Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

 

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан Булган аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гд холбогдох эрүүгийн 2115000000069 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ......оршин суух, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Өөлд овгийн С.Г. /регистрийн дугаар

 

Булган аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Гг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт эхнэр Д.Жтай ахуйн шинжтэй хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.Жын хэвлий, гуян тус газарт хайчаар хатгаж хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гийн мэдүүлэг: 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн үед гэрээсээ гараад ахмад настай айлуудаар орж, жоохон архи уусан. Тэгээд гэртээ ирээд хадмындаа ороход эхнэр Д.Ж байсан. Д.Жыг гэртээ орьё гэхэд үгүй гэхээр нь маргалдаад уур хүрээд гал тогооны шкаф дээр байсан шар өнгөтэй хайчыг аваад эхнэрээ ор руу түлхэж унагаагаад хэвлийн тус газарт нь болон гуяных нь ард нэг нэг удаа хайчаар хатгасан. Тэгээд эхнэр цагдаа дуудна гэхээр нь өөрийн гэртээ ороод тоононоосоо чагтаганы уяагаар хоолойгоо боосон, хадам аав ирээд уяаг хутгаар тасалж, намайг салгасан. Эхнэртэйгээ 2010 онд танилцаад 2012 оноос хойш хамтран амьдарч байгаа. Энэ хугацаанд ганц, хоёр удаа л хэрүүл хийж байсан, байнга хэрүүл хийдэг зүйл байхгүй. Тухайн өдөр эхнэр надруу уурлаж, загнасан, хэрүүл хийсэн зүйл байгаагүй. Би л гэртээ орсонгүй гэж уурласан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдан хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгож, ухаарсан гэв.

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-11-р хуудас

-Гэрч Ё.Дгийн “... 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр **-** цагийн үед Бүрэгхангай сумын 4-р багт байрлах айлд цай уугаад сууж байтал манай охин Д.Ж нөхөртөө хутгалуулчихлаа гэхээр нь хашааныхаа хойд талд очоод харсан чинь манай охины хэвлийн тус газраас цус гараад зогсож байсан ба манай нөхөр С.Г нь намайг хайчаар хэд хэдэн удаа хатгачихлаа гэхээр нь хашааныхаа баруун талаар тойроод С.Ггийн гэрт орсон чинь С.Г нь гэрийн тоононы голд байрлах чагтаганы уяагаар өөрийнхөө хоолойг ороож уяад хагас суучихсан байхаар нь хутга аваад уяаг нь хөндлөн огтолсон чинь газар унасны дараа амьсгалаад эхэлсэн ба арай үхээгүй байсан юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн **-**-р хуудас/,

 

-Гэрч Л.Нгийн мэдүүлсэн “... 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр **-** цагийн үед Бүрэгхангай сумын 4-р багт байрлах айлд нөхөр Ё.Дгийн хамт цай уугаад сууж байтал манай охин Д.Ж нөхөртөө хутгалуулчихлаа гэхээр нь нөхрийнхөө хамт гэртээ гүйгээд очсон чинь хашаан дотроо манай охины хэвлийн тус газраас цус гараад зогсож байсан. Охин дээрээ очоод байж байтал манай нөхрийн дүү болох Бнь эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед манай охин айж, сандарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

 

-Гэрч М.Бийн мэдүүлсэн “....2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед манай төрсөн ах болох Ё.Дгийн хашааны хойно хүмүүс зогсож байхаар нь С.Г л эхнэрээ зодсон байх гэж бодоод хашааг нь тойроод хашаа руу нь яваад ортол хашаан дотор Д.Ж зогсож байсан ба зүүн талын гуяны ар хэсэгт цус нь гоожсон байдалтай, хэвлийн тус газар нь бас цус гоожсон байсан...., ....Д.Жыг аваад эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн талын гуяны ард хэсэг, хэвлийн /гэдэс/ хэсэгт тус тус нэг удаа хайчаар хатгаж гэмтэл учруулсан байсан..., .... Д.Ж нь нөхөртэйгээ гэр бүл болж амьдраад 2 хүүхдийн хамт 10 гаруй жил болж байна. Г сүүлийн 1 жилийн хугацаанд тогтмол архи уух болсон гэртээ байх хугацаандаа эхнэрээ зодож ална гэж айлган сүрдүүлдэг юм. Д.Ж нь 2020 оны 10-р сараас эхлэн аавындаа амьдарч байгаа. С.Г бол архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг” гэх мэдүүлэг /хх-н **-**-р хуудас/

 

үүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай “...Д.Жын биед хэвлий, гуянд хатгагдсан 2 тооны шарх, хэвлийд 1 тооны цус хуралт үүсчээ. Дээрх хатгагдсан шархнууд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хх-ийн **-**-р хуудас/

 

-С.Ггийн холбогдох захиргааны зөрчил гомдол мэдээллийн сангаас авсан лавлагаа /хх-ийн **-**-р хуудас/

 

-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 410 дугаартай шийтгэврийн хуулбар, зөрчлийн хэргийн холбогдох материалууд /хх-ийн 77., **-**-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Бүрэгхангай сумын 4-р баг багт эхнэр Д.Жтай ахуйн шинжтэй хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.Жын хэвлий, гуян тус газарт хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч С.Г нь архидан согтуурсан үедээ шалтгаангүйгээр эхнэр Д.Жыг “гэртээ байна гэж утсаар ярьлаа гэр оронгүй юм шиг” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар орон дээр унагаан хэвлий хэсэгт 1 удаа, гуян тус газарт 1 удаа тус тус хайчаар хатгаж, гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдлээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтээр “...Д.Жын биед үүссэн хэвлий, гуянд хатгагдсан 2 тооны шарх, хэвлийд 1 тооны цус хуралт нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч С.Ггийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

 

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Гг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч С.Г нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай 4-р баг 1-р хороо 6-4 тоот хадам аав Ё.Бгийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Жын хэвлий, зүүн гуянд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд зааж өгөх, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг устгах саналтай гэв. 

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа, дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан: С.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 32 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, энэ зүйл хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Ж шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч С.Г нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож торгох ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Г нь 31 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар иштэй хайч 1 ширхэг, улаан өнгийн уяа 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өөлд овгийн Сын Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гг 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар ...... газарт ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 31 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 248 цагийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож 102 цагийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдаж ирсэн улбар шар иштэй хайч 1 ширхэг, улаан өнгийн уяа 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, эмэгтэй хүний шаргал цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ