| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.С,
Шүүгдэгч Г.О , түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Г ын О т холбогдох эрүүгийн 2115000000018 дугаартай, 163/2021/0035/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Г ын О , 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг **-** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, мөн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /РД: Р ******** / Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ **-** УАК улсын дугаартай Портер-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.М , Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой Улаанбаатар хотоос гарсан. Тэр өдөр М гэж хүний дүү зар тавьсан байсан. Би дүү рүү нь залгасан. Тэгсэн ачаа ихтэй учраас та аваад яваач гээд гуйсаар байгаад хамт явахаар болсон. Би өөрөө жолооны эрхгүй болохоор хамт авч явсан. Осол гаргасан нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эвлэрлийн гэрээ хийвэл хялбаршуулсан журмаар шийднэ гэсэн. Одоо надаас дахиад мөнгө нэхээд байгаа, цаашид гарах эмчилгээний зардал болон хохирлыг бүрэн төлнө. гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.М ийн өгсөн: “...Зар тавьсаны дараа удалгүй манай дүү рүү нэг хүн залгаад “Хөвсгөл явах унаа байна, зардал 30000 төгрөг, 16 цагт Драгон төвөөс явна” гэж хэлсэн. Тэгээд очоод харахад цагаан юм уу саарал өнгийн жижиг каргоны машин байсан. Хотоос 18 цагийн орчимд гарсан. Машин дотор надтай нийлээд 3 хүн байсан. Хотоос гарах үед 61-ийн гарам түгжрэлтэй байсан болохоор эмээлтийн постоор гарсан. Пост гараад удалгүй тэр хоёр эрэгтэй жолоогоо сольж барьсан. Шөнийн 4 цагийн үед би унтаж байгаад сэрэхэд Эрдэнэтээс Булган орж явах замд хоёр жолооч хоорондоо солигдож байсан. Би тэгээд дахиад унтсан. ...Тэгээд эсмэн жолоочийн хацарнаас цус гарсан байхаар нь цусыг нь дараад замын хажуу тал руу гарсан. Замын хажуу талд гарахад жолоо барьж явсан жолооч нь араас гараад ирсэн. Зам дээр гараа өргөхөд нэг машин зогсоод Булганы Уньт багийн эмнэлэг дээр хүргэж өгсөн.
Машинаас буухад миний биеийн зүүн тал мэдээгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Хохирогч Д.Б ийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос 19 цаг өнгөрч байхад О , тэгээд нэг танихгүй эмэгтэй хүнтэй гурвуулаа цагаа өнгийн Бонго-2 маркийн автомашинаар гарсан. ...Нойр хүрээд байна гээд машины эзэн О т жолоогоо шилжүүлсэн. Нэг сэрэхэд О нэг хүнтэй уулзаад зогсож байсан. Тэгээд би буцаад унтсан. Удалгүй сэрээд харахад Уньтын гүүрний хажуу талд унасан байсан. Тэгээд машинаасаа буугаад зам руу гарсан. ...Зам дээр гурвуулаа гарч ирээд нэг машин зогсоогоод Уньтын эмнэлэг рүү хүргүүлсэн. Эмч надад дусал, тариа хийж өгсөн. Сайн санахгүй байна. Хэсэг хугацааны дараа Хутаг-Өндөрөөс эмч нар ирсэн. Тэгээд дахиж надад шингэн залгаад, хацранд оёдол тавьсан. Нэг сэрэхэд Хөвсгөл явж байсан. ...Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...гэх мэдүүлэг /хх-1920 тал/,
Гэрч П.Д гийн өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаас дуудсаны дагуу Уньт багийн эмнэлэг дээр 7 цагийн орчимд ирэхэд зам тээврийн осолд орчихсон гээд 2 эрэгтэй, 1 эмэгтэй ирчихсэн байсан. О гэж залуу нь хэлэхдээ “би жолоо барьж явсан. Тухайн үед үүрэглээд замын хажуу руу орчихлоо” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Гэрч Ж.Г ын өгсөн: “...О гэх хүн өөрөө над руу утсаар залгаад “би машинтайгаа явж байгаад нойрмоглоод Уньтын хажуу тал руу уначихлаа” гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-29 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "шинжилгээнд ирүүлсэн “Г.О ” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Г.О ” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэх дүгнэлт /хх-н **-** тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн:
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн:
үйлчлэлээр үүссэн гэмтэл бөгөөд хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шарх, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн магадлагаанд “жолооч Г овогтой О /РД:Р ******** / нь 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр жолооч болсон байна. Жолооны А,В,С,СЕ,Д ангилалтай, эрх хасагдсан төлөвтэй. Жолооч Г овогтой О /Р ******** / нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл буюу тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиололд /эсхүл согтууруулах ундаа, мансууруудах эм, сэттгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гарсан байна.” гэх магадлагаа /хх-65 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.О ын яллагдагчаар өгсөн: “...Төлүүгийн даваа өнгөрөөд миний нойр хүрээд хэсэг унтаж байтал нэг хүн машины цонх тогшоод нүүрсний уурхай руу салдаг зам хаана байдгыг асуусан. Тэгээд сэрсэн дээрээ явъя гэж бодоод цааш хөдөлж ойролцоогоор 7-8 км газар яваад нойрмоглож байгаад осолд орсон. Сэрэхэд цуг явж байсан 2 хүн маань зам гарчихаад буцаад ирж явсан. Тэгэхээр нь би өөрийнхөө талын хаалгаар буух гэтэл болохгүй байхаар нь зорчигч талын хаалгаар буусан. Буухад миний хөл алхаж болохгүй байсан. ...Зогсоох үйлдэл хийж амжаагүй. Нойрмоглож байсан болохоор нэг сэрэхэд замын хажуу тал руу машинтайгаа орсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх76 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ **-** УАК улсын дугаартай Портер-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.М , Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.М ийн өгсөн мэдүүлэг /хх-15-16 тал/, хохирогч Д.Б ийн өгсөн мэдүүлэг /хх-19-20 тал/, хохиргч гэрч П.Д гийн өгсөн мэдүүлэг /хх-21 тал/, гэрч Ж.Г ын өгсөн мэдүүлэг /хх-29 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-51-53 тал/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-57 тал/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-61-62 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос шүүгдэгч Г.О нь 2020 оны 12 дугаар сарын 15ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ **-** УАК улсын дугаартай Портер-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.М , Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.О нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, гаргахгүй гэж тооцсон боловч хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.О ын гэм буруутай үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодсон нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч
Г.О ын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Г.О ыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ **-** УАК улсын дугаартай Портер-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.М , Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.М , Д.Б нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.О ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.О нь хохирогч С.М т эмчилгээний зардалд 700000 төгрөгийг, хохирогч Д.Б д 400000 төгрөгийг тус тус төлж /хх86-89 тал/, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Г.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.
Харин хохирогч С.М , Д.Б нар нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.О ын гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ **-** УАК улсын дугаартай Портер-2 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.М , Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.О ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй /хх-96 тал/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн **-** тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн **-** дугаар талд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР