.000 төгрөг бэлнээр авч гарсан. Би дээрх эд зүйлийг авахдаа ах нь энэ гутлыг чинь авчих уу гэж асуутал тэр хоёр тэг, тэг гэж хэлсэн. Дараа нь мөнгө байвал ахдаа өгчих гэж хэлэхэд 20.000 төгрөг, дараа нь дахиад 46.000 төгрөгийг надад өгсөн. Надад эхлээд 20.000 төгрөг өгсөн залуу хэтэвчээ үзүүлсэн боловч ямар ч мөнгө үлдээгүй. Дараа нь 46.000 төгрөг өгсөн залуугийн хэтэвчинд цөөн тооны мянгатын дэвсгэрт үлдсэн. Надад тухайн залуусыг зодсон зүйл байхгүй. Батсайхан тухайн залууг зодсоны дараа мөнгө, гутал, пүүз гуйж авч явсан ... Батсайхан цохиж зодсон, мөн сэрээ барьсан байсан. Дараа нь гутал барьсан байсан. Батсайхан тамхи татаж байсан ... Би урьд нь өгсөн мэдүүлэгтээ андуурч буруу мэдүүлсэн байна. Намайг тухайн залуусаас мөнгө авах үед Батсайхан байхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/, Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-720/260 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 60- 62 дугаар хуудас/; Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 04/42 дугаартай шинжээчийн “...А.Балжиннямын биед тархи доргилт, зүүн гарын шууны ар дунд хэсэгт зулгаралт, баруун тахимны хонхорт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн гарын шууны ар дунд хэсэгт зулгаралт, баруун тахимны хонхорт зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/; Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/43 дугаартай шинжээчийн “...М.Батжаргалын биед тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, духны зүүн дээд талд зулгаралт, дээд уруулын баруун доод талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ар талд, зүүн бугалга ар дээд талд зулгаралт, хүзүүний ар хэсэгт зулгаралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуунд, баруун тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт болон толгойн орой хэсэгт язарсан шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зүүн дээд талд зулгаралт, дээд уруулын баруун доод талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ар талд, зүүн бугалга ар дээд талд зулгаралт, хүзүүний ар хэсэгт зулгаралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуунд, баруун тохойнд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар хуудас/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-25 дугаар хуудас/; Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 126/, шийтгэх тогтоолууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.Б, Г.Б нар нь 2020 оны 04 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сайншанд сумын 2 дугаар баг Энхтайваны 37-10 тоотод найз Болдоотой уулзахаар очиход Болдоо нь уг байраа зарж улмаар тэнд хохирогч А.Балжинням, М.Батжаргал нар байсантай таарч танилцаад шүүгдэгч Ж.Б нь хохирогч М.Батжаргалтай шоронгийн талаар ярьж байхдаа маргалдан түүний толгойг шилэн стаканаар цохих, нүүрэн тус газарт нь өшиглөх, татаж байсан тамхиа хүзүүнд нь унтраах, хөлний булчинд төмөр сэрээ зоож хатгах, мөн хохирогч А.Балжиннямын толгой, нүүрэн гутлаар цохих зэргээр эрх чөлөөнд нь халдан зодсоны дараа гэрээс нь гарахдаа хохирогч А.Балжиннямаас 35.000 төгрөгийг, М.Батжаргалаас 45.000 төгрөгийг, гутал, пүүз зэрэг эд хөрөнгийг илээр, хууль бусаар хүч хэрэглэн довтолж авсан үйл баримт болсон нь Хохирогч А.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө амрах байрандаа байхад 01 цагийн орчим гаднаас үл таних залуу орж ирээд Болдоо байна уу гэж асуусан, Болдоо гэдэг нь урьд нь энэ байранд амьдардаг байсан залуу байгаа юм. Тэгэхээр нь би Болдоо байхгүй, урд гэртээ байгаа байх гэж хэлтэл гараад явсанаа удалгүй хоёулаа болж ирээд хаанаас ирсэн хаанахын гөлөгнүүд вэ гэсэн. Бид хоёр аль болохоор хүнтэй муудахгүйг хичээж Сэлэнгэ аймгаас ирсэн гэхэд энд та нар юу хийдэг юм, манай нутаг эзэнтэй шүү гээд өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан залуу нь Батжаргалыг гараараа толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, ширээн дээр байсан стаканаар толгой руу нь цохиж, толгой дээрээс нь пиво ундаа асгаад, татаж байсан тамхиа хүзүүнийх нь ард унтрааж, буцаж асаагаад унтраагаад байсан. Батжаргалын толгойноос цус гарч байсан, мөн зүүн гарын булчин хэсэгт нь төмөр сэрээгээр зоож хатгасан. Энэ үед хамт явж байсан залуу нь Болдоо руу залга гэж Батжаргалд хэлэхэд Батжаргал утсаа гаргаад залгах гэтэл Батсайхан утсыг нь шүүрч аваад шалан дээр савчихсан. Тэгээд над руу ирээд намайг гараараа хэд хэдэн удаа толгой руу цохиж байгаад гэр дотор байсан хатуу ултай ботинк гутлаар миний толгой руу цохиж зодож эхэлсэн. Сүүлдээ уг гутлын ул салангуут орны хажуу тал руу шидчихээд сууж байгаад гараад явсан. Мөн өөрийгөө шоронгоос гараад жил гаран болж байна гэж ярьж байсан. Батсайхан болон хамт орж ирсэн залуу явахдаа гэрт байсан миний хагас түрийтэй цөлийн шар гутал, мөн шинээр нь 400.000 төгрөгөөр авж байсан пүүз, миний түрийвчинд байсан 35,000 төгрөг, Батжаргалын түрийвчинд байсан 45,000 төгрөгийг ах нар нь авлаа гээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Батжаргалын 2020 оны 04 сарын 30-ны өдөр хохирогчоор өгсөн: 2020 оны 04-р сарын 29-ны орой 22 цагийн орчимд Балжиннямын хамт амрах байрандаа 2 том пиво уучихаад 01 цагийн орчимд амрах гээд байж байтал гаднаас туранхай өндөр залуу орж ирээд Болдоо гэх хүнийг асуусан. Болдоо нь тус байранд урьд өмнө нь амьдардаг байсан. Тухайн үед Балжинням “Болдоо урд гэртээ байгаа, энэ байрыг зарчихсан юм” гэж хэлсэн. Тэр залуу буцаад гараад явсанаа удалгүй хоёулаа болж орж ирээд танилцъя, хаанаас яваа юм гэж хэлсэн, бид Сэлэнгээс ирсэн гэж хэлэхэд, энд юу хийж яваа, хаанаас ирсэн хаанахын гөлөгнүүд вэ, та нар гээд уурласан. Өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан залуу пиво ууж байсан ширээн дээр байсан шилэн стаканаар миний толгой руу цохисон, тэгээд толгойноос цус гараад доошоо тонгойгоод сууж байхад нүүр рүү өшиглөөд, толгой дээрээс ундаа болон пиво асгаад халааснаасаа тамхи гаргаж татаж байснаа миний хүзүүн дээр хэд хэдэн удаа унтраасан. Хамт явсан Батбаяр нь Болдоо руу залга гэхээр утсаа гаргаад залгах гэтэл Батсайхан нь утсыг булааж аваад газар савчихсан. Тэгээд Батсайхан нь хоолны төмөр сэрээ аваад миний булчин хэсэгт зоож хатгасан. Намайг зодсоны дараа Батсайхан нь Балжинням дээр очоод гэрт байсан хатуу ултай ботинкоор толгой, нүүр рүү нь нилээд зодсон. Сүүлдээ гутлын ул салчихаар нь орны хажуу тал руу шидчихсэн. Тухайн үед гаднаас машин сигналдаад дуудаад байсан, тэр хоёр явахдаа ах нар нь мөнгийг чинь авлаа гээд Балжиннямаас 35 000 төгрөг, надаас 45 000 төгрөг, мөн Балжиннямын хагас түрүүтэй шар гутал, аваад өмсөөгүй байсан Гарнет 2 загварын хар өнгийн пүүзийг аваад явсан. Бид хоёрыг Батсайхан гэх хүн зодсон, хамт байсан хүн нь хаана цохихыг нь зааж өгөөд байсан, өөрөө бол гар хүрээгүй ... миний гар утас ЖИ-1 маркийн 2 сим ордог байсан, утсаа 200 000 төгрөгөөр үнэлнэ ... миний хүзүүний ар хэсэг түлэгдсэн, толгойн орой хэсэгт хагарч цус гарсан, зүүн гарын булчин хэсэгт зулгарч урагдсан, мөн зүүн гарын сарвууны ар хэсэгт зулгарсан гэмтэл учирсан ... Тухайн үед намайг зодсон Батсайхан гэх залуу хамт байсан залуутайгаа хоёулаа “ах нар нь мөнгийг чинь авлаа шүү гэж хэлээд аваад явсан ...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Намайг ороход уг байшинд Баяахайгаас /Батбаяр/ гадна миний танихгүй хоёр хүн байсан. Би уг хоёр танихгүй залуугийн нэгтэй нь шорон яриад маргалдсан. Би уг залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд ширээн дээр байсан шилэн стаканаар толгой руу нь цохисон. Мөн тонгойхоор нь би нэг удаа өшиглөсөн. Ширээн дээр нь пиво, ундаа байхаар нь толгой дээр нь асгасан. Мөн уг залуугийн хүзүүний ар хэсэгт тамхины цогоор нэг удаа дарж түлсэн. Би ахиж зодоогүй, гартаа гар утас барьсан байхаар нь би утсыг булааж аваад хүн дуудах гэж байна гэж бодоод утсыг нь булааж аваад байшин дотор шидчихсэн. Хамт байсан залууг нь би гэр дотор байсан хар өнгийн гутлыг аваад мөр хэсэгт нь нэг удаа цохисон. Ахиж би уг хоёр залууд гар хүрээгүй. Мөн надтай хамт байсан Баяахай уг хоёр залууд гар хүрч цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Намайг уг хоёр залууг зодчихоод юм яриад сууж байхад Баяахай /Батбаяр/ уг хоёр залуугийн түрийвчинд байсан мөнгийг гаргуулж авсан. Нэг залуугаас нь 20.000 төгрөг, нөгөө залуугаас нь 45.000 төгрөг тус тус авсан. Тэгээд хэсэг сууж байгаад бид хоёр гараад явсан...би мөнгөнөөс өөр зүйл авсныг мэдэхгүй байна, уг хоёр залуугаас Баяахай /Батбаяр/ мөнгө авсныг нь би харсан, уг хоёр залуу өөрсдөө түрийвчнээсээ гаргаж өгсөн юм” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Тэгээд юм яриад байж байхад Батсайхан 1 залуутай нь шоронгийн тухай ярьж байгаад маргалдаж, Батсайхан нөгөө үл таних залуугийн нүүр рүү 1 удаа цохисон. Мөн хэд хэдэн удаа гараараа нүүр, толгойруу нь цохисон. Тэгээд Батсайхан ширээн дээрээс төмөр сэрээ аваад биеийнх нь цээж, гэдэс хэсэг рүү хэд хэдэн удаа хатгахаар нь би Батсайханыг чи одоо боль л доо гэж хэлэхэд Батсайхан сэрээгээ хаяад шалан дээр байсан хүрэн өнгийн ботинкон гутал авч нөгөө залуугийн толгой руу цохисон. Тэгээд арай гайгүй болоод байж байхад Батсайхан ширээн дээрээс цагаан өнгийн Самсунг маркийн гар утсыг авч шал руу шидэж эвдэлсэн. Би нөгөө үл таних залуугаас дүү мөнгө байна уу гэж асуухад нөгөө залуу түрийвчнээсээ 20.000 төгрөг гаргаж надад өгсөн. Батсайхан үл таних 2 залуу руу хандаж түрийвчээ, утсаа өг гэж хэлэхэд 2 үл таних залуу цагаан өнгийн айфон 5 маркийн гар утас, хар өнгийн дэлгэдэг болон хүрэн өнгийн 2 ширхэг түрийвчийг ширээн дээр тавьсан. Би хүрэн өнгийн түрийвчнээс 46.000 төгрөгийг нь авсан. Нөгөө түрийвчинд нь мөнгө байгаагүй. Цагаан өнгийн айфон 5 маркийн гар утсыг нь би буцаагаад 1 залууд нь өгсөн. Мөн би шар өнгийн хагас түрийтэй 1 ширхэг цөлийн шар гутал, хар өнгийн пүүзийг үл таних 2 залууд ахдаа өгчих гэж хэлээд авсан. 2 ширхэг түрийвчийг нь 2 үл таних залууд буцааж өгсөн” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө Батсайхан найз Баяахай /Батбаяр/ гэх залуугийн хамт гэрт ирсэн, яг хэдэн цагт ирсэн талаар мэдэхгүй байна. Баяахай /Батбаяр/ орж ирэхдээ хар өнгийн пүүзийг нь өмсчихсөн, шар түрийтэй гутлыг нь барьж орж ирээд үлдээгээд явсан. Маргааш өдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмссөн байсан хар өнгийн пүүзийг авчирч манай гэрт үлдээсэн. Хаанаас яаж авсан талаар нь би мэдээгүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Хохирогч А.Балжинням, М.Батжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 555 000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн 04/42 дугаартай шинжээчийн “...А.Балжиннямын биед тархи доргилт, зүүн гарын шууны ар дунд хэсэгт зулгаралт, баруун тахимны хонхорт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн гарын шууны ар дунд хэсэгт зулгаралт, баруун тахимны хонхорт зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04/43 дугаартай шинжээчийн “...М.Батжаргалын биед тархи доргилт, толгойн орой хэсэгт язарсан шарх, духны зүүн дээд талд зулгаралт, дээд уруулын баруун доод талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ар талд, зүүн бугалга ар дээд талд зулгаралт, хүзүүний ар хэсэгт зулгаралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуунд, баруун тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт болон толгойн орой хэсэгт язарсан шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зүүн дээд талд зулгаралт, дээд уруулын баруун доод талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын ар талд, зүүн бугалга ар дээд талд зулгаралт, хүзүүний ар хэсэгт зулгаралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуунд, баруун тохойнд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ-720/260 дугаартай үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “... Улсын Дээд Шүүхийн тогтоолын 6 дугаар хуудсанд мэдүүлэг харилцан зөрүүтэй байна гэсэн байна... Мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, эд зүйлийг дээрэмдсэн гэх боловч хэн нь алийг нь авсан талаар зөрүүтэй мэдүүлсэн, мөрдөн байцаалтад хохирогч нарын мэдүүлгээр холбогдогч нарын үйлдлийг тодорхой хэлээгүй, анхан шатны шүүх хуралдаанд бас өөр мэдүүлэг өгсөн нь зөрүүтэй байгаа тул мөрдөн байцаалтад буцаах саналтай байна...” гэх агуулга бүхий мэтгэлцсэн болно. Хохирогч А.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд “...Бид хоёр аль болохоор хүнтэй муудахгүйг хичээж Сэлэнгэ аймгаас ирсэн гэхэд энд та нар юу хийдэг юм, манай нутаг эзэнтэй шүү гээд өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан залуу нь Батжаргалыг гараараа толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, ширээн дээр байсан стаканаар толгой руу нь цохиж, толгой дээрээс нь пиво ундаа асгаад, татаж байсан тамхиа хүзүүнийх нь ард унтрааж, буцаж асаагаад унтраагаад байсан. Батжаргалын толгойноос цус гарч байсан, мөн зүүн гарын булчин хэсэгт нь төмөр сэрээгээр зоож хатгасан. Энэ үед хамт явж байсан залуу нь Болдоо руу залга гэж Батжаргалд хэлэхэд Батжаргал утсаа гаргаад залгах гэтэл Батсайхан утсыг нь шүүрч аваад шалан дээр савчихсан. Тэгээд над руу ирээд намайг гараараа хэд хэдэн удаа толгой руу цохиж байгаад гэр дотор байсан хатуу ултай ботинк гутлаар миний толгой руу цохиж зодож эхэлсэн. Сүүлдээ уг гутлын ул салангуут орны хажуу тал руу шидчихээд сууж байгаад гараад явсан. Мөн өөрийгөө шоронгоос гараад жил гаран болж байна гэж ярьж байсан. Батсайхан болон хамт орж ирсэн залуу явахдаа гэрт байсан миний хагас түрийтэй цөлийн шар гутал, мөн шинээр нь 400.000 төгрөгөөр авж байсан пүүз, миний түрийвчинд байсан 35,000 төгрөг, Батжаргалын түрийвчинд байсан 45,000 төгрөгийг ах нар нь авлаа гээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг, Хохирогч М.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 04 сарын 30-ны өдөр хохирогчоор өгсөн:”...Тэр залуу буцаад гараад явсанаа удалгүй хоёулаа болж орж ирээд танилцъя, хаанаас яваа юм гэж хэлсэн, бид Сэлэнгээс ирсэн гэж хэлэхэд, энд юу хийж яваа, хаанаас ирсэн хаанахын гөлөгнүүд вэ, та нар гээд уурласан. Өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан залуу пиво ууж байсан ширээн дээр байсан шилэн стаканаар миний толгой руу цохисон, тэгээд толгойноос цус гараад доошоо тонгойгоод сууж байхад нүүр рүү өшиглөөд, толгой дээрээс ундаа болон пиво асгаад халааснаасаа тамхи гаргаж татаж байснаа миний хүзүүн дээр хэд хэдэн удаа унтраасан. Хамт явсан Батбаяр нь Болдоо руу залга гэхээр утсаа гаргаад залгах гэтэл Батсайхан нь утсыг булааж аваад газар савчихсан. Тэгээд Батсайхан нь хоолны төмөр сэрээ аваад миний булчин хэсэгт зоож хатгасан. Намайг зодсоны дараа Батсайхан нь Балжинням дээр очоод гэрт байсан хатуу ултай ботинкоор толгой, нүүр рүү нь нилээд зодсон. Сүүлдээ гутлын ул салчихаар нь орны хажуу тал руу шидчихсэн. Тухайн үед гаднаас машин сигналдаад дуудаад байсан, тэр хоёр явахдаа ах нар нь мөнгийг чинь авлаа гээд Балжиннямаас 35 000 төгрөг, надаас 45 000 төгрөг, мөн Балжиннямын хагас түрүүтэй шар гутал, аваад өмсөөгүй байсан Гарнет 2 загварын хар өнгийн пүүзийг аваад явсан. Бид хоёрыг Батсайхан гэх хүн зодсон, хамт байсан хүн нь хаана цохихыг нь зааж өгөөд байсан, өөрөө бол гар хүрээгүй...миний гар утас ЖИ-1 маркийн 2 сим ордог байсан, утсаа 200 000 төгрөгөөр үнэлнэ...миний хүзүүний ар хэсэг түлэгдсэн, толгойн орой хэсэгт хагарч цус гарсан, зүүн гарын булчин хэсэгт зулгарч урагдсан, мөн зүүн гарын сарвууны ар хэсэгт зулгарсан гэмтэл учирсан...Тухайн үед намайг зодсон Батсайхан гэх залуу хамт байсан залуутайгаа хоёулаа “ах нар нь мөнгийг чинь авлаа шүү гэж хэлээд аваад явсан...” гэсэн өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлсэн нь шүүгдэгч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Намайг ороход уг байшинд Баяахайгаас /Батбаяр/ гадна миний танихгүй хоёр хүн байсан. Би уг хоёр танихгүй залуугийн нэгтэй нь шорон яриад маргалдсан. Би уг залуугийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд ширээн дээр байсан шилэн стаканаар толгойруу нь цохисон. Мөн тонгойхоор нь би нэг удаа өшиглөсөн. Ширээн дээр нь пиво, ундаа байхаар нь толгой дээр нь асгасан. Мөн уг залуугийн хүзүүний ар хэсэгт тамхины цогоор нэг удаа дарж түлсэн. Би ахиж зодоогүй, гартаа гар утас барьсан байхаар нь би утсыг булааж аваад хүн дуудах гэж байна гэж бодоод утсыг нь булааж аваад байшин дотор шидчихсэн. Хамт байсан залууг нь би гэр дотор байсан хар өнгийн гутлыг аваад мөр хэсэгт нь нэг удаа цохисон. Ахиж би уг хоёр залууд гар хүрээгүй. Мөн надтай хамт байсан Баяахай уг хоёр залууд гар хүрч цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Намайг уг хоёр залууг зодчихоод юм яриад сууж байхад Баяахай /Батбаяр/ уг хоёр залуугийн түрийвчинд байсан мөнгийг гаргуулж авсан. Нэг залуугаас нь 20.000 төгрөг, нөгөө залуугаас нь 45.000 төгрөг тус тус авсан. Тэгээд хэсэг сууж байгаад бид хоёр гараад явсан...би мөнгөнөөс өөр зүйл авсныг мэдэхгүй байна, уг хоёр залуугаас Баяахай /Батбаяр/ мөнгө авсныг нь би харсан, уг хоёр залуу өөрсдөө түрийвчнээсээ гаргаж өгсөн юм” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Тэгээд юм яриад байж байхад Батсайхан 1 залуутай нь шоронгийн тухай ярьж байгаад маргалдаж, Батсайхан нөгөө үл таних залуугийн нүүр рүү 1 удаа цохисон. Мөн хэд хэдэн удаа гараараа нүүр, толгой руу нь цохисон. Тэгээд Батсайхан ширээн дээрээс төмөр сэрээ аваад биеийнх нь цээж, гэдэс хэсэг рүү хэд хэдэн удаа хатгахаар нь би Батсайханыг чи одоо боль л доо гэж хэлэхэд Батсайхан сэрээгээ хаяад шалан дээр байсан хүрэн өнгийн ботинкон гутал авч нөгөө залуугийн толгой руу цохисон. Тэгээд арай гайгүй болоод байж байхад Батсайхан ширээн дээрээс цагаан өнгийн Самсунг маркийн гар утсыг авч шал руу шидэж эвдэлсэн. Би нөгөө үл таних залуугаас дүү мөнгө байна уу гэж асуухад нөгөө залуу түрийвчнээсээ 20.000 төгрөг гаргаж надад өгсөн. Батсайхан үл таних 2 залуу руу хандаж түрийвчээ, утсаа өг гэж хэлэхэд 2 үл таних залуу цагаан өнгийн айфон 5 маркийн гар утас, хар өнгийн дэлгэдэг болон хүрэн өнгийн 2 ширхэг түрийвчийг ширээн дээр тавьсан. Би хүрэн өнгийн түрийвчнээс 46.000 төгрөгийг нь авсан. Нөгөө түрийвчинд нь мөнгө байгаагүй. Цагаан өнгийн айфон 5 маркийн гар утсыг нь би буцаагаад 1 залууд нь өгсөн. Мөн би шар өнгийн хагас түрийтэй 1 ширхэг цөлийн шар гутал, хар өнгийн пүүзийг үл таних 2 залууд ахдаа өгчих гэж хэлээд авсан. 2 ширхэг түрийвчийг нь 2 үл таних залууд буцааж өгсөн” гэсэн мэдүүлгээр болон 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч М.Батжаргал “... би ээрч ярьдаг юм, улсын яллагчийн ... та шилэн стаканаар миний толгой руу цохисон, цус гараад тонгойтол миний нүүр рүү өшиглөсөн, толгойн дээр пиво асгаад тамхиа гаргаж ирээд шилэн хүзүүн дээр хэдэн удаа дарж унтраасан, утсаа гаргаж ирээд залгах гэтэл Батсайхан гэдэг залуу шүүрч аваад газар савчихсан, төмөр сэрээг булчин хэсэгт зоож хатгасан ...” гэж мэдүүлсэн байна гэсэн асуултад “... үнэн зөв мэдүүлсэн, ийм зүйл болсон...Батсайхан миний нүүр толгой руу гутлаар цохисон ... сандраад таны хэлж байгаа зүйлсийг сайн ойлгохгүй байна, ... гэх буюу улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дахин давхардуулан асуусан ... Батбаяр мөнгө, гутал аваад гарахад Батсайхан байсан уу? гэх асуултад байгаагүй ...” гэх хариулт зэргээр давхар нотлогдож шүүгдэгч нарын болон хохирогч нарын мэдүүлэг болсон үйл явдлын талаар зөрөөгүй, тухайн цаг хугацаанд мэдүүлснийг шүүх үнэн зөв гэж үзсэн бөгөөд хохирогч нар болон шүүгдэгч нар нь тухайн үед хэн ямар үйлдэл хийснийг мэдүүлсэн, гарахдаа эд хөрөнгө, бэлэн мөнгийг хэрхэн авч явсныг ч зөрүүгүй мэдүүлсэн байна. Харин тодорхой цаг хугацааны дараа буюу Ж.Б, Г.Б нарт прокуророос яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авах үед Ж.Б: “... намайг гадаа нь сууж байтал эргэж гарч ирээд намайг дуудсан. Би дуудахаар нь тухайн айлд ороход хоёр залуу пиво тавьчихсан сууж байсан. Тухайн пивыг уугаад сууж байтал нэг залуу нь Зүүн хараагийн шоронд байсан, чи хэн бэ гээд намайг өдөж хоргоогоод байсан. Тэр асуудлаас болж, бид хоёр маргалдаад би эхлээд тухайн залууг цохиж унагаасан. Тэр залуу газарт унаад босож ирээд эхлээд гайгүй юм ярьж сууж байгаад бид хоёр дахиад муудсан. Тэр залуу надтай муудаж байгаад ширээн дээр байсан стакантай пиво авах гэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод би тухайн стакантай пивыг аваад толгойн тус газарт нь цохиод тонгойхоор нь нэг удаа өшиглөсөн. Тэр залуугийн хамраас нь цус гарахаар нь ширээн дээр байсан пиво ундааг нүүрэн дээр нь асгасан. Мөн татаж байсан тамхиныхаа цогоор хүзүүн дээр нь дарсан. Гар утсыг орны хойд булан руу шидсэн. Тэгтэл Батбаяр намайг чи боль л доо гэж хэлээд гэрээс гаргасан. Би гарахдаа ширээний хажууд байсан хар гутлыг аваад тухайн залуугийн шилэн хүзүү рүү цохисон. Гадаа гараад машиндаа сууж байгаад Батбаярыг гарч ирэхгүй болохоор нь сигналдаж дуудахад Батбаяр удалгүй гараад ирсэн. Батбаяр гарч ирээд пиво авъя гэж хэлэхээр нь одоо цаг орой болчихсон байхад хаанаас пиво авдаг юм гэж хэлээд Батбаярын гэрт очиж унтсан. Өглөө нь намайг унтаж байгаад сэрэхэд Батбаяр архи авчихсан, хүмүүстэй уугаад сууж байсан. Би Батбаярыг мөнгө авсан талаар мэдээгүй, цагдаа дээр ирээд мэдсэн. Гутал авсныг ээжээс мэдсэн, манай ээж Батбаяр хоёр гутал авчирсан гэж хэлсэн ... Би айлаас ямар нэгэн зүйл авч гараагүй. Би Батбаярыг мөнгө авсан талаар цагдаа дээр ирээд мэдсэн. Түүнийг тайлбарлаж хэлэх гэж байгаад буруу ойлгуулж мэдүүлсэн юм шиг байна. Тухайн үед би мэдүүлэгт юу гэж мэдүүлснээ одоо сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг, Г.Б: “... 2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой Батсайхантай уулзтал маргааш хамт хөдөө явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батсайхантай хамт машинтай Дэнжид байдаг Болдоо гэх найзаасаа ажлын хувцас асуухаар очсон. Дэнжид очоод би эхэлж Болдоогийн гэр рүү ортол үл таних 2 залуу пиво уугаад сууж байсан. Болдоог асуутал Болдоо гэж хүн байхгүй, урьд нь энэ байранд амьдарч байгаад нүүсэн гэж хэлсэн. Тэгээд намайг гарах гэтэл тэр 2 залуу сууж пиво уу гэж хэлсэн. Тэр 2 залуу хоёр том пиво тавьчихсан уугаад сууж байсан. Би тэр хоёрт найзыгаа дуудаад ирье гэж хэлээд гаднаас Батсайханыг дуудсан. Батсайхан орж ирээд бид хоёр тэр 2 залуутай пиво ууж сууж байхад тухайн хоёр залуу шорон яриад байх шиг байсан. Тэгж байгаад Батсайхан тэр 2 залуутай маргалдаад нэгийг нь зодсон. Би нөгөө залууд нь Болдоог дууд гэж хэлтэл тэр хоёр залуу гар утсаа гаргаж ирээд хүн рүү залгах гэтэл Батсайхан гар утсыг нь булааж аваад газарт савсан. Би Батсайханыг хүн зодоод байхаар нь салгаж, гэрээс гаргасан. Батсайханыг гарч явсны дараа би гэрт үлдээд тэр хоёр залуугаас эхлээд 20.000 төгрөг, дараа нь дахиад пиво авч ууя гэж хэлээд 46.000 төгрөг авсан. Мөн шар өнгийн гутал, хар өнгийн пүүз авч гараад Батсайханд энэ хоёр залуутай пиво авч ууя гэж хэлээд бид хоёр пиво хайж явж байгаад олдохгүй болохоор нь манайд ирж унтсан. Би тэр хоёр залуугийн гэрээс бэлэн мөнгө, гутал, пүүз авч гарч ирэхдээ Батсайханд энэ хоёр залуугаас гуйж авсан гэж хэлсэн... Батсайхан тэр хоёр залуугийн биеийн аль аль хэсэгт хэдэн удаа цохиж зодсоныг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар нэг залуугийнх нь толгой дээр пиво асгаж байсан. Батсайханыг тэр хоёр залуутай ямар асуудлаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Тэд нар хоорондоо шорон яриад байсан. Нэг л мэдэхэд хоорондоо маргалдсан байсан. Би пиво уухаас өмнө 3, 4 шил архи уусан, нэлээд согтуу байсан. Батсайхан тэр 2 залуугаас ямар нэгэн эд зүйл аваагүй, түрүүлээд гарсан. Гадаа гараад машиндаа суугаад намайг дуудаад сигнал дараад байсан. Би араас нь гарахдаа гутал, пүүз, 66.000 төгрөг бэлнээр авч гарсан. Би дээрх эд зүйлийг авахдаа ах нь энэ гутлыг чинь авчих уу гэж асуутал тэр хоёр тэг, тэг гэж хэлсэн. Дараа нь мөнгө байвал ахдаа өгчих гэж хэлэхэд 20.000 төгрөг, дараа нь дахиад 46.000 төгрөгийг надад өгсөн. Надад эхлээд 20.000 төгрөг өгсөн залуу хэтэвчээ үзүүлсэн боловч ямар ч мөнгө үлдээгүй. Дараа нь 46.000 төгрөг өгсөн залуугийн хэтэвчинд цөөн тооны мянгатын дэвсгэрт үлдсэн. Надад тухайн залуусыг зодсон зүйл байхгүй. Батсайхан тухайн залууг зодсоны дараа мөнгө, гутал, пүүз гуйж авч явсан ... Батсайхан цохиж зодсон, мөн сэрээ барьсан байсан. Дараа нь гутал барьсан байсан. Батсайхан тамхи татаж байсан ... Би урьд нь өгсөн мэдүүлэгтээ андуурч буруу мэдүүлсэн байна. Намайг тухайн залуусаас мөнгө авах үед Батсайхан байхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг өгсөн нь хохирогч нарын мэдүүлэгтэй болон өөрсдийнхөө гэрчээр өгсөн мэдүүлэгтэй зөрсөн, урьд гэрчээр өгсөн мэдүүлгээ өөрчилснөө “...буруу ойлгож мэдүүлсэн гэх буюу урьд нь өгсөн мэдүүлэгтээ андуурч буруу мэдүүлсэн байна...” гэж тайлбарласныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, өмгөөлөгч нарын мэтгэлцээн хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө Батсайхан найз Баяахай /Батбаяр/ гэх залуугийн хамт гэрт ирсэн, яг хэдэн цагт ирсэн талаар мэдэхгүй байна. Баяахай /Батбаяр/ орж ирэхдээ хар өнгийн пүүзийг нь өмсчихсөн, шар түрийтэй гутлыг нь барьж орж ирээд үлдээгээд явсан. Маргааш өдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмссөн байсан хар өнгийн пүүзийг авчирч манай гэрт үлдээсэн. Хаанаас яаж авсан талаар нь би мэдээгүй” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурорын эсэргүүцлээр Хяналтын шатны шүүхээр хэлэлцэж дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ. Хуулийн энэ заалтаар анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нөхөн тогтоохдоо нотлох баримтуудын ач холбогдол, хэрэгт хамааралтай байдал, бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжилж, хууль ёсны байдлыг үнэлж дүгнэх үүрэгтэй гэж ойлгоно. Шүүгдэгч Ж.Б, Г.Б нар нь гэрчээр өгсөн мэдүүлгээ өөрчилж яллагдагчаар мэдүүлэг өгсөн нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд бөгөөд харилцан эсрэг сонирхолтой хохирогч нарын мэдүүлэгтэй тэдний гэрчээр өгсөн мэдүүлэг зөрүүгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул шүүхийн шийдэрийн үндэслэл болгоогүй болно. Шүүгдэгч Г.Б нь “...Би дээрх эд зүйлийг авахдаа ах нь энэ гутлыг чинь авчих уу гэж асуутал тэр хоёр тэг, тэг гэж хэлсэн. Дараа нь мөнгө байвал ахдаа өгчих гэж хэлэхэд 20.000 төгрөг, дараа нь дахиад 46.000 төгрөгийг надад өгсөн...намайг гуйхад тэр хоёр өөрсдөө өгсөн...” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч нар нь шүүгдэгч Ж.Бы цохих, нүүр рүү өшиглөх, төмөр сэрээгээр хатгуулах, гутлаар толгой руугаа цохиулах, хүзүүнд тамхиа унтраах зэрэг амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэн довтолсон үйлдлийн дараа эд хөрөнгөө авч явахыг зөвшөөрсөн нь дээрмийн гэмт хэргийн үндсэн шинж гэж үзнэ. Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай байдлаар хүч хэрэглэн довтолж, эд хөрөнгийг илээр, хууль бусаар өөрийн эзэмшилд бүр мөсөн шилжүүлэн авч байгаа санаатай үйлдэл байдаг. Энэ тохиолдолд хохирогч нар нь эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн үед эд хөрөнгөө өөрийн сайн дураар өгсөн болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад хамтран оролцсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Б, Ж.Б нарыг бүлэглэн, хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ж.Быг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж үзэв. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 126 дугаар шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5; 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн зорилт, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар, 20 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил, 1 сар, 20 хоногийн хугацаагаар тогтоов. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Ж.Б нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэнээс 168 цагийн ялыг эдлээгүй болох нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 01/671 тоот албан бичгээс харагдах ба Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаарт шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 26 хоногийг 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсон ба эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа үлдсэн ялыг эдэлсэн гэх өмгөөлөгчийн саналыг улсын яллагч зөвшөөрч түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлсэн гэсэн болно. Харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаарт шийтгэх тогтоолоор 3 300 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлснээс үлдсэн 2 800 000 төгрөгийн ялыг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн байх тул торгуулийн ялыг биелүүлсэн гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий цагаан өнгийн гар утас, эрэгтэй хүний гутал 1 ширхэг, хоолны төмөр сэрээ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон овогт Ж.Б-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн довтолж, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бооной овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн довтолж, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар, 20 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил, 1 сар, 20 хоногийн хугацаагаар тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ял, шүүгдэгч Г.Бт 2 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий цагаан өнгийн гар утас, эрэгтэй хүний гутал 1 ширхэг, хоолны төмөр сэрээ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ж.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА