| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00400/и |
| Дугаар | 135/шш2017/00476 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 135/шш2017/00476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00400/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ********, байр, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-гийн хүсэлттэй,
"******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Ч.******* миний бие нь 2009 онд *******тэй танилцаж ирж очин хамтын амьдралтай байж байгаад 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Т.Ариунгоо төрсөн. Охиныг төрүүлсний дараа сэтгэцийн өөрчлөлттэй болон эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчийн хяналтанд байдаг болсон. Хаврын улирал болохоор өвчин нь ихэсдэг. Охин ******* цэцэрлэгээс нь аваад хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Ээж нь энэ тухай надад мэдэгдсэнээр эрэн сурвалжилж хайж байгаад Өвөрхангай аймгаас олж авчирлаа. ******* нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж явж чадахгүй байгаа тул түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү” гэв.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-т зааснаар ******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Үүний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 142 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж ******* эрх зүйн чадамжгүй гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн Шүүх сэтгэж эмгэг судлалын эмч нарын дүгнэлтээр *******ийн оюуны чадамж 70 хувийн алдалттай гарсан. Энэ дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан тул дээрх дээрх баримтуудыг үндэслэж ******* эрх зүйн чадамжгүйд тооцож, *******ийн эх нь болох н.Наранцэцэгийг асран хамгаалагчаар нь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь ******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д “... сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана гэж заажээ.
Хүсэлт гаргагч Ч.******* нь дээрх хуулинд заасан сонирхогч этгээд мөн эсэх, өөрөөр хэлбэл ******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах хүсэлт гаргах эрх бүхий этгээд мөн гэдэг нь нотлогдох үндэслэлгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар ******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банк төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ