| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/82 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Д.Б, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М овогт Д.Б , Б овогт Э.Б нарт холбогдох эрүүгийн 2115000000100 дугаартай, 163/2021/0088/Э индекстэй хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Д.Б , 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, Булган аймаг, ... т оршин суух, малчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. ял шийтгүүлж байгаагүй, /РД: /,
Монгол Улсын иргэн, Б овогт Э.Б , 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, ... оршин суух, малчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. ял шийтгүүлж байгаагүй, /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Мөндөл” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Мөндөл” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Буруугаа хүлээж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Э.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б тэй уулзаад нэг шил архи уусан. Харих гээд явж байхад Б араас ирээд “А ахынд хамт очъё” гэсэн. А ахынд байхад Б хажууд ирээд нүд рүү өшиглөсөн. Дээрээс дэвсээд байхаар нь барьж аваад ноцолдсон. А бид хоёрыг гадаа гаргаад дээлээр боосон. Салгах гэж ноцолдож байгаад арай гэж салгаад бид 2 явсан. Явж байх замдаа зогсоод жаахан маргалдсан. Намайг нэг удаа цохисон. Тэгээд гэрт нь очсон гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б ийн хохирогчоор өгсөн: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Б ын хохирогчоор өгсөн: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б ийн өгсөн: “ ...Б миний хоёр нүд рүү хуруугаа хийгээд хатгасан. Би Б ыг миний хоёр нүд рүү хуруугаа хийгээд хатгасныг санаж байна. Бас толгойны ард хөндүүрлэж өвдөөд байгаа. А ын гэрийн гадна байхад Б цохисон байх. Би өөр хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдоогүй. ...Би Б ыг А ахын гэрт байхад нүд рүү нь өшиглөсөн гэсэн би өөрөө санахгүй байгаа юм. Одоо Б ын баруун нүд нь хөхөрч хавдсан байна лээ. Би юунаас болоод зодолдож Б ыг өшиглөснөө санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-12-14 тал/,
Хохирогч Э.Б ын өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед А ын гэрт байхад Б миний баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд дээрээс дэвсээд толгой руу гараараа цохисон. Би хэдэн удаа цохиж дэвссэнийг тоолж мэдэхгүй байна. Ямар ч байсан цохиод байсан. Тэгээд гэрийн гадна намайг дээлийн захаас барьж боосон. Боож байгаад миний өмсөж явсан дээлийн энгэрээс зуурч урсан. Б намайг А ын гэрийн гадна байхад цохисон эсэхийг санахгүй байна. Тэгээд дараа нь хөдөө хээр маргалдаж Б ийн гэр рүү явж байхад дахиад миний баруун нүд, шанаа хэсэгт цохисон. Энэ үед миний хамарнаас цус гарсан. Би зогсож байсан учир намайг гараараа цохисон байх. ...” гэх мэдүүлэг /хх-6-8 тал/,
Гэрч Б.Б ийн өгсөн: “...Орой 22 цаг өнгөрч байхад манай ээжийн гар утас руу А ахын эхнэр залгаад аавыг хүнтэй маргалдаад байна ирж ав гэж хэлсэн. Тэгээд би мотоциклоо унаад А ахын гэрийн гадна очтол манай аав Б , Б ах хоёр зодолдсон байдалтай А ах эхнэртэйгээ тэр хоёрын голд нь хорьсон байдалтай зогсож байсан. Тухайн үед манай аавын хоёр нүд нь хавдаж улайсан цус гарсан, Б ахын нэг нүд нь хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Гэрч А.А ийн өгсөн: “...бид хоёр хоорондоо зодолдсон өөр хүмүүстэй маргалдаж зодолдоогүй гэж хэлсэн. Манай нөхөр гаднаас ирэхдээ нүүр нь нилдээ цус болчихсон хоёр нүд нь хөхөрч хавдсан, зүүн нүднээс нь цус гараад байхаар нь би эмнэлэгт дуудлага өгсөн юм. Тухайн үед бас Б ын баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. ...Б надад хэлэхдээ Б миний хоёр нүд рүү гараараа хатгасан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-33-35 тал/,
Гэрч Ц.Д гийн өгсөн: “...Очиход манай сумын иргэн Б гэх хүний хоёр нүд нь хавдсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Б надад хэлэхдээ гэртээ архи уучихаад гэрээсээ дахиж гарч яваад А гэх айлд очиж архи ууж тэнд хүнтэй зодолдсон гэж хэлсэн. Б ийн гэрт нь Төв аймгийн харьяат нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүний баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. ...Нүд нь хөхөрсөн байсан ахтай зодолдсон гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-38-39 тал/,
Гэрч Д.Ж ы өгсөн: “...Эмнэлэг дээр ирсэн Б ийн биеийг үзэхэд хоёр нүдний дотор талын салст нэлэнхийдээ хавдаж улайж үрэвссэн, хавдсан нүдний ухархайн дотор талын арьс язарсан байсан. Мөн хоёр нүдний гадна талын эвэрлэг бүрхүүл цайлт өгсөн, нээхэд харахгүй байна гэж орилж дуу тавьж, толгой нь баруун дээд чамархайн хэсэгт 1.2-2 см хэмжээтэй цусан хураа үүссэн, биеийн ерөнхий байдал дунд, амьсгал зүрх, судас тогтвортой, биеийн бусад хэсэгт ил харагдах шарх, хугарал бэртэл байхгүй байсан. ...Б ийн биеийг үзэж юу болсон талаар асуухад “би Б гэх хүнтэй хоорондоо зодолдсон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-42-43 тал/,
Гэрч А.А ын өгсөн: “...Д.Б , Э.Б хоёр манай гэрт ирэхээр нь би нэг шил 0.5 литрийн хар “Экс” нэртэй архи гаргаж өгөөд бид гурав хувааж уусан. Архи ууж байхад Б зодолдох утгатай зүйл яриад агсрах гээд байсан. Тэгэхээр нь Б “чи дуугүй бай, зүгээр бай” гээд байсан. Би ч бас зүгээр аятайхан суу гэдгийг олон удаа Б өд хэлсэн. Тэгээд бид нарыг сууж байхад Б гэнэт босч ирээд Б ын нүүр рүү нь өшиглөсөн. Ингээд Б , Б хоёр хоорондоо барьцалдаад авахаар нь би тэр хоёрын дундуур нь орж, гэрээс гаргаж, салгасан. Ингээд Б ийн гэрийхэнтэй нь манай эхнэр Г утсаар ярьж “Б ийг ирж ав” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-46-48 тал/,
Гэрч Л.Г ийн өгсөн: “...манай нөхөр А нэг шил архи гаргаж өгсөн. Тэр гурав хувааж уугаад талдаа орж байтал Б Б ыг цохих гээд агсраад байсан. Тэгээд гэнэт босч ирээд Б гэх залуугийн нүүр хэсэгт нь өшиглөсөн. Б ийг өшиглөх үед хоорондоо зууралдаж аваад гарцгаасан. Тэгээд манай нөхөр А хамт гарч тэр хоёрыг салгасан. Бас салж өгөхгүй хоорондоо зууралдаад бие биенээ цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх-51-52 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай:
1. Магадлуулагч Д.Б ийн биед тархи доргилт, 2 нүдний салстын цус хуралт, хамар, зүүн нүдний зовхинд 3 тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Д.Б ийн биед учирсан тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Цаашид эрүүл мэндийн болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... ” гэх дүгнэлт /хх-63-65 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 89 дугаартай:
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б ийн яллагдагчаар өгсөн: “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Нэг мэдэхэд би Б ыг өшиглөсөн байсан. Би тухайн үед их согтсон байсан учир сайн санахгүй байгаа юм. Намайг Б ыг өшиглөсөн гэж А ах хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-117-118 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б ын яллагдагчаар өгсөн: “...А гэх айлын баруун хойд талд газарт сууж байтал Б миний хажууд ирэх шиг болсноо миний баруун нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Мөн дээрээс дэвсэж өшиглөөд, гараараа цохиод байхаар нь би Б ийн хөлөөс нь татаж газарт унагаад ноцолдож байтал А бид хоёрыг салгаад гэрээс гаргасан. Гэрээс гараад Б над руу мөн дайрч дээлийн захаар намайг хоолой боогоод байхаар нь би салгах гэж Б ийн өөдөөс гараараа түлхэж салгасан, салгах явцдаа би Б ийн нүд рүү гараараа гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-106-107 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Мөндөл” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Мөндөл” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Б ын өгсөн мэдүүлэг /хх-6-8 тал/, хохирогч Д.Б ийн өгсөн мэдүүлэг /хх-12-14 тал/, гэрч Б.Б ийн өгсөн мэдүүлэг /хх-17-18 тал/, гэрч А.А ийн өгсөн мэдүүлэг /хх-33-36 тал/, гэрч Ц.Д ийн өгсөн мэдүүлэг /хх-38-39 тал/, гэрч Д.Ж ы өгсөн мэдүүлэг /хх-42-43 тал/, гэрч А.А ын өгсөн мэдүүлэг /хх-46-48 тал/, гэрч Л.Г ийн өгсөн мэдүүлэг /хх-51-52 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-73-75 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-56-57 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-106-107 тал/, Д.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-117-118 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б , Э.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Мөндөл” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Мөндөл” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Д.Б , Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.
Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.Б, Э.Б нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Мөндөл” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Э.Б нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Мөндөл” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Д.Б, Э.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл, хохирол хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.Б, Э.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь өөр хоорондоо иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир тэднийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Б, Э.Б нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Д.Б , Э.Б нарыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Б , Э.Б нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б, Э.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б, Э.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/37 дугаартай тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б, Э.Б нарын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь тэдний гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Д.Б, Б овогт Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Б, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР