| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.С,
Шүүгдэгч Ж.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Аэд холбогдох эрүүгийн 2115000000075 дугаартай, 163/2021/0062/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Жын А, /РД: Г ******** /, 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Б аймгийн Б сумын ............. оршин суух хаягтай, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих, 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Аийн өгсөн: Миний буруу, согтуурсан үедээ эхнэрийнхээ бие, эрх чөлөөнд халдсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000075 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн орой 23 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б аймгийн Б сумын 6 дугаар багийн ............оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.Эийг бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж маргалдах явдцаа бие, эрх чөлөөнд нь халдаж түүний хоёр нүдний зовхи болон салст, баруун дал, баруун, зүүн бугалга, зүүн шуу, ар нуруунд 13 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Б.Эийн өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад манай нөхөр А нэг найзтайгаа хамт архи ууж байгаад дуусгаад бөөнөөр унтахаар болсон. Манай нөхөр А болон нөхрийн найз Б нар архиндаа нэлээд согтсон байсан. Би тэр хоёрт ор засч өгөөд хүүхдүүдтэйгээ гэрийн зүүн талын орон дээр унтах гээд хэвтсэн. Би нөхөрт зүүн талын буюу миний хэвтсэн орны урдуур ор засч өгсөн. Харин нөгөө найз Бд гэрийн баруун талын орыг засч өгсөн. Би бага хүүхдээ хөхүүлээд орон дээр байж байхад нөхөр А “хүрээд ирээч, хамт унтъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хүүхдээ хөхүүлж байна, хүүхдүүдээ унтуулчихаад цуг унтъя” гэж хэлсэн. Би хүүхдээ хөхүүлж байгаад зүүрмэглэсэн. Зүүрмэглэж байхад “хөөе” гээд нөхөр дуудах шиг болохоор нь би “айн” гэж хэлсэн чинь Аптансүх надад “чи Бд айн” гэж хэлсэн. Тэгээд “чи Бтай унтах гэж байна уу” гээд газарт байх орноосоо босч ирээд миний зүүн талын хацар луу нэг удаа алгадсан. Тэгснээ Б дээр очоод дуудаж босгоод хөөгөөд явуулсан. А найзыгаа хөөж явуулчихаад дараа нь намайг Бтай унтах гэлээ гээд гэрийн зүүн талын орон дээр сууж байхад хүрч ирээд миний зүүн талын хацар руу баруун гараараа нэг удаа цохисон. Дараа нь гэрт байсан тод шар өнгийн хуванцар сандлаар баруун дал руу хоёр удаа цохиод нөгөө сандал нь хугарсан. ...А намайг өмнө нь цохиж зодож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-13-15 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай: “Б.Эийн биед хоёр нүдний зовхи болон салст, баруун дал, баруун, зүүн бугалга, зүүн шуу, ар нуруунд 13 тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-22-23 тал/,
Шүүгдэгч Ж.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн орой би гэртээ найз Дийн хамт хонохоор ирсэн. Д бид хоёр гэрт ирэхээс өмнө ганц хоёр шил архи уусан байсан. Гэрт ирээд дахин нэг шил архи хувааж уусан. Манай эхнэр бол уугаагүй. Тэгээд эхнэр бид хоёрт ор засч өгсөн. Дид гэрийн баруун талын орыг засч өгсөн. Надад болохоор гэрийн зүүн талын орны урдуур газарт ор засч өгсөн. ...Тэгээд намайг унтаж байхад Д манай эхнэр рүү “чи надтай унт” гэсэн утгатай зүйл ярихаар нь би босоод Эийг нэг удаа хацар руу алгадчихаад Дийг гэрээсээ хөөж явуулсан. Дараа нь гэрт Этэй хэрүүл хийгээд орон дээр сууж байхад нь явж очоод зүүн талын нүдний ойролцоо нэг удаа цохиод гэрт байдаг шаргал өнгийн хуванцар сандлаар Эийн нуруу руу хэд хэдэн удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх- тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Эийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.Аийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Тухайн хэрэг, үйл баримт гарсан шалтгаан нөхцлөөс дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Аийн эхнэр Б.Эийг зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдсэн” шинж тогтоогдоогүй байх бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”/ зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.
Шүүгдэгч Ж.А нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Аийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн орой 23 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б аймгийн Б сумын 6 дугаар багийн ******* оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.Эийг бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж маргалдах явдцаа бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хоёр нүдний зовхи болон салст, баруун дал, баруун, зүүн бугалга, зүүн шуу, ар нуруунд 13 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч
Б.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэл гаргаж, нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Шүүхээс түүнд шүүх хурлын товыг утсаар мэдэгдэхэд “ойлголоо, би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Аийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн **-** дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.А нь эхнэр, 0-6 насны 4 хүүхдийн хамт мал маллан Б аймгийн Б сумын 6 дугаар багт амьдардаг, өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4/56 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Аийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 9 сарын хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн хуванцар сандал нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: