Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0117/З |
Дугаар | 418 |
Огноо | 2019-07-02 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 418
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБЕГ холбогдох,
Гуравдагч этгээд: Х З.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “З.Эын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2..дугаартай бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Ж” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн аманд 2,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг.
Дээрх газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу газрын төлбөрөө төлж, хуулийн хүчин төгөлдөр 435 дугаартай гэрчилгээний дагуу ашиглаж ирсэн. Өөрийн ашиглах эрх бүхий газар дээрээ “L R” /Г х/-ыг барьж байгуулсан бөгөөд улсын комисс хүлээн авсан. Тухайн хотхоноос ../.. болон 17/9 дугаартай 2 амины орон сууцыг З.М , түүний дүү З.Э нарт худалдан борлуулах гэрээ байгуулсан болно. Гэтэл дээрх иргэд нь уг орон сууцанд хууль бусаар, ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, манай газар дээр дур мэдэн өргөтгөл барьсан. Тухайн үед манай зүгээс удаа дараа шаардсан боловч үл хайхран барьж дуусгасан болно. Иймд манай компанийн зүгээс өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах үүднээс хууль ёсоор ашиглаж байгаа газраа чөлөөлүүлэхээр зохих байгууллагад хандах гэхэд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хууль бус өргөтгөлд, хуурамч баримтыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь илэрлээ. Өөрөөр хэлбэл ../..Б гэсэн хаягийг өөрөө зохиож, улсын бүртгэлийн Ү-2..гэсэн дугаар авч, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ. З.Эын нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн тогтоосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Уг бүртгэлийг хийлгэхдээ санаатайгаар хуурамч бичиг баримт үйлдэж, ашиглаж, улсын бүртгэгчийг төөрөгдүүлсэн байна. Тухайлбал, улсын бүртгэл, статистикийн газарт Г бны зүгээс явуулсан 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11/1003 тоот албан бичгийг засварлаж, Ү-2, Ү-22 дугаартай хаусын өргөтгөлийг зөвшөөрч байна.” гэсэн өгүүлбэрийг нэмж оруулсан байна. “Хаягжуулалтын тухай” Монгол Улсын хуулийг зөрчиж өөрөө өөртөө өгсөн, хуурамч хаягаар улсын бүртгэл хийж, өмчийн эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус байна. Тухайлбал уг хуулийн “Гудамж, зай, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим” гэсэн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “байр зүйн зурагт суурилсан байх”, 3.1.5-д “кадастрын бүртгэлээр баталгаажсан байх;”, 3.1.6-д “хаягжуулалт ажил нэгдсэн арга зүйтэй байх” гэсэн зарчмуудад зөрчигдөөд байна. Богдхан уул нь дархан цаазтай уул гэдэг нь илэрхий үйл баримт, тэр тусмаа Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийнхэн Богдхан уулын Зайсангийн аманд хэн нэг иргэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх гэж байгаа бол заавал тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрээ, гэрчилгээ байх ёстой гэдгийг мэддэг. Тухайн иргэнд Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах ямар нэгэн гэрээ, гэрчилгээ байхгүй. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага газар ашиглах гэрээ, гэрчилгээгүй хүнд өмчлөх эрхийн гэрчилгээ өгсөн нь хуульд нийцэхгүй. Тухай газрыг өнөөдрийг хүртэл “Ж” ХХК хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний дагуу ашиглаж, хуулийн дагуу газрын төлбөрөө төлж байгаа болно. Манай ашиглах эрх бүхий газартай давхцуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. 1584 м.кв талбай бүхий өргөтгөлийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаад байхад танай зүгээс холбогдох улсын комисс хүлээн авсан акт, техникийн нөхцөл авсан тухай баримтууд, холбогдох зураг төсөл зэрэг баримтуудыг шаардаж, хуулийн дагуу үнэн зөвийг шалгаж авалгүй, бүрдэл гүйцэт бус, хуурамч, засвартай баримтаар улсын бүртгэл хийж, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. Манай компанийн өмнөөс 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр огноолсон 16/049 дугаартай албан бичгийг Г бны албан бичгийг засварласан аргаараа дуурайлган хийж, гарын үсгийг дуурайлган зурж танай байгууллагад өгсөн байна. Түүнчлэн З.Э болон З.Мнарын иргэний үнэмлэх дээрх хаяг аль аль нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо биш байхад 11 дүгээр хорооны оршин суугч гэсэн хуурамч тодорхойлолт ирүүлсэн байгааг нягтлан шалгасангүй. Энэхүү Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг хороон даргаас биш өөр этгээдээр гарын үсэг зуруулсан байгааг ч анзаарсангүй. Энэ мэт эргэлзээтэй, нягтлан шалгууштай олон асуудал гарсаар байхад тухайн улсын бүртгэгч манай талаас ганц удаа утасдаад “танай газар дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх гээд байна” гээд үнэн зөв эсэх талаар нь асуугаагүйд гомдолтой байна. Энэхүү гэрчилгээ болон улсын бүртгэлийн талаар манайд Улсын бүртгэлийн байгууллага огт мэдэгдээгүй. Манай компани улсын бүртгэлийн дугаар болон гэрчилгээний дугаарыг дам байдлаар мэдэж авангуутаа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр УБЕГ гомдол гаргасан. Гомдлынхоо хариуг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аваад 2 дахь хоногтоо багтаан нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. Иймд З.Эын нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2..дугаар бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ушүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ../..Б тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр З.Э мэдүүлэг гаргасан байна. Мэдүүлэгт хавсаргаж өгсөн З.Эын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай өргөдөл, З.М ын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн дүүр З.Эын нэр дээр гаргахыг зөвшөөрсөн нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл, тэмдэгтийн хураамж, Хорооны Засаг даргын тодорхойлолт, Г бнаас ирүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 16/049 дүгээр албан бичиг, “Ж” ХХК болон З.Мнарын хооронд байгуулсан ../.. тоотын Хөрөнгө оруулалтын гэрээ, гэрээний дагуу төлбөр төлсөн баримтын хуулбар, З.Э, “Ж” ХХК-ийн хооронд байгуулсан ../.. тоотын Хөрөнгө оруулалтын гэрээ, З.М , З.Э нарын Г бтай байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ34500005838 тоот зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээ, “Ж” ХХК-ийн газар ашиглах гэрээ, гэрчилгээний хуулбар, Барилга ашиглалтад оруулах комиссын акт, “Ж” ХХК-ийн газрын кадастрын зураг, эд хөрөнгийн план зураг, фото зураг зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2..дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000507039 дугаартай гэрчилгээ олгосон байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргасан тул 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан. Улсын бүртгэлийн байгууллага нь газрын эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь гэрээ, гэрчилгээний дагуу хуулийн этгээд болон иргэний эзэмшилд байгаа тохиолдолд бусдын газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ холбогдох хууль журмын дагуу эзэмших, ашиглах, өмчлөх эрх бүхий этгээдээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр бүртгэдэг. З.Эын мэдүүлэгт газар эзэмших эрхтэй “Ж” ХХК-ийн өргөтгөлийг бүртгүүлэхийг зөвшөөрсөн 16/048 тоот албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.10-д зааснаар уг эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан Г бны мөн өргөтгөлийг бүртгүүлэхийг зөвшөөрсөн 11/1003 тоот бичгийг тус тус хавсаргаж өгсөн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 9-д “Мэдүүлэг гаргагч, мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна” гэж заасан. Энэ тухай “Ж” ХХК-д Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 7/4835 тоот албан бичгээр хариу өгч байсан. Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн анхны бүртгэл нь хувийн хэрэгт хавсаргагдсан нотлох баримтын хүрээнд холбогдох хууль дүрэм, журмын дагуу бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, өөр этгээдийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх боломжгүй байна. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа тухайн орон сууцны өмчлөгч болох З.Э болон тухайн үед барьцааны гэрээ байгуулсан байсан Г бийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү. гэжээ.
Гурав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... З.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Ж” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан “The L R” хотхонд байрлах Тайп-1 дүгээр байр Бунгалов загвар буюу ../.. дугаар байрыг захиалсан. Мөн З.Мнь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “L R” хотхоны 17/9 дугаартай 2 амины орон сууцыг тус тус “Ж” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан худалдаж, худалдан авахаар тохиролцсон. 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг үндэслэн мэдүүлэг гаргасан. Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тусгаж, 13 дугаар зүйлийн 13.5-д заасан бичиг баримтыг хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлэн өгсөн болно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар улсын бүртгэгч нь 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг үндэслэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан, буцаагаагүй байна. Иймд З.Э нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн улсын бүртгэл хийлгэсэн болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас УБЕГ холбогдуулан гаргасан “З.Эын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2..дугаартай бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
“Ж” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаж, мэдүүлэгтээ улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах” тухай хүсэлт, “К А Т ” ХХК-ын гаргасан “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Ж” ХХК-ийн нэр дээр гаргуулах” тухай хүсэлт, Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/237 дугаартай тодорхойлолт, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 435 дугаартай гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Харин иргэн З.Э нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаж, мэдүүлэгтээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт, иргэн З.ЭЗ.Мнарын гаргасан “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг З.Эын нэр дээр гаргуулах” тухай хүсэлт, Г бны тодорхойлолт, “Ж” ХХК-ийн гаргасан хүсэлт, “Ж” ХХК болон З.Мнарын хооронд байгуулагдсан захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, орлогын баримт, “Ж” ХХК болон З.М , Я.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Г б болон З.Мнарын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээ зэрэг баримтуудыг хавсаргасан өгсний дагуу иргэн З.Эын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, ../.. Б тоот хаягт байршилтай 1584 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, улсын бүртгэлийн Ү-2..дугаартай гэрчилгээг олсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, З.Эын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-2..дугаартай бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА