Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 
2021 05 11 2021/ШЦТ/59 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Э.А, Шүүгдэгч О.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Аоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд адуун овогт Отгонбилэгийн Аод холбогдох эрүүгийн 2019000890068 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, Овоотын 8-301 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Зээрд адуун овогт Отгонбилэгийн А /регистрийн дугаар: ЧД81092572/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О.А нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийсэн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар тогтоогдсон зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагчийн төлбөр тогтоосон актад тусгагдсан алба хаагчдад дутуу олгогдсон цалин, хөлсийг буцаан олгоогүй, алба хаагчдад олгосон талаар цалингийн хүснэгтэд хуурамчаар нэмэгдүүлэн бичилт хийж, актаар тогтоогдсон төлбөрийг өөрийн цалин дээр нэмэгдүүлэн авч, нийт 340.820 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Болорчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Аудитын шалгалт ороод А гэх хүн нь манай байгууллагад 340.820 төгрөгийн хохирол учруулсан байсан. О.А нь учруулсан хохирлыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан. Одоогоор манай байгууллагаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар хуудас/, Гэрч Ж.Болор-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн 2017-2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийсэн. Шалгалтаар нийт 6,2 сая төгрөгийн улсын байцаагчийн 11 акт тогтоогдсон. Үүнээс 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар орон нутгийн төсөвт 2,9 сая төгрөгийг төлж, 16 хүнд 2,2 мянган төгрөгийг эргүүлж олгосон. Тухайн үед 929,7 мянган төгрөгийн үлдэгдэл гарсан. Уг актын төлбөрийн үлдэгдэлийг барагдуулахын тулд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тоот удирдамжийн дагуу тус байгууллагын 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тус байгууллагын дарга М.Одончимэг нь актын төлбөр 472.823 төгрөг төлөхөөс 522.823 төгрөгийг цалингаас нь суутган авч, До.Татварын торгуулийн 100060000952 харилцах дансанд 472.823 төгрөгийг шилжүүлж, зөрүү 50.000 төгрөгийн 45.000 төгрөгийг О.А нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 231 тоот төлбөрийн хүсэлтээр төрийн банкны өөрийн нэрийн харилцах дансанд шилжүүлж, 5000 төгрөгийг байгууллагын харилцах дансанд үлдээж, тайланд авлага, өглөгөөр тусгалгүй орхигдуулж, шууд зардалд хааж бичсэнийг 45.000 төгрөгийг нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Аоор, 5000 төгрөгийг байгууллагаар төлүүлж, дарга М.Одончимэгт эргүүлэн олгуулахаар улсын байцаагчийн 24/05-17 тоот акт тогтоосон. Мөн 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны ажилтан, алба хаагчдын гарт олгох цалинг ажилчдын нэрийн дансанд шилжүүлсэн Хаан болон Төрийн банкны жагсаалттай тулган шалгахад нягтлан бодогч О.А нь ажилтан Т.Одгэрэлээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 251.804 төгрөг, Б.Шүрэнцэцэгээс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 30.000 төгрөг, Н.Баасанжаваас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 13.247 төгрөг, С.Энхсайханаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 32.150 төгрөг, П.Энхнарангаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10.422 төгрөг, Т.Лхагвасүрэнгээс 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 533.197 төгрөг, нийт 6 алба хаагчаас 870.820 төгрөгийг өөрийн нэрийн харилцах дансанд цалин дээрээ нэмэгдүүлэн шилжүүлж авснаас Т.Лхагвасүрэнд өгөх 533.197 төгрөгөөс 530.000 төгрөгийг О.Аын ээжээр нөхөн төлүүлсэн. Одоо үлдэгдэл 340.820 төгрөгийг О.Аоор төлүүлж, 6 алба хаагчид эргүүлж олгуулахаар улсын байцаагчийн 24/05-18 тоот акт тогтоосон. Мөн О.А нь До.Татварын торгуулийн 100060000952 харилцах дансанд ажилтан, алба хаагчийн цалингаас суутган, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 190 тоот төлбөрийн хүсэлтээр 686.603 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 246 тоот төлбөрийн хүсэлтээр 1.405.740 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 389 тоот төлбөрийн хүсэлтээр 803.940 төгрөг, нийт 2.896.283 төгрөгийн актын төлбөрийг шилжүүлсэн. Гэтэл ажилтан, алба хаагчийн цалингаас 2.846.283 төгрөгийг суутган, 50.000 төгрөгийг хэний ч цалингаас суутган тооцолгүй төвсийн хөрөнгөөс О.А дур мэдэн илүү шилжүүлж, актын төлбөрийн гүйцэтгэлийг гаргаж өгөхдөө өөрийнхөө актын төлбөрөөс хасч тооцож, тайлан тэнцэлд авлагаар тусгаагүй орхигдуулж, шууд зардалд хааж бичсэнийг нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Аоор төлүүлж, төсвийн орлого болгохоор улсын байцаагчийн 24/05-19 тоот акт тогтоосон. Мөн цалингийн хүснэгтийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлантай тулган шалгахад 2019 оны 08 дугаар сард нийгмийн даатгалын төлөлтийн тайлан гаргахдаа Н.Баасанжавын 14.605 төгрөг, Т.Энхнарангийн 11.776 төгрөг, С.Энхсайханы 36.328 төгрөг, нийт 3 алба хаагчийн 62.708 төгрөгийн цалинг өөрийн цалин дээр нэмэгдүүлэн тайлагнасан. О.А нь нийт 440.820 төгрөгөөс 50.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод төлүүлэхээр, 390.820 төгрөгийг 7 хүнд эргүүлж олгуулахаар улсын байцаагчийн 3 акт тогтоосон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8 дугаар хуудас/, Гэрч М.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай байгууллага сард нэг удаа гүйлгээ хийдэг. О.А нь гүйлгээ хийлгүй хураачихдаг. Би тус байгууллагад даргаас гадна доторын эмчийн ажил хийдэг ба сарын сүүлээр алба хаагчдын цалин олгох хүснэгтэд гарын үсэг зурж, тамга даруулахаар орж ирдэг. Уг хүснэгтийг хянаж үзэхэд ямар нэг алдаа дутагдалгүй цалин олгохоор байдаг учир би гарын үсэг зурдаг ... О.Аыг алба хаагчдын цалингаас өөртөө авч байгаа талаар мэдээгүй. Миний цалин дээрээс 50.000 төгрөг суутган, өөрийн дансанд авч, байгууллагын дансанд 5000 төгрөг үлдээсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Гэрч Г.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний Хаан банк дахь дансанд 32.150 төгрөгийн гүйлгээ орсон. Тухайн утга дээр Аоос гэсэн байсан. Манай эхнэр Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Манай эхнэрийн данснаас авсан мөнгийг буцааж олгосон гэж цагдаа хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр хуудас/, Гэрч Т.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг жирэмсэний амралттай байхад миний данснаас 251.000 төгрөгийг манай нягтлан бодогч О.А дансны аргаар авсан байсан. Би данснаас яаж авсан талаар мэдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.А нь өөрийн данснаас 251.800 төгрөгийг шилжүүлж намайг гомдолгүй болгосон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/, Гэрч Б.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг жирэмсэний амралттай байхад Сайншанд сумын цагдаагийн газраас дуудаж, таны данснаас 30.000 төгрөгийг нягтлан бодогч О.А авсан байна гэж хэлсэн. Би хэзээ авсан талаар мэдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.А нь өөрийн данснаас 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 149-150 дугаар хуудас/, Шүүгдэгч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “ ... Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын дарга Одончимэгийн цалингаас актын төлбөр суутгахдаа 50.000 төгрөгийг илүү суутгаснаас 45.000 төгрөгийг өөрийн Төрийн банк дахь харилцах дансанд шилжүүлж, 5000 төгрөгийг байгууллагын дансанд үлдээсэн. Мөн сувилагч Т.Одгэрэлээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 251.804 төгрөг, сувилагч Б.Шүрэнцэцэгээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 30.000 төгрөг, сувилагч Н.Баасанжаваас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 13.247 төгрөг, ахлах сувилагч С.Энхсайханаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 32.150 төгрөг, асрагч П.Энхнарангаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10.422 төгрөг, лаборант Т.Лхагвасүрэнгээс 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 533.197 төгрөгийг тус тус цалин дээрээс нь суутган, өөрийн цалин дээрээ нэмж авсан. Т.Лхагвасүрэнгийн цалингаас авсан мөнгөний 530.000 төгрөгийг би ээж Отгонбилэгээр төлүүлсэн. Мөн ажилчдын цалингаас суутгасан актын төлбөр 2.846.283 төгрөг дээр өөрийн цалингаас суутгах ёстой байсан 50.000 төгрөгийг өөрөөсөө гаргалгүй байгууллагын цалингийн зардлаас гаргасан. Мөн 2019 оны 08 дугаар сард нийгмийн даатгалын төлөлтийн тайлан гаргахдаа өөрийн цалин дээр Н.Баасанжавын 14.605 төгрөг, П.Энхнарангийн 11.776 төгрөг, С.Энхсайханы 36.328 төгрөгийг тус тус нэмж тайлагнасан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87, 106-107 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 095 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Т.Одгэрэлээс 251.804 төгрөг, Б.Шүрэнцэцэгээс 30.000 төгрөг, Н.Баасанжаваас 13.247 төгрөг, С.Энхсайханаас 32.150 төгрөг, П.Энхнарангаас 10.422 төгрөг, Т.Лхагвасүрэнгээс 3.197 төгрөг, нийт 6 ажилтнаас 340.820 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлсэн ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-37 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн баримтууд /хх-ийн 54-73 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн улсын байцаагчийн тогтоосон актын төлбөрийн барагдуулалтад гүйцэтгэлийн аудит хийсэн шалгалтын тэмдэглэл” /хх-ийн 74-80 дугаар хуудас/, Улсын байцаагчийн төлбөр тогтоосон актууд /хх-ийн 81-84 дүгээр хуудас/, Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 144 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.А нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийсэн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар тогтоогдсон зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагчийн төлбөр тогтоосон актад тусгагдсан алба хаагчдад дутуу олгогдсон цалин, хөлсийг буцаан олгоогүй, алба хаагчдад олгосон талаар цалингийн хүснэгтэд хуурамчаар нэмэгдүүлэн бичилт хийж, актаар тогтоогдсон төлбөрийг өөрийн цалин дээр нэмэгдүүлэн авч, нийт 340.820 төгрөгийг хувьдаа завшсан болох нь гэрч Ж.Болор-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тус байгууллагын дарга М.Одончимэг нь актын төлбөр 472.823 төгрөг төлөхөөс 522.823 төгрөгийг цалингаас нь суутган авч, До.Татварын торгуулийн 100060000952 харилцах дансанд 472.823 төгрөгийг шилжүүлж, зөрүү 50.000 төгрөгийн 45.000 төгрөгийг О.А нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 231 тоот төлбөрийн хүсэлтээр төрийн банкны өөрийн нэрийн харилцах дансанд шилжүүлж, 5000 төгрөгийг байгууллагын харилцах дансанд үлдээж, тайланд авлага, өглөгөөр тусгалгүй орхигдуулж, шууд зардалд хааж бичсэнийг 45.000 төгрөгийг нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Аоор, 5000 төгрөгийг байгууллагаар төлүүлж, дарга М.Одончимэгт эргүүлэн олгуулахаар улсын байцаагчийн 24/05-17 тоот акт тогтоосон. Мөн 2019 оны 06 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны ажилтан, алба хаагчдын гарт олгох цалинг ажилчдын нэрийн дансанд шилжүүлсэн Хаан болон Төрийн банкны жагсаалттай тулган шалгахад нягтлан бодогч О.А нь ажилтан Т.Одгэрэлээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 251.804 төгрөг, Б.Шүрэнцэцэгээс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 30.000 төгрөг, Н.Баасанжаваас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 13.247 төгрөг, С.Энхсайханаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 32.150 төгрөг, П.Энхнарангаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10.422 төгрөг, Т.Лхагвасүрэнгээс 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 533.197 төгрөг, нийт 6 алба хаагчаас 870.820 төгрөгийг өөрийн нэрийн харилцах дансанд цалин дээрээ нэмэгдүүлэн шилжүүлж авсанаас Т.Лхагвасүрэнд өгөх 533.197 төгрөгөөс 530.000 төгрөгийг О.Аын ээжээр нөхөн төлүүлсэн. Одоо үлдэгдэл 340.820 төгрөгийг О.Аоор төлүүлж, 6 алба хаагчид эргүүлж олгуулахаар улсын байцаагчийн 24/05-18 тоот акт тогтоосон. Мөн О.А нь До.Татварын торгуулийн 100060000952 харилцах дансанд ажилтан, алба хаагчийн цалингаас суутган, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 190 тоот төлбөрийн хүсэлтээр 686.603 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 246 тоот төлбөрийн хүсэлтээр 1.405.740 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 389 тоот төлбөрийн хүсэлтээр 803.940 төгрөг, нийт 2.896.283 төгрөгийн актын төлбөрийг шилжүүлсэн. Гэтэл ажилтан, алба хаагчийн цалингаас 2.846.283 төгрөгийг суутган, 50.000 төгрөгийг хэний ч цалингаас суутган тооцолгүй төвсийн хөрөнгөөс О.А дур мэдэн илүү шилжүүлж, актын төлбөрийн гүйцэтгэлийг гаргаж өгөхдөө өөрийнхөө актын төлбөрөөс хасч тооцож, тайлан тэнцэлд авлагаар тусгаагүй орхигдуулж, шууд зардалд хааж бичсэнийг нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Аоор төлүүлж, төсвийн орлого болгохоор улсын байцаагчийн 24/05-19 тоот акт тогтоосон. Мөн цалингийн хүснэгтийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлантай тулган шалгахад 2019 оны 08 дугаар сард нийгмийн даатгалын төлөлтийн тайлан гаргахдаа Н.Баасанжавын 14.605 төгрөг, Т.Энхнарангийн 11.776 төгрөг, С.Энхсайханы 36.328 төгрөг, нийт 3 алба хаагчийн 62.708 төгрөгийн цалинг өөрийн цалин дээр нэмэгдүүлэн тайлагнасан. О.А нь нийт 440.820 төгрөгөөс 50.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод төлүүлэхээр, 390.820 төгрөгийг 7 хүнд эргүүлж олгуулахаар улсын байцаагчийн 3 акт тогтоосон ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... О.Аыг алба хаагчдын цалингаас өөртөө авч байгаа талаар мэдээгүй. Миний цалин дээрээс 50.000 төгрөг суутган, өөрийн дансанд авч, байгууллагын дансанд 5000 төгрөг үлдээсэн байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний Хаан банк дахь дансанд 32.150 төгрөгийн гүйлгээ орсон. Тухайн утга дээр Аоос гэсэн байсан. Манай эхнэр Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Манай эхнэрийн данснаас авсан мөнгийг буцааж олгосон гэж цагдаа хэлсэн ...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг жирэмсэний амралттай байхад миний данснаас 251.000 төгрөгийг манай нягтлан бодогч О.А дансны аргаар авсан байсан. Би данснаас яаж авсан талаар мэдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.А нь өөрийн данснаас 251.800 төгрөгийг шилжүүлж намайг гомдолгүй болгосон ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг жирэмсэний амралттай байхад Сайншанд сумын цагдаагийн газраас дуудаж, таны данснаас 30.000 төгрөгийг нягтлан бодогч О.А авсан байна гэж хэлсэн. Би хэзээ авсан талаар мэдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр О.А нь өөрийн данснаас 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “ ... Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгууллагын дарга Одончимэгийн цалингаас актын төлбөр суутгахдаа 50.000 төгрөгийг илүү суутгаснаас 45.000 төгрөгийг өөрийн Төрийн банк дахь харилцах дансанд шилжүүлж, 5000 төгрөгийг байгууллагын дансанд үлдээсэн. Мөн сувилагч Т.Одгэрэлээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 251.804 төгрөг, сувилагч Б.Шүрэнцэцэгээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 30.000 төгрөг, сувилагч Н.Баасанжаваас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 13.247 төгрөг, ахлах сувилагч С.Энхсайханаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 32.150 төгрөг, асрагч П.Энхнарангаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10.422 төгрөг, лаборант Т.Лхагвасүрэнгээс 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 533.197 төгрөгийг тус тус цалин дээрээс нь суутган, өөрийн цалин дээрээ нэмж авсан. Т.Лхагвасүрэнгийн цалингаас авсан мөнгөний 530.000 төгрөгийг би ээж Отгонбилэгээр төлүүлсэн. Мөн ажилчдын цалингаас суутгасан актын төлбөр 2.846.283 төгрөг дээр өөрийн цалингаас суутгах ёстой байсан 50.000 төгрөгийг өөрөөсөө гаргалгүй байгууллагын цалингийн зардлаас гаргасан. Мөн 2019 оны 08 дугаар сард нийгмийн даатгалын төлөлтийн тайлан гаргахдаа өөрийн цалин дээр Н.Баасанжавын 14.605 төгрөг, П.Энхнарангийн 11.776 төгрөг, С.Энхсайханы 36.328 төгрөгийг тус тус нэмж тайлагнасан ...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 095 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн баримтууд, Дорноговь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн улсын байцаагчийн тогтоосон актын төлбөрийн барагдуулалтад гүйцэтгэлийн аудит хийсэн шалгалтын тэмдэглэл” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.А нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна. Шүүгдэгч О.А нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан нь түүнийг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс ажилд томилсон Дорноговь аймгийн Алтанширээ сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны Б/17 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдсон болно. Шүүгдэгч О.А нь нягтлан бодогчийн хувьд зөвхөн өөрт нь олгогдсон албаны чиг үүргийг ашиглаж, тус байгууллагын ажилчдын цалингаас 62709 төгрөг суутган өөрийн цалинд нэмэгдүүлэн бичсэн, нийгмийн даатгалын тайлан гаргахдаа өөрийн цалин дээр ажилчдаас хууль бусаар суутган нэмэгдүүлэн авсан цалингаар тайлагнах, улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрийг хасаж тооцох, актаар тавигдсан төлбөрийг төлөхдөө төсвийн хөрөнгөөс хууль бусаар шилжүүлэх, өөрийн төлөх ёстой төлбөрийг багасгаж тайлагнах зэрэг аргаар хөрөнгө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг хангаж байх ба зөвхөн ажил үүргийнхээ дагуу төсвийн хөрөнгийг зарлагадах, орлого авах, шилжүүлэх зэрэг нь өөр хүн хийх эрхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ. Шүүгдэгч О.А нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Зээрд адуун овогт Отгонбилэгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аод 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА