| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0043/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч П.Ш,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Ц гийн Б д холбогдох эрүүгийн 2115000000041 дугаартай, 163/2021/0043/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Ц гийн Б , 1995 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, комьпютерийн оператор мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: О ******** /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ар булаг” гэх газраас 4.29 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** ОРХ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 723530 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Л ы өгсөн: “ ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Байгаль экологид учруулсан хохирлоо төлвөл надад өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-34 тал/,
Иргэний нэхэмжлэгч Э.О ын өгсөн: “... **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний тээврийн хэрэгсэл байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Б гэх залуу ирээд уг тээврийн хэрэгслийг худалдаж авмаар байна гэж хэлээд унаад явсан. Б нь худалдан авахаар тохиролцсон ч мөнгөө өгөөгүй байгаа учир тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Гэрч Я.А ын өгсөн: “...Тэгээд шөнийн 3 цагт “Ар булаг” гэх газраас тээврийн хэрэгслийн гэрэл гараад байсан. Тэгэхээр нь би “Чингэл” гэх газарт уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Шалгахад машин дотор 3 хүн байсан бөгөөд жолооч нь Ц.Б гэх хүн байсан. Хаанаас мод бэлтгэсэн талаар асуухад “Ар булаг” гэх газраас мод бэлтгэсэн гэж хэлсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад “байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь уг тээврийн хэрэгслийн бичиг баримт болон жолоочийн бичиг баримтыг хураан авч тээврийн хэрэгслийг Орхон аймгийн Дэнж багт байрлах Булган аймгийн Орхон сумын Орхон түлээний захын хашаанд түр саатуулсан. ...гэх мэдүүлэг /хх-38 тал/,
Гэрч Ц.О ын өгсөн: “...2020 оны 12 сарын сүүлээр манай төрсөн ах Б нь “модонд хамт явъя” гэсэн. Тэгээд Булган аймгийн Орхон сумын нутгаас 5 ширхэг ургаа мод унагааж ачаад буцаад гэр лүүгээ явж байтал Орхон сумын байгаль хамгаалагч гэх хүн зогсоож шалгаад саатуулсан. ..” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,
Булган аймгийн Булган сум дахь Сум дундын ойн ангийн инженер Б.Жавхлангийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай:
Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Хос-Эрдэнийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн:
“…модонд экологи эдийн засгийн үнэлгээг хийхэд 723530 төгрөг болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 2170590 төгрөг болж байна” гэх дүгнэлт /хх-61 тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б гийн яллагдагчаар өгсөн: “...Манайх Орхон аймгийн ... т оршин суудаг юм. Гэртээ гал түлэх түлээний модгүй болчихоод 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн төрсөн дүү О ын хамт Булган аймгийн Орхон сумын Халиун 2 дугаар багийн нутгаас ургаа буюу босоо 5 ширхэг мод унагаагаад Орхон аймаг руу оруулах гээд явж байтал Булган аймгийн Орхон сумын байгаль хамгаалагч А гэх хүн таараад хаанаас мод бэлтгэсэн, мод бэлтгэх эрхийн бичиг байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь би мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлтэл миний тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэх гэх мэт бичиг баримт аваад журмын хашаанд модоо буулга гэж хэлсэн. ...Гэртээ түлэх түлээгүй болчихоод л мод бэлтгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-85 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ар булаг” гэх газраас 4.29 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** ОРХ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 723530 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Л ы өгсөн мэдүүлэг /хх-34 тал/, гэрч Я.А ын өгсөн мэдүүлэг /хх-37-38 тал/, гэрч Ц.О ын өгсөн мэдүүлэг /хх-40-41 тал/, Булган аймгийн Булган сум дахь ойн ангийн инженерийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-56-57 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ар булаг” гэх газраас 4.29 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** ОРХ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 723530 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.
Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Б гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Ц.Б г 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ар булаг” гэх газраас 4.29 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** ОРХ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 723530 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Б гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Б нь байгаль экологид учруулсан хохирол 723530 төгрөгийг 3 дахин өсгөж 2170590 төгрөгийг төлж барагдуулснаар /хх-76 тал/ иргэний нэхэмжлэгч Б.Л нь санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин Монгол Улсын засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого, 7.2.4-т зааснаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан байхад шүүгдэгч Ц.Б нь байгаль экологид учруулсан хохирол 2170590 төгрөгийг Хаан банкны төлбөрийн тооцооны төвөөр дамжуулан Орхон сумын хүү торгуулийн орлогын Төрийн сангийн 100040700988 дугаар дансанд төлсөн байх тул буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн
/РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Б д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Ц.Б гийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ар булаг” гэх газраас 4.29 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** ОРХ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 723530 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ц.Б гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг төлж барагдуулсан” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/32 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б гийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРХ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар Э.О гэх хүний эзэмшил, өмчлөлд байгаа болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч Ц.Б гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** ОРХ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч Э.О од үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 56 ширхэг буюу 4.29 м3 хэмжээтэй модыг хурааж, үнийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 120 см урттай, хөрөөний нийт урт 140 см урттай төмөр гар хөрөөг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР