| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны на рийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Э.Г,
Иргэний нэхэмжлэгч Б.О,
Шүүгдэгч Н.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Нгийн Ид холбогдох эрүүгийн 2115000000064 дугаартай, 163/2021/0066/Э индекстэй хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч овогт Нгийн И, 1987 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Х сумын Х т төрсөн, эрэгтэй, 34 настай, Булган аймгийн Ссумын 3 дугаар багийн “*****” гэх газарт оршин суух, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: Г ******** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.И нь Булган аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг “Зэд хангай бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын “Зүүн голын Дашлин” гэх газраас ойгоос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.242 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай “HYUNDAI PORTER” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Иы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Зүүн голын Дашлин” гэх газраас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түлээний мод бэлтгэсэн нь үнэн.
Өөр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Иргэний нэхэмжлэгч Б.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн мөнгө Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын санхүүжилтын дансанд орохоор хуульчилсан байтал Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасныг баримтлан байгаль хамгаалал, уур амьсгалын санд ороод байна. Тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэсэн тул нөхөн төлбөрийг тусгай хамгаалалттай газар нутгийн санд оруулмаар байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирол гэж оруулаагүй тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үйлчлэл тусгай хамгаалалттай газар нутаг хамаарахгүй гэж үзэж байна. Бусад энгийн газрууд нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд хамаарах байх гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Огийн өгсөн: “ Булган аймгийн Ссумын 3-р багийн нутаг дэвсгэр “Зүүн голын Дашлин” гэдэг газраас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ссумын 3-р багийн иргэн Н.И нь хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Тухайн газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн **-** тал/,
Гэрч А.Ггийн: “...Миний бичиж өгсөн 047664 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг Ссумын 3-р багийн нутаг “Баянгол” гэдэг газраас мод бэлтгэн тээвэрлэхээр бичиж өгсөн. ...Би бичиж өгч байхдаа “Баянголоос модоо бэлтгээрэй” гэж хэлсэн. Ссумын 3-р багийн нутаг “Баянгол” гэдэг газар нь Ссумын “Зүүн голын дашлин” гэдэг газраас ойролцоогоор 14 км орчим зайтай. Тусгай хамгаалалттай газар мод бэлтгэлийн үйл ажиллагаа явагдахгүй хэрэв тусгаарлалт хийгдээд орохоор бол Мэргэжлийн эрхтэй аж ахуй нэгж ажиллах журамтай. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн **-** тал/,
Гэрч Г.Өын “...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хяналт шалгалтын ажлаар Ссумын 3-р багийн нутаг Зэд хантай бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс “Дашлин” гэдэг газарт явж байхад Ссумын 3-р багийн малчин Н.И нь **-** БУА улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгсэлтэй хууль бусаар 2 ширхэг босоо мод унагаж бэлтгэн тээвэрлэн явж байхад нь таарч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Зэд хантай бүтээлийн нуруу нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орсон гэж үзэж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 тал/,
Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн инженер О.Зын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай:
болно.
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “…модонд экологи эдийн засгийн үнэлгээг хийхэд үнэлгээ нь 209469 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-д тус тус заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 628407 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-74 тал/ Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Иы яллагдагчаар өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Булган аймгийн Ссумын 3-р багт “Зүүнгол” гэх газарт байрлах өвөлжөөнөөсөө **-** БУА улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгслээр гарч 200м яваад “Дашлин” гэх газраас цагаан сарын түлээний мод бэлтгэх гээд очсон юм. Тэгээд би тэнд байсан 2 шатсан модыг хөрөөдөж аваад машиндаа ачаад буцаад явж байтал урдаас мотоцикльтой хүн ирээд намайг зогсоосон юм. ...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Ссумын Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалагч А.Ггаас 047664 гэсэн дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг /олгох тасалбар/ авсан. Би тухайн үед А.Гд “Зүүнголоос мод авна” гэж хэлсэн боловч надад өгсөн эрхийн бичиг дээр нь “Баянгол” гэх газрын нэрийг биччихсэн байсан. Би тэрийг нь анзаараагүй юм. ...Тухайн газрын Зэд Хантай Бүтээлийн нурууг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд багтдаг гэдгийг мэдэхгүй, ямар нэгэн хаяг, тэмдэг байгаагүй учраас би мэдээгүй юм. Мэдээгүйн улмаас ийм зүйл болчихлоо. Би одоо их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-86 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд Хттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.И нь Булган аймгийн Ссумын 3 дугаар багийн нутаг “Зэд хангай бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын “Зүүн голын Дашлин” гэх газраас ойгоос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.242 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай “HYUNDAI PORTER” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Огийн өгсөн мэдүүлэг /хх-33 тал/, гэрч А.Ггийн өгсөн мэдүүлэг /хх-42 тал/, гэрч Г.Өын өгсөн мэдүүлэг /хх-47 тал/, Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-70 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Иы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос шүүгдэгч Н.Иыг Булган аймгийн Ссумын 3 дугаар багийн нутаг “Зэд хангай бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын “Зүүн голын Дашлин” гэх газраас ойгоос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.242 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай “HYUNDAI PORTER” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Иы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.
Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Иы гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Иыг Булган аймгийн Ссумын 3 дугаар багийн нутаг “Зэд хангай бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын “Зүүн голын Дашлин” гэх газраас ойгоос 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.242 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай “HYUNDAI PORTER” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.Иы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.И нь байгаль экологид учруулсан 209469 төгрөгийг 3 дахин өсгөж нийт 628407 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Н.Ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Н.Ид зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Н.Иы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Н.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4/31 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Иы үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Н.Иыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэм буруугийн болон хувийн байдалд тохирно гэж үзэв.
Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** БУА улсын дугаартай “HYUNDAI PORTER” загварын тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар Н.Иы өмчлөл, эзэмшилд байгаа болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч Н.Иы эзэмшлийн 2200000 /хоёр сая хоёр зуу мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** БУА улсын дугаартай “HYUNDAI PORTER” загварын тээврийн хэрэгсэл болон 10 ширхэг буюу 1.242 м3 хэмжээтэй модыг тус тус хурааж, үнийг улсын төсөвт оруулж, хохирлыг төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, хар өнгийн, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа “OULIGEN” гэсэн бичигтэй моторт цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.И нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4.Энэ хэрэгт шүүгдэгч Н.И нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.