Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 12 өдөр
2021 04 12 2021/ШЦТ/44 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч, Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Шинэбаяр, Шүүгддэгч Ц.О, Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их номгон овогт Ц.О, Боржигон овогт М.Э нарт холбогдох эрүүгийн 2119000170035 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Зүүн Буянт-Ухаа гудамж, 3-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд -Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, -Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил хорих ялаар, -Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, -Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сар хорих ял тус тус шийтгэж, нийт 8 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар, -Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаар шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан ялын зарим болох 1 сар хорих ялыг шийтгэх тогтоолоор оногдууллсан 5 сар баривчлах ял дээр нэмж нэгтгэн, 6 сар баривчлах ялаар, -Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, -Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Их номгон овогт Ц.О /регистрийн дугаар: ЕС81082113/, Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдал гудамж, 133-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд -Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 1982 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109а, 169 дүгээр зүйлийн 169б дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, -Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 197 дугаар зүйлийн 197.3, 198 дугаар зүйлийн 198а дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, -Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, -Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1991 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 155 дугаар зүйлийн 155.1, 239 дугаар зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар, -Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 40/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 1 сар хорих ялаар, -Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, -Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 1 сар хорих ялаар, -Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт М.Э /регистрийн дугаар: ЕЮ64030211/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч М.Э, Ц.О нар нь бүлэглэн, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 34 дүгээр байрны 8 тоотод хохирогч Д.Энхбаярыг хавсарч унагаан, нүүр, толгойн тус газарт нь шилэн аягаар цохиж, түүний эрүүл мэндэд толгойн хуйх, хамар, эрүү, зүүн нүдний хөмсөгний шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчим төрийн банк орох замдаа Найлаа буюу Этай таарсан. Мэнд мэдчихээд салаад явахад араас “миний дүү байрандаа орох уу” гэж асуухад нь би “орчихсон” гэж хэлсэн. Тэгсэн ах араас “яваад очъё” гэж хэлсэн. Би гэртээ орж ирээд танил дүү Оогийгоор хоол хийлгүүлээд байж байтал гаднаас Найлаа /Э/ ах 0,75 литрийн архи барьчихсан ороод ирсэн. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан. Найлаа /Э/-ийн авч ирсэн архинаас Оогий, Э бид нар уусан. Архи ууж байхдаа ямар асуудлаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Намайг унтах гээд орондоо хэвтэж байхад Найлаа /Э/, Оогий нар намайг архи ууж байсан шилэн стакан аягаар миний толгой, нүүр хэсэг рүү цохиж зодсон. Би босож гараагүй зодуулсан. Хэн нь эхэлж, цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед уусан байсан. Миний мэдэхээр Найлаа /Э/ намайг цохиж зодсон ... О над руу эхэлж гарт байсан шилэн аягаараа намайг хэвтэж байхад цохисон. Тэр цохисон нь миний зүүн нүдний дээд хэсэгт гэмтэл учруулсан байх. Түүний дараа Найлаа /Э/ архины шилэн стаканаар намайг цохисон. Тэр цохилтууд нь бусад гэмтлийг үүсгэсэн байх ... тухайн үед нээх маргалдсан зүйл болоогүй. Би орон дээрээ хэвтэж байсан. Харин тэр хоёр миний хажууд архи уугаад сууж байсан. Тэгээд гэнэт намайг ээлжлээд зодоод байсан. Яг юунаас болсныг сайн мэдэхгүй байна.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7, 31-33 дугаар хуудас/, Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Энхбаярын утас дуугараад ярьж байснаа намайг яръя гэж байна гээд утсаа өгсөн. Тэгтэл миний тавьдаг хүн байхаар нь мэнд мэдээд ярьж байтал Энхбаяр намайг “утас аваад ир, лалар минь” гэх зэргээр элдэв үгээр хэлж агсам тавьсан. Тэгээд хутга шааж ална шүү гээд гартаа хар хуванцар иштэй хутга барьчихаад дайраад байсан. Тухайн үед Оогий /О/ Энхбаярыг чи боль л доо гэж хэлэхэд хоёуланг чинь ална гэсэн. Тэгээд над руу ирэхээр нь би гараас нь барьж аваад хавсраад унагатал орны толгой мөргөөд унасан. Тэгээд хивсэн дээр байсан шилэн стакан аваад нүүр рүү нь шидчихсэн. Мөн Оогий /О/ гартаа шилэн аяга юм уу шилээр мөн цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 18-19 дүгээр хуудас/, Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Энхбаярын утсаар видео хийж ярьж байгаад Найлаа /Э/ ахад өгөөд таньдаг хүн чинь байна гээд өгч байсан. Тэгээд Найлаа /Э/ утсаар яриад сууж байтал Энхбаяр ах Найлаа /Э/-ыг элдвээр хэлж, утас аваад ир лалар, пизда гэх элдэв үгээр хэлж, хараасан. Тэгээд ширдэг доор нь хар иштэй хутга байхаар нь би аваад гал тогооны өрөөнд нуусан. Тэгтэл намайг “лаларын банди минь, хутга аваад ир, би нарын судсыг ханаад орцонд гаргаад хаяна” гээд над руу дайрч давшилсан. Би хутгыг өгөөгүй ба уурандаа аягатай хоолоо нүүр рүү нь шидэж оносон. Тэгээд Найлаа /Э/ гадуур хувцасаа өмсөөд “энэ ер нь дандаа ингэж дургүй хүргэж байдаг” гээд орон дээр сууж байсан Энхбаярын нүүр, толгойд нь архи ууж байсан шилэн аяга мөн шилэн сав зэргийг цохиж хагалсан ... Би зүүн нүдний хөмсөг хэсэгт нь шаазан аягаар цохисон. Өөр цохиогүй. Харин Найлаа /Э/ ах хоол идэж байсан аягаараа нүүр хэсэг рүү нь 1 удаа, шилэн стаканаар 1 удаа, бас ус ууж байсан шилэн аягаар 1 удаа, нийт 3 удаа цохисон. Тэр цохисон аяганууд нь бүгд хагарсан. Бас Энхбаярын утсыг өөр рүү нь шидсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 20-21, 55-56 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/020 дугаартай “... Д.Энхбаярын биед толгойн хуйх, хамар, эрүү, зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг эмнэлгийн бичиг, баримтаар тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйлгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 09 дүгээр хуудас/, Хохирогч Д.Энхбаярын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-68, 107-108 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Э, Ц.О, хохирогч Д.Энхбаяр нар нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 34 дүгээр байрны 8 тоотод хамтран архи согтуурсан үедээ Д.Энхбаяр нь “...утас аваад ир, лалар минь, хутга шааж ална шүү...хар өнгийн хуванцар иштэй хутга барьчихаад хоёуланг чинь ална...” гэж агсан тавьж босож ирэх үед нь М.Э нь хохирогчийг хавсарч унагаад шилэн стакан /вакал/ шидэж духны баруун талын дээд хэсэгт онож цус гарсан ба шилэн стакан, хоолны аягаар нүүр хэсэгт нь тус бүр нэг удаа цохих үед хамт байсан Ц.О нь зүүн нүдний хөмсөг хэсэгт аягаар цохьсон үйл явдал болсон нь хохирогч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Найлаа /Э/, Оогий /О/ нар намайг архи ууж байсан шилэн стакан, аягаар миний толгой, нүүр хэсэг рүү цохиж зодсон. Би босож гараагүй зодуулсан. Хэн нь эхэлж, цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед уусан байсан. Миний мэдэхээр Найлаа /Э/ намайг цохиж зодсон ... О над руу эхэлж гарт байсан шилэн аягаараа намайг хэвтэж байхад цохисон. Тэр цохисон нь миний зүүн нүдний дээд хэсэгт гэмтэл учруулсан байх. Түүний дараа Найлаа /Э/ архины шилэн стаканаар намайг цохисон. Тэр цохилтууд нь бусад гэмтлийг үүсгэсэн байх ... “ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Энхбаярын утас дуугараад ярьж байснаа намайг яръя гэж байна гээд утсаа өгсөн. Тэгтэл миний тавьдаг хүн байхаар нь мэнд мэдээд ярьж байтал Энхбаяр намайг “утас аваад ир, лалар минь” гэх зэргээр элдэв үгээр хэлж агсан тавьсан. Тэгээд хутга шааж ална шүү гээд гартаа хар хуванцар иштэй хутга барьчихаад дайраад байсан. Тухайн үед Оогий /О/ Энхбаярыг чи боль л доо гэж хэлэхэд хоёуланг чинь ална гэсэн. Тэгээд над руу ирэхээр нь би гараас нь барьж аваад хавсраад унагатал орны толгой мөргөөд унасан. Тэгээд хивсэн дээр байсан шилэн стакан аваад нүүр рүү нь шидчихсэн. Мөн Оогий /О/ гартаа шилэн аяга юм уу шилээр мөн цохисон ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... Би хутгыг өгөөгүй ба уурандаа аягатай хоолоо нүүр рүү нь шидэж оносон. Тэгээд Найлаа /Э/ гадуур хувцасаа өмсөөд “энэ ер нь дандаа ингэж дургүй хүргэж байдаг” гээд орон дээр сууж байсан Энхбаярын нүүр, толгойд нь архи ууж байсан шилэн аяга мөн шилэн сав зэргээр цохиж хагалсан ... Би зүүн нүдний хөмсөг хэсэгт нь шаазан аягаар цохисон. Өөр цохиогүй. Харин Найлаа /Э/ ах хоол идэж байсан аягаараа нүүр хэсэг рүү нь 1 удаа, шилэн стаканаар 1 удаа, бас ус ууж байсан шилэн аягаар 1 удаа, нийт 3 удаа цохисон. Тэр цохисон аяганууд нь бүгд хагарсан. Бас Энхбаярын утсыг өөр рүү нь шидсэн ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч М.Э, Ц.О нарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Энхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “... Д.Энхбаярын биед толгойн хуйх, хамар, эрүү, зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг эмнэлгийн бичиг, баримтаар тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 02/020 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Энхбаярын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, рентген зураг зэргээр тогтоогдсон болно. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч нар зөвшөөрөөгүй, нэмэлт болон дахин дүгнэлт гаргуулах санал хүсэлт гаргаагүй, дүгнэлт нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн яаралтай туслөмжийн хуудсанд бичигдсэн бичвэр, зовиур, рентген зураг зэрэгт үндэслэн гаргасан гарсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан “Шинжилгээ хийлгэх журам”-д нийцсэн гэж үзнэ. Хохирогч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хэн нь эхэлж, цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед уусан байсан. Миний мэдэхээр Найлаа /Э/ намайг цохиж зодсон ... О над руу эхэлж гарт байсан шилэн аягаараа намайг хэвтэж байхад цохисон...” гэж мэдүүлж байгаа нь хохирогч өөрөө болсон үйл явдлыг тодорхой мэдэхгүйгээр согтуурсан байсан, өөрийнхөө зүй бус үйлдлийг мэдэхгүй байгаа ба шүүгдэгч нарын өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдаж, хэрэгт авагдсан нотлох баримтын нотломж, хамаарал зэргийг харьцуулан үнэлсэн болно. Шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Шүүгдэгч М.Э, Ц.О нар нь хүний эрүүл мэндэд хохирол учруулахаар урьдчилан тохироогүй боловч хэрэг үйлдэх явцад үйлдлээрээ санаатай хамтран оролцсон болох нь хохирогч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би гэртээ орж ирээд танил дүү Оогийгоор /Ц.О/ хоол хийлгүүлээд байж байтал гаднаас Найлаа /Э/ ах 0,75 литрийн архи барьчихсан ороод ирсэн...” гэсэн мэдүүлгээс үзэхэд Ц.О нь хохирогчтой хамт гэрт нь байсан, архи авч орж ирсэн М.Этай хамт архи уусан болон Энхбаярыг агсан тавьж, хэл амаар доромжлоход түүнийг таслан зогсоохоор шаардлага тавьж байсан зэргээр тогтоогдож байх тул гэмт хэрэгт үйлдлээрээ хамтран оролцож, хамт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Ц.О, М.Э нар нь бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ. Хохирогч Д.Энхбаяр хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолууд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Хохирогч Д.Энхбаярын “... утас аваад ир, лалар минь, хутга шааж ална шүү ... хар өнгийн хуванцар иштэй хутга барьчихаад хоёуланг чинь ална ... лаларын банди минь, хутга аваад ир, би нарын судсыг ханаад орцонд гаргаад хаяна” гэж зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон, шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг адил тэнцүү харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.От 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ц.О нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж 42 цагийн ялыг биелүүлж 302 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй болох нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/194 дугаартай албан бичгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.О нь энэ талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.От Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 302 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, тэдгээрийн эд хөрөнгө, цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж, тэдний эдийн засагт дарамт учруулахгүйгээр торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Их номгон овогт Цэрэнпилын О, Боржигон овогт Мижиддоржийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Эд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ц.От Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 302 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Ц.О нар нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Ц.О нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Ц.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА