| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0188/Э |
| Дугаар | 175/ШЦТ2021/34 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 268.1., 269.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 175/ШЦТ2021/34
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Э.*******,
түүний өмгөөлөгч М.Гансүх /шүүхэд төлөөлөх үнэмлэхний дугаар 1695/,
шүүгдэгч С.*******,
түүний өмгөөлөгч Г.Амартүвшин / шүүхэд төлөөлөх үнэмлэхний 1846/
гэрч Ц.*******,
нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******ын *******ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “хээл хахуул авах”, *******ийн *******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “хээл хахуул өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931004350136 дугаартай хэргийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт /яллах дүгнэлтээр/
1.Тангууд овогт *******ын *******, /РД:*******/;
2.*******ийн *******, /РД:*******/;
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1.Шүүгдэгч Э.******* нь тус аймгийн “Шаамар” сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл. Хориглох зүйлийн 7.1.2 /бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах/, 7.1.3./албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах/, 7.1.6. /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл. /Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл/-ийн 39.1.2. /албаны эрх мэдлээ хэтрүүлэх/, 39.1.3. /хуульд нийцээгүй шийдвэр гаргах болон Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл /Газар эзэмших тухай хүсэлт гаргах/- ийн 32.2.2. /эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг/, 31 дүгээр зүйл. /Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага/-ийн 31.2. /Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна/ мөн хуулийн 33 дугаар зүйл. /Газар эзэмшүүлэх шийдвэр гаргахын 33.1. Монгол Улсын иргэн, аж ийн ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ/, 33.1.1./энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана/, 33.1.2./энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно/ гэснийг тус тус зөрчиж, тус сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гараагүй байхад Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Н.гаас албан бичгийн А/99 дугаарыг хадгалуулан, тухайн шийдвэрийг үндэслэж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 000613375 дугаар бүхий “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г иргэн С.*******гийн ашиг сонирхлын үүднээс түүний нэр дээр “Шаамар” сумын 2 дугаар баг, “Өндөр хайлааст” гэх газарт 14 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гаргасан;
-улмаар Ч.*******эр дамжуулан С.*******д 000613375 дугаар бүхий “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г өгч, 3,000,000 /гурван сая/ төгрөгийн “Хахууль авсан” гэх;
2.Шүүгдэгч С.******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл. Хориглох зүйлийн 7.1.2. /бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах/, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл. /Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага/-ын 31.2. /Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна/ гэснийг зөрчиж, Сэлэнгэ аймгийн “Шаамар” сумын нутаг дэвсгэр “Өндөр хайлааст” гэх газарт 14 га газар эзэмшихээр тус аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Ч.*******, Шаамар сумын газрын даамал Э.******* нарт 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 9,000,000 /есөн сая/ төгрөгийг хахууль өгөн, Шаамар сумын газрын даамал Э.*******аар 000613375 дугаар бүхий “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг гэрчилгээ”-г гаргуулан авч,“Хахууль өгсөн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.******* нь тус аймгийн “Шаамар” сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр холбогдох, хууль, тогтоомж зөрчиж, тус сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гараагүй байхад Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Н.гаас албан бичгийн А/99 дугаарыг хадгалуулан, тухайн шийдвэрийг үндэслэж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 000613375 дугаар бүхий “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г иргэн С.*******гийн ашиг сонирхлын үүднээс түүний нэр дээр “Шаамар” сумын 2 дугаар баг, “Өндөр хайлааст” гэх газарт 14 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гаргасны улмаар Ч.*******эр дамжуулан С.*******д 000613375 дугаар бүхий “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г өгч, 3,000,000 /гурван сая/ төгрөгийн “Хахууль авсан”;
Шүүгдэгч С.******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл. Хориглох зүйлийн 7.1.2. /бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах/, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл. /Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага/-ын 31.2./Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна/ гэснийг зөрчиж, Сэлэнгэ аймгийн “Шаамар” сумын нутаг дэвсгэр “Өндөр хайлааст” гэх газарт 14 га газар эзэмшихээр тус аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Ч.*******, Шаамар сумын газрын даамал Э.******* нарт 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 9,000,000 /есөн сая/ төгрөгийг хахууль өгөн, Шаамар сумын газрын даамал Э.*******аар 000613375 дугаар бүхий “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг гэрчилгээ”-г гаргуулан авч “Хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.*******, С.******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээс:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******: “Мэдүүлэг өгөхгүй” гэжээ[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******: “Мэдүүлэг өгөхгүй” гэжээ[2],
Эрүүгийн 1931004350136 дугаартай хавтаст хэргээс:
3.Гэрч Т.*******ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.******* нь манай нөхөр Баярын ээжийн дүүгийн хүүхэд нь бөгөөд 2017 оны 05 дугаар сарын орчим манай гэрт ирж уулзах үедээ “ Би Шаамар сумын “Өндөр Хүр” гэх газарт ногоо тарих зориулалтаар 20 га газрыг авч газар хагалах гэтэл малчид хэл ам хийгээд байна, та очоод малчидтай нь уулзаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******гоос энэ газрыг яаж авсан юм бэ гэж асуухад “Би газар авахдаа газрын даамал *******ад 10,000,000 төгрөг өгч авсан, гэтэл одоо энэ газар нь хууль бус захирамжгүй гээд Байгаль орчны хяналтын байцаагч ******* нь 2.000,000 гаруй төгрөгөөр торгочихлоо, торгуулийн мөнгөө төлмөөр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******тай уулзаад “Чи *******д газар олгохдоо 10,000,000 төгрөг авсан юм уу, авсан бол энэ хүнээс авсан мөнгөө буцаан өг, тэгэхгүй бол асуудалд орно” гэж хэлсэн. Гэтэл ******* нь "Би энэ авсан мөнгөө Зүүнбүрэнгийн газрын даамалтай хуваагаад авчихсан, би өөрийнхөө авсан мөнгийг буцаан төлнө” гэж хэлсэн. Гэхдээ *******гоос авсан 10,000,000 төгрөгөө буцаан өгсөн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.*******гийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би 2017 онд Хөдөө аж ахуйн тасгийн даргаар байсан Ж.Баярсайхан, 2 дугаар багийн Засаг дарга Г.Отгонпүрэв, сумын зоотехникч Ц. нарын хамт Шаамар сумын иргэдээс С.******* гэх хүн атар хагалаад байна гэх гомдлын дагуу Өндөр хайлаас гэх газарт очиж хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад С.*******гоос газрын гэрчилгээ, засаг даргын захирамж болон иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол зэргийг байгаа эсэхийг торуулахад надад ямар нэгэн үзүүлэх баримт бичиггүй байсан. Тэгэхээр нь одоо ажлаа зогсоо Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийн хүрээнд зохих зөвшөөрөлгүй атар газар хагалж боловсруулсан үндэслэлээр торгууль ноогдуулж, албан шаардлага өгч, тухайн газар хагалахад ашиглаж байсан тракторыг журмын хашаанд байрлуулсан юм. Намайг шалгахад ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй бөгөөд тухайн газрыг эзэмших эрхгүй байсан тэрийгээ ч хүлээн зөвшөөрч торгууль ноогдуулахад татгалзаагүй юм. Тухайн үед газрын даамал *******аас энэ газар зөвшөөрөлтэй эсэхийг асуухад наад газарт кадастр хийлгэсэн байгаа юм. Харин газраасаа тэлээд хагалчихсан байна гэсэн тайлбар гаргаж байсан...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Н.гийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дээрх ажлыг 2000 оноос хойш эрхэлж байна. Энэ хугацаанд ирсэн явсан бичиг, захирамж зэрэг дээр ажилтан нар дугаар захиж үлдээгээд дараа нь нөхөөд бичиг, захирамж, тушаал зэргээ өгчихдөг юм. Манай сумын газрын даамал Э.******* 2016 оны 06 дугаар сард надаас Засаг даргын захирамжийн дугаар захиж үлдээсний дагуу А/99 дугаарыг ямар нэгэн захирамж дээр бичилгүй хоосон үлдээсэн юм...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Д.ын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмших ёстой. Харин Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Багийн иргэдийн нийтийн хурал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн тариалангийн газрыг тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд Давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, Төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.” гэж заасан байдаг. Дээрх 3 төрлийн аль нэгээр нь л газрыг эзэмших ёстой...Иргэн Аж ахуйн нэгж хүсэлт өгсний дараагаар газар дээр хээрийн болон суурийн судалгаа явуулж газрын кадастрын зургаар баталгаажуулсны дараа Сумын Засаг даргын шийдвэрээр захирамж гарч газар эзэмшүүлдэг юм..." гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Б.ын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөн: “...Газрын даамал *******ын нэр дээр Сэлэнгэ аймгийн “Шаамар сумын нутаг дэвсгэрт “Сэлэнгэ үндэс” ХХК-д тариалангийн зориулалттай газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр олгосон асуудлаар иргэдээс гомдол ирж байсан...” гэх мэдүүлэг[7]
8.Гэрч Э.ийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөн: “...Манай тамгын газарт урлаг соёлын өрөө гэж байхгүй харин хажууд Соёлын төв байгаа юм. Соёлын төвийг тохижуулах ажил хийж гүйцэтгэсэн эсэхийг мэдэхгүй байна...Би энэ талаар мэдэхгүй байна тийм мөнгө төгрөг орлогод авхуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч М.ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөн: “...Иргэн С.*******гийн эзэмшилд манай сумын нутаг дэвсгэрт бүртгэлтэй газар байсан эсэхийг холбогдох мэргэжилтнүүдээс тодруулж үзэхэд байхгүй байсан...” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Л. 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөн:”...Би нөхөр Ч.******* 2016 онд Сэлэнгэ аймагт танилцаж байсан 2017 онд нэг гэрт орж бид хоёрын дундаас хүүхэд байхгүй миний том охин 14 настай хүү 10 настай тухайн үед Ч.******* Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд газрын даамлаар ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан.Сарын 500 орчим төгрөг авдаг байсан. Ч.******* ер нь даруу, юмыг аягүй нухацтай бодож, хүнтэй харилцах харьцаа зөв, хүнд тусалъя гэсэн сэтгэлтэй ажлын төлөө хүн...” гэх мэдүүлэг[10],
11.Гэрч Л. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөн:”...Зан байдлын хувьд багшаар ажиллаж байсан болохоор ухамсартай, зөөлөн, хүмүүстэй их эелдэг харьцаатай, хатуу хүн биш...”гэх мэдүүлэг[11],
12.Гэрч Г.ын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөн:”...Зээлсэн гэсэн. Би яах гэж зээлснийг нь мэдээгүй. Зээлсэн мөнгөө юунд зарцуулсныг нь мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг[12],
13.Гэрч Д.ийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгөн:”...******* одоо Дархан-Уул аймгийн Орхон суманд ээж, аав, хүү нарын хамт амьдардаг, Ногоо тарьдаг ажил хийдэг.Өвөлдөө өөрийн том ачааны машинаараа Улаанбаатар хот руу ачаа зөөдөг...”гэх мэдүүлэг[13],
14. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[14], 15.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[15], 16.Бичиг баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,бусад баримтууд[16], 17.Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл[17] 18.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулсан талаарх материал[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19], 20. Гэрч Ц.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын асуултанд хариулсан хариултууд зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, маргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.*******ын өмгөөлөгч С.Гансүх гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн бүрэн бодитой нөхцөл байдлыг тогтоогоогүй байна гэж миний зүгээс үзэж байна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын засаг даргын хийсэн үйлдэл болон энэ гэмт хэрэгт бүгдийг яллагдагчаар татсан. Гэтэл одоо зөвхөн хоёр нь л шүүгдээд зогсож байна. Яг ямар байдлаар тухайн сумын засаг дарга захирамж гаргаад байгаа нь тогтоогдоогүй. Баярбаатар гэдэг хүн авлига авсан нь хангалттай нотлогддог. Даанч прокурорын газраас ял завшуулж хоёр хүнийг нь л шүүхэд шилжүүлсэн. Баярбаатар гэдэг хүн өнөөдөр захирамж гаргасан засаг дарга эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж болохгүй. Ядаж л албан тушаалдаа хайнга хандсан гэдгээр ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой. Мөн Ч.******* нь зуучлагч хийсэн үгүйг тогтоох хэрэгтэй. Яллах дүгнэлт дээр д хэргийн талаар ярьж өгч байгаад мэдүүлэг өгүүлсэн. бол архивын ажлынхаа чиг үүргийг хэрэгжүүлэх субъект гэтэл Э.*******ад тэр дугаарын асуудал ямар хамаа байна. Энэ хэргийн ард олон авлигын хэрэг нуугдаад үлдэх гэж байна. Прокурорын зүгээс тухайн болсон үед үйлчилж байсан хуулиар яллана гэж яриад байна. Зүйчлэлийн хувьд ч маргаантай. Эрх зүйн байдлын дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ. Нотлох баримтууд бол хангалттай байна. *******ын мэдүүлэг яллах дүгнэлтэд дурдагддаг. С.*******гийн эсрэг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Тухайн мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх эсэх нь эргэлзээтэй байна. Засаг даргад авлига өгсөн байж таараа гэж таамаглал дэвшүүлж байна. Э.*******ыг авлига авсан гэх баримт хангалттай тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуульд заасан нотлогдвол зохих байдлууд тогтоогдохгүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шат руу буцаах хүсэлтэй байна. Тухайн асуудал нь гэмт хэргийн шинжтэй юу эсвэл захиргааны хэм хэмжээгээр шийдүүлэх ёстой юу гэдгийг шүүх дүгнэлт хийх байх. Мөрдөн байцаалтын шат руу буцааж зохих ажиллагаануудыг хийлгэхийг хүсэж байна. Баярбаатар гэдэг хүн яагаад энэ хэргээс мултраад алга болсныг мөн шалгуулмаар байна. Прокурорын гаргасан тогтоол нь маш хууль зүйн үндэслэлгүй байна. Орон нутгийн хувьд тодорхой хэмжээний хандив авч болно. Гэтэл Баярбаатар гэдэг хүн 14 га газрыг хуулийн дагуу олгосон гэдгийг хангалттай нотолсон. Харин ч Баярбаатар гэдэг хүн авлига нэхээд байдаг. Харин ч тухайн засаг даргын гаргаж байгаа үйлдэл нь авлига биш юм уу? Хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Тийм учраас тухайн хэрэг явдлыг мөрдөн байцаалтын шат руу буцаах саналтай байна” гэж[20];
Шүүгдэгч С.*******гийн өмгөөлөгч Г.Амартүвшин гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэргүүдийг харахад газрын асуудал байгаа тухайн баримтууд нь хуулийн дагуу шат дараалалтай явагдсан ч харагддаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд хээл хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон. Прокурорын яллах дүгнэлтэд бол Ч.*******, Э.******* нарт хахууль өгсөн гэж үндэслэж ялсан байдаг. Тэгсэн хэр нь Ч.******* нь хэргээс мултраад нөгөө хоёр нь өнөөдөр шүүгдээд яваад байгаа нь би сайн ойлгохгүй байна. Мөн сая Ч.Бат-Эрдэний гэрчээр өгсөн мэдүүлэг бүгд худлаа байсан. Өнөөдрийн хувьд миний үйлчлүүлэгч хохирогчоор энэ хэрэгт татагдах ёстой байсан. Тухайн асуудлыг нарийвчлан шалгаагүй шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. С.*******гийн хувьд хахууль өгөөд тухайн газар бүтсэн үү? гэдэг асуудал яригдана. Гэтэл анхнаасаа Ч.******* гэдэг хүн миний үйлчлүүлэгчийг залилсан. Хэрвээ тухайн асуудал мөнгө өгөөд бүтсэн бол өнөөдөр засаг дарга энэ хэрэгт шууд хамаарлаар орж ирнэ. Хамгийн их оролцоотой хоёр хүн энэ хэргээс ял завшаад гараад явсан байна. Ер нь газар олгох асуудлыг жирийн иргэд бол сайн мэдэхгүй. С.*******гийн хувьд хахууль өгөх ямар ч бололцоогүй өөрөө зээлтэй хүн тухайн газрыг худалдаж авч байна гэж ойлгоод мөнгө өгсөн. Хамгийн гол нь Э.******* Ч.******* хоёрын хоорондын асуудлыг юу ч мэдэхгүй С.*******гийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг юу болохыг сайн мэддэггүй. Гэтэл ******* гэдэг хүн хүрж ирээд 2,000,000 төгрөгийн торгууль тавиад явдаг. Энэ хүн тэр үед гайхаад өөрийнхөө худалдаж авсан газар дээр өөрөө торгуулаад зөрчилд холбогдсоныхоо дараа засаг даргатай уг асуудлаа шийдүүлэх гээд ороход засаг дарга нь урдаас нь мөнгө нэхсэн. Харин хандив нэрийдлээр сүрдүүлж мөнгө аваад гаргасан гэрчилгээ гаргаагүй мэтээр ярьж мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Энэ асуудал бол жирийн нэг иргэнийг төрийн албан хаагчид хохироосон асуудал юм. Тэгэхээр энэ хэргийг хээл хахууль өгсөн гэдэг зүйлчлэлтэй санал нийлэхгүй. Ялын зүйчлэлтэй уг шинэ хуулиараа бол эрх зүйн байдлыг нь дордуулахгүй хуулиар зүйчлэх ёстой гэтэл үүн дээр бас асуудалтай. Мөн Ч.******* нь үнэхээр контейнер авсан үгүйг ч мөн тогтоох хэрэгтэй. Тийм учраас мөрдөн байцаалтын шат руу буцаах саналтай байна” гэж[21];
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч А.Баясгалан хариу тайлбартаа: “...Энэ гэмт хэргийн улмаас өнөөдөр шүүгдэж байгаа хүмүүсийг хэн ч хохироогүй. Нийгмийн шударга ёс тэр чигтээ зөрчигдөж байдаг. Энэ байдлаараа нийгмийн хор аюулын байдал өндөр байдаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудыг товчхон дурдъя. С.******* нь 10,000,000 төгрөгийг тухайн 14 га газрыг авсныхаа хариуд Ч.*******д өгөхөөр тохирсон байдаг. Тухайн гэрчилгээ 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гарсан байдаг. Гэрчилгээ гарснаас 3, 4 хоногийн дараа тохиролцооны дагуу Дархан-Уул аймагт С.*******гийн данснаас 9,000,000 төгрөг бэлнээр гаргаад С.******* Ч.*******д өгснөө өөрөө мэдүүлдэг. Энэ цаг мөчдөө тухайн гэрчилгээ авсан нь тогтоогдсон. Энэ бол өгсөн авсан хоёр талын ашиг сонирхлын үүднээс үүссэн хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Яагаад өнөөдөр Ч.******* гэдэг хүн байхгүй байна вэ? гэвэл Ч.******* нь Шаамар сумын 14 га газар дээр холбогдох хууль журмын дагуу материал бүрдүүлээд газрын гэрчилгээ олгох үйл ажиллагаа явуулах эрх чиг үүрэг байхгүй. Тэр хүнд боломж нь Э.******* тухай асуудлыг холбогдох хэмжээнд шилжүүлээд түүнийхээ хариуд өөртөө бас шан харамж аваад тодорхой хэмжээнд Э.*******ад зуучилсан үйл баримт тогтоож байна. Ч.Бат-Эрдэний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан “хээл хахууль зуучлах” гэмт хэргийн шинжтэй. Энэ гэмт хэрэгт нь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох эсвэл нэгээс гурван сар хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэнэ. Хөнгөн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй. Хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Энэ үндэслэлээр прокурорын зүгээс Ч.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Э.******* нь өөрт ямар ч ашиггүй юу ч аваагүй байж энэ тохиолдолд яагаад хэд хэдэн хуулийн зүйл заалтыг зөрчиж өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлж С.*******д 14 га газрыг эзэмшүүлэх гэрчилгээг гаргаж өгсөн бэ? Шаардах шалтгаан байсан Ч.*******эр дамжуулж хээл хахууль авсан. Тийм учраас нэгдүгээрт төрийн албан хэргийн журмыг зөрчиж, засаг даргын захирамж гараагүй байхад 14 га газар эзэмших гэрчилгээ гаргаж байна. Газрын даамалд засаг даргын захирамж гараагүй байхад газар олгох эрх байхгүй. 5 га газраас дээш газрыг иргэдийн төлөөлөгчийн шийдвэрээр гарсан шийдвэрийг үндэслэж шалгаруулалт явуулж байж иргэнд давуу байдлаар олгоно. Шүүх хуралдаанд шүүгдэгч энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэтэл холбогдох бичиг баримтыг огт бүрдүүлэхгүйгээр засаг даргын захирамж гараагүй байхад гэрчилгээ нэртэй үндэслэлгүй баримт өгөөд хээл хахууль аваад С.******* нь тухайн газрыг эзэмшсэн гэж ойлгосон. С.******* нь тухайн газрыг хууль бус аргаар авснаа мэдэж байсан. Гэхдээ тухайн баримтаа хууль ёсных гэж үзсэн. Байгаль орчны улсын байцаагч хэрэг бүртгэлт явуулсан шалгалтын материалаас харагддаг. Тухайн зөрчлийг гаргасан юм байна гэж үзээд торгосон. С.******* нь өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрөөд торгууль төлөөд тайлбарласан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий иргэний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Энэ эрхээсээ татгалзаж, мөн өгч болон хууль сануулж эрхийн тайлбарлаж өгсний үүднээс гэрч ******* нь өөрийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн. Энэ бол нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг. Эдгээр хүмүүс нь хээл хахууль авсан С.*******гийн дансны хуулгаас харагддаг. Тэгээд асуудал нь яригдаад ирэхээр нь 2017 онд буцааж өгөөд тухайн асуудлыг чимээгүй дарах зорилгоор үйлдэл гаргасан. Хэрэгт авагдсан эдгээр нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авах, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дүгээр зүйлд заасан хээл хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэж[22] хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн.
Шүүгдэгч Э.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч С.*******гийн гэмт үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тангууд овогт *******ын *******ыг “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мэргэн овогт *******ийн *******г “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон болно.
Хэргийн талаар шүүхийн дүгнэлт:
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар бүрдэл төгсдөг онцлогтой.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах” гэмт хэргийн субъектийг “Албан тушаалтан” гэж өргөн хүрээтэй тодорхойлсон байдаг.
Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон НҮБ-ын Авлигын эсрэг конвенц-д[23] зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллагад үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран” төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан байна.
Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субьектыг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компаний эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Э.******* нь хахууль авах гэмт хэргийн субъектийн шинжийг хангасан гэж үзнэ.
Хахууль өгөх гэмт хэргийн нэг онцлог шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол “хүсэл шуналын” нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт: “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж хуульчилжээ.
Хахууль өгөгч С.******* нь 2008 оноос эхлэн хүнсний ногооны тариалан эрхэлж байгаа тариаланчийн хувьд өөрийн хүссэн газраа авахад түүний эрх мэдэл хүрэлцэхгүй, шударгаар хүрэх боломжгүй (5га-с илүү хэмжээний газар авах боломжгүй) гэдгээ мэдэж байгаа атлаа түүнд хялбар дөт аргаар хүрэхийн тулд (газар эзэмших хүсэлтийг зохих ёсоор гаргаж, түүний дагуу дуудлага худалдаанд оролцож, төсөл боловсруулан, хүсэлт гаргасан нийт иргэдээс төсөл нь шалгарах зарчмаар газар эзэмших, ашиглах эрхийг авахад бэрхшээлтэй) төрийн албан хаагч газрын даамал Ц.*******эр дамжуулан эрх мэдэл бүхий төрийн албан хаагч Шаамар сумын газрын даамал Э.*******ад хээл хахууль өгсөн.
Төрийн албан хаагч Шаамар сумын газрын даамал Э.******* нь хахууль өгөгч С.*******гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд зээл нэрээр халхавчлан Ц.*******эр дамжуулан хахууль авч, хуульд зааснаар иргэнд төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газар эзэмшүүлэхээр хуульчилсан байхад 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 000613375 дугаар бүхий “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г иргэн С.*******гийн нэр дээр “Шаамар” сумын 2 дугаар баг, “Өндөр хайлааст” гэх газарт 14 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гаргаж, мөн Ц.*******эр дамжуулан С.*******д өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын “...Гэрээг гэрчилгээ гарсан өдөр бичсэн. Миний зүгээс 2 хувийг нь хэвлээд захирамжийн хуулбар, гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэргийг өгч явуулсан. Тэгээд Ц.******* нь С.******* хотод байгаа тул надаар дамжуулаад өгөөд явуулчих гэж хэлээд аваад явсан. ...Би бол Ч.*******эс бол 2,800,000 төгрөг зээлж аваад тэрэнтэй холбогдуулж С.*******гийн данс руу мөнгө хийсэн...” гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн “...Ч.******* надад бичиг баримт гэдэг зүйл хэлээгүй. Урьд хоёр хилийн зааг дээр байдаг хураагдсан газар гэж хэлсэн. Тэгээд бичиг баримт нь асуудалгүй чиний нэр дээр шилжүүлээд өгч болно гэж хэлээд дараа нь бичиг баримт бэлэн болсон гэсэн” гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон Ц.Бат-Эрдэний “...С.*******гоос 9,000,000 төгрөг зээлж авсан. ...Контейнер худалдаж авах зорилгоор авсан... Дархан-Уул аймаг руу явах ажилтай байна гэсэн чинь замаараа оруулаад өгчих гэсэн зүйл хэлэхээр нь л аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлгээр нотлогддог бөгөөд эдгээр нь харилцан шалтгаант холбоотой байна.
Хэрвээ С.******* нь 14 га газар эзэмших, ашиглах хүсэлтэй байсан юм бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт: “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу газар эзэмших хүсэлтийг зохих ёсоор гаргаж, түүний дагуу дуудлага худалдаанд оролцож, төсөл боловсруулан, хүсэлт гаргасан нийт иргэдээс төсөл нь шалгарах зарчмаар газар эзэмших, ашиглах эрхийг хууль ёсны дагуу авах боломж бүрдэх байсан юм.
Шүүгдэгч Э.*******, С.******* нарын үйлдэл нь нийтийн ашиг сонирхлыг зөрчихөөс гадна хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төр болон төрийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг алдагдуулж, үнэлэмжийг сулруулах хор уршигтай тул ял оногдуулах нь тохирно гэж үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Э.*******, С.******* нарын үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хор хохирол байхгүй болно.
Харин энэ гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхол, төрийн үйл ажиллагааны шударга, ил тод, хууль ёсны байх үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн, нийгмийн шударга ёс зөрчигдсөн гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж; “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус хуульчилжээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 07 тоот тогтоолоор сард 192,000 төгрөг буюу нэг цагт 1,142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоож 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн байна. Гэмт хэрэг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байсан байна.
2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах”, “Хахууль өгөх” гэмт хэргийн болон шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “”Хахууль авах”, “Хахууль өгөх” гэмт хэргийн ял шийтгэлийн санкцыг харьцуулан үзвэл:
-2002 оны Эрүүгийн хуулиар 268.1-д “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасч...” гэж; шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар “...нийтийн албанд томилогдох эрхийг 3-5 жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж эрх хасах ял нэмэгдсэн байна. Эрүүгийн хуулийн 269.1-д эрх хасах ялын санкц байгаагүй.
-2002 оны Эрүүгийн хуулиар 268.1, 269.1-д “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж; (2016 онд Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000х51=9,792,000-аас 192,000х250=48,000,000) болохоор байна. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох” гэж (2,700,000-14,000,000) торгуулийн ялын хэмжээ багассан байна.
-2002 оны Эрүүгийн хуулиар 268.1-д “...эсхүл таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж; 269.1-д “...эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж; Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар 22.4-1, 22.5-1-д “...6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж оногдуулах ялын доод хэмжээ хязгаарыг тодорхойлж өгсөн бөгөөд ял шийтгэлийн хэмжээ багассан байна. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн шинэлэг зохицуулалт нь эрх хязгаарлах ял юм.
Дээр дурдсанчлан Авилгын гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэлийг өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэлээ.
Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Тангууд овогт *******ын *******ад 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Мэргэн овогт *******ийн *******д 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсөн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, С.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, С.******* нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг тэдэнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцно.
Шүүгдэгч Э.*******, С.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Тангууд овогт *******ын *******ад 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Мэргэн овогт *******ийн *******д 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тангууд овогт *******ын *******ыг “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мэргэн овогт *******ийн *******г “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ад нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, С.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, С.******* нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг тэдэнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.
6.Шүүгдэгч Э.*******, С.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ