Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

БулГ  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч, шүүгдэгч Д.Г , Г.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

БулГ  аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б  овогт  Д ийн Г , Б  овогт Г гийн Д  нарт холбогдох эрүүгийн 2115000000110 дугаартай, 163/2021/0101/Э индекстэй хэргийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт  Д ийн Г , 1980 оны 02 дугаар 28-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, ..... оршин суух, малчин, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /,

Монгол Улсын иргэн, Б  овогт Г гийн Д , 1987 оны 3 дугаар 26-ны өдөр БулГ  аймгийн Булган  суманд төрсөн, эмэгтэй, 34 настай, .... оршин суух, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. ял шийтгүүлж байгаагүй, /РД: /

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Г  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн “Тарнийн гүүр” гэх газарт иргэн Г.Д тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Г.Д  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр БулГ  аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн “Тарнийн гүүр” гэх газарт иргэн Д.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Г ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Г ы хохирогчоор өгсөн: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Д ын хохирогчоор өгсөн: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Д ын өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагийн үед би өөрийн нөхөр Б тэй хамт БулГ  аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг “Ар булан” гэх газарт оршин суух найз Пүрэвсүрэн, С нарын гэрт очсон. Бид 2 очихдоо 0,5 литр ерөөл архи авч очиход тэдний гэрт ах, эгч болох П , Б , саахалт айлынх нь хүн болох Г аа нар байж байхаар нь бид нар 1 шилтэй архиа хувааж ууцгаасан. Тэгээд тэндээсээ манай машинд бид 7 суугаад “Тарнийн гүүр” гэх газар луу явцгаасан. Тэндээ очоод дэлгүүрээс бид 7 нийлээд 4 шил архи худалдан аваад элсэн тасархайн хажууд байдаг “МянГ ы гуанз”-ны ард очоод архиа хувааж ууцгаасан. Би Х тай маргалдаж зодоон цохионы асуудал үүсгэсэн. Өөр асуудал байхгүй. Миний уруулын дотор талд язарч, хамар луу хүчтэй цохисон болохоор хамар зовиуртай байна. Гарын алГ ы ар хэсэг хөндүүр орсон байгаа. Мөргүүлснээсээ болоод толгой өвдөж байгаа, тархи доргисон байж магадгүй байна. Өөр зовиур байхгүй байна. Би Х ыг хутагтай явж байна, бид нарыг хутгалж магадгүй гэж бодоод шүүрч авсан. Бас зодолдоод дийлэхгүй болохоор нь хутгаар айлгаж ална гэж сүрдүүлсэн байгаа. Тэгээд хутгатай ноцолдож байгаад Х ын гуяруу хутга дүрсэн байх гэж бодож байна. Би согтууруулах ундааны зүйл бага хэрэглэсэн, өөрийгөө хянах чадвартай байсан. ...” гэх мэдүүлэг/хх- 16-20 тал/,

Хохирогч Д.Г ы өгсөн:“...2021 оны 4 дүгээр сарын 02-ны өглөө БулГ  аймгийн Рашаант сумын төв орж явах замд Рашаант сумын 1 дүгээр баг “Мянганы гуанз” гэх газарт манай нутгийн хүмүүс болох Б , эхнэр нь Д , Пүүгээ гэж дууддаг Пүрэвсүрэн, эхнэр С хоёрын ах эгч болох П , Б  мөн Г аа гэх хүмүүс архи уугаад сууж байсан. Би тэд нартай сууж юм ярьж 2 татаад юм авахаар сумын төв явсан. Моби дэлгүүрээс хүнсний ногоо ойр зуурын юм аваад хэрэгцээндээ ашиглах шар модон бариултай хутга авч түрийндээ хийсэн. Тэгээд гэрлүүгээ буцаад явж байхад “Баянговь” гэх газар луу салдаг замд нөгөө хэд цагаан машинтай зогсож байсан. Б тэй юм ярихад “аккумлятор суучаад байна, түүнээс бол архи уумаар байна” гэсэн. “За тэгвэл дүүдээ архи авч өгье” гээд мотоцикль дээрээ суулгаад хамт “Тарнийн гүүр”-ийн дэлгүүр ороход дэлгүүрийн хүмүүс “архи зарахгүй байгаа” гээд өгөөгүй. Тэгээд дэлгүүрийн гадна Б тэй юм яриад сууж байхад эхнэр болох Д  нь машинтайгаа хүрч ирээд “чи муу өмхий архичин, яах гэж манай нөхрийг дагуулж яваад байгаа юм” гэж хэлээд газраас чулуу аваад миний толгойг хагалсан. Тэр үед миний толгойноос цус гараад, би урдаас нь хэрэлдээд бид 2 зодолдсон. Д  намайг нөхрийг нь авч явлаа гэж уурлан бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх- 25-27 тал/,

Гэрч У.С ын өгсөн: “...Д  машинаас буугаад Х  луу “Б ийг чи яах гэж авч явсан юм” гэж хэлээд цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож эхлэхэд Б  салгах гэж ороход Х  мөргөж унагаасан. Д , Х  хоёр бие, бие рүүгээ дайраад зодолдоод Д  Х ын мотоциклийг түлхэж унагаагаад тэр хавиар хашгиран зодоон болсон. Тэр үед Д  хэлэхдээ Х ын түрийнд хутга байна гэж хэлээд би авчихсан гэсэн. ...” гэх мэдүүлэг/хх- 30-32 тал/,

Гэрч Э.Нгийн “...2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд Булган  аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн “Тарнийн гүүр” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүр дээрээ байж байхад манай нутгийн зүс таних Х үл таних нэг эрэгтэй хүнтэй хамт дэлгүүрээс архи авъя гэж хаалга нүдсэн.Тэгэхээр нь би хаалгаа онгойлгож өгөөгүй.Тэгээд би дэлгүүр дотроо юм хийж байхад гадаа хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь хогоо асГ гаа гартал ахтай үл таних цагаан машинтай хүмүүс ирээд хэрэлдэж байсан. Би урд талын хогын цэг дээр хогоо асгачихаад ирэхэд ногоон дээлтэй 30 гаран насны эмэгтэй хүний нүүр нь цус болчихсон Хатнаа ах руу тоосгоны хэлтэрхий шидэж хоорондоо зодолдож байсан. Би ирээд зодолдож байсан хүмүүсийг явцгаа дэлгүүрийн гадна талд цонх хагаллаа гэхэд Хатнаа ах “энэ хүмүүс чинь явуулахгүй байна” гээд хоорондоо зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх- 39-40 тал/

 

Булган  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 98 дугаартай:

  1. Магадлуулагч Д.Г ы биед баруун гуянд 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, толгой, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд 3 тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зулгаралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Д.Г ы биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... ” гэх дүгнэлт /хх-56 тал/,

БулГ  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 97 дугаартай:

  1. Магадлуулагч Г.Д ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд 1 тооны язарсан шарх, хамар, уруул, өвдөгт олон тооны цус хуралт, дух, баруун бугалага, сарвуунд олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаа үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд хэрэг болсон газар үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Г.Д ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... ” гэх дүгнэлт /хх-63 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г ын яллагдагчаар өгсөн: “...Би уур хүрээд Д тай ноцолдож байхдаа нэг удаа шанаа руу нь алгадсан. Би Д тай ноцолдож байхдаа хамар луу нь мөргөсөн байхыг үгүйсгэхгүй ээ. ...” гэх мэдүүлэг /хх-81-82 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Д ын яллагдагчаар өгсөн: “...Г  над руу уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь би газраас тоосгоны хэлтэрхий аваад шидчихсэн. Тэгсэн Г ы зүүн нүдний дээр хөмсөг хавьцаа арьс нь язарсан. Тэгсэн Г  над руу уурлаад хүрч ирээд хувцаснаас заамдаж аваад толгойгоороо миний хамар луу мөргөсөн.Тэгсэн миний хамарнаас цус гоожсон. Тэгээд би Г тай зууралдаж ноцолдсон. ...” гэх мэдүүлэг /хх-75-76 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Тарнийн гүүр гэх газарт иргэн Г.Д тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Г.Д  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган  аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Тарнийн гүүр гэх газарт иргэн Д.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Д ын өгсөн мэдүүлэг /хх-16-20 тал/, хохирогч Д.Г ы өгсөн мэдүүлэг /хх-39-40 тал/, гэрч У.С ын өгсөн мэдүүлэг /хх- 30-32 тал/, гэрч Э.Нгийн өгсөн мэдүүлэг /хх-39-40 тал/, БулГ  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-56 тал/, БулГ  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-63 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Г ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-81-82 тал/, Г.Д ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-75-76 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г , Г.Д  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Д.Г  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган  аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн “Тарнийн гүүр” гэх газарт иргэн Г.Д тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Д  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган  аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн “Тарнийн гүүр” гэх газарт иргэн Д.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Д.Г, Г.Д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох,  согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Г , Г.Д  нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа болон түүнд хүлээлгэх ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Иймд прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Д.Г , Г.Д  нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган  аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн “Тарнийн гүүр” гэх газарт иргэн Г.Д тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Д  нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр БулГ  аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн “Тарнийн гүүр” гэх газарт иргэн Д.Г тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Д.Г, Г.Д  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл, хохирол хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Д.Г, Г.Д  нарын гэм буруутай үйлдлийн улмаас харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Д.Г  нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Г.Д ыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Харин хохирогч Г.Д  нь шүүхийн хэлэлцүүлэгт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний төлбөр 575000 төгрөг нэхэмжлэнэ гэх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Г , Г.Д  нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Д.Г , Г.Д  нарын хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г , Г.Д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч Д.Г , Г.Д  нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Г , Г.Д  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Г , Г.Д  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/44 дугаартай тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Г , Г.Д  нарын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г , Г.Д  нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тэдэнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г , Г.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

         1.Шүүгдэгч Б  овогт Д ийн Г , Б  овогт Г гийн Д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Шүүгдэгч Д.Г, Г.Д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 /зургаан  зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Г, Г.Д  нарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Г, Г.Д  нарт сануулсугай.

 

 5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

 

 6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, Г.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г , Г.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Г  нь нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч Г.Д  нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР