Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
2021 04 13 2021/ШЦТ/47 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй, Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Минжүүр овогт Отгоны Бд холбогдох эрүүгийн 2119000000073 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг 51 авто засварт засварчин, ам бүл 9 аав, ээж, эгч, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Чойлонгийн 504 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Минжүүр овогт Отгоны Б /регистрийн дугаар:ЕГ01242113/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О.Б нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон тул эрүүлжүүлэн саатуулж гаргасан зөрчлийг шалгах” талаар хууль ёсны шаардлага тавьж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ууганбаярыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, Мөн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ууганбаярын эрх чөлөөнд халдаж, нүүрэн тус газарт нь гараараа 5-6 удаа, зүүн нүд рүү нь 2-3 удаа тус тус цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогч Ч.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цаг 30 минутын орчимд цагдаа, зохицуулагч дэд ахлагч Шинэбаярын хамт “Маргад” зочид буудлын орчимд эргүүл, хяналт шалгалтаар ажил үүргээ гүйцэтгэж хойноос урагш чиглэлтэй явж байсан ба Тоёота кровн 80-87 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэхээр нь би Ар шандад дуудлага гараад байна, наад жолоочийнхоо тээврийн хэрэгслийг байрлуулаад жолоочийг нь албаны 00-65 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард талын суудалд суулгаад зүүн гар тал руу хөдлөх гэж байхад ... иргэн Б нь “та хэдийг маргааш хачин болгоно, яасан овоо гарууд вэ? Намайг Дапужавтай яриул” гэж хэлээд жолоо барьж байсан дэд ахлагч Шинэбаярын болон миний гараас зулгааж татаад байсан. Тэгээд цагдаагийн газрын ар талын зогсоол дээр ирээд ард талын хаалгыг онгойлгон буулгах гэтэл эсэргүүцэл үзүүлж, миний нүүрэнд 5-6 удаа цохихоор нь би Бат-Эрдэнийг түлхэн, буцааж машин руу оруулан дээрээс нь дарахад миний зүүн нүд рүү баруун гараараа нилээн хүчтэй 2-3 удаа цохих үед эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр ахлах ахлагч Нямхүү, цагдаа зохицуулагч Шинэбаяр нар ирж, Бат-Эрдэнийг машинаас буулган эрүүлжүүлэх саатуулах байр руу авч орсон. Уг үйлдлээс болж миний хоёр нүд улайж, зүүн нүдний зовхи урагдаж хөхөрсөн, баруун зүүн талын хөмсөгний дээд талд зулгарсан, мөн зүүн талын шанаа зулгарсан, зүүн талын нүд хөхөрч няцарсан. Бас албаны дүрэмт хувцас болох өвлийн гадуур хувцас, мөрдөс, ногоон өнгийн гэрэлтүүлэгч хантааз зэргийг урсан. Намайг албан үүргээ гүйцэтгэн шаардлага тавьж байхад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж цагдаагийн алба хаагчийн биед халдаж гэмтэл учруулсан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, Гэрч Ч.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би зохицуулагч Ч.Ууганбаярын хамт 2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цаг 30 минутын орчимд “Маргад” зочид буудлын орчимд хяналт шалгалт хийж байгаад 80-87 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байхаар нь би зохицуулагч Ч.Ууганбаярт хэлэхэд ар шандад дуудлага гарчихлаа наад жолоочийнхоо тээврийн хэрэгслийг байрлуулаад жолоочийг нь алаг машинд суулгачих гэхээр нь би уг тээврийн хэрэгслийг зам чөлөөлж тавиад жолоочийг нь алаг машинд суулгаад хөдөлсөн ... Тэгээд тэр машины араас дагаж байхад 80-87 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Ч.Ууганбаяр ах, бид хоёрыг хэл амаар доромжилж, намайг тээврийн хэрэгсэл жолоодож байхад миний дүрэмт хувцаснаас зуурч, татаж байгаад “та нар намайг гуйж ирнэ шүү, би 51 авто засварт ажилладаг, муу пизданууд, лаларууд минь” гэх мэтээр доромжилж байсан. ... цагдаагийн газрын ар талын зогсоол дээр ирээд би машинаас буугаад эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрээр гарч байсан ахлах ахлагч Нямхүү ахыг дуудаж ирээд 80-87 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан Б гэх залууг машинаас буухгүй болохоор нь хүчээр буулгаж эрүүлжүүлэх саатуулах байр руу оруулсан. Эрүүлжүүлэх саатуулах байр руу ороод гэрэлд харахад Ч.Ууганбаяр ахын нүүрэн дээр нь хэд хэдэн газар нилээн цус болчихсон, зүүн талын нүдний доод талд урагдчихсан, нүд нь улаан болчихсон байсан. 80-87 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан Б гэх залуу нилээн согтуу байсан. Гэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Гэрч Ш.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчимд замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ч.Ууганбаяр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон шаардлага эсэргүүцэн цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан гэх О.Б гэгчийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. О.Бат-Эрдэнийг хүлээн авахад их хэмжээний согтолттой, согтуурал хэмжигч багаж үлээх чадваргүй, өөрийн үйлдлийг хянаж удирдан жолоодох чадваргүй согтолттой байсныг хүлээн авч 23 цаг 45 минутанд карт хөтөлж эрүүлжүүлэх байранд хонуулсан. О.Б гэгчийг эрүүлжүүлэх явцад шаардлага биелүүлэхгүй, хэл амаар доромжилж салаавч гаргаж, царайг чинь тогтоож авлаа гэх мэтээр заналхийлсэн үйлдэл гаргаж байсан. Тухайн үед Ч.Ууганбаярын нүүрний дух, эрүү, нүдний доод хэсэгт бусдад самардуулсан байдалтай, нүүр ам нь цус болсон байсан. Ямар асуудал болсон талаар асуухад О.Б гэгч шаардлага биелүүлээгүй, эсэргүүцэж дайраад, миний нүүр рүү цохиод нүүр ам самардчихлаа гэж хэлж байсан. Мөн Ч.Ууганбаярын өмсөж байсан хантааз бага зэрэг урагдсан харагдаж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Гэрч Д.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 03 дугаар сарын 10-ны орой найзуудынхаа хамтаар архи уугаад машинаа барьж яваад цагдаад баригдаж эрүүлжүүлэхэд хоносон байсан ... Эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь эрүүлжүүлэхэд надтай хамт байсан тухайн залуугаас ах нь цагдаатай муудаагүй биз дээ гэж асуухад та яагаа ч үгүй ээ, би цагдаатай муудсан гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Шүүгдэгч О.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Замын цагдаа намайг машинд суулгасны дараа нэг машины араас явж шалгаж, офицер ороод цагдаагийн газар дээр ирээд намайг машинаас буулгах гэхээр нь би тухайн цагдаагийн нүүр рүү 2, 3 удаа гараараа цохисон. Би нилээд их хэмжээний согтолттой байсан болохоор ямар асуудлаас болж уурлаж, бухимдсанаа санахгүй байна. Миний санаж байгаагаар цагдаагийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж байснаа санаж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 89-90 дүгээр хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/0106 дугаартай “... Ч.Ууганбаярын биед тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шинээр илэрсэн зүйл үгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/, Хохирогч Ч.Ууганбаярын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Шүүгдэгч О.Б нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон тул эрүүлжүүлэн саатуулж гаргасан зөрчлийг шалгах” талаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ууганбаярын хууль ёсны шаардлага тавьж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, Мөн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ууганбаярыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрх чөлөөнд нь халдаж, нүүрэн тус газарт нь гараараа 5-6 удаа, зүүн нүд рүү нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цаг 30 минутын орчимд цагдаа, зохицуулагч дэд ахлагч Шинэбаярын хамт “Маргад” зочид буудлын орчимд эргүүл хяналт шалгалтаар хойноос урагш чиглэлтэй явж байсан ... иргэн Б нь “та хэдийг маргааш хачин болгоно, яасан овоо гарууд вэ? Намайг Дапужавтай яриул” гэж хэлээд жолоо барьж байсан дэд ахлагч Шинэбаярын болон миний гараас зулгааж татаад байсан. Тэгээд цагдаагийн газрын ар талын зогсоол дээр ирээд ард талын хаалгыг онгойлгон буулгах гэтэл эсэргүүцэл үзүүлж, миний нүүрэн тус 5-6 удаа цохихоор нь би Бат-Эрдэнийг түлхэн, буцааж машин руу оруулан дээрээс нь дарахад миний зүүн нүд рүү баруун гараараа нилээн хүчтэй 2-3 удаа цохих үед эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр ахлах ахлагч Нямхүү, цагдаа зохицуулагч Шинэбаяр нар ирж, Бат-Эрдэнийг машинаас буулган эрүүлжүүлэх саатуулах байр руу авч орсон. Уг үйлдлээс болж миний хоёр нүд улайж, зүүн нүдний зовхи урагдаж хөхөрсөн, зүүн талын хөмсөгний дээд талд зулгарсан, мөн зүүн талын шанаа зулгарсан, зүүн талын нүд хөхөрч няцарсан. Бас албаны дүрэмт хувцас болох өвлийн гадуур хувцас, мөрдөс, ногоон өнгийн гэрэлтүүлэгч хантааз зэргийг урсан. Намайг албан үүргээ гүйцэтгэн шаардлага тавьж байхад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж цагдаагийн алба хаагчийн биед халдаж гэмтэл учруулсан тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би зохицуулагч Ч.Ууганбаярын хамт 2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цаг 30 минутын орчимд “Маргад” зочид буудлын орчимд хяналт шалгалт хийж байхад 80-87 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байхаар нь би зохицуулагч Ч.Ууганбаярт хэлэхэд ар шандад дуудлага гарчихлаа, наад жолоочийнхоо тээврийн хэрэгслийг байрлуулаад жолоочийг нь алаг машинд суулгачих гэхээр нь би уг тээврийн хэрэгслийг зам чөлөөлж тавиад жолоочийг нь алаг машинд суулгаад хөдөлсөн ... Эрүүлжүүлэх саатуулах байр руу ороод гэрэлд харахад Ч.Ууганбаяр ахын нүүрэн дээр нь хэд хэдэн газар нилээн цус болчихсон, зүүн талын нүдний доод талд урагдчихсан нүд нь улаан болчихсон байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчимд замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ч.Ууганбаяр нь О.Б гэгчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон шаардлага эсэргүүцэн цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан гэж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн ... Тухайн үед Ч.Ууганбаярын дух, эрүү, нүдний доод хэсэгт бусдад самардуулсан байдалтай, нүүр ам нь цус болсон байсан. Ямар асуудал болсон талаар асуухад О.Б гэгч нь шаардлага биелүүлээгүй эсэргүүцэж дайраад, миний нүүр рүү цохиод нүүр ам самардчихлаа гэж хэлж байсан. Мөн Ч.Ууганбаярын өмсөж байсан хантааз бага зэрэг урагдсан харагдаж байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь эрүүлжүүлэхэд надтай хамт байсан тухайн залуугаас ах нь цагдаатай муудаагүй биз дээ гэж асуухад та яагаа ч үгүй ээ, би цагдаатай муудсан гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Замын цагдаа намайг машинд суулгасны дараа нэг машины араас явж шалгаж, офицерын байр ороод цагдаагийн газар дээр ирээд намайг машинаас буулгах гэхээр нь би тухайн цагдаагийн нүүр рүү 2, 3 удаа гараараа цохисон. Би нилээд их хэмжээний согтолттой байсан болохоор ямар асуудлаас болж уурлаж, бухимдсанаа санахгүй байна. Миний санаж байгаагаар цагдаагийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж байснаа санаж байна ...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/0106 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ч.Ууганбаярын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, дух, зүүн нүдний дээд, доод зовхины зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч О.Б нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрх чөлөөнд нь халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй. Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авдаг байдал, ам бүлийн байдал, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Минжүүр овогт Отгоны Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тор гох ял тус тус шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА