| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2019/0233/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Ш,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Д,
Шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч М.Н, Э.Ц,
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Огийн Э, Ч овогт Бгийн А, Н овогт Эын Ц нарт холбогдох 163/2019/0233/Э индекстэй, эрүүгийн 201706000168 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Огийн Э, 1995 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн зурагтын ********** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. /РД: С ******** /.
Монгол Улсын иргэн, Ч овгийн Бгийн А, 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, Өвөрхангай аймгийн Тарагт сумын “****” багт оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Орбитын **-**Б тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Й ******** /.
Монгол Улсын иргэн, Н овгийн Эын Ц, 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Р ******** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн М сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч С.Бийн өвөлжөөний байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 417000 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч Ц.Бын өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 2627500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Э нь ганцаараа 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны хооронд Булган аймгийн М сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Л.Нын хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн орж 8 завхай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 2400000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 онд мөрдөнд шалгагдаж байхдаа хотод 2 үйлдэл байгаа. Үүнийг нэмж шалгуулах хүсэлтээ гаргасан ч шалгаж өгөхгүй байна. Энэ хэргээс өмнөх хулгайн үйлдэл байгаа. Хэргээ нэгтгээд ялаа авмаар байна. Орон байрны хулгайн гэмт хэрэг байгаа. Энэ хэргийг үйлдэхээс өмнө нэг сарын өмнө хэрэг үйлдсэн байсан гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Э.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэмж хэлэх зүйлгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Нын өгсөн: “...Булган аймгийн М сумын 3 дугаар багийн нутаг “****” гэх нэртэй газарт хаваржааны байшинд 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хулгай орсон. Миний хулгайд алдсан эмээл 8 завхай хатуу хар мөнгөн, хивсэн гөлөмтэй эмээл байсан юм. 12 завхай мөнгөн эмээл, эмэгтэй хүний мөнгөн бүсний даруулга, 54 ширхэг элдсэн хурганы арьс, мөнгөн бүсний толь зэрэг эд зүйлүүдээ хулгайд алдсан. …Би өмнө нь андуураад 12 завхай мөнгөн эмээл байсан гэж мэдүүлсэн байна. …Алдсан эмээл маань 8 завхай эмээл байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9-10, 3 хх-ийн **-**0 тал/,
Хохирогч Ц.Бын өгсөн: “...Манай хүү “Улаанбаатар хотод эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд оллоо ажилд авах уу? малд сайн юм шиг байна” гэхээр нь би зөвшөөрч авсан юм. Тэгээд манай гэрт 20 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд ирсэн ба эрэгтэй хүүхэд нь өөрийгөө М, эмэгтэй хүүхэд нь өөрийгөө М гэж танилцуулсан. Өөрсдийгөө гэр бүлийн хүмүүс гэж байсан. Тэгээд манайд байрлаж 3 хоног мал ахуйд явж байгаад эхнэр бид хоёр сумын төв рүү явах хооронд хоёулаа алга болсон байсан. Манайд байх хугацаанд би эрэгтэй хүүхдийг нь дагуулаад өвөлжөө, хаваржаан дээрээ очиж юм хийж байсан. Нэг удаа “нэг эргүүтсэн төлгийг өвөлжөөн дээрээс очоод аваад ир” гэж эрэгтэй хүүхдийг нь явуулахад Нын хаваржааны хашаанд аваачиж орхисон байсан. Миний санаж байгаагаар 2 хүүхэд хоёр дахь өдөр яваад сураггүй алга болсон. Тэгээд 5 дахь өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр малд явж байхад манай өвөлжөөний амбаарын хаалга бүтэн байсан ба маргааш нь эхнэрийн хамт хаваржаан дээрээ юм тавихаар очиход хаваржаан дээр байсан гэр болон амбаарын хаалганы цоожийг эвдэж онгойлгосон байсан. Гэрийн гадаа жижиг машины тод мөр байсан. Тэгээд эд зүйлээ шалгахад гэрийн хананд өлгөсөн байсан төмөр тоногтой хазаар, бурхны гүнгэрваан дотор байсан 2 жижиг архины мөнгөн аяга алга болсон. Хаваржааны амбаараас авдар дотор байсан СНАNEL нэртэй эрэгтэй, эмэгтэй, үнэртэй эс ойролцоогоор 100 мл, цахилгаан сахлын машин, манай өвөлжөөний байшингаас модон авдар дотроос эрэгтэй, эмэгтэй хурган дээл, сэгсүүргэн дээл алга болсон...” гэх мэдүүлэг /2хх-ийн **-** тал/,
Хохирогч С.Бийн өгсөн: “... 2017 оны 6 дугаар сарын эхээр өвөлжөөн дээрээ юм авахаар ирэхэд манай өвөлжөөний байшингийн вакум цонхыг онгойлгож байшин дотор авдарт байсан эхнэрийн сувдан даруулга, хүүхдийн мөнгөн зүүлт бөгж, мөлхөө тавилганы шургуулганд байсан миний гаансыг авч явсан байсан. …Тэр үед манай ойролцоо байдаг Б, Н, Ц нарын байшингаас эд зүйл алга болсон байсан. Эд зүйлээ алдсандаа гомдолтой байна. Алдсан эд зүйлээ буцааж олж авахыг хүсч байна. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн **-** тал/,
Хохирогч Л.Цын өгсөн: “...Манай зуслан Булган аймгийн М сумын 3 дугаар багийн нутаг “****” гэх газарт байдаг юм. Манай зуслангийн газартай ойролцоо Бын өвөлжөө, Нын хаваржаа, Бийн өвөлжөө байдаг. 2017 оны 6 дугаар сарын эхээр ногооны гарц муу болохоор зуслангийн газартаа гэрээ бариад эд зүйлээ орхиод отроор яваад гэр эзэнгүй байсан. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын эхээр зуслангийн гэртээ ирэхэд манай гэрийн ил зүүдэг цоожийг хөшиж онгойлгоод модон авдарт байсан манай эхнэрийн монетон ээмэг, бөгж, эмэгтэй бүс, эрэгтэй мөнгөн бүсийг авч явсан байсан. Тухайн үед манай ойролцоох Б, Н, Б нарын байшингаас эд зүйл алга болсон байсан. …” гэх мэдүүлэг /2хх-ийн **-** тал/,
Гэрч Б.Бгийн өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр интернетээр “туслах малчин авна” гэж зар тавьсаны дагуу 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өглөөний 09 цагийн үед ******** дугаарын утсаар залгаж “зарын дагуу ярьж байна, туслах малчнаар ажиллая хаана мал маллах юм бэ?” гэхээр нь би Булганы М суманд гэж хэлсэн. Надад өөрийгөө Хэнтий аймгийн Хэрлэнбаян Улаан сумынх гэж танилцуулж байсан. Мөн бүтэн нэрээ М гэж хэлж байсан. …Зүүн мөрөн дээрээ хээ шивээстэй, мөн гарынхаа шуун дээр шар шувууны шивээстэй гараараа дүүрэн элдэв янзын шивээстэй байсан. …Би 32ын тойрог дээрээс суулгаж явуулсан. …” гэх мэдүүлэг /2хх-ийн **-** тал/,
Гэрч Г.Цийн өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын дундуур гэж санаж байна 2 эрэгтэй хүн ирж “мөнгөн хазаар, мөнгөн бүс худалдана” гэхээр нь үзэхэд мөнгөн эдлэл биш дууриалгасан эд байсан. Тэгээд 2 үл таних хүн гуйгаад байхаар нь 10000 төгрөгөөр худалдаж авсан. Авсан эд зүйл надад байгаа. …” гэх мэдүүлэг /2хх-ийн **-** тал/,
Гэрч Д.Хийн өгсөн: “...Би О.Э гэх хүнийг мэдэх болоод 1 жил болж байна. Манай охин Мын найз залуу байгаа юм. …Манай охинтой хөдөө явж туслах малчин хийдэг юм. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн **-** тал/,
Гэрч Б.Эын өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын эхээр Булган аймгийн “Номын булаг” гэх газарт би машинтайгаа Улаанбаатар хот орно гэж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн Улаанбаатар хот орно гэхээр нь авч явсан. Тэгэхэд эрэгтэй хүүхэд нь цагаан өнгийн мяндсан шуудайтай эд зүйл авч явсан. Төв аймгийн Л суман дээр бууж саарал өнгийн “Соната-6” маркийн машинд сууж явсан. Надад эрэгтэй нь өөрийгөө танилцуулахдаа Э гэж байсан....” гэх мэдүүлэг /2хх-ийн **-** тал/,
Гэрч Л.Бгийн өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед шиг санаж байна 3 залуу дэлгүүр дээр орж ирээд “эмээл зарах гэсэн юм” гэж ярьсан. Хаана байгаа талаар асуухад гадаа байгаа гэхээр нь саарал өнгөтэй машин дээр очсон. Машины багаажийг сөхөж үзэхэд эмээл байсан. Лангуун дээрээ очоод задалж үзэхэд 8 цагаан мөнгөн чимэгтэй, хивсэн гөлөмтэй, төмөр дөрөөтэй, 8 завхай эмээл байхаар нь бэлэн 700000 төгрөгөөр авсан. ...Би тэр 3 залуугаас “хулгайн эд зүйл мөн үү?” гэж асуухад “өөрсдийнхөө эмээлийг зарж байна” гээд жолооны түр үнэмлэхээ канондаж өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн **-** тал/,
Гэрч Д.Мын өгсөн: “...Э цагаан шуудайтай зүйл тэврээд ирсэн. Тухайн үед би “наадах чинь юу юм бэ?” гэж асуухад “миний юм байгаа юм” гэж хэлсэн. …Тэгээд бид 2 цаашаа Улаанбаатар хот руу шуудайтай зүйлийг нь голдоо хийгээд би бариад явсан. Тухайн үед би тэр шуудайн дотор байгаа зүйлийг тэмтэрч үзэхэд эмээл байсан. …Явсаар байгаад олон зоогийн газар ажилладаг газарт очоод мотоциклоо шууд тэнд орхиод Улаанбаатар хотын унаанд суугаад явсан. Улаанбаатар хотын наахан талд Эгийн найз гэх А саарал өнгийн “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэлтэй тосч авсан. Тэр машины жолоочийг Ц гэж дуудаж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн **-** тал/,
“Лэндс” ХХК-ий 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17/235 дугаартай шинжээчийн: “...Хохирогч Ц.Бын гэрээс алдагдсан эд зүйл бүгд 2627500 төгрөг. ...” гэх дүгнэлт /2хх-59-64 тал/,
“Лэндс” ХХК-ий 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17/233 дугаартай шинжээчийн: “...Хохирогч С.Бийн гэрээс алдагдсан эд зүйл бүгд 417000 төгрөг. ...” гэх дүгнэлт /2хх-74-78 тал/,
“Тольдох-Оюуны өгөөж” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 200031 дугаартай шинжээчийн: “...Л.Нын байшингаас алдагдсан 8 завхай эмээл 2400000 төгрөг. ...” гэх дүгнэлт /3хх-106-110 тал/,
Шүүгдэгч О.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Мал маллаж байсан айлынхаа наад талд байдаг дүнзэн байшинтай айлаас мөнгөн эмээл, хурганы арьс, мөнгөн бүсний даруулга, үсний даруулга гэх эд зүйлс байсныг би ганцаараа хулгайлж аваад явсан. Замдаа найз А, зүс таних Ц нарыг дуудаад Төв аймгийн Л сумаас тосч авахуулсан. Миний хулгай хийсэн зүйлийг А, Ц бид 3 хамт Урт цагаан дээр 700000 төгрөгөөр зараад Ц гэх залууд 200000 төгрөг өгөөд үлдсэн 500000 төгрөгөөр нь А бид 2 архи ууж шоудсан. ...Энэ үйл явдал болсноос хойш 3 хоногийн дараа А бид 2 манай гэрт байж байхад А рүү Ц утсаар залгаад
“Э байна уу? М сум руу явж хулгай хийе” гэж хэлсэн. Тэгээд Ц М сум руу явах машин болон бензин тосоо өөрөө олоод бид 2 дээр ирсэн. Бид 3 Улаанбаатар хотоос 18 цагийн үед М сум руу хулгай хийхээр явсан. 22 цагийн үед очоод шууд монгол гэртэй айл байхаар нь А бид 2 ороод мөнгөн бүс 2 ширхэгийг, монетон юм шиг ээмэг, бөгж авсан. Тэгээд цааш яваад улбар шар дээвэртэй байшин байхаар нь бид 3 гурвуулаа ороод 1 ширхэг гаанс, хүүхдийн зүүлт, бөгж, 1 ширхэг даруулга зэрэг эд зүйл байсныг авсан. Тэгээд цаашаа яваад Б гэх айлын амбаарт орж мөнгөн аяга, дээл, хазаар болон бусад эд зүйлийг авсан. Хар хорин зах ороод хулгайлсан эд зүйлсээ зараад мөнгийг нь Ц бүгдийг нь авсан... Хулгай хийх санааг 3-уулаа ярилцаж байгаад явсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 125-128 тал/,
Шүүгдэгч С.А яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 6 дугаар сар шиг санаж байна. Миний танил Э гэх залуу над руу залгаад “намайг хөдөөнөөс ирээд авчих” гэж хэлсэн. Тухайн өдөр Цыг гуйгаад Энх-
Аг очиж авахаар болоод Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд Цын Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Эг Төв аймгийн Л сумаас тосч авсан. Минжээ гэх найз охинтойгоо хамт приус-20 маркийн тээврийн хэрэгслээс бууж ирсэн ба ирэхдээ 1 цагаан шуудайтай юм авч бууж ирсэн. ...Шуудайн дотор эмээл байсан тэр эгчид 700000 төгрөгөөр зарсан. …М сумын цаахан талд шөнө 02 цагийн үед очсон. Э замаа заагаад заасан газарт нь очиход нэг эзэнгүй байшин байсан ба Э бууж очоод байшингийн цонхоор орсон. Цонхоор орохыг нь Ц бид 2 харсан. ЭнхА тухайн байшингийн цонхоор ороод гарч ирэхдээ 1 ширхэг тортой зүйл авч гарч ирээд машины багаажинд хийгээд машинд орж суусан. Тэр үед нь би “чи хулгай хийгээд байгаа юм биш үү?” гэхэд Э “та хоёр хулгай хийхийг харлаа энэ хэрэгт холбоотой боллоо” гэж хэлсэн. Тэгээд цааш яваад дахиад нэг гэртэй айлын гадаа очоод тухайн айлд Э бид 2 хамт ороод үстэй дээл, хазаар аваад гарч ирсэн. Тэгээд цааш хөдлөөд дахиад нэг гэр байхаар нь ЭнхА, Цын хамтаар ороод гарч ирэхдээ хөнжлөнд юм боогоод гарч ирсэн. Тэгээд л шууд буцаад Улаанбаатар хот руу явсан өглөө 09 цагийн үед очсон. Очоод Хар хорин зах дээр очиж зогсоод Э бид 2 хулгай хийсэн 2 дээлээ 50000 төгрөгөөр зарсан. Тэгсэн Ц шатахууны мөнгө нэхэж уурлаад байсан ба дээл, хазаар, бүс зарсан мөнгөө нийлүүлээд Цад өгсөн. …Хулгай хийж байгааг мэдээд хамтраад хулгай хийсэн. …” гэх мэдүүлэг /2хх-ийн 116-118 тал/,
Шүүгдэгч Э.Ц яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...А над руу утсаар залгаад “юманд яваад өгөөч” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд ахынхаа Сонота-6 маркийн **-** УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 5 шар дээр яваад очиход А, Э нар хамт байсан. Миний машинд суугаад бид 3 хамт Улаанбаатар хотоос 18 цагийн үед явсан. …Гадаа харанхуй болсон 23 цаг өнгөрч байсан ба Э нь “айлд очно” гэж хэлж байсан. Нэг хашаа байшинтай айлын гадаа очоод зогссон. Тэгсэн Э машинаас буугаад явсан. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд явъя гэж хэлсэн. Явсаар байгаад нэг монгол гэрийн гадаа очсон. Э машинаас буугаад түүний дараагаар А араас нь явсан 1 ууттай юм барьчихсан ирээд машины багаажинд хийсэн. Тэгээд дахиад зам заагаад явсан. Явсаар байгаад нэг монгол гэр харагдсан чинь Э ингээд зогсчих “тамхи татая” гэж хэлээд машинаас буусан. Тэгээд нэлээн байж байгаад буцаж ирээд “за одоо хот руугаа явъя” гэсэн. Хар хорин зах дээр буусан ба нэлээн удаж байгаад буцаад ирсэн. Надад шатахуун хийгээрэй гэж хэлээд 80000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 119-122 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Булган аймгийн М сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч С.Бийн өвөлжөөний байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 417000 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч Ц.Бын өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 2627500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Э нь ганцаараа 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Булган аймгийн М сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Л.Нын хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн 8 завхай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 2400000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Нын өгсөн мэдүүлэг /2хх09-10 тал/, хохирогч Ц.Бын өгсөн мэдүүлэг /2хх-14-15 тал/, хохирогч С.Бийн өгсөн мэдүүлэг /2хх-20-21 тал/, хохирогч Л.Цын өгсөн мэдүүлэг /2хх-25-26 тал/, гэрч Б.Бийн өгсөн мэдүүлэг /2хх-28-29 тал/, гэрч Б.Хийн өгсөн мэдүүлэг /2хх-34-35 тал/, гэрч Б.Эын өгсөн мэдүүлэг /2хх-39-40 тал/, гэрч Л.Бгийн өгсөн мэдүүлэг /2хх-41-42 тал/, гэрч Д.Мын өгсөн мэдүүлэг /2хх-51-52 тал/, “Лэндс” ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүд /2хх-59-84 тал/ зэрэг нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Булган аймгийн М сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч С.Бийн өвөлжөөний байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 417000 төгрөгийн хохирол учруулсан,
Хохирогч Ц.Бын өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 2627500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Э нь ганцаараа 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Булган аймгийн М сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Л.Нын хаваржааны байшинд хууль бусаар нэвтрэн 8 завхай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 2400000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр О.Э, Б.А, Э.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Бод 2627500 төгрөгийн, хохирогч Л.Нод 2400000 төгрөгийн, хохирогч С.Бд 417000 төгрөгийн, Л.Цт 162000 төгрөгийн хохирол учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршигууд нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.А, Э.Ц нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөөс хувь тэнцүүлэн тогтоосон хэсгийг төлж барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч О.Эгаас 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн М сумын 3 дугаар багт оршин суух Шд овогт Лын Н /РД:Г ******** /-д, 862500 /найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн М сумын 3 дугаар багт оршин суух Д овогт Цгийн Б
/РД:Ф ******** /-д, 139000 /нэг зуун гучин есөн мянга/ төгрөгийг хохирогч Булган аймгийн М сумын 3 дугаар багт оршин суух Ш овогт Сийн Б /РД:Г ******** /-д, 54000 /тавин дөрвөн мянга/ төгрөгийг хохирогч Булган аймгийн М сумын 3 дугаар багт оршин суух Ө овогт Лын Ц /РД:Г ******** /-т тус тус олгохоор шийдвэрлэв.
Харин 3 дугаар хавтаст хэргийн **-** дүгээр талд авагдсан “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сгийн тогтоолоор хохирогч Л.Цын зуслангийн гэрт хууль бусаар нэвтрэн орж монетан ээмэг, бөгж, эмэгтэй бүс, эрэгтэй мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлан авч 162000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад хяналтын прокурор П.Ш дээрх үйлдэлд шүүгдэгч нарыг буруутган яллах дүгнэлтдээ бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч нарыг хохирогч Л.Цын гэрт хууль бусаар нэвтэрч 162000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг яллахаас татгалзсан боловч хохирогчийн хохирол төлбөрөө авах эрхийн хүрээнд энэхүү эрүүгийн хэрэгтээ хамт шийдэж хохирол төлбөрийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.Э, Б.А, Э.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.А, Э.Ц нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэх нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч О.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2
жил, 3 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УНӨ улсын дугаартай “Hyundai Sonata-6” маркийн тээврийн хэрэгсэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар /4хх-01-03 тал/ У.Д гэх хүний эзэмшил, өмчлөлд байгаа болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УНӨ улсын дугаартай “Hyundai Sonata-6” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч Уийн Дын өмчлөл, эзэмшилд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 3433333 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн албадан гаргуулж, үнийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хазаар 1 ширхэг, эмэгтэй хүний ширэн бүс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ц, Б.А нар нь тус бүр 192 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч О.Эгийн цагдан хоригдсон 607 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Ц, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР